Health News from Medical News Today


Wednesday, April 11, 2012

USMLE 1-р шатны шалгалт

Ерөнхий ойлголт 
1-р шатны шалгалт нь USMLE-ийн эхний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Нэгдсэн Улсад анагаахын дадлага хийхээр зорьж, тэмүүлж буй анагаахын оюутнууд болон төгсөгчдөөс авдаг. 1-р шатны шалгалтын үндсэн зорилго бол хувь хүний суурь шинжлэх ухааны мэдлэгийг үнэлэх юм. Олон сонголттой асуултуудыг багтаасан шалгалтын агуулга нь ерөнхий шинжлэх ухааны зарчимууд болон тусгаар эрхтэн тогтолцоонуудын талаарх мэдээллийг багтаасан байхаар зохион байгуулагдсан байдаг. Шалгалтын асуултуудын зарим нь шалгуулагчийн мэдлэгийн хүрээг сорих сорилгыг хамарсан байдаг бол асуултуудын олонхи нь эмнэлзүйн анагаахын дадлага хийх үед шаардлагатай суурь шинжлэх ухааны зарчимуудын хэрэглээн дээр гол анхаарал хандуулсан байдаг. 

Шалгалтын агуулга 
1-р шатны шалгалт нь доор дурьдсан агуулгуудын хүрээн дэхь сорилын асуултуудыг багтаасан байдаг. 
  • Анатоми
  • Зан төлөвийн шинжлэх ухаан
  • Биохими
  • Микробиологи
  • Эмгэг судлал
  • Эм судлал
  • Физиологи
  • Хоол тэжээл судлал (nutrition), удам зүй болон наслалт зэрэг салбар хоорондын сэдвүүд

1-р шатны шалгалт бол өргөн хүрээтэй, нэгдмэл шалгалт юм. Сорилын асуултууд танаас ихэвчлэн доор дурьдсан зорилтуудын нэгийг эсвэл нэгээс олныг хийж гүйцэтгэхийг шаардаж байдаг.
  • График болон хүснэгтэн материалыг тайлбарлах
  • Макро болон микро бэлдмэлүүдээс эмгэг болон эрүүл байдлуудыг таньж мэдэх
  • Эмнэлзүйд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд суурь шинжлэх ухааныг хэрэглэх байдал
1-р шатны шалгалт нь сорилын асуултуудыг тогтолцоо ба үйл явц гэсэн хоёр чиглэлээр ангилсан байдгийг доор үзүүлэв:

Эрхтэн тогтолцоо 
40%-50% ерөнхий зарчимууд
50%-60% тусгаар эрхтэн тогтолцоонууд
  • Цус төлжүүлэх / лимфо-ретикулын
  • Мэдрэл / өвөрмөц мэдрэхүй
  • Арьс / холбогч эд
  • Булчин-араг ясны
  • Амьсгалын
  • Зүрх судасны
  • Ходоод гэдэсний
  • Бөөр / шээс ялгаруулах
  • Нөхөн үржихүйн
  • Дотоод шүүрэл
Үйл ажиллагаа
30%-50% хэвийн бүтэц ба үйл ажиллагаа
30%-50% эмгэг үйл явц
15%-25% эмчилгээний зарчимууд
10%-20% сэтгэц нийгмийн, ёс заншлын, мэргэжлийн болон хүрээлэн буй орчны анхаарал татсан асуудлууд

Сорилын үргэлжлэх хугацаа ба загвар
1-р шатны шалгалт нь ойролцоогоор 322 олон сонголттой сорилын асуултуудтай байдаг. Энэ нь дотроо 60 минутын хугацаатай 7 блокт хуваагдах ба сорилыг өгч дуусгахад нийт 8 цаг олгогддог. 1-р шатны шалгалтын үед блок тус бүр дэхь асуултуудыг бүрэн хийж дуусгахад зориулагдсан хугацааны туршид та асуултуудыг ямарч дарааллаар хариулж болох ба өөрийн хариултыг эргэн харах, хариултаа өөрчлөх боломжтой. Та тухайн блокоос гарсны дараа эсвэл хугацаа дууссан үед та асуултуудыг эргэн харах эсвэл хариултаа өөрчлөх боломжгүй.

Шалгалт орохыг зөвшөөрөх шалгуурууд
USMLE 1-р шатны шалгалтанд орохын тулд та өргөдөл мэдүүлэх хугацаанд доор дурьдсан ангилалуудын нэгэнд нь багтаж байх ёстой.    
  • Анагаахын Боловсролын Холбооны Зөвлөл (LCME)-өөр магадлан итгэмжлэгдсэн MD зэрэг олгох хөтөлбөр бүхий АНУ болон Канадын анагаахын сургуульд албан ёсоор элссэн анагаахын оюутан эсвэл төгсөгч байх
  • Америкийн Ясны Эмгэгийн Холбоо (American Osteopathic Association AOA)-оор магадлан итгэмжлэгдсэн DO зэрэг олгох хөтөлбөр бүхий АНУ-ын анагаахын сургууьд албан ёсоор элссэн анагаахын оюутан эсвэл төгсөгч байх
  • АНУ болон Канадаас бусад орны ECFMG-аас хүлээн зөвшөөрөгдсөн анагаахын сургуульд албан ёсоор элссэн анагаахын оюутан эсвэл төгсөгч байх
Эх сурвалж:

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл