Тодорхойлолт
Ерөнхий ойлголт
Остеопороз нь ясны масс багасах, ясны микроархитектур элэгдэх зэргээр тодорхойлогддог системийн араг ясны өөрчлөлт юм. Үүний улмаас яс хэврэгжиж, бага хэмжээний гэмтэлийн дараа хугарал болох эрсдэл нэмэгддэг. Остеопороз нь олон хүчин зүйлээс шалтгаалсан архаг нөхцөл байдал бөгөөд хугарал тохиолдтол эмнэл зүй нь нам гүм байна. Остеопороз нь Нэгдсэн Улс болон дэлхий дахин дахь эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.
Эмгэг жам
Остеопороз нь удамшлын (анхдагч остеопороз) болон хүрээлэн буй орчны (хоёрдогч остеопороз) хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болох ба аль аль нь ясны масс болон ясны чанарт нөлөөлдөг. Остеопорозыг нэгдүгээр төрлийн (цэвэршилтийн дараах) болон хоёрдугаар төрлийн (хөгширлийн) гэж тодорхойлдог.
Цэвэршилтийн дараах остеопороз (Postmenopausal osteoporosis [PMO]) нь голчлон эстрогений дутагдалаас болдог бол хөгширлийн остеопороз нь голчлон араг ясны насжилт болон кальцийн дутагдалаас болдог. Хэдий тийм ч остеопороз үүсэхэд наснаас хамааралгүй эмгэг судлалын олон механизм харилцан үйлчилдэг болох нь улам бүр тодорхой болсоор байна.
Нягт болон хэмт яс нь архитектурийн хувьд ялгаатай боловч молекул бүтцийн хувьд адил байна. Яс нь эсүүд болон эрдэсжсэн ба эрдэсжээгүй бүрэлдэхүүн бүхий эсийн гаднах матриксаас тогтдог. Эсийн гаднах матриксын бүтэц болон архитектур нь ясанд механик шинж чанарыг олгодог. Ясны ачаалал даах чадвар нь коллаген уураг (тууш ачаалал даах чадвар) болон эрдэсжсэн остеод (даралтыг даах чадвар)-оор тодорхойлогдоно. Кальцийн концентраци их байх тусам даралт даах чадвар их байна.
Насанд хүрсэн хүний яс нь ясны ачаалал даах чадварыг хадгалахын тулд тогтмол шинэчлэгдэж байдаг. Остеобластын эцсийн ялгаран хөгжсөн хэлбэр болох остеокласт нь эрдэсжсэн ясанд байршиж ясны шинэчлэгдэлтийн хугацаа болон байрлалыг зохицуулдаг. Остеобласт нь зөвхөн остеод (ясны эдийн матриксын органик хэсэг)-ыг хамгаалж, эрдэсжүүлдэггүй, остеокластаар дамжуулан ясны ресорпци (ясны уусалт)-ийг хянаж байдаг. Ийнхүү ясны хэлбэржилт болон уусалт нь хамт явагдаж байдаг. Остеокласт ясыг хайлуулахад хэдэн долоо хоног шаардлагатай бол остеобласт шинэ ясыг бий болгоход хэдэн сар хэрэгтэй болдог. Үүний улмаас яс шинэчлэгдэх аливаа үйл явц нэмэгдэх тусам ясны алдагдах хэмжээ нэмэгдэнэ. Нэн ялангуяа хурдан шинэчлэгдэх үед (жнь цэвэршилтийн дараа) яс хугарах эрсдэл нэмэгддэг ба учир нь шинээр нийлэгжсэн ясны эрдэсийн нягт бага, ресорпци болсон хэсгүүд бүрэн дүүргэгдээгүй, коллагены үүсэлт болон изомержилт алдагдсан байдаг.
Молекул биологичид ясны шинэчлэгдэлтийн механизмыг тайлбарлаж эхэлсэн байна. Жишээ нь өнөө үед бөөмийн хүчин зүйл каппа В-ийн рецепторыг идэвхижүүлэгч лиганд (RANKL)/бөөмийн хүчин зүйл каппа В-ийн рецепторыг идэвхижүүлэгч (RANK)/остеопротегерин (OPG) систем нь ясны ресорпцийн эцсийн зам болохыг мэддэг болоод байна. Ясны чөмгөн дэхь остеобласт болон идэвхижсэн Т эс нь RANKL цитокиныг нийлэгжүүлнэ. RANKL нь остеокластад экспресслэгдсэн RANK рецептортой холбогдох ба эндээс остеокластад дамжсан дохио нь остеокластын ялгаран хөгжилийг дэмжинэ. Остеопротегерин нь уусамтгай занга рецептор бөгөөд RANK-RANKL-тай холбогдохыг дарангуйлж RANKL-ийг хориглодог.
Ясны масс нь амьдралын эхний 30 жилд хамгийн их хэмжээндээ хүрэх ба түүнээс хойш аажим буурдаг. Энэ үеэс ясны ачаалал даах чадварыг хэвийн хэмжээнд нь барих үйл явц дутагдсанаас остеопорозод хүргэх нэг хүчин зүйл болно. Түүнчлэн хоол тэжээлийн байдал болон хөдөлгөөний идэвхижил нь ясны хөгжил болон үүсэлтэнд чухал үүрэгтэй. Хэдий тийм ч удамшлын хүчин зүйл нь хувь хүмүүсийн ясны хамгийн их ачаалал даах чадварыг тодорхойлоход голлох үүрэгтэй. Баримтаар генетик хүчин зүйлийн улмаас хувь хүмүүст ясны хамгийн их масс 80% зөрөөтэй байдаг ажээ.
Эстрогений дутагдал нь зөвхөн цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд ясны алдагдалыг хурдасгадаггүй бөгөөд эрэгтэйчүүдийн ясны алдагдалд гол үүрэгтэй. Эстрогений дутагдал нь ясны хэлбэржилтийн дутмагшил хавсарсан их хэмжээний ясны ресорпцид хүргэнэ. Остеобласт, остеоцит болон остеокластууд нь бүгдээрээ эстрогений рецепторыг экспресслэдэг. Мөн эстроген нь цитокин болон хэсгийн өсөлтийн хүчин зүйлээр дамжуулан ясанд шууд бусаар нөлөөлдөг. Эстроген хангалттай хэсэгт transforming growth factor (TGF)–beta-ийн нийлэгжилт ихэссэнээс остеокластын апоптоз нэмэгддэг. Эстроген байхгүй бол Т эсүүд IL-1, IL-6 болон TNF-альфа-аар дамжуулан остеокластын олшролт, ялгаран хөгжилт болон удаан амьдрах чадвартай болох зэргийг идэвхижүүлдэг. Т эсүүд нь мөн IL-7-оор дамжуулан остеобластын ялгаран хөгжил болон идэвхижилийг дарангуйлж остеобластын эртэдсэн апоптозын шалтгаан болно. Эцэст нь эстрогений дутагдал нь ясыг паратиреод дааврын нөлөөлөлд мэдрэг болгоно.
Кальци, витамин D болон паратиреод даавар нь ясны гомеостазыг хангахад тусалдаг. Хоол тэжээлээр авах кальци дутагдах болон наслалт юмуу өвчний улмаас бий болсон нарийн гэдсээр кальци шимэгдэлтийн алдагдал нь хоёрдогч гиперпаратиреодизмд хүргэнэ. Паратиреод даавар нь сийвэнгийн кальцийн түвшин багасахад хариу урвалын байдлаар ялгардаг. Паратиреод даавар нь яснаас кальци чөлөөлөгдөхийг (ресорпци) нэмэгдүүлж бөөрөөр кальци ялгарахыг бууруулдаг ба бөөрөнд 1,25-дигидроксивитамин D (1,25[OH]2 D) нийлэгжихийг нэмэгдүүлдэг. Энэ нь витамин D-ийн идэвхитэй дааврын хэлбэр бөгөөд энэ нь гэдсэн дэхь кальци, фосфорын абсорбцийг тохируулж, паратиреод дааврын синтезийг дарангуйлж, ясны ресорпцид хамгийн бага үүрэг гүйцэтгэнэ.
Витамин D-ийн дутагдал нь гэдсэн дэхь кальцийн абсорбцийг бууруулсанаар хоёрдогч гиперпаратиреодизмд хүргэнэ. Сонирхолтой нь паратиреод даавар болон 1,25[OH]2 D-ийн ясанд үзүүлэх нөлөө нь остеобласттай холбогдох болон RANKL/RANK-ийн замыг идэвхижүүлдэгтэй холбоотой ажээ. Остеокласт нь паратиреод даавар болон 1,25[OH]2 D-ийн рецепторгүй байдаг.
Дотоод шүүрлийн нөхцөл болон эмүүд (глюкокортикоид) нь ясны алдагдалд хүргэснээр остеопорозын шалтгаан болдог. Кортикостероид нь остеобластын үйл ажиллагааг дарангуйлж, остеобластын апоптозыг нэмэгдүүлнэ. IL-1, IL-6, TNF-альфа болон тэдгээрийн рецепторын полиморфизм нь ясны массад нөлөөлдөг ажээ. Остеопорозын эмгэг жамыг ээдрээтүүлдэг бусад хүчин зүйлд витамин D-ийн рецепторын полиморфизм, инсулин төст өсөлтийн хүчин зүйл-1-ийн алтераци, ясны морфогенийн уураг, простагландин Е2, натрийн оксид болон лейкотриен, коллагены өөрчлөлт болон лептин хамааралт адренэрг дохио орно.
Эмнэл зүйд ясны сийрэгжилтийн хугарал илрэх нь ясны муудалтыг илтгэх гол зүйл юм. Хугарал нь яс нь хэт их ачааллыг даагаагүйгээс тохиолддог. Дунд чөмөгний ихэнх хугарал нь ачаалал даахгүй байхтай холбоотой. Ачаалал даах чадвар алдалтын тархалт болон чиглэл нь хугарал болох эсэх хийгээд хугарлын хүндийн зэрэгт нөлөөлнө. Ачаалал даах чадварын бууралтын эрсдэл хоёрдогч гиперпаратиреодизм болон кортикостероид хэрэглээ бүхий витамин D-ийн дутагдалаас үүдэлтэй булчин мэдрэлийн сулралын улмаас нэмэгддэг. Нугаламын бие нь хөндлөн болон тууш чиглэлээр холбогдсон хавтаснууд бүхий хэмт яснаас голчлон бүрддэг. Остеопороз нь зөвхөн нугаламын массыг бууруулаад зогсохгүй тэдгээрийн дотоод дахь хавтас хоорондын холбоог бууруулдаг. Үүний улмаас бага зэргийн ачаалал нь нугаламын дарагдалын хугаралд хүргэдэг.
Тархалт
Нэгдсэн улсад
Нэгдсэн улсад ойролцоогоор 10 сая остеопорозтой хүмүүс байдаг. Нэмэлтээр 33.6 сая хүмүүс гуяны ясны нягт буурсан, остеопорозын эрсдэлтэй байна.
Олон улсад
Дэлхий даяар ойролцоогоорр 200 сая хүмүүс остеопорозод өртсөн байдаг. Европ, Нэгдсэн улс болон Японд ойролцоогоор 75 сая хүмүүс остеопорозтой байна.
50-аас дээш настай гурван эмэгтэй тутмын нэгд нь эцсийн дүндээ остеопорозын хугарал илэрдэг бол энэ нь 5 эрэгтэй тутамд 1 байна. 2050 онд гэхэд дэлхий нийтээр гуяны хугарлын тохиолдол эмэгтэйчүүдэд 240%-иар, эрэгтэйчүүдэд 310%-иар нэмэгдэх тооцоо гарчээ.
Нас баралт/урхаг үлдэлт
Остеопороз нь хүний ясны хамгийн түгээмэл эмгэг юм. 2005 онд Нэгдсэн улсад 2 сая илүү остеопороз хамааралт хугарал тохиолдсон байна. Тэр дундаа гуя болон нугаламын хугарал нь нас баралт болон хөдөлмөрийн чадвар алдалт ихсэлттэй холбоотой байдаг.
Hip fractures
• Гуяны хугарал нь нэг жилийн дотор нас барах эрсдэлийг 10-20%-иар нэмэгдүүлдэг.
• Гуяны хугарал бүхий өвчтөнүүдийн бие даах чадвар буурч, амьдралын чанар багасдаг. Өвчтөнүүдийн дөнгөж гуравны нэг нь тэдгээрийн хугарлын өмнөх үйл ажиллагаандаа эргэн ордог.
• Гуяны хугарал бүхий эмэгтэйчүүдийн эдгэрэх хүртэлх хугацааны 50% нь гэртээ асруулахад зарцуулагддаг. Гуяны хугарал бүхий өвчтөнүүдийн тавны нэгд нь удаан хугацааны гэрийн асаргаа шаардлагатай байдаг.
• Гуяны хугарал бүхий хүмүүст хугаралгүй хүмүүсийг бодвол өөр хугарал 2 дахин их тохиолддог.
Vertebral fractures
• Нугаламын хугарал нь 5 жилийн дотор нас барах эрсдэлийг 15%-иар нэмэгдүүлдэг.
• Рентгенд нугаламын хугарал бүхий хүмүүсийн дөнгөж гуравны нэг нь эмнэл зүйд оношлогддог.
• Нугаламын хугарлын шинж тэмдэгт нурууны өвдөлт, өндөрийн алдагдал болон кифоз бий болох орно.
• Шахагдалтын өөрчлөлтүүд нь уушигны рестриктив эмгэг, хэвлийн өвдөлт болон эрт цадах зэрэгт хүргэнэ.
• Нугаламын шинэ хугарал бүхий цэвэршилтийн дараах насны 5 эмэгтэйн нэгд нь нэг жилийн дотор нугаламын өөр хугарал тохиолдоно.
Арьсны өнгө
Цагаан (ялангуяа хойд Европын бүсийн) болон Ази хүмүүст остеопорозын эрсдэл их байна.
Хүйс
• Остеопорозын нийт тохиолдолд эмэгтэй эрэгтэйн харьцаа 4:1 байна
• Гуяны хугарлын 80% нь эмэгтэйчүүдэд тохилдоно.
Нас
• 50-70 насны эмэгтэйчүүдэд цэвэршилтийн дараах остеопорозын тархалт өндөр байна
• Хөгшрөлтийн остеопороз нь 70 юмуу түүнээс дээш настай хүмүүст ихээхэн түгээмэл байна
• Хоёрдогч остеопороз нь ямарч насны хүмүүст тохиолдож болно
• Гуяны хугарлын 90% нь 50 юмуу түүнээс дээш настай хүмүүст тохиолддог
Эмнэл зүй
Анамнез
Отеопороз нь хугарал тохиолдотлоо нийтлэгээр шинж тэмдэггүй байна. Анамнез нь доор дурдсан эрдэлт хүчин зүйлс дээр нарийн төвлөрнө.
• Нас, хүйс болон арьсны өнгө
• Гэр бүлийн түүхэнд остеопороз байсан эсэх ялангуяа ээжид нь хугарал байсан эсэх
• Нөхөн үржихүйн хүчин зүйлс, ялангуяа эрт үеийн менопауз болон эстроген орлуулах эмчилгээ хийлгэж байсан эсэх
• Ясны нягт буурахтай холбоотой амьдралын хэв маягийн хүчин зүйлс
o Тамхидалт
o Архины хэрэглээ
o Дасгал хөдөлгөөний идэвхижил бага
o Хүнд дасгал сургуулилт (марафон гүйгч зэрэг) нь аменорреяд хүргэдэг
• Кальци болон витамин D-ийн хэрэглээ
• Өвчтөний 40 болон түүнээс дээш насанд багахан гэмтэлийн хэврэг хугарал тохиолдож байсан эсэх. (Хэврэг хугарал нь хэвийн үед хугарлын шалтгаан болдоггүй гэмтэлийн улмаас хугарал бий болдогоор тодорхойлогдоно)
• Нугаламын хугарлын шинжүүд: Нугаламын хугарал нь шинж тэмдэггүй байж болно. Нугаламын хугарал бүхий өвчтөнд өндөрийн алдагдал бүхий давшингуй кифоз илэрнэ. Заримдаа бөхийх, юм өргөх юмуу ханиахад цочмог нурууны өвдөлт илэрнэ.
o Өвдөлт цээжний дундаас доод хэсэг, бүсэлхийн дээд нугаламд байрших ба эдгээрт нугаламын хугарал их тохиолдоно.
o Өвдөлт нь хурц, бага зэргийн юмуу бүдэг зэрэг янз бүр ба хөдөлгөөн нь өвдөлтийг хурцатгадаг. Зарим тохиолдолд өвдөлт хэвлий рүү тархана.
o Цочмог өвдөлт нь 4-6 долоо хоногийн дараа зүгээр болно. Хүнд кифоз бүхий олон тооны хугарлын үед өвдөлт нь архаг байна.
• Настай өвчтөнүүдэд муудалтад хүргэх эрдэлт хүчин зүйлс
o Тэнцвэр муу байх
o Ортостатик гипотензи
o Доод мөчний булчингийн сулрал
o Өдөөх нөлөө бүхий эмүүд хэрэглэх
o Хараа сонсгол муу байх
o Оюун ухаан муудах
Бодит үзлэг
Остеопорозыг сэжиглэсэн өвчтөнд эрүүл мэндийн дэлгэрэнгүй үзлэг хийх хэрэгтэй. Үүнд дараах зүйлс орно
• Биеийн жин бага байх (биеийн жингийн индекс <19 kg/m2)
• Остеопороз байж болохыг илтгэх шинжүүд
o Кифоз юмуу dowager hump
o Нугалам дээр төвлөрсөн юмуу эсвэл бусад хугарал байж болох газарт төвлөрсөн өвдөлт
• Хоёрдогч остеопороз байж болохыг илтгэх шинжүүд
• Настай хүмүүст муудах эрсдэлийг нэмэгдүүлэх шинжүүд
o Тэнцвэрээ олох болон алхахад бэрхшээлтэй байх
o Ортостатик гипотензи
o Доод мөчний сулрал
o Хараа юмуу сонсгол муу байх
o Оюун ухаан муудах
Шалтгаан
Анхдагч шалтгаан
• Эстрогений дутагдал
• Наслалттай холбоотой өөрчлөлт
Хоёрдогч шалтгаан – Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн гуравны нэг болон эрэгтэйчүүд, цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүд нь ясны алдагдалын хавсарсан шалтгаантай байна.
Хоёрдогч остеопорозын эрсдэлт хүчин зүйлс
• Дотоод шүүрлийн өөрчлөлт – Гиперпаратиреодизм, гипогонадизм, гипертиреодизм, чихрийн шижин, Кушингийн өвчин, пролактинома, акромегали, бөөрний дээд булчирхайн дутагдал
• Ходоод гэдэс/хоол тэжээлийн нөхцөл – Гэдэсний үрэвсэлт өвчин, celiac disease, хооллолтын алдагдал, ходоод тайруулах мэс засал хийлгэж байсан, элэгний архаг эмгэг, мэдрэлийн шалтгаант анорекси, витамин D болон кальцийн дутагдал.
• Бөөрний өвчин – Бөөрний архаг өвчин, идиопатик гиперкальцури
• Ревматологийн өвчин – Ревматоид артирит, барьцалдаат спондилит, системийн чонон хөрвөс
• Гематологийн өвчин - Multiple myeloma, талассеми, лейкеми, лимфома, гемофили, хадуур эсийн өвчин, системийн мастоцитоз
• Удамшилын өөрчлөлт – Цистик фиброз, бүрэн бус остеогенез, гомоцистинури, Ehlers-Danlos syndrome, Марфаны хам шинж, гемохроматоз, гипофосфатаз
• Бусад – Порфери, саркоид, хөдөлгөөнгүйтэл, жирэмслэл/сүүжилт, уушигын архаг бөглөрөлтөт өвчин, парэнтераль хооллолт, HIV/AIDS
Ясны алдагдалыг хурдасгах шалтгаан болдог эмүүд
• Кортикостероид – Преднизолон (≥5 mg/d for ≥3 mo)
• Таталтын эсрэг эмүүд – Фенитоин, барбитурат, карбамазапин, (эдгээр эмүүд нь эмчилгээ хамааралт витамин D-ийн дутагдалтай холбоотой байна)
• Гепарин (удаан хугацаагаар)
• Хими эмчилгээний/эрхтэн суулгалтын эмүүд – Циклоспорин, такролимус, циклофосфамид, ифосфамид, метотрексат
• Дааврын/дотоод шүүрлийн эмчилгээ – Гонадотропин рилизинг дааврын агонист, шар бие идэвхижүүлэгч дааврын рилизинг даавар аналог, депомедроксипрогестрон, тиреодын хэт нэмэгдэл
• Лити
• Ароматаз дарангуйлагч – Эксеместан, анастрозол
Ялгах онош
Hyperparathyroidism
Multiple Myeloma
Osteomalacia and Renal Osteodystrophy
Paget Disease
Бусад байж болох асуудлууд
Metastases
Leukemia
Lymphoma
Mastocytosis
Pediatric osteogenesis imperfecta
Scurvy
Sickle cell anemia
Homocystinuria
Шинжилгээ
Лабораторийн шинжилгээ
Лабораторын шинжилгээ нь суурь нөхцөл байдлыг тогтоох болон остеопорозын хоёрдогч шалтгааныг үгүйсгэхэд хэрэглэгдэнэ.
• Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
• Кальци, фосфат, креатинин, элэгний үйл ажиллагааны сорил электролит: сийвэнгийн кальци, фосфат болон шүлтлэг фосфатазын түвшин анхдагч остеопороз бүхий хүмүүст ихэвчлэн хэвийн байна. Хэдий тийм ч шүлтлэг фосфатазын түвшин хугарлаас хойш хэдэн сарын дараа нэмэгдэнэ.
• Тиреод идэвхижүүлэгч даавар
• 25-гидроксивитамин D [25(OH)D]
Хоёрдогч шалтгааныг үнэлэхэд хэрэглэгддэг бусад лабораторын шинжилгээнд дараах зүйлс орно
• Гиперкальцурийн үеийн 24 цагийн цагийн шээсний кальци
• Бүрэн паратиреод даавар
• Тестостероны түвшин (эрэгтэйчүүдэд)
• Тунах хурд
• Шээсний чөлөөт кортизол болон бөөрний дээд булчирхайн шүүрэл ихдэлтийн сорил
• Сийвэн болон шээсний уургийн электрофорез
• Celiac disease-ийн үеийн антиглиадин болон антиэндомизиал эсрэг бие
• Мастоцитозын үеийн сийвэнгийн триптаз, шээсний N-метилгистамин
• Хэрэв гематологийн өөрчлөлт сэжиглэж буй бол ясны чөмөгний биопси
Ясны эргэлт ихэссэн үед (жнь цэвэршилтийн эрт үеийн остеопороз) ясны эргэлт (ясны хэлбэржилт болон ресорпци)-ийн маркерууд нэмэгдэж болох ба үүнийг хянаж эрт үеийн хариу урвалд эмчилгээ хийх нь ашигтай байж болно. Хэдий тийм ч остеопорозын менежментийн үеийн тэдгээрийн эмнэл зүйн ашиг тусыг тодорхойлох цаашдын судалгаа хэрэгтэй байна. Эдгээр биохимийн үзүүлэлтүүдийн заримыг дурьдвал
• Ясны хэлбэржилтийн маркер – Яс өвөрмөц шүлтлэг фосфат, остеокальцин, I төрлийн проколлаген пептид
• Ясны ресорпцийн маркер – Шээсний деоксипиридинолин болон I төрлийн коллагены хөндлөн холбогдсон N болон С телопептид
Дүрслэл оношилгоо
Давхар энергит рентген абсорпциометр
Давхар энергит рентген абсорпциометр (DXA) нь остеопорозын оношийг батлах юмуу ирээдүйд хугарах эрсдэлийг таамаглах, өнгөрсөн хугацаан дахь ясны массын өөрчлөлтийг үнэлэхэд хэрэглэгддэг стандарт шинжилгээ юм. DXA нь гуя болон нурууны ясны эрдэсийн нягтыг (BMD) тооцоолдог. Аль ч хэсгийн BMD-ийн үзүүлэлт нь нийт хугарлын эрсдэлийг үнэлэх боломжтой ч тодорхой нэг хэсгийн BMD-ийн үзүүлэлт нь тухайн хэсгийн хугарлын эрсдэлийг үнэлэх хамгийн сайн арга юм. Боломжтой бол адил технологич адил машин ашиглан тухайн өвчтөнд дараалсан хэмжилтүүдийг хийх хэрэгтэй. Энэхүү аргыг насанд хүрэгч болон хүүхдэд хоёуланд нь ашиглана. Ясны нягт хуурамчаар өндөр тодорхойлогдоход нөлөөлөх хүчин зүйлсд нурууны хугарал, остеофитоз болон нурууны гаднах кальцижилт (жнь аортын) орно.
National Osteoporosis Foundation болон International Society for Clinical Densitometry (ISCD) BMD-ийг дараах өвчтөнүүдэд хэмжихийг зөвлөсөн байдаг.
• 65 болон түүнээс дээш настай эмэгтэйчүүд, 70 болон түүнээс дээш настай эрэгтэйчүүдэд эмнэл зүйн эрсдэлт хүчин зүйлс байгаа эсэхийг харгалзалгүйгээр
• Цэвэршилтийн дараах үеийн залуу эмэгтэйчүүд болон хугарлын эмнэл зүйн эрсдэлт хүчин зүйл бүхий 50-70 насны эрэгтэйчүүдэд
• Хугарлыг ихэсгэх эрсдэлтэй холбоотой (биеийн жин бага, урьд өмнө багахан гэмтэлийн улмаас хугарал тохиолдож байсан, өндөр эрсдэл бүхий эмүүд хэрэглэдэг) өвөрмөц эрсдэлт хүчин зүйл бүхий цэвэршилтийн шилжилтийн үед буй эмэгтэйчүүдэд
• Хэврэг хугарал бүхий насанд хүрэгчид
• Ясны масс багасах болон ясны алдагдалтай холбоотой нөхцөл байдалтай (жнь ревматоид артирит) юмуу эм хэрэглэдэг (жнь глюкокортикоид ≥5 mg/d-аар ≥3 сар хэрэглэсэн) насанд хүрэгчидэд
• Остеопорозын эмийн эмчилгээ хийлгэж буй хэн нэгэн
• Остеопорозын эмчилгээ хийлгэсэн хэн нэгэн (эмчилгээний үр нөлөөг хянах зорилгоор)
• Ясны алдагдал батлагдсан боловч эмчилгээ хийлгээгүй хэн нэгэнд эмчилгээг эхлүүлэхийн тулд
DXA-н ясны нягтын мэдээлэл нь Т-оноо болон Z-оноогоор гарна. Т оноо нь эрүүл залуу насанд хүрэгчидэд ясны нягтын дундажаас хазайх стандарт хазайлтын хэмжээг илтгэдэг бол Z оноо нь нас болон хүйсийг харгалзсан хэвийн дундаж үзүүлэлтээс хазайх стандарт хазайлтын хэмжээг илтгэнэ.
• ДЭМБ-аас эрүүл залуу насанд хүрэгчид дэхь ясны дундаж нягтын Т онооны стандарт хазайлт нь 1-ийн дотор байна гэж тодорхойлжээ.
o Т оноогоор стандарт хазайлт -1-ээс -2.5 байх нь остеопениг илтгэнэ
o Т оноогоор стандарт хазайлт -2.5-аас бага байвал остеопорозыг илтгэнэ.
o Т оноогоор стандарт хазайлт -2.5-аас бага, хэврэг хугаралттай бол хүнд остеопорозыг илтгэнэ.
• BMD-ийн стандарт хазайлтын бууралт бүрд хугарлын харьцангуй эрсдэл 1.5-3 дахин ихэснэ.
• ДЭМБ-ын BMD-ийн оношилгооны ангилал нь цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүд, 50 наснаас залуу эрэгтэйчүүд болон хүүхдүүдэд тохирохгүй.
ДЭМБ-ын хугарлын эрсдэлийн алгоритм
Энэхүү алгоритм нь (www.shef.ac.uk/FRAX/) 10 жилийн хугацаанд гуяны хугарал үүсэх магадлал болон 10 жилийн хугацаанд ямар нэг томоохон остеопорозын хугарал (эмнэл зүйд тодорхойлогдох нуруу, гуя, шуу болон, атгаалын хугарал) үүсэх магадлалыг өвчтөнд тооцоолж өгнө. Эдгээр тооцоонууд нь дунд чөмөгний хүзүүний BMD болон доор дурдсан бусад эмнэл зүйн эрсдэлт хүчин зүйлсээс бүрдэнэ.
• Нас
• Хүйс
• Хугарлын талаарх түүх
• Биеийн жингийн индекс бага байх
• Амаар глюкокортикоид эмчилгээ хэрэглэж байсан
• Хоёрдогч остеопороз (жнь ревматоид артирит хавсарсан)
• Эцэг эх нь гуяны хугаралтай байсан түүх
• Одоо тамхи татдаг эсэх
• Архины хэрэглээ (өдөрт 3 юмуу түүнээс дээш удаа уудаг)
Энэхүү алгоритм нь остеопени тодорхойлогдсон, эмчилгээнээс үр ашиг гарна гэдэгт итгэж буй өвчтөнүүдэд ихээхэн тустай. National Osteoporosis Foundation-ны зөвлөснөөр остеопорозын эмчилгээг ясны жин багатай, ДЭМБ-ын алгоритмаар гуяны хугарал үүсэх магадлал 3% юмуу түүнээс их эсвэл томоохон остеопороз хамааралт хугарал үүсэх эрсдэл 20% юмуу түүнээс их өвчтөнүүдэд хийнэ.
Нугаламын хугарлын үнэлгээ
DXA сканаар хийгдсэн нурууны денситометрийн зургаар нугаламын хугарлыг илрүүлнэ. Нугаламын хугарлын үнэлгээг мөн өвчтөний эмнэл зүйн менежментийн үр нөлөөг тогтоох үүднээс хийж болно.
Рентген зураг
Шинж тэмдэг бүхий өвчтөний өөрчлөлт бүхий хэсгийн рентген зургийг авна. Нугаламын хугарал сэжиглэгдсэн шинж тэмдэггүй өвчтөн, өндрийн алдагдалаас өөр шинж тэмдэггүй эсвэл сээр нуруу юмуу бүсэлхийн дээд хэсгийн өвдөлт бүхий өвчтөнд нурууны хажуугийн рентген хийнэ.
• Рентген зураг нь хугарал юмуу остеоартирит, дискийн эмгэг, спондилолистез зэрэг бусад өөрчлөлтүүдийг харуулна
• Тойм рентген нь BMD-ийн сорилтой яг таг тохирдоггүй. Ойролцоогоор ясны эрдэс 30-80% алдагдсан үед рентген зурагт цайваржилт илэрнэ.
Дүрслэл оношилгооны нэмэлт загварууд
• Тоон СТ скан: Үүнийг BMD-н үзүүлэлтийг g/cm3 -аар гаргахад ашиглана. Энэхүү техникийг насанд хүрэгч болон хүүхдэд хоёуланд ашиглаж болох ч зөвхөн нурууны BMD-г үнэлдэг. Цацрагийн ачаалал их, өндөр үнэтэй, остеофитийн нөлөөлөлд автах боломжтой зэрэг бусад хязгаарлалтууд байдаг.
• Захын DXA: Үүнийг бугуйн BMD-г хэмжихэд ашиглана. Захын DXA нь маш бага хугарлын эрсдэл бүхий цаашдын шинжилгээ шаардлагагүй өвчтөнүүдэд ихээхэн тустай.
• Өсгийн ясны тоон хэт авиан шинжилгээ: Энэ бага зардал бүхий авсаархан шинжилгээний арга юм. Энэхүү арга нь туяаны ачаалалгүй боловч бусад аргууд шиг нарийвчлалгүй ба эмчилгээнд үзүүлж буй хариу урвалыг хянах боломжгүй ба учир нь нарийвчлалын хувьд дутмаг байна.
Ажилбарууд
Тетрациклины хос тэмдэглэгээ бүхий кальцигүйжээгүй ташааны ясны биопсиг ховор хэрэглэх боловч остеопорозын илэрхий шалтгаан байхгүй, эмчилгээнд хариу урвал илрээгүй юмуу osteomalacia сэжиглэгдсэн үед хийнэ. Тетрациклины хос тэмдэглэгээ нь ясны эргэлтийн (ясны үүсэлт болон ресорпци) талаарх мэдээллийг тооцоолоход ашиглагддаг. Энэ процедурын үед өвчтөнд тетрациклин өгөх ба энэ нь шинээр хэлбэржсэн ястай холбогдох ба ингэж холбогдсон тетрациклин нь биопсийн дээжинд гэрэлтэгч зураас байдалтай илэрнэ. Тетрациклины хоёр дахь тунг эхний тунг өгсөнөөс хойш 11-14 өдрийн дараа өгөх ба энэ нь биопсийн дээжинд хоёр дахь гэрэлтэгч зураас байдалтай илэрнэ. Хоёр гэрэлтэгч зураасны хоорондох зайг хэмжсэнээр энэ хугацаан дахь ясны нийт үүсэлтийг тооцоолж болно.
Гистологи өөрчлөлт
Остеопороз бүхий ясны гистологи шинжилгээгээр хэмт ясны трабекулууд нимгэрсэн, трабекулуудад хэвийн бус нүхжилт илэрсэн, остеокласт холбоот тогтворгүй ресорпци илэрсэн байна.
Эмчилгээ
Эмийн эмчилгээ
Остеопороз нь хугарал тохиолдотлоо ихэвчлэн шинж тэмдэггүй байна. Остеопорозын эрсдэл илэрсэн өвчтөнүүд (үүнд хүүхэд болон өсвөр үеийнхэн мөн орно) урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй ба үүнд тохиромжтой кальцийн хэрэглээ, витамин D-ийн хэрэглээ болон дасгал хөдөлгөөн орно. Өвчтөнд тамхи хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөнө. Архидалт байгаа эсэхийг тогтоож эмчилнэ.
Глюкокортикоид болон бусад эм хэрэглэж буй өвчтөнүүдэд хамгаалах арга хэмжээ авна. Үүнд эмийг үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэх, боломжтой бол эмийг цааш хэрэглэхгүй байх, кальци болон витамин D агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг орно.
Настай хүмүүст (65-аас дээш настай) гуяны болон нугаламын бус хугарлын урьдчилан сэргийлэлтэд витамин D бүхий нэмэлт бүтээгдэхүүнийг ууж хэрэглэхийн үр нөлөөг судалсан мета-анализ хийсэн байна. Мета-анализ нугаламын бус хугарлын 12 тохиолдол хяналтын судалгаа (n=42279) , гуяны хугарлын 8 тохиолдол хяналтын судалгаа (n=40886) хамрагдсан ба кальцитай хамт болон кальцигүйгээр ууж хэрэглэх витамин D-ийн хэрэглээг плацеботай харьцуулжээ. Үр дүнгээс харахад нугаламын бус хугарлын урьдчилан сэргийлэлт нь витамин D-ийн тунгаас хамааралтай байсан ба өндөр тун нь 65 болон түүнээс настай хүмүүст хугарлын эрсдэлийг дор хаяж 20%-иар бууруулж байв.
National Osteoporosis Foundation-аас эмийн эмчилгээг цэвэршилтийн дараах эмэгтэйчүүд болон доор дурдсан өөрчлөлт илэрсэн 50 болон түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд зөвлөсөн байдаг.
• Гуя юмуу нугаламын хугаралтай (Нугаламын хугарал нь эмнэл зүйгээр юмуу морфометрийн хэмжилтээр илрэх [жнь рентген зурагт л илэрсэн])
• Урьд өмнө тохиолдож байсан бусад хугарал болон ясны масс багатай (Дунд чөмөгний хүзүү, нийт гуя юмуу нурууны Т оноо -1.0-ээс -2.5-ын хооронд байх)
• Тохирсон үнэлгээгээр хоёрдогч шалтгааныг үгүйсгэсний дараа дунд чөмөг, нийт гуя эсвэл нуруунд Т оноо -2.5-аас бага байх
• Ясны жин багатай (Дунд чөмөгний хүзүү, нийт гуя юмуу нурууны Т оноо -1.0-ээс -2.5-ын хооронд байх) болон хугарлын өндөр эрсдэл бүхий хоёрдогч шалтгаантай холбоотой байх (глюкокортикоид хэрэглэдэг эсвэл бүрэн хөдөлгөөнгүй байх)
• Ясны жин багатай (Дунд чөмөгний хүзүү, нийт гуя юмуу нурууны Т оноо -1.0-ээс -2.5-ын хооронд байх) болон 10 жилийн дотор гуяны хугарал үүсэх магадлал 3% болон түүнээс дээш байх эсвэл 10 жилийн дотор ямар нэг остеопороз хамааралт хугарал үүсэх магадлал 20% буюу түүнээс дээш байх
Мэс заслын эмчилгээ
Остеопорозын мэс засал эмчилгээний зорилгод хурдан хөдөлгөх, хэвийн үйл ажиллагаа болон идэвхижилийг сэргээх орно.
• Гуя болон бугуйн хугарлыг бэхжүүлэх, тогтворжуулах
• Нугаламын хугарал болон түүнтэй холбоотой өвдөлтийг бууруулах вертебропласти
• Өндөрийг сэргээх болон остеопорозын шалтгаант нугаламын хугаралтай холбоотой үүссэн деформацийг эмчлэх зорилгоор кифопласти хийх
Остеопороз. Хажуугийн рентген зурагт остеопорозын шалтгаант олон тооны нугаламын хугарал тодорхойлогдсон. Нэг түвшинд кифопласти хийсэн байна.
Остеопороз. Нэгдүгээр зурагт үзүүлсэн өвчтөний хажуугийн рентген зураг. Кифопластиг нэмэлтээр 3 түвшинд хийсэн байна.
Зөвөлгөө
• Ревматологич болон эндокринологич нь менежмент болон иж бүрдмэл тохиолдолын шалтгааныг тодорхойлоход оролцоно.
• Ортопедик эмч хугарлын менежментэд оролцоно.
Хоолны дэглэм
Ямарч насны хүмүүст тохирсон кальцийн болон витамин D-ийн хэрэглээ чухал ба ялангуяа ясны боловсролт явагддаг хүүхэнд насанд. Хэрэв хоол тэжээлээр авах хэрэглээ нь хангалттай биш бол нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэнэ.
Кальци
• Цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүд болон остеопорозын эрсдэлт хүчин зүйлгүй 50-аас доош настай эрэгтэйчүүдэд өдөр бүр нийт 1000мг кальци авч байх хэрэгтэй
• Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүд, 50-аас дээш настай эрэгтэйчүүд болон остеопорозын эрсдэлт хүчин зүйл бүхий бусад хүмүүс өдөр бүр нийт 1200-1500мг кальци авч байх хэрэгтэй
Витамин Д
• 50-аас доош насны насанд хүрэгчид өдөр бүр 400-800 IU витамин D 3 хэрэглэнэ.
• 50-аас дээш насны насанд хүрэгчид өдөр бүр 800-1000 IU витамин D 3 хэрэглэнэ.
Дасгал хөдөлгөөн
• Жин хамааралт дасгал нь BMD-д эерэгээр нөлөөлнө. Хэвийн дасгал хөдөлгөөн нь бүх өвчтөнд сайн нөлөөтэй ба ялангуяа хүүхэд болон өсвөр үеийнхэнд (энэ нь ясны боловсролтын турш араг ясанд бэхжүүлэх тушаал болж өгдөг). Дасгал хөдөлгөөн нь мөн хөнгөн шаламгай болон тогтвортой байдлыг бий болгосноор хугарал болох эрсдэлийг бууруулна.
Эмүүд
Одоогийн байдлаар остеопорозийн эмчилгээнд ясны уусалтын эсрэг (антиресорптив) эм болох бифосфонат, эстрогений рецепторыг сонгомлоор зохицуулагч ралоксифен, кальцитонин болон анаболик агент болон терипаратид зэргийг хэрэглэж байна. Эдгээр эмүүдийн хугарлаас сэргийлэхэд үзүүлэх үр ашгийг тохиолдолын хяналттай судалгаагаар тогтоогоогүй байна. Кальци болон витамин Д-ийн хосолсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хугарал болох эрсдэлийг бууруулдаг гэж үзэж байна. American College of Physicians-аас саяхан эдгээр эмийн эмчилгээнүүдийн санал болгож буй удирдамж болон баталгааг эргэн харсан билээ.
Даавар орлуулах эмчилгээг эмэгтэйчүүдэд остеопорозыг эмчилэх, урьдчилан сэргийлэх эхний шатны эмчилгээнд сонгохыг зөвлөдөг. Women's Health Initiative-ийн мэдээгээр энэхүү даавар орлуулах эмчилгээ нь хугарлыг бууруулдаг болох нь батлагдсан байна. Хэдий тийм ч даавар орлуулах эмчилгээ нь хөхний хорт хавдар, миокардийн шигдээс, харвалт болон венийн тромбоэмболи болох эрсдэл нэмэгдэхтэй холбоотой байдаг. Даавар орлуулах эмчилгээг цэвэршилтийн үеийн шинж тэмдэг болон остеопорозын эмчилгээнд хэрэглэхийг сайшаасан байдаг ажээ. Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд остеопорозын эмчилгээнд урт хугацаагаар хэрэглэхийг зөвлөдөггүй.
Туршилт шинжилгээний илтгэж байгаагаар стронтиум ранелат (Европт хүлээн зөвшөөрсөн) нь хугарлын эрсдэлийг бууруулдаг ажээ. Нэгдсэн улсад стронтиумыг остеопорозын эмчилгээнд хэрэглэхийг сайшаадаггүй. RANKL-ийн эсрэг шууд холбогдогч хүний моноклон эсрэгбие деносумабыг сүүлийн үед цэвэршилтийн дараах остеопорозыг эмчлэх боломжтой гэж үзэж байна. Нэмэлтээр эстрогений рецепторыг сонгомлоор зохицуулагч болон бусад антиресорптив, анаболик агентууд нь судлагдсаар байна.
Bouxsein болон түүний хамтрагчид Fracture Prevention Trial болон Multiple Outcomes of Raloxifene Evaluation trial-д ретроспектив анализ хийж остеопороз бүхий цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд өмнө байсан нугаламын хугарлын ойролцоо шинэ нугаламын хугарал үүсэх эрсдэлийг үнэлсэн байна. Судлаачид мөн терипаратид болон ралоксифен нь урьд өмнөх хугарлын ойролцоох нугаламын хугарал болох эрсдэлийг бууруулж байгаа эсэхийг судалжээ. Судалгаа нь урьд өмнө нэг болон түүнээс дээш нугаламын хугаралтай, эмчлүүлж байгаагүй 1226 эмэгтэйчүүдийг хамарсан байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 196 (16%-Д) нь 2 жилийн дотор нийт 292 шинэ нугаламын хугаралтай болжээ.
Эдгээр 292 шинэ нугаламын хугарлын 136 (47% нь) нь урьд өмнөх хугарлын ойролцоо байсан байна. Урьд өмнөх хугаралтай хөрш шинэ нугаламын хугарал үүсэх эрсдэл хөрш бус шинэ нугаламын хугарал үүсэх эрсдэлээс 2,5 дахин их байв. Терипаратид нь плацеботай харьцуулахад шинэ, шинэ хөрш болон шинэ хөрш бус нугаламын хугарал үүсэх эрсдэлийг тус тус 72%, 75% болон 70%-иар бууруулж байжээ. Энэхүү анализын дүнд терипаратид болон ралоксифен нь остеопороз бүхий цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд шинэ хөрш болон шинэ хөрш бус нугаламын хугаралын тохиолдолыг ач холбогдол үзүүлэхүйцээр бууруулдаг гэж үзжээ.
Бифосфонатын уламжлал
Бифосфонатууд нь биемахбодийн бус пирофосфонатын тогтвортой аналог юм. Бифосфонатууд нь гидроксиапатитын талстай маш төстэй бөгөөд идэвхитэй ясны ресорпци болж буй газар холбогдож остеокластыг дарангуйлдаг. Бүх бифосфонатыг ууж хэрэглэхэд абсорбци муутай байх ба биохүртэхүй нь 5%-иас доош байна. Үүний 20-80%-ийг яс авах бөгөөд үлдсэн нь бөөрөөр түргэн ялгардаг. Бифосфонатуудыг Нэгдсэн улсад цэвэршилтийн дараах остеопороз, эрэгтэйчүүдийн остеопороз болон стероид хамааралт остеопорозын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэхийг сайшаасан байдаг.
Alendronate sodium (Fosamax); alendronate sodium/cholecalciferol (Fosamax Plus D)
Ясны массын нягт (BMD)-ыг нуруунд 8%-иар, дунд чөмгөнд 3,5%-иар нэмэгдүүлдэг. 3 жилийн хугацаанд нугаламын хугарлын тохиодолыг 47%-иар, нугаламын бус хугарлын тохиолдолыг 50%-иар багасгадаг. Цэвэршилтийн дараах остеопороз, эрэгтэйчүүдийн остеопороз болон стероид хамааралт остеопорозын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэхийг зөвлөдөг. Нэг шахмал нь 2800 юмуу 5600 IU витамин D3 агуулна. Түүнчлэн долоо хоног бүр ууж хэрэглэх уусмал хэлбэрээр байна.
Risedronate sodium (Actonel); risedronate sodium with calcium carbonate (Actonel with calcium)
Ясны массын нягт (BMD)-ыг нуруунд 5,4%-иар, дунд чөмгөнд 1,6%-иар нэмэгдүүлдэг. 3 жилийн хугацаанд нугаламын хугарлыг 41%-иар, нугаламын бус хугарлыг 39%-иар тус тус бууруулдаг. Цэвэршилтийн дараах остеопороз, эрэгтэйчүүдийн остеопороз болон стероид хамааралт остеопорозын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэхийг зөвлөдөг.
Ibandronate sodium (Boniva)
Ясны массын нягт (BMD)-ыг нуруунд 5,7-6,5%-иар, дунд чөмгөнд 2,4-2,8%-иар нэмэгдүүлдэг. 3 жилийн хугацаанд тасалданги тунгаар (өдөр бүр хэрэглэхгүй) хэрэглэхэд нугаламын хугарлыг 50%-иар бууруулна. Нугаламын бус хугаралыг бууруулах ямар нэг нөлөөгүй. Цэвэршилтийн дараах остеопорозын эмчилгээнд хэрэглэнэ.
Zoledronic acid (Reclast)
Ихээхэн үр нөлөө бүхий бифосфонат. Ясны массын нягт (BMD)-ыг плацеботай харьцуулахад нуруунд 4,3-5,1%-иар, дунд чөмгөнд 3,1-3,5%-иар нэмэгдүүлнэ. 3 жилийн хугацаанд хэрэглэхэд нурууны хугарлын тохиолдолыг 70%, дунд чөмөгний хугарлыг 41%, нугаламын бус хугарлыг 25%-иар бууруулна. Цэвэршилтийн дараах отеопорозын
Паратироид даавар
Терипаратид нь нь биологийн бүтээгдэхүүн бөгөөд хүний паратироид дааврын хэсгийг агуулсан байдаг. Тасалданги байдлаар хэрэглэхэд ясны массыг нэмэгдүүлж, араг ясны микроархитектурыг сайжруулах байдлаар ясны дахин хэлбэржилтийг нэмэгдүүлдэг. (Энэ нь ясны ресорпцийг нэмэгдүүлж, хэмт ясны эзэлхүүнийг бууруулдаг паратириод дааврын тасралтгүй үргэлжлэх нөлөөний эсрэг үйлчилнэ). Терипаратидыг Нэгдсэн улсад цэвэршилтийн дараах остеопороз болон эрэгтэйчүүдийн анхдагч юмуу гипогонадын остеопорозын эмчилгээнд хэрэглэдэг.
Teriparatide (Forteo)
Ясны массын нягт (BMD)-ыг плацеботай харьцуулахад нуруунд 9-13%-иар, дунд чөмгөнд 3-6%-иар нэмэгдүүлдэг анаболик агент. Дунджаар 18 сарын эмчилгээний дараа өвчтөнд нурууны хугарал болох эрсдэлийг 65%-иар, нурууны бус хугарлын эрсдэлийг 64%-иар бууруулдаг. Цэвэршилтийн дараах остеопороз болон эрэгтэйчүүдийн остеопорозын эмчилгээнд хэрэглэнэ.
Сонгомол эстрогений рецепторыг зохицуулагч
Эстрогений рецепторыг сонгомлоор зохицуулагчид (SERMs) нь эстрогений дутагдал бүхий эрхтэн системд үйлчлэх ба бусдад (эстрогений илүүдэлтэй) нь эстрогений антагонист үйлдэл үзүүлнэ. Raloxifene нь цэвэршилтийн дараах остеопорозын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэгддэг.
Raloxifene (Evista)
Нуруу болон дунд чөмгөн дэхь ясны массын нягтыг нэмэгдүүлнэ. 3 жилийн турш хэрэглэхэд нурууны хугарлын тохиолдолыг 30-55%-иар бууруулдаг. 70-аас доош насны цэвэршилтийн вазомотор шинж тэмдэг (халуу шатах) султай болон хөхний хорт хавдарын дунд болон өндөр зэргийн эрсдэлтэй, дунд зэргийн остеопорозын эрсдэл бүхий эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой.
Кальцитонин
Энэ нь пептид даавар бөгөөд бифосфонат болон эстроген хэрэглэхэд эсрэг заалттай юмуу зохимжгүй байгаа өвчтөнүүдийн остеопорозын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэгддэг. Энэ нь мөн хугаралтай өвчтөнүүдэд өвчин намдаах нөлөө үзүүлнэ.
Calcitonin (Miacalcin, Calcimar, Cibacalcin)
Бүсэлхий нуруунд ясны массын нягтыг 1-1,5%-иар нэмэгдүүлдэг. 200 IU/өдөр тунгаар хэрэглэсэн бүлэгт нурууны хугарлыг 33%-иар бууруулж байсан. Парэнтераль болон интраназал (хамрын дусаалга) хэлбэрээр хэрэглэдэг боловч интраназал хэлбэр нь илүү тохиромжтой бөгөөд зохицол сайтай байдаг. Парэнтераль байдлаар 20 сар хэрэглэхэд үр нөлөө нь буурах байдал тохиолдоно.
Эстрогений уламжлал
Эстрогенийг остеопорозын эмчилгээнд хэрэглэдэг ба цэвэршилттэй холбоотой вазомотор шинж тэмдэг болон вулвовагинал атропиг бууруулдаг. Үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар шаардлагатай хамгийн бага хугацаагаар хэрэглэх нь зүйтэй. Food and Drug Administration-оос остеопорозын урьдчилан сэргийлэлтэнд эстрогений бус эмчилгээг эхэлж хэрэглэхийг зөвлөдөг.
Estrogens (conjugated)
Жинхэнэ эх үүсвэрээс нь эстрогений холимогийг цэврээр ялгаж авдаг ба усанд уусамтгай эстрогений сульфатийн натрийн давс нь хээлтэй гүүний шээснээс гаргаж авсан материалд холилдсон байдлаар агуулагддаг. Эстрогений холимог нь эстроген сульфат болон sodium equilin sulfate байна. Дагалдах бүрэлдэхүүн байдлаар sodium sulfate conjugates, 17-alpha-dihydroequilenin, 17-alpha-estradiol, and 17-beta-dihydroequilenin зэргийг агуулна.
Эстрогений концентрацийн түвшин сэргэлт нь төвийн гонадотропины сөрөг эргэх холбоогоор зохицуулагдах ба эстрогений түвшин буурахад өнчин тархинаас гонадотропин ялгардаг. Энэ нь бай эдийн ДНХ, РНХ болон уургийн нийлэгжилийг нэмэгдүүлнэ.
Цэвэршилтийн олон шинж тэмдэг нь эстроген орлуулах эмчилгээнд хариу өгдөг ба үүнд вазомотор шинж тэмдэг болон вулвовагинал атропи хамаарна. Мөн түүнчлэн ясны ресорпцийг бууруулж, остеобластын идэвхийг нэмэгдүүлдэг.
Цэвэршилтийн өмнөх эмэгтэйд холбоот эстроген хэрэглэхийг зөвлөдөггүй. Энэхүү эмийг цэвэршилтийн дараах умайгаа авхуулсан болон incontinent эмэгтэйчүүдэд хэрэглэнэ. Цэвэршилтийн дараах бүтэн умайтай эмэгтэйчүүдэд Премариныг бага тунгаар богино хугацаагаар байнгын хяналтын дор болгоомжтой хэрэглэнэ.
Дэглэм
Цаашдын эмнэлэгээс гадуурх тусламж
Хэрэв суурь шинжилгээний үр дүн хэвийн бол DXA-г 2-3 жилд давтах нь зүйтэй. Остеопорозын эмчилгээ хийлгэж буй өвчтөнд DXA-г 1-2 жилд давтан хийнэ.
Урьдчилан сэргийлэлт
Остеопорозын анхдагч урьдчилан сэргийлэлт нь хүүхэд байхаас эхэлнэ. Өвчтөн тохиоромжтой хэмжээгээр кальци болон витамин D хэрэглэж, ачаалал өгөх дасгал хийж байх шаардлагатай. Өвчтөн тамхи татахаа зогсоож, архийг тохируулан хэрэглэх нь зүйтэй. Ясны сийрэгжилтийн өөрчлөлттэй болон эм ууж буй хүмүүст кальци болон витамин D-ийн нэмэгдэл хэрэглэж байсан ч энэ нь ясны алдагдалыг үүсгэх юмуу хурдасгах нөлөө үзүүлдэг.
Хүндрэл
Остеопорозын улмаас үүсэх ихээхэн ноцтой үр дагаварт хугарал орох ба зарим өвчтөн хугарлын дараах хүндрэлийн улмаас нас бардаг.
Олон нугаламын хугарлын улмаас хүнд кифоз үүссэн өвчтөнд амьсгалын дутагдал тохиолддог.
Тавилан
Хэрэв бүрэн нөхөн сэргээлт хийхгүй бол остеопорозын хугарал нь архаг өвдөлт, чадвар алдалт болон зарим тохиолдолд үхэлд хүргэдэг.
Эх сурвалж: www.emedicine.com / Rheumatology / Metabolic and Bone Disease / Osteoprosis
Хайх
энэ 7 хоногийн онцлох нийтлэл
-
Энэхүү хэсэгт тахиарритмийн өргөн хүрээтэй, олон төрөл зүйлийг багтаалаа. Тахиарритмийн талаарх ерөнхий ойлголт, анхан шатны үнэлгээний тала...
-
Зовиур: Хоолны дуршил ихэссэн боловч биеийн жин буурах, халуунд тэсвэргүй болох, хөлрөх, гүйлгэх, чичрэх, цочромтгой болох, эмх замбараагүй...
-
Эрхэм хэрэглэгч, уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Хэсэг хугацаанд шинэ мэдээ, мэдээлэл хүргээгүй удсанд та бүхнээс хүлцэл эрье. www....
-
ТОДОРХОЙЛОЛТ Ерөнхий ойлголт Архаг пиелонефрит нь бөөрний дахин давтагдсан болон тогтвортой халдвараас үүдэлтэй бөөрний гэмтэл юм. Энэ нь их...
Ангилал
- allergy (4)
- cancer (8)
- cardiac surgery (7)
- cardiology (67)
- cardiovascular disease (23)
- clinical medicine (23)
- clinical procedure (12)
- CME (17)
- dermatology (2)
- drugs (3)
- ECG (2)
- emergency medicine (10)
- endocrinology (3)
- gastroenterology (14)
- genetical disease (5)
- genomic medicine (2)
- gynecology (3)
- hematology (9)
- imaging study (12)
- immunology (10)
- infectious disease (8)
- medical book (3)
- medical ethics (1)
- medical research (16)
- microbiology (1)
- natural medicine (8)
- nephrology (2)
- neurology (6)
- news (68)
- nutrition (3)
- obesity (1)
- obstetrics (9)
- oncology (8)
- pathology (2)
- pathophysiology (20)
- pediatric medicine (8)
- pharmacology (2)
- public medicine (1)
- pulmonology (20)
- radiology (7)
- respiratory disease (7)
- rheumatology (3)
- stem cell (2)
- surgery (1)
- systemic disease (1)
- tobacco (1)
- toxicity (1)
- urology (4)
- USMLE (12)
- World Health Organization WHO (4)
- БЗДХ/ХДХВ/ДОХ (3)