Health News from Medical News Today


Saturday, September 26, 2009

The Effect of Intravenous Esomeprazole on Recurrent Peptic Ulcer Bleeding

Пепсины шархлааны цус алдалтын менежмент дэхь протоны шахуургын хоригчийн (PPI) хэрэглээг судалсаар байгаа ба ялангуяа ялгаатай үндэстэн ястаны бүлэг дэхь үр нөлөөнд анхаарал хандуулсан хэвээр байна. Chinese University of Hong Kong-ийн гишүүн 10 судлаач Annals of Internal Medicine-ний 2009 оны дугаарт Ходоод юмуу арван хоёр хуруу гэдэсний аль нэгнийх нь пепсины шархлааны цус алдалт бүхий 767 өвчтөнг судалсанаа мэдээлжээ. Өвчтөнүүдийг санаандгүй байдлаар сонгож нэг хэсэгт нь дурангаар амжилттай цус тогтоосны дараа судсаар 80 mg esomeprazole хийж цаашид 72 цагийн турш 8-mg/цаг-аар дуслаар хийсэн бол нөгөө хэсэгт нь дээрх байдлаар пласебо хэрэглэжээ. Анхдагч дүгнэлт нь 72 цагийн дотор эмнэл зүйд илрэх ач холбогдол өгөхүйц цус алдалтын хувь байв. Судсаар esomeprazole хэрэглсэн өвчтөнүүдийг плацебо хэрэглэсэн өвчтөнүүдтэй харьцуулахад давтан цус алдалт цөөн (5.9% vs 10.3%, 95% итгэх интервал 0.6%-8.3%, P = .026) байжээ. Пепсины шархлааны цус алдалт бүхий өвчтөнүүдэд дурангаар амжилттай цус тогтоосны дараа судсаар өндөр тунгаар esomeprazole хэрэглэснээр 72 цагийн доторх давтан цус алдалтыг бууруулдаг ажээ.

The Effect of Intravenous Esomeprazole on Recurrent Peptic Ulcer Bleeding

Intravenous Esomeprazole for Prevention of Recurrent Peptic Ulcer Bleeding

Wednesday, September 23, 2009

Use of Inhaled Corticosteroids Increases Risk for Pneumonia

Ингаляциар кортикостероид хэрэглэх болон пневмони нь хоорондоо холбоо хамаарал байж болох талаар удаан хугацаанд таамаглаж байсан билээ. Энэ жил Archives of Internal Medicine сэтгүүлд Wake Forest University School of Medicine-ийн 3 судлаач COPD (уушигны архаг бөглөрөлтөт өвчин) бүхий өвчтөнүүдэд ингаляцаар кортикостероид хэрэглэсэн тохиолдолыг хяналтын эмчилгээтэй харьцуулсан 18 тохиолдолын хяналттай судалгаанд мета-анализ хийснээ мэдээлжээ. Судалгаа бүр нь хамгийн багадаа 24 долоо хоног үргэлжилсэн ба нийт 16,996 өвчтөнийг хамарсан байна. Эцсийн дүгнэлтийг пневмони, хүнд пневмонийн үүссэн эсэх, пневмони хамааралт нас баралт болон нийт нас баралтаар гаргажээ. Ингаляциар кортикостероид хэрэглэсэн тохиолдолд пневмони үүсэх харьцангуй эрсдэл 1.60, 95% итгэх интервал 1.33-1.92 ба хүнд пневмони үүсэх харьцангуй эрсдэл 1.71, 95% итгэх интервал 1.46-1.99 буюу ач холбогдол өгөхүйцээр өссөн байв. COPD бүхий өвчтөнд хамгийн багадаа 24 долоо хоног ингаляциар кортикостероид хэрэглэхэд хүнд пневмони үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.

Use of Inhaled Corticosteroids Increases Risk for Pneumonia

Long-term Use of Inhaled Corticosteroids and the Risk of Pneumonia in Chronic Obstructive Pulmonary Disease

Sunday, September 20, 2009

Felon - Гөгий

Тодорхойлолт
Ерөнхий ойлголт

Felon нь хурууны үзүүрийн зөөлөн эдийн төгсгөл хэсгийн халдвар юм.

Эмгэг жам
Хурууны үзүүрийн зөөлөн эд нь хурууны өндөгийг тогтворжуулагч босоо таславчаар хэд хэдэн жижиг хэсэгт хуваагддаг. Эдгээр хэсгүүдийн дотоод дахь халдвар нь буглаа хэлбэржих, хавагнах, төгсгөл хэсгийн даралт хурдацтай нэмэгдэх зэрэгт хүргэдэг. Энэхүү даралт ихсэлт нь цусны урсгалыг муутгаж арьс болон зөөлөн эдийн үхжилд хүргэнэ.

Тархалт
Нэгдсэн улсад

Felon болон paronychia нь гарын бүх халдварын ойролцоогоор гуравны нэгийг эзэлнэ. Эрхий болон заагч хуруу нь халдварт хамгийн ихээр өртдөг хуруунууд юм.

Нас баралт/урхаг үлдэлт
Арьсны үхжилттэйгээр, өөрөө аяндаа зүгээр болох нь бий. Арьсыг нээгээгүй үед остеомиелит, теносиновит болон халдварт артирит үүснэ.


Paronychia нь эмчлэхгүй бол felon болж гүнзгийрдэг.

Эмнэл зүй
Анамнез

• Модны өргөс болон тольны хагархай нь түгээмэл урьдал шалтгаан болдог ба өвчтөнүүдийн хагаст нь гэмтэлийн түүх байхгүй байна. Халдвар мөн paronychia-аас тархаж болно.
• Эхний жижиг гэмтэл нь целлулитийн шалтгаан болох ба энэ нь хурууны зөөлөн эд рүү тасархайтаж орсон нягт фиброз таславчаар хязгаарлагддаг.
o Энэхүү эрт үеийн халдвар нь чинэрсэн, хатгасан өвдөлтийн шалтгаан болно.
o Энэ шатандаа халдвар өөрөө аяндаа, ялангуяа антибиотик хэрэглэсэн үед арилна. Ихэнх өвчтөн эмнэлэгт үзүүлдэггүйгээс тавилан муу тохиолдолын тоо тодорхойгүй байна.
• Хэрэв халдвар арилахгүй бол буглаа хэлбэржиж лугшсан өвдөлт бий болдог.

Бодит үзлэг
• Felon нь илрэхий лугшсан өвдөлт, чинэрэлт болон хурууны үзүүрийн зөөлөн эд хавагнасан байдгаар тодорхойлогдоно.

Шалтгаан
• Staphylococcus aureus хамгийн түгээмэл шалтгаан болдог. Метицилинд тэсвэртэй Staphylococcus aureus-аар халдварлагдсан felon тэмдэглэгддэг.
• Дархлаа дарангуйлагдсан өвчтөнд грам-сөрөг организмууд илэрдэг.
• Eikenella corroden нь диабет бүхий хурууны үзүүрээ хазуулсан хүмүүст илэрдэг.

Ялгах онош
Cellulitis
Fingertip Injuries
Herpetic Whitlow
Paronychia

Шинжилгээ
Лаботарторийн шинжилгээ

• Лаботарторийн шинжилгээ шаардлагагүй.

Дүрслэл оношилгоо
• Felon-ийг эмчлэхгүй юмуу буруу эмчилбэл яваандаа остеомиелитэд хүргэнэ. Хүнд тохиолдол болон дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд рентген шинжилгээ хийнэ.


Эмчилгээ
Яаралтай тусламжийн тасаг дахь тусламж

• Felon-ий эрт үед тохирсон эмчилгээ хийснээр буглаа хэлбэржихээс сэргийлнэ.
• Өвдөлт нэмэгддэг тул стафилококк болон стрептококкын эсрэг антибиотик хэрэглэнэ.
• Чинэрэлт үүссэн үед венийн урсгалыг чөлөөлж өгсөнөөр буглаа хэлбэрждэггүй.
• Метицилинд тэсвэртэй Staphylococcus aureus зонхилсон бол дренаж хийнэ
• Өндөгний дунд шугамаар зүслэг хийх ба учир нь энэ зүслэг нь мэдрэл болон цусан хангамжийг хамгийн багаар гэмтээдэг.
• Тетанус иммунизацийг нэмэгдүүлэх
• Хурууны хориг хийх
• Хамгийн их эмзэглэл бүхий хэсэгт 11 номерийн ирээр богино зүслэг хийх. Скальпелиар зөвхөн арьсыг зүснэ.
• Мохоо багаж ашиглан идээг гадагшлуулж байх нь мэдрэлийн хүндрэл болон халдвар шөрмөсний бүрхүүл рүү нэвтрэх боломжийг бууруулна. Босоо хальсан таславчийг хувааж болохгүй.


Paronychia-ийн үеийн perionychium-ийн доорх буглааг гадагшлуулж байгаа нь.

• Шарх руу самбай сулхан чигжиж хийснээр арьс битүүрэхээс сэргийлнэ. Сул боож, хурууг чиг барьж боон, гарыг зүрхнээс дээш өргөнө.
• Зүслэгүүд
o Дээд хажуу зүслэг, алганы тууш зүслэг, алганы хөндлөн зүслэг, тэшүүрийн мод болон загасны ам хэлбэрийн зүслэгийг дренаж хийхэд зөвлөсөн байдаг. Эдгээр зүслэгийн зарим нь ач холбогдолгүй төдийгүй хүнд гэмтэл үүсгэх боломжтой.
o Felon-ий үед хамгийн их эмзэглэл бүхий хэсэгт зүснэ. Зүслэгийг хурууны алсын үеийг хөндлөн дайрахгүй байхаар хийх хэрэгтэй ба ингэснээр хурууны алсын үений атираанд нугалах контрактур үүсэхээс сэргийлнэ.
o Дунд шугамаар тууш зүслэг хийх нь үр нөлөөтэй бөгөөд ятрогений хүндрэл гардаггүй ба үүнийг бусад уламжлалт зөвшөөрөгдсөн зүслэгүүдтэй цуг хийнэ.
o Хажуу болон хөндлөн зүслэгүүд нь мэдээ алдалт болон ишемийн түгээмэл шалтгаан болдог.
o Загасны ам хэлбэрийн зүслэг нь хурууны үзүүрийн тогтворгүй өвдөлтөд хүргэдэг.

Зөвлөгөө
• Илүү бүрдмэл тохиолдолд гарын мэс засалчийн зөвлөгөө авна.

Эмүүд
Эмийн эмчилгээний зорилго нь халдварыг эмчлэх болон цаашдын хүндрэлээс сэргийлэхэд чиглэнэ.

Antibiotics

Dicloxacillin (Dycill, Dynapen)
Эсийн ханын синтезийг дарангуйлагч бактерицид антибиотик. Пенициллиназа нийлэгжүүлэгч стафиллококкын шалтгаант халдварыг эмчилнэ. Стафиллококкын халдварыг сэжиглэсэн үед эмчилгээг энэ антибиотикоор эхлүүлж болно.

Erythromycin (EES, E-Mycin, Ery-Tab)
РНХ хамааралт уургийн нийлэгжилтийг дарангуйлагч сонгомол антибиотик. Рибосомын пептидил тРНХ-ийн задралыг идэвхижүүлдэг байж болно. Ингэснээр бактерийн өсөлтийг дарангуйлна. Стрептококк болон S aureus зэрэг мэдрэг удмаар үүсгэгдсэн халдварын эмчилгээнд зөвлөдөг. Хүүхдэд нас, жин болон халдварын хүндийн зэргийг харгалзан тунг тогтооно. Өдөрт хоёр тунгаар өгөхийг зөвлөдөг ба өдрийн нийт тунгийн хагасыг 12 цагийн зайтай өгнө. Илүү хүнд халдварын үед тунг хоёр дахин нэмэгдүүлнэ.

Cephalexin (Keflex, Biocef)
Өөр нэг сонгодог антибиотик. Нэгдүгээр үеийн цефалоспорин нь бактерийн эсийн ханын синтезийг дарангуйлсанаар бактерийн репликацийг дарангуйлдаг. Бактерицид үйлчилгээтэй ба эсийн хана үүсгэж хурдан үрждэг организмын эсрэг үр нөлөөтэй.

Nafcillin (Unipen)
Хүнд халдварт зөвлөдөг. Пенициллиназа нийлэгжүүлэгч стафиллококкын халдварыг эмчилнэ. Пенициллин G тэсвэртэй стафиллококкын халдвартай магадгүй бүх өвчтөний эхлэл эмчилгээнд хэрэглэнэ. Пенициллин G мэдрэг стафиллококк организмын эмчилгээнд хэрэглэхгүй. Хүнд халдварын үед эмчилгээнд парэнтералиар хэрэглэнэ. Хүнд халдварын үед нэлээн өндөр тун шаардлагатай. Нөхцөл байдал сайжирхад эмчилгээг амаар уухаар болгож өөрчилнө. Судсаар хэрэглэхэд ялангуяа настай хүмүүст тромбофлебитийн хүндрэл хааяа тохиолддог тул парэнтераль байдлаар богино хугацаанд (24-48цаг) хэрэглээд амаар уухаар болгоно.

Sulfamethoxazole and trimethoprim (Bactrim DS, Septra DS)
Дигидрофолийн хүчлийн нийлэгжилтийг дарангуйлсанаар бактерийн өсөлтийг дарангуйлна.

Цаашдын эмнэлэгээс гадуурх тусламж
• Хурууг чиг барьж боох, хурууг өргөх
• 2 өдрийн турш дэглэм сахих
• 2 өдрийн дараа боолтыг авна

Хүндрэлүүд
• Хурууны алсын нугаламын диафизийг хамарсан остеомиелит нь түгээмэл тохиолдох хүндрэл
• Ихээхэн хүнд хүндрэл нь зэргэлдээх халдвараас тархсан цочмог теносиновит юм. Энэ ихэвчлэн ятрогений байх ба анхааралгүйгээс нугалагч шөрмөсний бүрхүүлийг скальпелиар гэмтээснээс болно.
• Бусад хүндрэлд арьсны үхжил, хурууны үзүүрийн деформаци, халдварт артирит болон өндөгний тогтворгүйжилт орно.

Тавилан
• Тохирсон эмчилгээг эрт хийвэл тавилан сайн

Miscellaneous
Medicolegal Pitfalls

• Халдварын эсрэг тохиромжтой эмчилгээн дээр алдсанаар хүнд хүндрэлд хүргэнэ
• Битүү хэсэг дэхь идээний хуримтлал болон чинэрэлтийг дутуу сулласнаар остеомиелит болон арьсны үхжилд хүргэнэ.
• Зориудын зүслэгийг буруу гүйцэтгэснээр хурууны үзүүрт тогтворгүй эмзэглэл үүсэх, хурууны алсын үений нугалах атираанд контрактур үүсгэнэ.

Эх сурвалж: www.emedicine.com / Emergency Medicine / Infectious Diseases / Felon

Friday, September 11, 2009

Oxford Handbook of Clinical Medicine - Нурууны өвдөлт

Нурууны өвдөлт ихээхэн түгээмэл бөгөөд ихэнх тохиолдолд аяндаа засардаг боловч хор хөнөөлтэй шалтгаан байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Анамнезаас анхаарах гол зүйлүүдэд: 1) Нурууны өвдөлтийн эхлэл: гэнэт (гэмтэлтэй холбоотой) эсвэл аажим? 2) Хөдөлгөөн болон мэдрэхүйтэй холбоотой шинж тэмдэг байна уу? 3) Давсаг эсвэл гэдэс өртөгдсөн байна уу?
Өвдөлт хөдлөх үед улам муудаж тайван үед намдаж байвал ихэвчлэн механик шалтгаантай байна. Хэрэв тайван байхад өвдөх нь ихсээд байвал үрэвслийн гаралтай байж болохыг бодох хэрэгтэй.

Үзлэг
1) Өвчтөнг хөл дээр нь зогсоож бүсэлхийгээр урагш/хажуу тийш нугалах тэнийлгэх хөдөлгөөний далайц болон уян байдлыг хэмжинэ.
2) Мэдрэлийн хомсдолыг шалгах: хошного орчмын мэдрэхүй, хөлөн дэхь дээд болон доод хөдөлгөөний нейроны (UMN & LMN) шинжүүдийг шалгах
3) Ерөнхий өвчиний тархалтыг илтгэх шинжүүдийг шалгах

Арын ёзоорын цочрол
Энэ нь тухайн хэсгээр мэдрэлжүүлэгдэж буй арьсны өвдөлтийн шалтгаан болдог ба ханиах, бөхийх зэрэгт улам их хөндүүрлэнэ. Ласейгийн шинж илрэнэ. Энэхүү шинж нь түрүүлгээ харан хэвтэж байгаа өвчтөний шулуун тэнийлгэсэн хөлийг дээш өргөхөд өгзөг /ууц/нөгөө хөлөнд хөндүүрлэх ба хөлийг 45 °-аас дээш өргөх боломжгүй байна. Энэ нь ууцны нугалам хоорондын дискийн пролапс мэдрэлийн ёзоорыг цочроож буйг илтгэнэ. (Энэ сорилын дүгнэлт гаргах чадамж муу байдаг тул үүнийг иймэрхүү тохиолдолыг бүгдийг илрүүлэх алтан стандарт гэж үзэж болохгүй. Нуруугаар өвдөхгүй *хэвийн* байгаа хүмүүсийн 20-30%-д нь MRI –гаар жийргэвчийн ивэрхий илэрдэг). Энэхүү шинжийн мэдрэг чанар нь 0.9; өвөрмөц чанар нь 0.26 байдаг.

Мэдрэлийн мэс заслын яаралтай тусламж
Морины (ахар) сүүлийн (cauda equina) хурц дарагдал: Хоёр талдаа солигдох байдлаар юмуу эсвэл билатерал (хоёр талын) ёзоорын гаралтай өвдөлт хөлөнд илрэх, суудлын мэдээ алдалт (хошногоны эргэн тойронд хоёр талдаа), болон давсаг юмуу гэдэсний үйл ажиллагаа хямрах.
Нугасны хурц дарагдал: Билатерал (хоёр талын) өвдөлт , дарагдсан түвшинд LMN (lower motor neurone) шинжүүд, UMN (upper motor neurone) болон дарагдлаас доош мэдрэхүйн өөрчлөлт, хошногоны хуниасны хямрал зэрэг үүснэ.
Шалтгаанууд: (аль ч хэлбэрийн дарагдалд ижил байна): ясны метастаз (рентгенд алдагдсан pedicle-ийг илрүүлэх) , миелома, нугас юмуу нуруу орчимын хавдар, туберкулёз, буглаа.
Яаралтай эмчилгээ эргэшгүй өөрчлөлт үүсэхээс сэргийлнэ: жийргэвчийн ивэрхийн үед ламинэктоми хийх, буглааг суллах, дарагдлыг бууруулах, хавдрын үед туяа эмчилгээ хийнэ.

Шинжилгээнүүд
Нугасны дарагдал, миелопати, нурууны хавдар, уйланхай, цус харвалт болон буглаа зэргийг оношлоход MRI хамгийн сайн арга ( миелографи, тойм рентген болон CT шинжилгээнүүд эргэлзээтэй байдаг) юм. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, УЭТХ (миелом, халдвар , хавдруудын үед), мочевин, электролитууд, креатинин, PSA (түрүү булчирхайн өвөрмөц антиген) болон ясны дүрс оношилгооны “халуун цэг” нь хавдрыг оношлоход туслана.

Шалтгаанууд
Нас нь байж болохуйц шалтгааныг тодорхойлно.

15-30 насанд
: Жийргэвчийн ивэрхий, гэмтэл, хугарал, нурууны нугалмайн анкилоз, ууцны нугалам мултрах (спондилолистез, ж.нь, бүсэлхийн 5-р нугалам ууцны 1-р нугалмай дээгүүр гулсан мултрах), жирэмсэн байх.
30-50 насанд: нурууны элэгдэлтэт өвчин, жийргэвчийн ивэрхий, хорт хавдар (уушиг, хөх, түрүү булчирхай, бамбай, бөөрний хавдрууд).
50-иас дээш насанд: ясны доройтол, яс сийрэгжих, Пагетийн өвчин, хорт хавдар, миелом (ийлдсийн электрофорез хийлгэнэ) бүсэлхийн суваг/нурууны хажуугийн завсарын стеноз.

Ховор шалтгаан
Cauda equina-н хавдар, нурууны халдвар (голдуу стафилококкийн, мөн Proteus; Escherichia coli; S.typhi; сүрьеэ). Ихэнхдээ системийн халдварын шинжгүй байна.

Эмчилгээ
Өвөрмөц шалтгаанд өвөрмөц эмчилгээ нь шаардлагатай. Ихэнхдээ шалтгаан нь олддоггүй, тийм үед бол эмпирик эмчилгээ хийнэ. Үүнд даамжирхаас сэргийлэх; physiotherapy юмуу гар заслын эмчилгээ орно. Өвчин намдаах болон ажил, амьдралаа үргэлжлүүлэх нь хэвтэрт байхаас дээр байдаг (хэвтэрт бол 3 хоногоос илүү байх нь тэр бүр зохистой биш-ихэвчлэн хатуу дэвсгэрийг зөвлөдөг боловч баримтаар дундаж нь илүү дээр байдаг ажээ. N=313; Lancet 2003 1599), эсвэл physiotherapy хийнэ. Зарим өвчтөнд жийргэвч, эпидурал юмуу мэдрэлийн уг уруу тариа хийх, мөн нурууны нүхийг зүсэх (foramenotomy), нурууг бөхлөх эсвэл ламинэктоми зэрэг мэс заслын ажилбарууд шаардагдаж болно.

Хор хөнөөлтэй нурууны өвдөлт болохыг харуулдаг онцлог шинжүүд:
• 20 наснаас залуу юмуу 55-аас дээш настай бол
• Зодуулсан гэмтэл
• Өгзөгний мэдрэлийн ээлжлэн дахих өвдөлт
• Өгзөгний мэдрэлийн хоёр талын өвдөлт
• Хөл сулрах
• Жин алдах
• Шалтгаан нь тодрохгүй халуурах, УЭТХ ихсэх ( > 25мм/ц)
• Стероид хэрэглэж байгаа
• Давшингуй, үргэлжилсээр байгаа механик биш өвдөлт
• Системийн өвчтэй, эмийн донтой, ХДХВ тээгч байх
• Нурууны бүх чиглэлийн хөдөлгөөнд өвдөлт илрэх
• Ясны байршмал эмзэглэл
• Нэгээс дээш ёзоорын түвшинд ТМС-ийн дутагдал илрэх
• Нурууны цээжний хэсгээр өвдөх юмуу хөндүүрлэх
• Мэдрэлийн ёзоорын дарагдлын шинж хоёр талд илрэх
• Урьд өмнө хорт хавдартай байсан түүхтэй

Saturday, September 5, 2009

Pulmonary Rehabilitation Is Both Safe and Effective in COPD Patients

Уушигны архаг бөглөрөлтөт өвчин (chronic obstructive pulmonary disease-[COPD])-ий үед уушигны сэхээн амьдруулалт үр нөлөөтэй болох нь батлагдсан. Тэгвэл энэ нь саяхан муудсан, тогтворгүй COPD бүхий өвчтөнд ямар нөлөөтэй байх бол? Cochrane Database System Review-д Johns Hopkins School of Public Health-ийн 5 судлаач 219 өвчтөнийг хамарсан, уушигны сэхээн амьдруулалтыг хэвшсэн эмчилгээтэй харьцуулсан 6 тохиолдолын хяналттай судалгаанд мета-анализ хийснээ мэдээлжээ. Хожмын эмнэлэгт хэвтэлт болон нас баралт хоёрыг эцсийн чухал үр дүн болгон авсан байна. Сэхээн амьдруулалт хийсэн бүлэгт хожмын эмнэлэгт хэвтэлт (pooled odds ratio 0.13, үнэн магадлал 95%, итгэх интервал 0.04-0.35) болон нас баралт (pooled odds ratio 0.29, үнэн магадлал 95%, итгэх интервал 0.10-0.84) ач холбогдол өгөхүйцээр буурсан нь ажиглагджээ. Энэ нь уушигын сэхээн амьдруулалт нь саяхан муудсан, тогтворгүй COPD бүхий өвчтөнд үр нөлөөтэй хийгээд амь насыг авардагийн баталгаа юм.

Pulmonary Rehabilitation Is Both Safe and Effective in COPD Patients

Pulmonary rehabilitation following exacerbations of chronic obstructive pulmonary disease.

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл