Health News from Medical News Today


Monday, May 24, 2010

Cellmedicine Stem Cell Clinic Case Report Of Successful Treatment Of Heart Failure Patient Published

Cellmedicine Institute-ээс International Archives of Medicine сэтгүүлд мэдээлсэн нийтлэлд зүрхний дутагдал бүхий өвчтөнд насанд хүрэгчидийн үүдэл эсийн эмчилгээ хийсний дараа бүрэн сэргэлт бий болсон тухай дурьджээ. Энэхүү нийтлэлийг та эндээс уншиж болох аж.

"Үүдэл эсийн эмчилгээ нь шинэхэн шинжлэх ухаан боловч хэвлэл, нийтлэл дээрх үр дүнгүүд нь найдвар төрүүлж буй бөгөөд плацебо хяналттай, double-blind судалгаанууд нь шийдвэрлэх дүгнэлтүүдийг гаргаж ирэх боломж олгосоор байна" гэж Dr. Paz Rodriguez (Medical Director of the Cellmedicine Panama clinic and coauthor of the study) дурьджээ.

Тус судалгаанд дурьдсан зүрхний дутагдал бүхий өвчтөн нь үүдэл эсийн эмчилгээг 2007 оны 11 сард хийлгэсэн ба тухайн үед түүний хөөлтийн хувь (ejection fraction) 25-30% байжээ. 2008 оны 7 сар болон 2009 оны 8 болон 10-р саруудын давтан үзлэгт хөөлтийн хувь тогтвортой 40% болсон байв. Өвчтөний амьдралын чанарт үндсэн чухал сайжрал бий болсон нь тэмдэглэгджээ.Зүрхний дутагдалын биохимийн маркерууд буурч, эмчилгээ хамааралт гаж нөлөө илрээгүй байна. Cellmedicine-ний урьд өмнөх нийтлэлд зүрхний дутагдал бүхий өвчтөнд эмчилгээний өмнө 30% байсан хөөлтийн хувь эмчилгээний дараа 55% болж нэмэгдсэн тухай мэдээлсэн байдаг.

"Өнөөдрийг хүртэл манай баг University of California San Diego, Indiana University болон University of Utah зэрэг Америкийн томоохон их сургуулиудтай хамтран multiple sclerosis, ишемийн бус зүрхний дутагдал, Дюшений булчин хатингаршил бүхий өвчтөнүүд дээрх үр дүнгээ танилцуулсаар ирсэн ба бид судалгааныхаа мэдээ, мэдээллийг нийтэлсэнээрээ аливаа хэлэлцүүлэг, хамтын ажиллагаанд урьж байгаа хэрэг юм. Ингэснээр дэвшилтэт эмчилгээний тусламжийг зөвхөн Panama City-д бус олон улсад хүргэж чадах болно" гэж Dr. Paz Rodriguez дүгнэсэн байна.

Cellmedicine Institute нь насанд хүрэгчидийн үүдэл эсийн эмчилгээг олон төрлийн дегенератив нөхцөл байдлын улмаас өвчлөлд өртсөн хүмүүст хүргэдэг ба илүү мэдээллийг http://www.cellmedicine.com энэхүү хаягаар орж авч болох аж.

Эх сурвалж:
Cellmedicine Stem Cell Clinic Case Report Of Successful Treatment Of Heart Failure Patient Published

Saturday, May 22, 2010

CPAP Use Reduces Incidence Of Cardiovascular Events And Hypertension In OSA Patients

Бөглөрөлтөт нойрны апноэ (OSA) бүхий сэрүүн өвчтөнүүдийг тасралтгүй үргэлжлэх эерэг даралт (CPAP)-аар эмчлэх нь зүрх судасны талаас гарах үр дагавар болон гипертензийн тохиолдолыг бууруулдаг болохыг Испаний судлаачид тогтоожээ.
Судлаачид энэ тухайгаа 2010 онд Шинэ Орлеанд болох Олон Улсын Конференцид илтгэхээр болжээ.
“Бидний судалгаа нь сэрүүн буй бөглөрөлтөт нойрны апноэ (OSA) бүхий өвчтөнүүдэд CPAP хэрэглэх нь зүрхний судасны талаас гарах үр дагавар болон гипертензийн тохиолдолыг бууруулдаг болохыг харууллаа” гэж Ferran Barbé Illa, M.D. (Hospital Arnau de Vilanova in Lleida, Spain) хэлжээ. Тэрээр мөн “Бид мөн CPAP-ийг шөнө хамгийн багадаа 4 цаг хэрэглэх нь дээрх үзүүлэлтийг статистик ач холбогдол өгөхүйц бууруулдаг болохыг тогтоосон” гэжээ.

Бөглөрөлтөт нойрны апноэ нь унтах үед амьсгалын дээд замын бөглөрөл дахин давтан тохиолдох, шөнийн гипоксеми болон өдрийн цагаар хэт их нойрмоглох байдлаар тодорхойлогддог түгээмэл тохиолдох нөхцөл байдал юм. OSA нь мөн зүрх судасны эмгэг болон харвалттай холбоо хамааралтай болох нь мэдэгдээд байна.
CPAP нь одоо үед шинж тэмдэг бүхий OSA-тай өвчтөнүүдийн эмчилгээний стандарт бөгөөд CPAP нь өдрийн цагаар нойрмоглох хийгээд OSA бүхий өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулдаг. Өдрийн цагаар нойрмоглох нь нойрны апноэгийн нэг гол шинж тэмдэг боловч OSA бүхий бүх өвчтөн энэ талаар гомдоллодоггүй. Тиймээс өдрийн цагаар нойрмоглодоггүй OSA бүхий хүмүүст CPAP хэрэглэх нь эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Өдрийн цагаар нойрмоглодоггүй OSA бүхий өвчтөнүүдэд CPAP нь зүрх судасны эрсдэлийг бууруулдаг эсэхийг тодорхойлохын тулд Dr. Barbé Illa болон түүний багийнхан дундаас хүнд зэргийн нойрны апноэ (apnea-hypopnea index AHI>20)-тай, Epworth-ийн нойрны оноо 10-аас бага, ач холбогдол өгөхүйц OSA-г үл харгалзан өдрийн цагаар нойрмоглох байдал туйлын бага илэрсэн 724 өвчтөнийг сонгон авчээ. Өвчтөнүүдийг тохиолдолын байдлаар сонгон авч CPAP болон консерватив эмчилгээ (өвчтөний эмч нь жингийн хяналт болон нойрны талаар зөвлөгөө өгөх)-ээр эмчилж 4 жил дагаж судалжээ.
4 жилийн дараа Dr. Barbé Illa болон түүний багийнхан шөнө хамгийн багадаа 4 цаг CPAP хэрэглэж байсан өвчтөнүүдийг CPAP хэрэглэж байгаагүй өвчтөнүүдтэй харьцуулахад харвалт, цээжний бах, зүрхний хэм алдагдал юмуу захын ишеми зэрэг зүрх судасны талаас гарах үр дагавар болон гипертензи үүсэх эрсдэл 25%-иар буурсан байжээ. CPAP-ийг шөнө 4 буюу түүнээс дээш цагаар хэрэглэж байсан өвчтөнүүдэд гипертензи суурь хэмжээнд байж зүрх судасны талаас гарах үр дагаварын тохиолдол CPAP хэрэглээгүй өвчтөнүүдийн хагастай тэнцэхээр буурсан байжээ.
Dr. Barbé Illa “Зүрх судасны талаас гарах үр дагаварын тархалтад үзүүлэх CPAP-ийн эерэг үр нөлөөлөл нь OSА бүхий бүх өвчтөнүүдэд ажиглагдаагүй” болохыг дурьдаад “Энэхүү судалгаа нь OSA-ийн эмчилгээний удирдамжийг сайжруулахын тулд OSA бүхий өвчтөнүүдийн эмчилгээнд CPAP-ийн үзүүлэх үр нөлөөг тодорхойлоход чиглэсэн. OSA бүхий нойрмоглодоггүй өвчтөнүүдэд CPAP ашигласан удаан хугацааны, тохиромжтой эмчилгээ нь зүрх судасны талын эрсдэл үүсэхийг бууруулах боломжтой. Тиймээс эдгээр өвчтөнүүдэд өдрийн цагаар шинж тэмдэг илэрдэггүйг үл харгалзан CPAP-аар эмчлэх заалттай болгохыг зөвлөж байна” гэжээ.
OSA-ийн физиопатологийг улам сайн ойлгохын тулд илүү судалгаа шаардлагатай ба OSA бүхий бүх өвчтөнүүдэд CPAP эмчилгээний үр нөлөөг тодорхойлох шаардлагатай байсаар байна.
“Энэ болон үүнээс цаашхи судалгаанууд нь нойрмоглодоггүй өвчтөнүүдэд үзүүлэх CPAP эмчилгээний үр нөлөөг илүү сайн ойлгоход дэмжлэг болох ба үр дүнд нь OSA-ийн эмчилгээний удирдамж хялбар, тохиромжтой болно. Энэхүү анхны тохиолдолын судалгаа нь OSA бүхий өвчтөнүүдийн зүрх судасны эмгэгт CPAP эерэг нөлөө үзүүлдэг болохыг харууллаа” гэж Dr. Barbé Illa хэлжээ.

Эх сурвалж:
CPAP Use Reduces Incidence Of Cardiovascular Events And Hypertension In OSA Patients

Friday, May 21, 2010

A Warm Sensor Maintains Skin Barrier

Профессор Makoto Tominaga болон эмч Takaaki Sokabe (National Institute for Physiological Sciences: NIPS)-аар удирдуулсан Японы судалгааны бүлэг арьсны кератиноцит эсийн TRPV4 ионы суваг нь дегидротациас сэргийлэх хоригийн үйл ажиллагааг хангах, түүнийг бий болгоход чухал үүрэгтэй болохыг тогтоож энэ тухайгаа Journal of Biological Chemistry-д мэдээлжээ.
TRPV4 нь нэгэн төрлийн температурт мэдрэг Ca+2 ионыг нэвчүүлэгч суваг бөгөөд "thermoTRPs" гэж нэрлэдэг. Энэ нь арьсанд илрэх ба хөхтөн амьтдад хүрээлэн буй орчны тохиромжтой дулааныг сонгоход дулаан мэдрэгч (27°C-ээс дээш дулааныг мэдрэнэ) шиг үүрэг гүйцэтгэдэг. Судалгааны бүлэг кератиноцит нь мөн адил дулаан мэдрэгчийн үүрэг гүйцэтгэдэг өөр нэг TRPV3 гэж нэрлэдэг thermoTRP экспресслэдэгийг нээснээс хойш TRPV4-ийн сонгомол үүргийг илрүүлэхийг хичээсэн байна.

TRPV4 нь b-catenin-тай харилцан үйлчилдэгийг тогтоосон ба b-catenin нь эс хоорондын холбоосын бүрдэлд актины филаментийг E-cadherin-тай холбох холбогч уураг юм. TRPV4 генетикийн хувьд кератиноцит эс дээр илрэхгүй тохиолдолд Ca+2 ион хамааралт эс хоорондын холбоос бүрэлдэлт саатах буюу бүрэн боловсрохгүй болсноос холбоос сул, нэвчимхий болдог. TRPV4-ийн дутагдалтай хулгануудыг зэрлэг удмын хулганатай харьцуулахад эс хоорондын холбоос хамааралт арьсны хориг муу болсон (эс хоорондын холбоос сул, нэвчимхий болох эмгэг жамаар) байдаг ажээ. Сонирхолтой нь энэхүү фенотип нь TRPV4-ийн хувьд өвөрмөц бөгөөд TRPV3-тай хамааралгүй байдаг байна.
Sokabe хэлэхдээ “TRPV4 нь арьсны температурыг ашиглан эс хоорондын холбоосын бүрдэлийг нягт, бат бөх болгоход Ca+2 ион оролцох боломж олгодог байж болох юм. Жишээ нь хүйтний улирал юмуу хүйтэн бүсэд арьсны температур багасдагаас шалтгаалж TRPV4-ийн идэвхижил буурч арьс хуурайшдаг. TRPV4-ийн идэвхижлийг зохицуулдаг химийн бодисыг бий болгох нь гэмтсэн арьсны хоригийг сэргээхэд тустай байх болно” гэжээ.

Эх сурвалж:
A Warm Sensor Maintains Skin Barrier

Thursday, May 20, 2010

Men With Asthma And Eczema May Have Lower Cancer Risk

Хэрэв та астма юмуу экземтэй бол таны гиперреактив дархлаа тогтолцоо тань зарим түгээмэл хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулж өгдөг тухай American College of Allergy, Asthma and Immunology (ACAAI)-ийн шинжлэх ухааны сэтгүүл болох Annals of Allergy, Asthma & Immunology-д нийтлэгдсэн судалгаанд дурьджээ.

Тус судалгааны нийтлэлийг удирдагч Mariam El-Zein, PhD (INRS-Institut Armand-Frappier, Laval, Québec, Canada)-ийн дурьдсанаар "Астма болон экзем зэрэг харшилт нөхцөл байдлын гиперреактив дархлаа тогтолцоо нь малигнант эсийг зайлуулах биемахбодийн чадавхийг нэмэгдүүлж өгснөөр хорт хавдарын эрсдэлийг багасгаж өгдөг" ажээ. Тэрээр мөн "Бидний судалгаанд хамрагдсан астма бүхий эрэгтэйчүүд ходоодны хорт хавдартай болох магадлал, экземтэй эрэгтэйчүүд уушигны хорт хавдартай болох магадлал эдгээр харшилт нөхцөл байдал байхгүй эрэгтэйчүүдтэй харьцуулахад тус тус бага байсан" гэж мэдэгдсэн байна.

Хүн амд суурилсан тохиолдол хяналтын судалгаа нь Montreal, Québec-т 3300 хорт хавдар бүхий эрэгтэй өвчтөн, 500 хяналтын бүлгийг хамарч 7 жилийн турш явагдсан ба odds ratio-г астма юмуу экзем хийгээд 20 илүү төрлийн хорт хавдар түүн дотроо түгээмэл тохиолдох 8 төрлийн хорт хавдар (ходоод, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, уушиг, түрүү булчирхай, давсаг, арьс болон тунгалагийн булчирхайн) тус бүртэй хоорондын холбоо хамаарлыг харьцуулах байдлаар тооцжээ.

Харшил судлаач, American College of Allergy, Asthma and Immunology-ийн гишүүн Jonathan Bernstein, MD хэлэхдээ "Бид харшилт нөхцөл байдал нь хэрхэн хорт хавдарын эрсдэлийг бууруулдагийг бүрэн тайлбарлаж чадаагүй боловч энэхүү судалгаа нь найдвар төрүүлж байна" гэжээ. Тэрээр мөн "Бид цаашдын судалгаагаа үргэлжлүүлж энэхүү холбоо хамаарал болон дархлаа тогтолцоо хорт хавдарын эрсдэлийг бууруулахад гүйцэтгэдэг үүргийг судлана гэж итгэж байна" хэмээжээ.

Эх сурвалж:
Men With Asthma And Eczema May Have Lower Cancer Risk

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл