Health News from Medical News Today


Friday, October 22, 2010

Adiponectin нь таргалалт-хамааралт карциногенезийг хориглох чадамжтай

Emory University School of Medicine-ийн судалгааны багийнхан таргалалт-хамааралт карциногенезийн үеийн адипонектин болон лептиний хоорондын үүргийн талаар мэдээлсэн байна. Тэдний нээлт Hepatology сэтгүүлийн 11 сарын дугаарт нийтлэгдсэн ба уургийн даавар адипонектин нь лептиний онкоген үйлдэлийг дарангуйлах, ялангуяа элэгний эсийн карциномын үед энэхүү үйлдэлийг дарангуйлах чадамжтай гэж үзсэн бөгөөд хорт хавдарын эмчилгээнд найдвар төрүүлэхүйц болохыг дурьджээ.

Таргалалт нь хэд хэдэн төрлийн хорт хавдарын эрсдэлийг нэмэгдүүлж, явцыг даамжрууладагийн дотор бүдүүн гэдэс, түрүү булчирхай, хөх болон элэгний хорт хавдарууд ордог. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлснээр таргалалт нь 21-р зууны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалуудын нэг бөгөөд 2015 он гэхэд 700 сая гаруй насанд хүрэгчид таргалалттай болно гэж тооцож байна. Нэгдсэн Улсын Centers for Disease Control and Prevention (CDC)-ийн баталж байгаагаар 72,5 сая насанд хүрэгчидийн биеийн жингийн индекс 30-аас дээш байгаа ажээ.

Тарган хүн амд цусаар эргэлдэх лептиний түвшин өндөр байдаг бөгөөд энэхүү уургийн даавар нь хоолны дуршилыг зохицуулж байдаг. Харин адипонектиний түвшин бага байдаг бөгөөд энэхүү даавар нь глюкозын түвшин болон чөлөөт өөхний хүчлийн задралыг зохицуулж байдаг. Neeraj K. Saxena, Ph.D болон түүний багийнхан таргалалт-хамааралт хорт хавдарын үеийн эдгээр даавруудын үүргийг тогтоож, элэгний эсийн хорт хавдарын үеийн адипонектиний хамгаалах болон лептинд үйлчлэх үйлчлэлийг тайлбарласан байна.

"Бидний судалгаа нь элэгний эсийн хорт хавдарыг бусад түрүү булчирхай, бөөр, бүдүүн гэдэс болон ходоодны хорт хавдартай харьцуулахад таргалалттай холбоотойгоор эрсдэл нэмэгдэх нь өндөр байсныг харуулсан эмнэлзүйн чухал дүгнэлтийг хийлээ" гэж Dr. Saxena хэлжээ. Судалгаанд элэгний эсийн хорт хавдарын хүний эсийн өсгөвөр, хулганы загвар болон эдийн бичил бэлдмэлийг ашигласан ба судлаачид адипонектин нь лептиний хорт хавдарын шалтгаан болох үйлдэлд антагонист үүрэгтэй болохыг тогтоожээ.

Судлаачид адипонектин эмчилгээ нь лептинээр өдөөгдсөн элэгний хорт хавдарын эсүүдийн пролифераци, инвази болон миграцийг дарангуйлж байгааг илрүүлсэн байна. Мөн түүнчлэн адипонектин бүхий эмчилгээ нь лептинээр өдөөгдсөн элэгний эсийн хорт хавдарын ургалтыг in vivo удаашруулж байжээ. Цаашдын анализууд нь лептиний экспресс нь элэгний эсийн хорт хавдарын пролифераци болон архины бус стеатогепатиттай эерэг хамааралтайг илрүүлжээ. Харин адипонектиний экспресс нь хавдарын хэмжээтэй сөрөг хамааралтай байж хүний элэгний эсийн хорт хавдараас амь үлдэх байдалтай шууд хамааралтай байсан аж.

"Бидний үр дүнгүүд нь адипонектиний аналогийг ашигласан молекул биологийн стратегийг метастаз бүхий элэгний эсийн хорт хавдарын эмчилгээнд хэрэглэх болохыг харууллаа" гэж Dr. Saxena зөвлөсөн ба "Нэгдсэн Улсад таргалалтын тархалт ийм байгаа үед бидний судалгаа нь элэгний хорт хавдарын эсүүдийн ургалт, инвази, миграцийг адипонектин ашиглан дарангуйлснаар таргалалт-хамааралт элэгний хорт хавдар бүхий өвчтөнүүдийн амьд үлдэх хувийг бүхэлд нь сайжруулах ач холбогдол өгөхүйц нэмэгдүүлэх боломжтой" гэжээ.

Эх сурвалж:
Adiponectin Shows Potential In Blocking Obesity-Related Carcinogenesis

Tuesday, October 12, 2010

Pain

Өвдөлтийн сэдээлт нь арьс болон висцераль хальсан дахь ноцицепторт хүлээн авагдах ба ноцицептор нь өндөр эрчимтэй, хорон бус сэдээлт (хөөж хавдах, температурын өөрчлөлт), түүнчлэн эдийн гэмтэлийн улмаас сэрэлд ордог (→A). Үхэжсэн эсүүд К+ болон эсийн дотоод уургуудыг ялгаруулна. Эсийн гаднах К+-ийн концентраци нэмэгдсэнээр ноцицепторыг деполяризаци болгох ба харин уургууд болон зарим нөхцөлд гаднаас нэвтэрсэн микроорганизмууд үрэвсэлийн шалтгаан болдог. Үүний үр дүнд өвдөлт үүсгэгч медиаторууд чөлөөлөгдөнө. Лейкотриенүүд, простагландин Е2 болон гистамин нь ноцицепторуудыг мэдрэгжүүлэх ба ингэснээр бусад өвдөлт үүсгэх босгын өмнөх (subthreshold) хортой болон хоргүй сэдээлтүүд өвдөлт үүсгэх боломжтой болно (гипералгези, аллодиня). Эдийн гэмтэл нь мөн цусны бүлэгнэлтийг идэвхижүүлэх ба үүний улмаас брадикинин болон серотонин ялгардаг. Хэрэв тухайн газар судас бөглөрсөн бол ишеми тохиолдох ба үүний үр дүнд эсийн гадна К+ болон Н+-ийн хуримтлал бий болж цаашдаа мэдрэгжсэн ноцицепторыг идэвхижүүлнэ. Гистамин, брадикинин болон простагландин Е2 медиаторууд нь судас тэлэх нөлөөтэй бөгөөд судасны нэвчимхий чанарыг нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд хэсэг газрын хаван бий болж эдийн даралт нэмэгдэх ба энэ нь мөн ноцицепторуудыг идэвхижүүлнэ. Ноцицепторууд идэвхижилт нь субстанци Р (SP) болон кальцитонин гене-хамааралт пептид (CGRP)-ын ялгаралыг бий болгох ба энэ нь үрэвсэлийн хариу урвалыг дэмжиж өгөх ба мөн түүнчлэн судас тэлэгдэлтийг бий болгож, судасны нэвчимхий чанарыг нэмэгдүүлнэ.
Судас тэлэгдэлийн дараагаар судас нарийсалт (серотониноор) бий болох нь магадгүй мигрений дайрлагын шалтгаан болж болно (дахин давтагдсан хүнд толгой өвдөлт, ихэвчлэн нэг талын ба тархины вазомотор эмгэг өөрчлөлтөөс улбаалсан мэдрэлийн дисфункцитай холбоотой).

Эрхтэн болон арьсны гадаргуугийн афферент ширхэг нугасны хэсгүүдэд сүлжээ үүсгэдэг. Жишээ нь афферент мэдрэл нугасанд ижил нейронтойгоо нийлдэг (→B). Эрхтэн дэхь ноцицептор сэрэлд орсоны дараагаар нугасны сегмент дэхь ижил нейронтойгоо холбоос үүсгэсэн афферент ширхэг, тэдгээрт харгалзах арьсны талбайд өвдөх мэдрэхүйг сэдээж өгдөг (referred pain, →B1). Жишээлбэл миокардийн шигдээсийн үед өвдөлт зүүн мөр болон зүүн гар луу тархана (Head-ийн бүс).
Projected pain нь мэдрэлийн сэдээлтээр бий болдог (sulcus ulnaris дахь nerves ulnaris-ийн г.м, →В2). Өвдөх мэдрэмж тухайн мэдрэлийн innervations хэсэг рүү дамжина. Projected өвдөлтийн өвөрмөц хэлбэр нь ампутаци хийгдсэн мөч юмуу байхгүй хэсгийн хуурамч (phantom) өвдөлт юм. Невралгийн үед мэдрэл болон хойд язгуурын тасралтгүй үргэлжлэх эмгэг сэдээлт innervation хэсэгт архаг өвдөлтийг бий болгоно.
Импульс нугасан дахь афферент мэдрэлийн синапс болон урд-хажуу замаар дамжин таламуст хүрэх ба эндээсээ бусад хэсгүүд буюу биеийн мэдрэхүйн бор давхарга, cingular атираа болон Insular бор давхаргад тархана (→С). Тохирох холбоосууд нь өвдөх мэдрэхүйн хэд хэдэн бүрэлдэхүүнийг бий болгодог. Үүнд: мэдрэхүйн (байрлал болон эрчимийн мэдрэмж), affective (ailment), хөдөлгөөний (хамгаалах рефлекс, булчингийн тонус, татвалзал), автономит (цусны даралтын өөрчлөлт, тахикарди, хүүхэн хараа өргөсөх, хөлрөлт, дотор муухайралт). Таламус болон нугасан дахь холбоосууд нь бор давхарга, дунд тархины усан суваг орчмын холтослог эд болон улаан бөөмөөс ирэх уруудах замуудаар дарангуйлагдах ба эдгээр замууд норэпинефрин, серотонин болон ялангуяа эндорфинүүдийг ашигладаг. Таламусын гэмтэл нь эдгээр дарангуйллыг үгүй хийснээр өвдөлт үүсгэх боломжтой (таламусын хам шинж).
Өвдөлтийн эсрэг үйл явцад өвдөлтийн рецепторуудын идэвхижил дарангуйлагдана. Жишээлбэл гэмтсэн хэсгийн температурыг бууруулах, простагландины нийлэгжилийг дарангуйлагчид (→С1) зэргээр. Өвдөлт дамжилт температур бууралт болон Na+ сувгийн хоригчид (хэсгийн мэдээгүйжлэгчид, →С2)-оор дарангуйлагдана. Таламус дахь дамжилт мэдээгүйжүүлэг болон алкоголиор дарангуйлагддаг (→С5). Мэс заслаар мэдрэлийг таслах замаар одоогийн болон цаашдын өвдөлт дамжилтыг алдагдуулах оролдлогууд хийгдсээр байна (→С6). Электроакупунктур болон арьсан доогуурх мэдрэл сэдээх үйлдэл нь уруудах, өвдөлт дарангуйлах замыг идэвхижүүлжнэ (→С3). Эндорфины рецепторууд нь морфин болон түүнтэй хамааралтай эмүүдээр идэвхиждэг (→С4). Дотоод өвдөлт дарангуйлах механизм нь эмчилгээний сэтгэл заслын аргуудтай хавсарсан байна.
Фармакологийн аргаар юмуу эсвэл маш ховор, төрөлхийн мэдээгүй байх нөхцөл байдлын улмаас өвдөлт хэмээх энэхүү анхааруулах үйл ажиллагаа алдагдана. Өвдөлтийн шалтгааныг арилгахгүй бол үр дагавар нь аминд аюултай байж болдог.


Эх сурвалж:
Color Atlas of Pathophysiology / Neuromuscular and Sensory Systems / Pain

Sunday, October 10, 2010

Титмийн артерийн эмгэгийн үеийн omeprazole-тай болон omeprazole-гүй clopidogrel-ийн хэрэглээ

Background
Ходоод гэдэсний замын хүндрэл нь антитромботик эмчилгээний чухал асуудал болдог. Протоны шахуургын хориглогч (PPI) эмүүд нь эдгээр хүндрэлүүдийг бууруулдаг гэж үздэг боловч ялтасын эсрэг хосолсон эмчилгээ бүхий өвчтөнүүд дээр үүнийг батлах тохиолдолын судалгаа байхгүй байсаар байв. Саяхан PPI нь clopidogrel-ийн үр нөлөөг бууруулдаг талаарх судалгаанууд гарч байсан.

Methods
Бид ялтасын эсрэг хосолсон эмчилгээний заалт бүхий, clopidogrel-ийг omeprazole болон плацеботай хослуулан авч, нэмэлтээр аспирин хэрэглэж буй өвчтөнүүдийг сонгон авсан. Анхдагч ходоод-гэдэсний үр дагавар нь илт мэдэгдэхүйц болон далд цус алдалт, шинж тэмдэг бүхий ходоод-арван хоёр хуруу гэдэсний шарх юмуу шалбархай, түгжрэл, цооролт байв. Анхдагч зүрх судасны үр дагавар нь зүрх судасны шалтгаант нас баралт, аминд аюултай бус миокардийн шигдээс, дахин судасжуулах шаардлага болон харвалт байлаа.


Results
Бид нийт 5000 өвчтөнг хамруулахаар төлөвлөсөн боловч 3873 өвчтөн тохиолдолоор сонгогдож 3761-д нь үнэлгээ хийгдсэн болно. Бүх өвчтөнүүдээс 51 нь ходоод-гэдэсний замын ямар нэг хүндрэл тохиолдсон ба 180 хоног дахь omeprazole-ийн хүндрэлийн хувь 1.1%, плацебогийн хүндрэлийн хувь 2.9% байв (omeprazole-ийн аюулын харьцаа [hazard ratio] 0.34, 95% итгэх интервал [CI], 0.18-0.63; P<0.001). Плацеботай харьцуулахад omeprazole хэрэглэхэд ходоод-гэдэсний замын илэрхий цус алдалтын хувь буурч байжээ (аюулын харьцаа [hazard ratio] 0.13; 95% итгэх интервал, 0.03-0.56; P=0.001). Нийт 109 өвчтөнд зүрх судасны хүндрэл тохиолдсон ба omeprazole-ийн хүндрэлийн хувь 4.9%, плацебогийн хүндрэлийн хувь 5.7% байсан (omeprazole-ийн аюулын харьцаа [hazard ratio], 0.99; 95% итгэх интервал, 0.68-1.44; P=0.96) ба өндөр эрсдэл бүхий дэд бүлэгт ач холбогдол өгөхүйц ялгаа харагдаагүй байна. Хоёр бүлэгт хүнд гаж нөлөөний хувь ач холбогдол өгөхүйц ялгаагүй байсан ба харин omeprazole нь суулгалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байлаа.

Conclusions
Аспирин болон clopidogrel хэрэглэж буй өвчтөнүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар PPI хэрэглэх нь ходоод-гэдэсний цус алдалтын хувийг бууруулдаг. Omeprazole болон clopidogrel-ийн хооронд зүрх судасны талын илэрхий харилцан үйлчлэлгүй ажээ. Гэсэн хэдий ч бидний үр дүнгүүд нь PPI хэрэглэснээс үүдэлтэй зүрх судасны хүндрэлийн эмнэлзүйн ач холбогдолын ялгааг үгүйсгээгүй болно.

Clopidogrel with or without Omeprazole in Coronary Artery Disease

Saturday, October 9, 2010

Beta blocker

Бета хоригч (заримдаа β-блокер гэж бичдэг) буюу бета-адренерг хориглогч эмүүд, бета-адренерг антагонист, бета антагонистууд нь олон төрлийн заалтаар хэрэглэдэг эмийн бүлэг боловч голчлон зүрхний хэм алдагдалын менежмент, миокардийн шигдээс (зүрхний дайрлага)-ийн дараах зүрх хамгаалалт болон даралт ихдэлтэд хэрэглэнэ. Бета адренерг рецепторын антагонистууд нь эпинефрин (адреналин) болон бусад стрессийн дааврын үр нөлөөг багасгадаг. 1958 онд анхны бета хоригч болох дихлороизопротренолыг Eli Lilly-ийн лабораторид нийлэгжүүлж авсан боловч 1962 онд James W. Black анх удаа эмнэлзүйн ач холбогдолтой бүхий пропранолол болон пронеталолыг нээсэн нь цээжний бахын менежментэд хувьсгал авчирсан ба 20-р зууны эмнэлзүйн анагаах ухаан болон эм судлалд хамгийн чухал нэмэр хандивуудын нэг гэж тооцогддог.
Бета хоригч нь хамгаалах хариу урвалд зуучлагч симпатик мэдрэлийн системийн нэг хэсэг болох β-адренерг рецепторуудыг хориглосноор эндоген катехоламин (эпинефрин (адреналин) болон норэпинефрин (норадреналин) зэргийг)-уудын үйлдэлийг хориглодог. Гурван төрлийн бета рецептор байдгийг β1, β2, болон β3 гэж тэмдэглэдэг. β1-адренерг рецептор нь голчлон зүрх болон бөөрөнд байрлана. Β2-адренерг рецептор нь голчлон уушиг, ходоод гэдэсний зам, элэг, умай, судасны гөлгөр булчин болон араг ясны булчинд байрлана. Β3-адренерг рецепторууд нь өөхний эсүүдэд байрлана.

β-Receptor antagonism
Эпинефринээр β1 рецептор идэвхижсэнээр зүрхэнд эерэг хронотроп болон ионотроп үр нөлөөг өдөөх ба зүрхний дамжуулалтын хурд болон автоматчилалыг нэмэгдүүлнэ. Бөөрөнд β1 рецептор идэвхижсэнээр ренин ялгарлын шалтгаан болно. β2 рецепторын идэвхижил нь гөлгөр булчингийн сулралыг өдөөж, араг ясны булчинд треморыг өдөөж, элэг болон араг ясны булчинд гликогенолизыг нэмэгдүүлдэг. β3 рецепторын идэвхижил нь липолизыг өдөөдөг.
Бета хоригчид нь энэхүү эпинефрин хамааралт симпатик үйлдэлийг дарангуйлах боловч тайван буй субьектэд хамгийн бага үр нөлөөтэй. Эдгээр нь сэрэл үүсэлтийг бууруулснаар зүрхний цохилт болон агшилтын хүчийг багасгах үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ, цусны судасны тэлэлтийг бууруулах, бронхийн нээгдэлтийг багасгах тремор болон гликогений задралыг багасгадаг.
Түүнчлэн өвөрмөц бус бета хоригчид нь антигипертензив үр нөлөөтэй гэж таамагладаг. Антигипертензив механизм нь зүрхний гаргалтыг бууруулах (сөрөг хронотропик болон сөрөг ионотропик үр нөлөөний улмаас), бөөрнөөс ренин ялгаралтыг бууруулах болон төв мэдрэлийн системд симпатик идэвхижилийг багасгаснаар (эдгээр β-хоригчид нь цус-тархины хоригийг нэвтэрдэг, пропраноло г.м) илэрнэ.
Антиангинал үр нөлөө нь сөрөг хронитропик болон сөрөг ионотропик үр нөлөөний үр дүн бөгөөд энэ нь зүрхний ажлын ачаалал болон хүчилтөрөгчийн хэрэгцээг бууруулдаг. Бета хоригчийн сөрөг хронотропик шинж чанар нь зүрхний цохилтын хяналтад амин чухал шинж чанар болдог.
Бета хоригчийн хэм алдагдалын эсрэг үр нөлөө нь симпатик мэдрэлийн системийг хориглосоноос үүдэлтэй ба үр дүнд нь синусын зангилааны үйл ажиллагаа болон атриовентрикуляр зангилааны дамжуулалт зогсонги байдалд орох ба тосгуурын рефрактор үеийг уртасгана. Ялангуяа соталол нь илүүтэй хэм алдагдалын эсрэг шинж чанартай ба калийн сувгийг хориглосноор үйлийн потенциалын хугацааг уртасгана.
Рениний ялгаралд симпатик мэдрэлийг хориглосноор ренин ангиотензин альдостероны системийн альдостероныг буурахад хүргэж натри болон усны биед баригдалтыг багасгаснаар үр дүнд нь цусны даралт буурна.

Intrinsic sympathomimetic activity
Дотоод симпатомиметик үр нөлөө гэгддэг энэхүү нэр томъёо нь ялангуяа бета хоригчидтой цуг хэрэглэгддэг ба эдгээр нь бета рецепторт агонизм болон антагонизмын аль алиныг нь үзүүлдэг. Энэ нь бета хоригчийн концентраци болон антагонизм болсон агент (ихэвчлэн норэпинефрин зэрэг эндоген бүрдэлүүд)-уудын концентрациас хамаарна.
Зарим бета хоригчид (окспренолол, пиндолол, пенбутолол болон ацебутолол г.м) нь дотоод симпатик идэвхижил (ISA) үзүүлдэг. Эдгээр агентууд нь рецепторын байрлалын антагонизмын зэрэгцээ β-адренерг рецепторт бага түвшиний агонист идэвхижил үзүүлэх чадамжтай байдаг. Тиймээс эдгээр агентууд нь үргэлжилсэн бета хоригч эмчилгээ бүхий хэтэрхий их брадикардитай хүмүүст ашигтай байж болно.
ISA бүхий агентууд нь ашигтай гэж тогтоогдоогүй тул зүрхний шигдээсийн дараа хэрэглэдэггүй. Эдгээр нь мөн бусад бета хоригчидыг бодвол ангина болон тахикардийн менежментэд бага үр нөлөөтэй.

α1-Receptor antagonism
Зарим бета хоригчид (лабеталол болон карведилол г.м) нь β болон α1-адренерг рецепторт хоёуланд нь холимог антагонизм үзүүлнэ. Энэ нь нэмэлт артериолын гаралтай судас тэлэх үйлдэл үзүүлэх боломж олгоно.

Other effects
Бета хоригчид нь шөнийн мелатонин ялгаралтыг бууруулна.
Бета хоригчид нь нийгмийн айдасын эсрэг хамгаалах үйлдэлтэй: Пропранолол зэрэг бета хоригчид нь биемахбодийн шинж тэмдэгийг сайжруулдаг нь тогтоогдсон байна.
Бета хоригчид нь бронхийн булчингийн сулралыг муутгадаг (бета-2 рецептортой холбоотой) тул астмын үед хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Эдгээрийг мөн глаукомын эмчилгээнд хэрэглэдэг. Учир нь усан хоргын шүүрлийг багасгаснаар нүдний дотоод даралтыг бууруулдаг.

Clinical use
Энэхүү бүлгийн агентуудын фармакологи нь томоохон ялгаатай тул бүх бета хоригчийг доорхи жагсаалтад дурьдсан бүх заалтын үед хэрэглэхгүй. Бета хоригчидыг хэрэглэх нь заалт нь:
Цээжний бах
Тосгуурын фибрилляци
Зүрхний хэм алдагдал
Зүрхний дүүргэлтийн эмгэг
Анхдагч тремор
Глаукома
Гипертензи
Мигрений урьдчилан сэргийлэлт
Митраль хавхлагын унжилт
Миокардийн шигдээс
Фиохромоцитома, α-хоригчтой холбоотой
Сэтгэл түгшилт болон гипертироидизмын шинж тэмдэг (тахикарди, тремор)-ийн хяналт
Бета хоригчидыг мөн доор дурьдсан нөхцөлүүдэд хэрэглэнэ
Цочмог аортын дизсекци
Гипертрофи бүхий бөглөрөлтөт кардиомиопати
Марфаны хамшинж (пропранолол эмчилгээ нь аортын тэлэгдэлийн явц болон түүний хүндрэлийг удаашруулна)
Үүдэн венийн даралт ихдэлтийн үеийн варикозын цус алдалтын урьдчилан сэргийлэлт
Гипергидрозыг багасгах боломжтой
Нийгмийн сэтгэл түгших эмгэг болон бусад сэтгэл түгших эмгэг

Adverse effects
Бета хоригчийг хэрэглэсэнтэй холбоотой гарах эмийн гаж нөлөөнд хамаарах нь: дотор муухайрах, суулгах, бронхоспазм, амьсгаадалт, мөчид хөрөх, Raynaud хам шинжийг хурцатгах, брадикарди, гипотензи, зүрхний дутагдал, зүрхний хориг, ядрах, толгой эргэх, хараа зүйн эмгэг өөрчлөлт, хий үзэгдэл, инсомниа, хар дарах, бэлгийн үйл ажиллагааны алдагдал, бэлгийн сулрал, глюкоз болон липидийн метаболизм алдагдах. Холимог α1/β антагонизм эмчилгээ нь мөн түгээмлээр ортостатик гипотензитэй холбоотой байна. Карведилол эмчилгээ нь хавантай холбоотой байх нь түгээмэл.
Төв мэдрэлийн системийн зүгээс гарах гаж нөлөө (хий үзэгдэл, инсомниа, хар дарах, сэтгэл гутрал) өөх тосонд уусах чадвар өндөртэй агентуудыг хэрэглэх үед ихээхэн түгээмэл. Эдгээр нь цус-тархины хоригоор төв мэдрэлийн системд нэвтрэх боломжтой. Адилхан боловч усанд уусах чадвар өндөртэй агентуудын төв мэдрэлийн системд үзүүлэх гаж нөлөө харьцангуй бага.
β2-адренерг рецепторын антагонист идэвхижилтэй холбоотой гаж нөлөө (бронхоспазм, захын судас нарийсалт, глюкоз болон липидын метаболизмын алдагдал) β1-сонгомол агент хэрэглэх үед харьцангуй бага байна. Хэдий тийм ч өндөр тунгийн үед рецепторын сонгомол чанар багасна. Бета хориглолт, ялангуяа макула денса дахь бета-1 рецепторын хориглолт нь ренин ялгаралыг дарангуйлж альдостероны ялгаралыг бууруулна. Энэ нь гипонатриеми болон гиперкалиемийн шалтгаан болно.
2007 онд хийгдсэн судалгаагаар диуретик болон бета хоригчийг даралт ихсэлтэд хэрэглэх нь өвчтөний чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэгийг илрүүлжээ. Үүний оронд ACE ингибитор болон Ангиотензин II рецепторын антагонистыг хэрэглэх нь чихрийн шижингийн эрсдэлийг бууруулдаг. Их Британийн эмнэлзүйн удирдамжид (Нэгдсэн Улсынхад байхгүй) чихрийн шижингийн эрсдэлийн улмаас даралт ихсэлтийн эхний шатны эмчилгэнэд диуретик болон бета хоригчийг хэрэглэхээс зайлсхийсэн байдаг.
Бета хоригчийг кокайн, амфетамин болон бусад альфа адренерг идэвхижүүлэгчидийн тун хэтэрсэн үед хэрэглэхгүй байх ёстой. Зөвхөн бета рецепторыг хориглож альфа адренерг системийн идэвхижлийг саадгүй орхисноор даралт ихсэлт, титмийн цусан хангамж бууралт, зүүн ховдолын үйл ажиллагаа, зүрхний гаргалт болон эдийн цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Идэвхижүүлэгчидийг хортойгоор ашигласнаас үүдэлтэй гипертензийн кризийг эмчлэхэд тохиромжтой антигипертензив эмүүд нь нитроглицерин төст судас тэлэгчид, фуросемид төст диуретикууд, фентоламин төст альфа хоригчууд юм.

Toxicity
Тун хэтрэлтийн эмчилгээнд глюкагоныг ашиглана. Глюкагон нь зүрхэнд эерэг ионотропик үйлдэл үзүүлэх ба бөөрний судасны эсэргүүцлийг бууруулна. Түүнчлэн энэ нь бета хоригчийн шалтгаант зүрхний хордлого бүхий өвчтөнүүдэд ашигтай. Эмийн эмчилгээнд хариу урвалгүй өвчтөнд зүрхний хэм үүсгэгчийг төлөвлөх нь зүйтэй.

Examples of beta blockers

Өвөрмөц бус агентууд
Alprenolol
Bucindolol
Carteolol
Carvedilol (нэмэлт α-хориглогч идэвхитэй)
Labetalol (нэмэлт α-хориглогч идэвхитэй)
Nadolol
Penbutolol (дотоод симпатомиметик идэвхижилтэй)
Pindolol (дотоод симпатомиметик идэвхижилтэй)
Propranolol
Sotalol
Timolol

β1-сонгомол агентууд
Acebutolol (дотоод симпатомиметик идэвхижилтэй)
Atenolol
Betaxolol
Bisoprolol
Celiprolol
Esmolol[36]
Metoprolol
Nebivolol

β2-Selective agents
Butaxamine (сулхан α-адренерг агонист идэвхитэй) – Эмнэлзүйд түгээмэл хэрэглэдэггүй ч туршилтын журмаар хэрэглэдэг.
ICI-118,551 Өндөр сонгомол β2-адренерг рецепторын антагонист – Эмнэлзүйд хэрэглэх талаар тодорхойгүй ч рецепторын хүчтэй өвөрмөц байдлын улмаас туршилтын байдлаар хэрэглэдэг.

β3-Selective agents
SR 59230A (нэмэлт α-хориглогч идэвхитэй) – Туршилтын байдлаар хэрэглэдэг.

Comparative information

Pharmacological differences
Дотоод симпатомиметик үйлдэлтэй агентууд (ISA)
Acebutolol, carteolol, celiprolol, mepindolol, oxprenolol, pindolol .

Усанд уусах чадвар өндөртэй агентууд
Atenolol, celiprolol, nadolol, sotalol

Мембран тогтворжуулах үр нөлөөтэй агентууд
Acebutolol, betaxolol, pindolol, propranolol

Антиоксидант үр нөлөөтэй агентууд
Carvedilol, nebivolol

Indication differences
Зүрхний хэм алдагдалд өвөрмөц заалт бүхий агентууд
Esmolol, sotalol, landiolol

Зүрхний дүүргэлтийн дутагдалд өвөрмөц заалт бүхий агентууд
Bisoprolol, carvedilol, sustained-release metoprolol, nebivolol

Глаукомд өвөрмөц заалт бүхий агентууд
Betaxolol, carteolol, levobunolol, metipranolol, timolol

Миокардийн шигдээст өвөрмөц заалт бүхий агентууд
Atenolol, metoprolol, propranolol

Мигрений урьдчилан сэргийлэлтэд өвөрмөц заалт бүхий агентууд
Timolol, propranolol

Friday, October 8, 2010

USMLE Test Improvement Links

United States Medical Licensing Examination (USMLE) буюу Нэгдсэн Улсын Анагаахын Лицензийн Шалгалт нь Америкийн Нэгдсэн Улсад эмчлэх эрх авахад өгдөг шалгалт юм. Энэхүү шалгалтыг аль ч улс орны анагаах ухааны сургуулийг төгссөн хүн өгч болох ба шалгалт 3 үе шаттай явагдаж амжилттай өгсөн тохиолдолд Америкийн Нэгдсэн Улсад эмчээр ажиллах эрхтэй болдог. Өөрөөр хэлбэл та M.D болно гэсэн үг.

Imedinfo сайтын зүгээс USMLE-ын шалгалт гэж юу болох, хэрхэн явагддаг, шалгалтад хэрхэн бэлдэх, гарын авлагууд гээд мэдээллүүдийг цуврал байдлаар хүргэхээр болоод байна.

Та энэхүү хаягаар USMLE орж албан ёсны сайтад зочилж болно. Дараа дараагийн нийтлэлдээ бид тус сайтаас зайлшгүй мэдвэл зохих мэдээллүүдээс орчуулан тавих болно. Мэдээж та ямархуу төрлийн мэдээлэлийг илүүтэй сонирхож байгаагаа бидэнд сэтгэгдэл юмуу мэйлээр ирүүлэх боломжтой ба таны хүсэлтийг бид өөрсдийн нийтлэлдээ харгалзаж үзэх болно.

Ингээд эхний удаад таны шалгалтад авах оноог тань сайжруулахад туслах линкүүдийг толилуулж байна.
Behavioral Science - www.iesbs.com
Behavioral Science - www.behavior.net
Biochemistry - medlib.med.utah.edu/NetBiochem/titles.htm
Biochemistry - www.gen.umn.edu/faculty_staff/jensen/1135/webanatomy/wa_cell_chem
Biochemistry - www.bama.ua.edu/~kredding/CH461/notes_page.html
Circulatory System - www.wisc-online.com/objects/index_tj.asp?objid=OTA1304
Circulatory System - www.nhlbi.nih.gov
Circulatory System - webanatomy.net/anatomy/circulation_notes.htm
Circulatory System - www.benet.org/teachers/meraci/Biology/FrBioReviews/Circulatory_System_Review/circulatory_system_review.html
Diabetes - www.niddk.nih.gov
Diabetes - www.fda.gov/diabetes
Diabetes - www.diabetes.org/home.jsp
Gastrointestinal - webanatomy.net/anatomy/digestion_notes.htm
Gastrointestinal - www.gastro.org
Gross Anatomy - web.indstate.edu/thcme/duong/Lecturenotes.html
Gross Anatomy - www.shsu.edu/~bio_jlc/anatnotes.htm
Immunology/Genetics - www-immuno.path.cam.ac.uk/~immuno/part1.html
Immunology/Genetics - www.cehs.siu.edu/fix/medmicro/genimm.htm
Integumentary System - www.gpc.edu/~akell2/OnePage/A&P%20I%20Lecture%20Notes%20-%20Integumentary%20System.htm
Integumentary System - www.nakedscience.org/mrg/Anatomy%20Lecture%20Notes%20Supplementary%20Unit%20Integumentary%20System.htm
Integumentary System - www.benet.org/teachers/meraci/Biology/FrBioReviews/Review-Integumentary_System/review-integumentary_system.html
Lymphatic System - webanatomy.net/anatomy/lymph_notes.htm
Microbiology - www.microbes.info
Microbiology - www.microbiologybytes.com/introduction/index.html
Microbiology - www.bact.wisc.edu/microtextbook
Nervous System - www.usu.edu/psycho101/lectures/chp5nervous/nervous.htm
NeuroAnatomy - www.ucalgary.ca/~mwwalsh/neuroanatomy.html
NeuroAnatomy - umanitoba.ca/faculties/medicine/units/anatomy/neuroanatomy.html
Nutrition - iws.ccccd.edu/klower/biol_1322_powerpoint_notes.htm
Nutrition - lpi.oregonstate.edu/infocenter/minerals.html
Pathology - www.fsm.ac.fj/pws/lnbp/frameset.htm
Pathology - esynopsis.uchc.edu
Pathology - path.upmc.edu/cases
Pharmacology 1 - www.templejc.edu/dept/ems/drugs/pharmindex.html
Pharmacology 1 - www.rxlist.com
Pharmacology 1 - www.nyee.edu/pdf/samson.pdf
Pharmacology 2 - www-personal.umich.edu/~mshlafer/pharm.html
Pharmacology 2 - www.nlm.nih.gov/medlineplus/druginformation.html
Pharmacology 2 - www.infomed.org/100drugs
Pharmacology 2 - courses.washington.edu/chat543/cvans
Physiology - homepages.ius.edu/KEDMONDS/notes.htm
Reproduction - mcb.berkeley.edu/courses/mcb32/Miller%20notes-Reproduction
Reproduction - projects.cbe.ab.ca/Diefenbaker/Biology/Bio%20Website%20Final/unit3.html
Respiratory System - www.som.tulane.edu/classware/pathology/medical_pathology/New_for_98/Lung_Review/lung_review.html
Respiratory System - people.eku.edu/ritchisong/301notes6.htm
Respiratory System - www.abbysenior.com/biology/respiratory_system.htm
Respiratory System - www.benet.org/teachers/meraci/Biology/FrBioReviews/Respiratory_System_Review/respiratory_system_review.html
Syndrome and symptoms - www.nhsdirect.nhs.uk/index.asp
Urinary System - www.isu.edu/departments/PTA/HO111/The_Urinary_System_selflab.pdf
Urinary System - www.abbysenior.com/biology/kidney_system.htm
Urinary System - www.mercy.edu/faculty/knizeski/urinary.html
Дараа дараагийн нийтлэлд жишээ тестүүдийг цувралаар оруулах болно.

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл