Түрүү булчирхайн үрэвсэл (простатит) нь эрэгтэйн түрүү булчирхайн үрэвсэл юм. Америкийн нэгдсэн улсад бүх урологийн практикийн 8%-д, анхны тусламжийн практикийн 1%-д простатит оношлогддог байна.
Ангилал
Простатит нь шинж тэмдэгийн хувьд мэдэгдэхүйц байдаг боловч түрүү булчирхайн эдийн микро үрэвсэлийн үед бүрэн оношилох үүднээс зарим нэг нөхцөл байдлаас ялгах хэрэгтэй. Үүний тулд Диабет, Хоол Боловсруулалт болон Бөөрний Эмгэгийн Үндэсний Институт (NIDDK)-ээс 1999 онд шинэ ангилалын системийг бий болгосон ба энэхүү ангилалаар простатитыг дараах 4 бүлэг болгожээ.
Category I
Цочмог простатит
Цочмог простатит нь түрүү булчирхайн бактерийн гаралтай цочмог үрэвсэл бөгөөд эмнэлэгийн яаралтай тусламж шаардлагатай байдаг.
Category II
Бактерийн гаралтай архаг простатит
Бактерийн гаралтай архаг простатит нь харьцангуй цөөн бөгөөд ихэвчлэн үе үе тохиолдох шээсний замын халдварын үед тохиолдоно.
Category III
Архаг простатит/архаг аарцгийн өвдөлтийн хам шинж
Chronic Prostatitis/Chronic Pelvic Pain Syndrome (CP/CPPS) нь простатит гэдэг оношийн 90-95% байдаг ба өөрөөр архаг бактерийн бус простатит гэж нэрлэдэг. Энэхүү эмгэг нь хүн амын дунд 0.5%-ийн тархалттай байна. Энэ ангилалд хамаарах эрэгтэйд халдвар байхгүй боловч сүүлийн 3 сараас илүү хугацаанд аарцгийн хүчтэй өвдөлттэй болсон байдаг. Үүнд стандарт оношилгооны тест байхгүй ба бусад оношийг үгүйсгэсний дараагаар уг оношийг тавина. Олон загварт эмчилгээ нь ихээхэн үр дүнтэй эмчилгээний сонголт бөгөөд үүнд альфа хоригч, phytotherapy (эмийн ургамлын эмчилгээ) орох ба гол зорилго нь аарцгийн мэдрэлийн миофасциал (булчин хальсны) бүсийг мэдээгүйжүүлэхэд чиглэнэ. Антибиотик үр дүнгүй байдаг.
Category IV
Шинж тэмдэггүй халдварын гаралтай простатит
Шинж тэмдэггүй халдварын гаралтай простатит бүхий өвчтөнд урьд нь шээс бэлгийн замын өвдөлттэй байсан түүх байдаггүй боловч лейкоцитоз илэрдэг ба ихэвчлэн бусад нөхцөл байдалыг үнэлэх явцад оношлогдоно. Энэхүү эмгэг бүхий 6-19%-ийн эрэгтэйчүүдийн semen (гонадаас ялгарах шүүрэл)-д идээний эс илрэх боловч шинж тэмдэггүй байдаг.
Health News from Medical News Today
Sunday, April 26, 2009
Thursday, April 23, 2009
World Health Organization WHO: Зүрх судасны эмгэг
Зүрх судасны өвчин гэж юу вэ?
Зүрх судасны өвчин (ЗСӨ) гэдэг нь зүрх болон судасны бүлэг эмгэгүүд юм. Үүнд:
Зүрх судасны өвчиний талаарх баримтууд
Шалтгаан
Эх сурвалж: World Health Organization WHO: Cardiovascular diseases
Зүрх судасны өвчин (ЗСӨ) гэдэг нь зүрх болон судасны бүлэг эмгэгүүд юм. Үүнд:
- Зүрхний титмийн эмгэг-зүрхний булчинг тэжээгч судасны эмгэг
- Тархины судасны эмгэг-тархийг тэжээгч судасны эмгэг
- Захын артерийн эмгэг-гар болон хөлийг тэжээгч судасны эмгэг
- Зүрхний хэрх (ревматизм) өвчин-стрептококкын шалтгаант хэрхийн халууралтаас үүдэлтэй зүрхний булчин болон хавхлагын гэмтэл
- Зүрхний төрөлхийн эмгэг-зүрхний бүтцийн төрөлхийн гажигууд
- Гүний венийн тромбоз ба уушигны эмболизм-хөлийн венийн нөж бөгөөд энэ нь тасарч уушги болон зүрх рүү шилжиж болно
Зүрх судасны өвчиний талаарх баримтууд
- Зүрх судасны өвчин (ЗСӨ) нь дэлхий нийтээрх үхлийн тэргүүлэх шалтгаан болоод байгаа ба жил бүр ЗСӨ-ний улмаас нас барах нь бусад шалтгаант нас баралтаас илүү байна.
- 2005 онд ЗСӨ-ний улмаас ойролцоогоор 17.5 сая хүн нас барсан ба энэ нь дэлхий нийтээрх нас баралтын 30%-ийг эзэлж байна. Үүнээс ойролцоогоор 7.6 сая нь зүрхний титмийн эмгэгийн улмаас, 5.7 сая нь харвалтын улмаас нас баржээ.
- ЗСӨ-ний нас баралтын 80% орчим нь бага болон дундаж орлоготой орнуудад байж тохиолдолын хувьд эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү байгаа юм.
- 2015 он гэхэд 20 сая гаруй хүн ЗСӨ-ний улмаас нас барах ба голчлон зүрхний эмгэг болон харвалтын улмаас гэж тооцож байна. Эдгээр нь үхлийн тэргүүлэх шалтгаан хэвээрээ байх төлөвтэй байгаа юм.
- ЗСӨ-ний шалтгаан нь нэгэнт тодорхой болоод байгаа юм. Зүрхний эмгэг болон харвалтын ихээхэн чухал шалтгаан нь эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал ба тамхидалт болдог. Эдгээрийг засагдах эрсдэлт хүчин зүйлс гэнэ.
- Эрүүл бус хооллолт болон хөдөлгөөний дутагдалын нөлөөг тухайн хүний цусны даралт ихсэх, цусан дахь глюкоз, липид ихсэх илүүдэл жин болон таргалалттай холбоотой гэж үзэж байна. Эдгээрийг завсрын эрсдэлт хүчин зүйл гэнэ.
- Үндсэн засагдах эрсдэлт хүчин зүйлс нь зүрхний тимтмийн эмгэг болон тархины судасны эмгэгүүдийн 80% орчимд чухал үүрэгтэй байдаг.
- Эдгээрээс гадна архаг өвчинд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Эдгээр нь даяарчлал, хотжилт болон хүн амын наслалт юм. ЗСӨ-нд нөлөөлөх бусад хүчин зүйлст ядуурал, стресс орно.
- Цусны судасны эмгэгийн үед ихэнхдээ үндсэн шинж тэмдэг байдаггүй. Зүрхний дайрлага (heart attack) юмуу харвалт нь өвчинг илтгэх анхны анхааруулга байж болно.
- Зүрхний дайрлагын шинж тэмдэгүүдэд: цээжний төв хэсгээр эвгүй оргих юмуу өвдөх, гар, зүүн мөр, тохой, эрүү юмуу ар нуруугаар эвгүй оргих юмуу өвдөх орно. Түүнчлэн тухайн хүн амьсгалахад хэцүү болох юмуу амьсгал богиносох, бөөлжих цутгах юмуу бөөлжих, толгой эргэх юмуу ухаан балартах, хүйтэн хөлс цутгах, цонхийж цайх зэрэг шинжүүд байж болно.
- Эмэгтэйчүүдэд амьсгал богиносох, дотор муухайрах, бөөлжих, ар нуруу болон эрүүгээр өвдөх шинжүүд илүүтэй байна.
- Харвалтын ихээхэн түгээмэл шинж тэмдэг нь гэнэт нүүр, гар, хөл сулрах энэ нь ихэвчлэн биеийн нэг талд илрэх юм. Үүнээс гадна нүүр, гар, хөлөөр гэнэт мэдээ алдах энэ нь ялангуяа биеийн нэг талыг хамарч илрэх, ярихад хэцүү болж ээдрэх, яриаг нь ойлгоход хэцүү болох, нэг юмуу хоёр нүдээр харахад бэрхшээлтэй болох, явахад бэрхшээлтэй болж толгой эргэх, тэнцвэр болон координаци алдагдах, шалтгаангүйгээр толгой хүчтэй өвдөх, ухаан балартах юмуу ухаан алдах зэрэг бусад шинжүүд илэрнэ.
- Эдгээр шинж тэмдэг илэрсэн хүмүүс яаралтай эмнэлэгийн тусламж эрэх шаардлагатай.
Шалтгаан
- Зүрхний хэрх өвчин нь хэрхийн халууралтаас шалтгаантай зүрхний булчин болон хавхлагын үрэвсэл, сорвижилт бүхий гэмтэл юм. Хэрхийн халууралт нь стрептококк хэмээх бактерийн шалтгаантай байх ба ихэвчлэн хүүхдэд хатгаа болон тонзиллитын улмаас бий болно.
- Зүрхний хэрх өвчиний шинж тэмдэгүүдэд амьсгал богиносох, сулрах, зүрхний цохилт хэвийн бус болох, цээжний өвдөлт болон ухаан балартал орно.
- Хэрхийн халууралтын шинж тэмдэгүүдэд халуурах, үеэр хавдах, өвдөх, дотор муухайрах, ходоодоор мушгих, бөөлжих зэрэг орно.
- Стрептококкын шалтгаант цээжний өвчинг эрт эмчлэх нь хэрхийн халууралт үүсэхийг зогсооно. Хэвийн урт хугацааны пенициллин эмчилгээ нь хэрхийн халууралт зүрхний хэрх өвчин болж хүндрэхээс сэргийлэх ба зүрхний хавхлагууд нь өвчиний улмаас аль хэдийн гэмтсэн хүмүүст өвчиний давших явцыг зогсоож чадна.
- ЗСӨ нь дунд насны олон тооны хүмүүсийг өвчлүүлж өвчтөн болон түүний гэр бүлийн орлого, хадгаламжинд ихээхэн хязгаарлалт болдог. Орлогын алдагдал болон эрүүл мэндийн тусламжийн төлбөр нь хамт олон хийгээд үндэстэний нийгэм эдийн засгийн хөгжилийг сулруулдаг байна.
- ЗСӨ-үүд нь улс орнуудын эдийн засагт хүнд ачаа болсоор байна. Жишнээ нь Хятадад дараагийн арван жилд (2006-2015 он) үндэсний нийт орлогоос 558 тэрбум долларыг зүрх судасны өвчин болон харвалт, чихрийн шижиний улмаас алдах тооцоо гарчээ.
- Өндөр орлого бүхий орнуудын нийгэм эдийн засгийн хувьд буурай бүлэгт эрсдэлт хүчин зүйл, өвчлөлт болон нас баралтаас сэргийлэх томоохон урьдчилан сэргийлэлт байдаг. Үүний адил хэв загварыг бага болон дунд орлоготой орнуудад ЗСӨ-ний тархалтын эсрэг бий болгох хэрэгтэй байна.
- Зүрхний өвчин болон харвалтын улмаасх эрт нас баралтын хамгийн багадаа 80%-ийг эрүүл хоолны дэглэм, хэвийн биеийн ачаалал болон тамхи татахгүй байснаар сэргийлж болно.
- Хувь хүн биемахбодийн хэвийн ачаалал, тамхи татахгүй байх дам тамхидалтанд өртөхгүй байх, жимс болон хүнсний ногоогоор баялаг хүнс сонгох, өөх тос, сахар, давс ихтэй хоолноос татгалзаж, эрүүл биеийн жингээ хадгалсанаар тэдэнд тулгарч буй ЗСӨ-ний эрсдэлт хүчин зүйлийг бууруулж чадна.
Эх сурвалж: World Health Organization WHO: Cardiovascular diseases
Thursday, April 9, 2009
Залгиурын стрептококкын үеийн урт курс эмчилгээ нь богино курс эмчилгээнээс илүү үр дүнтэй
А бүлгийн бетта-цус задлагч стрептококкын тонзиллофарангитын үеийн бактерийн өсөлт үржилтийг саатуулах нэг курс эмчилгээ хэр удаан байх нь зүйтэй вэ? 2008 онд Proceedings of the Mayo Clinic сэтгүүлд Грекийн 5 автор 1607 өвчтөн дэхь бактерийн эрадикацийн эцсийн үр дүнг харуулсан 11 тохиолдол хяналтын судалгаанд мета-анализ хийсэн үр дүнгээ нийтэлжээ. Антибиотикийн богино курс (5-7 өдөр) нь урт курсээс (10 өдөр) доогуур үр дүнтэй буюу odds ratio (эм, эмгэгтөрөгч зэргийн үр нөлөөг хэмжих харьцаа) 0.49 байв. Penicillin V-ийн богино курсын odds ratio дөнгөж 0.36 байсан ба цефалоспорин уухаар хэрэглэхэд арай үр дүнтэй байсан ч тийм ч сайн биш odds ratio 0.62 байв. Хүүхэд болон өсвөр үеийнхэн дэхь урт курс эмчилгээний эсрэг богино курс эмчилгээний микробиологийн эрадикаци дөнгөж 0.63 байжээ. Клиник амжилт мөн доогуур байсан ба богино курсын odds ratio 0.49 байв. Сөрөг нөлөөний хувьд ялгаа байсангүй. Тиймээс антибиотикийн 10 өдрийн курс эмчилгээ нь залгиурын стрептококкын өсөлтийг саатуулах оновчтой эмчилгээ ажээ.
Long-Course Antibiotics Work Better Than Short-Course for Strep Throat
Effectiveness and safety of short-course vs long-course antibiotic therapy for group a beta hemolytic streptococcal tonsillopharyngitis: a meta-analysis of randomized trials.
Long-Course Antibiotics Work Better Than Short-Course for Strep Throat
Effectiveness and safety of short-course vs long-course antibiotic therapy for group a beta hemolytic streptococcal tonsillopharyngitis: a meta-analysis of randomized trials.
Wednesday, April 8, 2009
Нэг хэмжээст сэтгэхгүй ба Niels Bohr
Олон жилийн өмнө олж уншиж байсан нэгэн сонирхолтой шалгалтын тухай түүхийг энд өгүүлэх гэсэн юм. Энэ түүхийг уншаад нэг хэмжээст (one dimentional) сэтгэхүйгээс салах тухай бодол төрдөг.
Данийн Копенхагений Их Сургуулийн Физикийн шалгалт авахад асуулт нь "Барометр ашиглан байшингийн өндрийг тодорхойлж болох вэ ?" гэсэн байжээ.
Нэгэн оюутан үүнд "Барометрийн хүзүүнээс урт утсаар уяад байшингийн дээрээс газар хүртэл унжуулна. Тэгээд барометрийн урт дээр уяаныхаа уртыг нэмбэл байшингийн өндөр гарна " гэж хариулжээ. Энэ хариулт шалгалт авсан багшийн уурыг хүргэсэн тул оюутан шалгалтанд унасан байна. Харин оюутан өөрийн хариултыг эргэлзээгүй зөв гэж гэж үзээд сургуулийнхаа арбитр (маргаан таслагч)-д ханджээ. Сургуулийн арбитр хариултыг ер нь бол зөв, гэхдээ физикийн шинжлэх ухааны арга, мэдлэгийг ашиглаагүй байна гэж үзсэн тул оюутныг дахин дуудаж 6 минутанд амаар асуугдаж, физикийн талаар зохих мэдлэгтэй гэдгээ харуулах боломж олгохоор шийджээ.
Оюутан 5 минутын турш духаа атируулан бодлогшрон суусаар байсан тул арбитр түүнд цаг дуусаж байгааг анхааруулав. Оюутан хэд хэдэн хариултаасаа алинийг нь сонгохоо мэдэхгүй духаа атируулсан байж. Цаг дуусахад тэрээр хариулж эхлэв.
* "Нэгдүгээрт, барометрээ аваад байшин дээр гарч байшингийн дээд ирмэгээс унагааж, газар унаж хагарах хүртэлх хугацааг хэмжинэ. Байшингийн өндөр нь H = 0.5g x t2 (хугацааны квадрат) гэсэн томьёогоор бодоход гарна. Харамсалтай нь барометр байхгүй болно.
* "Хэрвээ нартай өдөр байх юм бол барометрийнхээ өндрийг хэмжээд, мөн түүний сүүдрийн уртыг хэмжинэ. Дараа нь байшингийн сүүдрийг хэмжинэ. Барометр ба түүний сүүдрийн, байшин, түүний сүүдэр пропорционал учир өндрийг хялбархан гаргаж болно.
* Гэхдээ та надаас илүү шинжлэх ухаанч хариулт шаардаж байгаа бол би барометрээс богино оосор уяж газар дээр дүүжин болгож хөдөлгөнө. Дараа нь байшин дээр дүүжин хэлбэрээр хөдөлгөнө. Байшингийн өндөр нь T = 2pi * sqrt(L/g) гэсэн томьёоноос олдоно. (sqrt= язгуурын дор)
* Хэрэв байшинд гадна талын аваарын шат байдаг бол түүгээр өгсөх явцдаа барометрээрээ төөлөөд нийт төөлсөн тоогоо барометрийн уртаараа үржүүлнэ.
* Энэ арга уйтгартай санагдаад байвал мэдээж байшингийн дээр болон газарт агаарын даралтыг барометрээрээ хэмжээ даралтын ялгааг өндөрт шилжүүлэн байшингын өндрийг гаргана.
* Дээрх аргууд нь таны хүссэний дагуу бүгд шинжлэх ухаан ашигласан боловч хамгийн үнэн зөв найдвартай мэдэх арга бол байшингын жижүүртэй уулзаад "Таныг надад энэ байшингийн өндрийг хэлэх юм бол би энэ цоо шинэ барометрийг өгнө шүү' гэж хэлэх юм шүү дээ гэж хариулжээ.
Энэ оюутан бол Neils Bohr байсан юм. Хожим тэрээр Физикийн салбараар Нобелийн шагнал хүртсэн юм. Данийн ард түмэн түүний дүрийг 500 кроны дэвсгэрт дээр дүрсэлсэн байдаг.
Бичсэн: Г.Дарамбазар
Tuesday, April 7, 2009
Тарган болон II төрлийн чихрийн шижин бүхий Wistar-ийн өөхлөг хархны загвар дээрх чавганы анти-гипергликемик нөлөө
Abstract
Хатаасан чавга Баруунд эрүүл хүнсэнд тооцогддог ба Энэтхэгт эмчилгээний зорилгоор ашиглагддаг байна. Түүний найрлага дахь фенолын хольц нь нас-хамааралт эмгэгийн эсрэг хамгаалах үйлдэлтэй ажээ. Энэхүү судалгаанд чавганы өтгөрүүлсэн шүүсний липид болон глюкозид тэсвэрт байдал бүхий, инсулинд тэсвэртэй тарган Wistar-ийн өөхлөг харханд үзүүлэх нөлөөг судалсан байна. Хяналтын бүлэгтэй харьцуулахад чавга хэрэглэсэн бүлэгт цусны глюкоз (P<0.05) болон сийвэнгийн триглицеридийн (P<0.01) концентраци буурсан байв. Хоёр долоо хоног чавгаар эмчилсэний дараа глюкозийн ачаалалтай сорил хийхэд глюкоз болон инсулин буурсан үзүүлэлт гарчээ. Чавгаар эмчилсэний дүнд сийвэнгийн адипонектиний концентраци мэдэгдэхүйцээр нэмэгдсэн ба Wistar-ийн өөхлөг харханы өөхөн эд дэхь PPARγ (пероксисомын пролифераторыг идэвхижүүлэгч рецептор-γ )-н mRNA-н экспресс нэмэгдсэн байна. Тиймээс чавга нь эдгээр харханд адипонектин-хамааралт механизмаар дамжуулан инсулинд мэдрэг байдлыг нэмэгдүүлсэн байж болох юм.
Anti-hyperglycemic effects of plum in a rat model of obesity and type 2 diabetes, Wistar fatty rat
Хатаасан чавга Баруунд эрүүл хүнсэнд тооцогддог ба Энэтхэгт эмчилгээний зорилгоор ашиглагддаг байна. Түүний найрлага дахь фенолын хольц нь нас-хамааралт эмгэгийн эсрэг хамгаалах үйлдэлтэй ажээ. Энэхүү судалгаанд чавганы өтгөрүүлсэн шүүсний липид болон глюкозид тэсвэрт байдал бүхий, инсулинд тэсвэртэй тарган Wistar-ийн өөхлөг харханд үзүүлэх нөлөөг судалсан байна. Хяналтын бүлэгтэй харьцуулахад чавга хэрэглэсэн бүлэгт цусны глюкоз (P<0.05) болон сийвэнгийн триглицеридийн (P<0.01) концентраци буурсан байв. Хоёр долоо хоног чавгаар эмчилсэний дараа глюкозийн ачаалалтай сорил хийхэд глюкоз болон инсулин буурсан үзүүлэлт гарчээ. Чавгаар эмчилсэний дүнд сийвэнгийн адипонектиний концентраци мэдэгдэхүйцээр нэмэгдсэн ба Wistar-ийн өөхлөг харханы өөхөн эд дэхь PPARγ (пероксисомын пролифераторыг идэвхижүүлэгч рецептор-γ )-н mRNA-н экспресс нэмэгдсэн байна. Тиймээс чавга нь эдгээр харханд адипонектин-хамааралт механизмаар дамжуулан инсулинд мэдрэг байдлыг нэмэгдүүлсэн байж болох юм.
Anti-hyperglycemic effects of plum in a rat model of obesity and type 2 diabetes, Wistar fatty rat
Wednesday, April 1, 2009
Esomeprazole Аспирин хамааралт шархлаанаас сэргийлнэ
Удаан хугацаанд, бага тунгаар аспириныг тогтмол хэрэглэх нь зүрх судасны эмгэгээс сэргийлдэг боловч энэ нь ходоод арван хоёр хуруу гэдэсний шархлаа, эзофагит зэрэг бусад эрсдэлийг бий болгодог. Австралийн 12 судлаачид The American Journal of Gastroenterology сэтгүүлд 2008 онд дээр дурдсан эрсдэл бүхий 991 өвчтөнүүдэд өдөр бүр 20мг esomeprazole өгч плацебо-хяналттай туршилт хийсэн тохиолдолынхоо үр дүнг мэдээлжээ. Тэд эцсийн үр дүнг нь ходоод арван хоёр хуруу гэдэсний шархлаа, улаан хоолойн гэмтэл болон түүнтэй холбоотой шинж тэмдэгүүдээр тооцож үзсэн байна. Судалгаа эхлээд 26 долоо хоногийн дараа плацебо бүлгийн 5.4%-д, эмчилгээний бүлгийн дөнгөж 1.6%-д шархлаат эмгэг үүссэн ба харин плацебо бүлгийн 18.3%, эмчилгээний бүлгийн дөнгөж 4.4%-д нь тус тус шалбархайт (эрозив) эзофагит болон түүнтэй холбоотой шинж тэмдэг илэрчээ. Эдгээр ялгаанууд нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд esomeprazole-ийг өдөр бүр хэрэглэх нь удаан хугацаанд, бага тунгаар аспирин хэрэглэж буй хүмүүст аспирины ходоод гэдэсний замд үзүүлэх хортой нөлөөг саатуулахад тусалдаг байна.
Esomeprazole Prevents Aspirin-Induced Ulcers
Efficacy of esomeprazole (20 mg once daily) for reducing the risk of gastroduodenal ulcers associated with continuous use of low-dose aspirin.
Esomeprazole Prevents Aspirin-Induced Ulcers
Efficacy of esomeprazole (20 mg once daily) for reducing the risk of gastroduodenal ulcers associated with continuous use of low-dose aspirin.
Subscribe to:
Posts (Atom)
Хайх
энэ 7 хоногийн онцлох нийтлэл
-
Энэхүү хэсэгт тахиарритмийн өргөн хүрээтэй, олон төрөл зүйлийг багтаалаа. Тахиарритмийн талаарх ерөнхий ойлголт, анхан шатны үнэлгээний тала...
-
Зовиур: Хоолны дуршил ихэссэн боловч биеийн жин буурах, халуунд тэсвэргүй болох, хөлрөх, гүйлгэх, чичрэх, цочромтгой болох, эмх замбараагүй...
-
Эрхэм хэрэглэгч, уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Хэсэг хугацаанд шинэ мэдээ, мэдээлэл хүргээгүй удсанд та бүхнээс хүлцэл эрье. www....
-
ТОДОРХОЙЛОЛТ Ерөнхий ойлголт Архаг пиелонефрит нь бөөрний дахин давтагдсан болон тогтвортой халдвараас үүдэлтэй бөөрний гэмтэл юм. Энэ нь их...
Ангилал
- allergy (4)
- cancer (8)
- cardiac surgery (7)
- cardiology (67)
- cardiovascular disease (23)
- clinical medicine (23)
- clinical procedure (12)
- CME (17)
- dermatology (2)
- drugs (3)
- ECG (2)
- emergency medicine (10)
- endocrinology (3)
- gastroenterology (14)
- genetical disease (5)
- genomic medicine (2)
- gynecology (3)
- hematology (9)
- imaging study (12)
- immunology (10)
- infectious disease (8)
- medical book (3)
- medical ethics (1)
- medical research (16)
- microbiology (1)
- natural medicine (8)
- nephrology (2)
- neurology (6)
- news (68)
- nutrition (3)
- obesity (1)
- obstetrics (9)
- oncology (8)
- pathology (2)
- pathophysiology (20)
- pediatric medicine (8)
- pharmacology (2)
- public medicine (1)
- pulmonology (20)
- radiology (7)
- respiratory disease (7)
- rheumatology (3)
- stem cell (2)
- surgery (1)
- systemic disease (1)
- tobacco (1)
- toxicity (1)
- urology (4)
- USMLE (12)
- World Health Organization WHO (4)
- БЗДХ/ХДХВ/ДОХ (3)