Health News from Medical News Today


Friday, May 21, 2010

A Warm Sensor Maintains Skin Barrier

Профессор Makoto Tominaga болон эмч Takaaki Sokabe (National Institute for Physiological Sciences: NIPS)-аар удирдуулсан Японы судалгааны бүлэг арьсны кератиноцит эсийн TRPV4 ионы суваг нь дегидротациас сэргийлэх хоригийн үйл ажиллагааг хангах, түүнийг бий болгоход чухал үүрэгтэй болохыг тогтоож энэ тухайгаа Journal of Biological Chemistry-д мэдээлжээ.
TRPV4 нь нэгэн төрлийн температурт мэдрэг Ca+2 ионыг нэвчүүлэгч суваг бөгөөд "thermoTRPs" гэж нэрлэдэг. Энэ нь арьсанд илрэх ба хөхтөн амьтдад хүрээлэн буй орчны тохиромжтой дулааныг сонгоход дулаан мэдрэгч (27°C-ээс дээш дулааныг мэдрэнэ) шиг үүрэг гүйцэтгэдэг. Судалгааны бүлэг кератиноцит нь мөн адил дулаан мэдрэгчийн үүрэг гүйцэтгэдэг өөр нэг TRPV3 гэж нэрлэдэг thermoTRP экспресслэдэгийг нээснээс хойш TRPV4-ийн сонгомол үүргийг илрүүлэхийг хичээсэн байна.

TRPV4 нь b-catenin-тай харилцан үйлчилдэгийг тогтоосон ба b-catenin нь эс хоорондын холбоосын бүрдэлд актины филаментийг E-cadherin-тай холбох холбогч уураг юм. TRPV4 генетикийн хувьд кератиноцит эс дээр илрэхгүй тохиолдолд Ca+2 ион хамааралт эс хоорондын холбоос бүрэлдэлт саатах буюу бүрэн боловсрохгүй болсноос холбоос сул, нэвчимхий болдог. TRPV4-ийн дутагдалтай хулгануудыг зэрлэг удмын хулганатай харьцуулахад эс хоорондын холбоос хамааралт арьсны хориг муу болсон (эс хоорондын холбоос сул, нэвчимхий болох эмгэг жамаар) байдаг ажээ. Сонирхолтой нь энэхүү фенотип нь TRPV4-ийн хувьд өвөрмөц бөгөөд TRPV3-тай хамааралгүй байдаг байна.
Sokabe хэлэхдээ “TRPV4 нь арьсны температурыг ашиглан эс хоорондын холбоосын бүрдэлийг нягт, бат бөх болгоход Ca+2 ион оролцох боломж олгодог байж болох юм. Жишээ нь хүйтний улирал юмуу хүйтэн бүсэд арьсны температур багасдагаас шалтгаалж TRPV4-ийн идэвхижил буурч арьс хуурайшдаг. TRPV4-ийн идэвхижлийг зохицуулдаг химийн бодисыг бий болгох нь гэмтсэн арьсны хоригийг сэргээхэд тустай байх болно” гэжээ.

Эх сурвалж:
A Warm Sensor Maintains Skin Barrier

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл