Health News from Medical News Today


Thursday, September 16, 2010

Утаагүй тамхинууд нь аюулгүй сонголт биш ба тамхичид тамхинаас гарахад туслахгүй

DALLAS, Sept. 13, 2010 — Утаагүй тамхины бүтээгдэхүүнийг янжуурыг орлуулах эсвэл тамхинаас гарах зорилгоор хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь утаагүй тамхины бүтээгдэхүүн нь донтуулах болон тамхидалтанд эргүүлж оруулах эрсдэлтэй байдаг гэж American Heart Association-ы бодлогын баримт бичигт дурьджээ.

Утаагүй тамхи болох хуурай болон нойтон хамрын тамхи, түүнчлэн зажилдаг тамхи нь үхлийн аюултай зүрхний дайрлага, харвалт болон зарим хорт хавдарын эрсдэлийг мөн адил нэмэгдүүлдэг тухай Circulation: Journal of the American Heart Association-ий баримт бичигт онлайнаар нийтлэгдсэн байна.

"Тамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь аюулгүй" гэж Chicago дахь University of Illinois-ийн Department of Biobehavioral Health Science-ийн профессор, дээрх баримт бичгийн тэргүүлэх зохиолч Mariann Piano, Ph.D хэлжээ.

Баримт бичигт утаагүй тамхины бүтээгдэхүүнүүд нь хэрэглэх нь тамхи татах аюулгүй сонголт болох талаарх маргааныг мөн адил тусгажээ. Энэхүү санаа нь утаагүй тамхи янжуураас дээр гэж үзсэн Шведийн туршлага дээр үндэслэсэн байдаг ба 1976-2002 онд Швед эрчүүдийн дунд утаагүй тамхины хэрэглээг нэмэгдүүлснээр тамхидалтыг ач холбогдол өгөхүйцээр бууруулсан байдаг.

Хэдий тийм ч Нэгдсэн Улс дахь саяхны судалгаагаар утаагүй тамхи хэрэглэдэг хүмүүсийн дунд тамхидалтын хувь буураагүй болохыг илрүүлсэн байна. Тамхинаас гарах гэж байгаа хүмүүст никотин орлуулах эмчилгээ (никотины бохь юмуу никотин бүхий арьсны наалт) нь утаагүй тамхитай харьцуулахад илүү аюулгүй сонголт юм. Эмнэлзүйн судалгаануудаар никотин орлуулах аль ч төрлийн эмчилгээ нь зүрхний дайрлага болон харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэггүй болохыг тогтоосон байдаг.

Нэгдсэн Улсад утаагүй агаарын хууль түгээмэл байдаг тул утаагүй тамхины бүтээгдэхүүнүүд нь янжуур татахыг хориглосон газар түүнийг орлуулах байдлаар зарагдсаар байгаа юм.

"Утаагүй тамхины бүтээгдэхүүнүүд нь хөнөөлтэй бөгөөд донтуулдаг ба үүнийг хамгийн сайн сонголт хэмээн орчуулж болохгүй" гэж Piano хэлжээ.

Утаагүй тамхийг өсвөр насны хөвгүүд илүүтэй хэрэглэж байгааг мөн баримт бичигт дурьдсан байна. Food and Drug Administration-аас Тамхины Худалдааг Хянахтай холбоотой гаргаж 6 сарын 22-оос хүчин төгөлдөр болсон журамд тамхины бүтээгдэхүүнийг 18-аас доош насны хүнд зарахыг хориглосон байдаг.

"Судлаачид болон бодлого боловсруулагчид олон нийтийн дундах ялангуяа тамхинаас гарах гэж хичээж буй хүмүүсийн дундах утаагүй тамхи нь эрсдэлийг бууруулдаг гэсэн ойлголтыг дүгнэж үзэх хэрэгтэй" гэж Piano хэлжээ.

Эх сурвалж:

Smokeless tobacco products not a safe option, won’t help smokers quit

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл