Health News from Medical News Today


Thursday, January 17, 2013

Цус судлалын практик дахь яаралтай тусламж - 4

Судсанд цус түгмэл бүлэгнэх (ДВС)

Өргөн хүрээг хамарсан фибрин хэлбэржилтийг бий болгодог, үүний улмаас фибринолиз болон ялтас / бүлэгнэлтийн факторууд (ялангуяа I, II, V факторууд)-ын зарцуулалт идэвхждэг гемостазын механизмын тархмал судсан доторхи идэвхижлээр тодорхойлогдох эмгэг процесс юм. Ихэвчлэн ноцтой үндсэн өвчний үр дүн байх боловч өөрөө бие даан аминд аюултай байж болно (цус алдалт эсвэл тромбозын улмаас). Хүнд зэргийн судсанд цус түгмэл бүлэгнэлтийн үед нас баралтын хувь >80%-иас их байна. Цус алдалт ихэвчлэн давамгайлах онцлог байх ба энэ нь хэт их фибринолиз, бүлэгнэлтийн факторууд болон ялтасын дутагдал, фибрин задралын бүтээгдэхүүнүүдээр фибрины полимеризаци дарангуйлагдах зэргийн үр дүн байдаг. Өргөн хүрээний эмгэгүүд судсанд цус түгмэл бүлэгнэлтийг бий болгож болдог. 

Эмгэг жам – СЦТБ доорхи замуудаар эхэлж болно
  • Цус эдийн фактор руу алдагдах (гэмтэлийн дараа г.м) 
  • Эндотель эсийн гэмтэл (эндотоксиноор эсвэл цитокиноор г.м) 
  • Цус руу уураг задлагч энзимүүд чөлөөлөгдөх (нойр булчирхайн, могойн хор г.м)
  • Идэвхижсэн бүлэгнүүлэгч факторууд сэлбэх эсвэл чөлөөлөгдөх (IX факторын өтгөрүүлэг) 
  • Их хэмжээний тромбоз 
  • Хүнд зэргийн гипокси ба  ацидоз

Tuesday, January 1, 2013

Инвазив бус амьсгалуулалт

ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
Инвазив бус амьсгалуулалт (NIV) гэдэг нь нэгэн тэрлийн амьсгалуулах арга бөгөөд инбутаци тавих юмуу мэс заслын арга хэрэглэхгүйгээр амьсгал дэмждэг. Инвазив бус амьсгалуулалт нь яаралтай тусламж болон эрчимт эмчилгээний хэсэгт аль алинд нь насанд хүрэгчдийн амьсгалын замд менежмент хийхэд ашигладаг түгээмэл арга бөгөөд хүүхдэд үзүүлэх тусламжид хэрэглэх асуудалд улам бүр дэмжлэг авсаар байна. Инвазив амьсгалуулалтын гаж нөлөөнөөс зайлсхийхийн зэрэгцээ инвазив бус амьсгалуулалт нь өвчтөний тав тухтай байдалд давуу талыг бий болгодог ажээ. Инвазив бус амьсгалуулалт нь амьсгалын замыг хамгаалах ямар нэг зохиомол хэрэгсэлгүйгээр амьсгалд механикаар дэмжлэг үзүүлдэг ба эрчимт эмчилгээний тасагт болон эрчимтээс бусад газарт аль алинд нь амьсгалд дэмжлэг үзүүлэх чухал механизм болоод байна.

Инвазив бус амьсгалуулалт нь дотроо сөрөг даралтын амьсгалуулалт (NVP) болон инвазив бус эерэг даралтын амьсгалуулалт (NIPPV) гэж хуваагдах ба сүүлийнхэд нь эерэг үргэлжилсэн даралтаар амьсгалуулалт (CPAP) болон хоёр шаттай эерэг даралтаар амьсгалуулалт (BiPAP) аргууд багтдаг. Энэхүү сэдвийн хүрээнд эдгээр бүх аргуудыг багтаасан бөгөөд хелиокс эмчилгээний талаар товч дурьдсан болно. 


Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл