Health News from Medical News Today


Saturday, October 9, 2010

Beta blocker

Бета хоригч (заримдаа β-блокер гэж бичдэг) буюу бета-адренерг хориглогч эмүүд, бета-адренерг антагонист, бета антагонистууд нь олон төрлийн заалтаар хэрэглэдэг эмийн бүлэг боловч голчлон зүрхний хэм алдагдалын менежмент, миокардийн шигдээс (зүрхний дайрлага)-ийн дараах зүрх хамгаалалт болон даралт ихдэлтэд хэрэглэнэ. Бета адренерг рецепторын антагонистууд нь эпинефрин (адреналин) болон бусад стрессийн дааврын үр нөлөөг багасгадаг. 1958 онд анхны бета хоригч болох дихлороизопротренолыг Eli Lilly-ийн лабораторид нийлэгжүүлж авсан боловч 1962 онд James W. Black анх удаа эмнэлзүйн ач холбогдолтой бүхий пропранолол болон пронеталолыг нээсэн нь цээжний бахын менежментэд хувьсгал авчирсан ба 20-р зууны эмнэлзүйн анагаах ухаан болон эм судлалд хамгийн чухал нэмэр хандивуудын нэг гэж тооцогддог.
Бета хоригч нь хамгаалах хариу урвалд зуучлагч симпатик мэдрэлийн системийн нэг хэсэг болох β-адренерг рецепторуудыг хориглосноор эндоген катехоламин (эпинефрин (адреналин) болон норэпинефрин (норадреналин) зэргийг)-уудын үйлдэлийг хориглодог. Гурван төрлийн бета рецептор байдгийг β1, β2, болон β3 гэж тэмдэглэдэг. β1-адренерг рецептор нь голчлон зүрх болон бөөрөнд байрлана. Β2-адренерг рецептор нь голчлон уушиг, ходоод гэдэсний зам, элэг, умай, судасны гөлгөр булчин болон араг ясны булчинд байрлана. Β3-адренерг рецепторууд нь өөхний эсүүдэд байрлана.

β-Receptor antagonism
Эпинефринээр β1 рецептор идэвхижсэнээр зүрхэнд эерэг хронотроп болон ионотроп үр нөлөөг өдөөх ба зүрхний дамжуулалтын хурд болон автоматчилалыг нэмэгдүүлнэ. Бөөрөнд β1 рецептор идэвхижсэнээр ренин ялгарлын шалтгаан болно. β2 рецепторын идэвхижил нь гөлгөр булчингийн сулралыг өдөөж, араг ясны булчинд треморыг өдөөж, элэг болон араг ясны булчинд гликогенолизыг нэмэгдүүлдэг. β3 рецепторын идэвхижил нь липолизыг өдөөдөг.
Бета хоригчид нь энэхүү эпинефрин хамааралт симпатик үйлдэлийг дарангуйлах боловч тайван буй субьектэд хамгийн бага үр нөлөөтэй. Эдгээр нь сэрэл үүсэлтийг бууруулснаар зүрхний цохилт болон агшилтын хүчийг багасгах үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ, цусны судасны тэлэлтийг бууруулах, бронхийн нээгдэлтийг багасгах тремор болон гликогений задралыг багасгадаг.
Түүнчлэн өвөрмөц бус бета хоригчид нь антигипертензив үр нөлөөтэй гэж таамагладаг. Антигипертензив механизм нь зүрхний гаргалтыг бууруулах (сөрөг хронотропик болон сөрөг ионотропик үр нөлөөний улмаас), бөөрнөөс ренин ялгаралтыг бууруулах болон төв мэдрэлийн системд симпатик идэвхижилийг багасгаснаар (эдгээр β-хоригчид нь цус-тархины хоригийг нэвтэрдэг, пропраноло г.м) илэрнэ.
Антиангинал үр нөлөө нь сөрөг хронитропик болон сөрөг ионотропик үр нөлөөний үр дүн бөгөөд энэ нь зүрхний ажлын ачаалал болон хүчилтөрөгчийн хэрэгцээг бууруулдаг. Бета хоригчийн сөрөг хронотропик шинж чанар нь зүрхний цохилтын хяналтад амин чухал шинж чанар болдог.
Бета хоригчийн хэм алдагдалын эсрэг үр нөлөө нь симпатик мэдрэлийн системийг хориглосоноос үүдэлтэй ба үр дүнд нь синусын зангилааны үйл ажиллагаа болон атриовентрикуляр зангилааны дамжуулалт зогсонги байдалд орох ба тосгуурын рефрактор үеийг уртасгана. Ялангуяа соталол нь илүүтэй хэм алдагдалын эсрэг шинж чанартай ба калийн сувгийг хориглосноор үйлийн потенциалын хугацааг уртасгана.
Рениний ялгаралд симпатик мэдрэлийг хориглосноор ренин ангиотензин альдостероны системийн альдостероныг буурахад хүргэж натри болон усны биед баригдалтыг багасгаснаар үр дүнд нь цусны даралт буурна.

Intrinsic sympathomimetic activity
Дотоод симпатомиметик үр нөлөө гэгддэг энэхүү нэр томъёо нь ялангуяа бета хоригчидтой цуг хэрэглэгддэг ба эдгээр нь бета рецепторт агонизм болон антагонизмын аль алиныг нь үзүүлдэг. Энэ нь бета хоригчийн концентраци болон антагонизм болсон агент (ихэвчлэн норэпинефрин зэрэг эндоген бүрдэлүүд)-уудын концентрациас хамаарна.
Зарим бета хоригчид (окспренолол, пиндолол, пенбутолол болон ацебутолол г.м) нь дотоод симпатик идэвхижил (ISA) үзүүлдэг. Эдгээр агентууд нь рецепторын байрлалын антагонизмын зэрэгцээ β-адренерг рецепторт бага түвшиний агонист идэвхижил үзүүлэх чадамжтай байдаг. Тиймээс эдгээр агентууд нь үргэлжилсэн бета хоригч эмчилгээ бүхий хэтэрхий их брадикардитай хүмүүст ашигтай байж болно.
ISA бүхий агентууд нь ашигтай гэж тогтоогдоогүй тул зүрхний шигдээсийн дараа хэрэглэдэггүй. Эдгээр нь мөн бусад бета хоригчидыг бодвол ангина болон тахикардийн менежментэд бага үр нөлөөтэй.

α1-Receptor antagonism
Зарим бета хоригчид (лабеталол болон карведилол г.м) нь β болон α1-адренерг рецепторт хоёуланд нь холимог антагонизм үзүүлнэ. Энэ нь нэмэлт артериолын гаралтай судас тэлэх үйлдэл үзүүлэх боломж олгоно.

Other effects
Бета хоригчид нь шөнийн мелатонин ялгаралтыг бууруулна.
Бета хоригчид нь нийгмийн айдасын эсрэг хамгаалах үйлдэлтэй: Пропранолол зэрэг бета хоригчид нь биемахбодийн шинж тэмдэгийг сайжруулдаг нь тогтоогдсон байна.
Бета хоригчид нь бронхийн булчингийн сулралыг муутгадаг (бета-2 рецептортой холбоотой) тул астмын үед хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Эдгээрийг мөн глаукомын эмчилгээнд хэрэглэдэг. Учир нь усан хоргын шүүрлийг багасгаснаар нүдний дотоод даралтыг бууруулдаг.

Clinical use
Энэхүү бүлгийн агентуудын фармакологи нь томоохон ялгаатай тул бүх бета хоригчийг доорхи жагсаалтад дурьдсан бүх заалтын үед хэрэглэхгүй. Бета хоригчидыг хэрэглэх нь заалт нь:
Цээжний бах
Тосгуурын фибрилляци
Зүрхний хэм алдагдал
Зүрхний дүүргэлтийн эмгэг
Анхдагч тремор
Глаукома
Гипертензи
Мигрений урьдчилан сэргийлэлт
Митраль хавхлагын унжилт
Миокардийн шигдээс
Фиохромоцитома, α-хоригчтой холбоотой
Сэтгэл түгшилт болон гипертироидизмын шинж тэмдэг (тахикарди, тремор)-ийн хяналт
Бета хоригчидыг мөн доор дурьдсан нөхцөлүүдэд хэрэглэнэ
Цочмог аортын дизсекци
Гипертрофи бүхий бөглөрөлтөт кардиомиопати
Марфаны хамшинж (пропранолол эмчилгээ нь аортын тэлэгдэлийн явц болон түүний хүндрэлийг удаашруулна)
Үүдэн венийн даралт ихдэлтийн үеийн варикозын цус алдалтын урьдчилан сэргийлэлт
Гипергидрозыг багасгах боломжтой
Нийгмийн сэтгэл түгших эмгэг болон бусад сэтгэл түгших эмгэг

Adverse effects
Бета хоригчийг хэрэглэсэнтэй холбоотой гарах эмийн гаж нөлөөнд хамаарах нь: дотор муухайрах, суулгах, бронхоспазм, амьсгаадалт, мөчид хөрөх, Raynaud хам шинжийг хурцатгах, брадикарди, гипотензи, зүрхний дутагдал, зүрхний хориг, ядрах, толгой эргэх, хараа зүйн эмгэг өөрчлөлт, хий үзэгдэл, инсомниа, хар дарах, бэлгийн үйл ажиллагааны алдагдал, бэлгийн сулрал, глюкоз болон липидийн метаболизм алдагдах. Холимог α1/β антагонизм эмчилгээ нь мөн түгээмлээр ортостатик гипотензитэй холбоотой байна. Карведилол эмчилгээ нь хавантай холбоотой байх нь түгээмэл.
Төв мэдрэлийн системийн зүгээс гарах гаж нөлөө (хий үзэгдэл, инсомниа, хар дарах, сэтгэл гутрал) өөх тосонд уусах чадвар өндөртэй агентуудыг хэрэглэх үед ихээхэн түгээмэл. Эдгээр нь цус-тархины хоригоор төв мэдрэлийн системд нэвтрэх боломжтой. Адилхан боловч усанд уусах чадвар өндөртэй агентуудын төв мэдрэлийн системд үзүүлэх гаж нөлөө харьцангуй бага.
β2-адренерг рецепторын антагонист идэвхижилтэй холбоотой гаж нөлөө (бронхоспазм, захын судас нарийсалт, глюкоз болон липидын метаболизмын алдагдал) β1-сонгомол агент хэрэглэх үед харьцангуй бага байна. Хэдий тийм ч өндөр тунгийн үед рецепторын сонгомол чанар багасна. Бета хориглолт, ялангуяа макула денса дахь бета-1 рецепторын хориглолт нь ренин ялгаралыг дарангуйлж альдостероны ялгаралыг бууруулна. Энэ нь гипонатриеми болон гиперкалиемийн шалтгаан болно.
2007 онд хийгдсэн судалгаагаар диуретик болон бета хоригчийг даралт ихсэлтэд хэрэглэх нь өвчтөний чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэгийг илрүүлжээ. Үүний оронд ACE ингибитор болон Ангиотензин II рецепторын антагонистыг хэрэглэх нь чихрийн шижингийн эрсдэлийг бууруулдаг. Их Британийн эмнэлзүйн удирдамжид (Нэгдсэн Улсынхад байхгүй) чихрийн шижингийн эрсдэлийн улмаас даралт ихсэлтийн эхний шатны эмчилгэнэд диуретик болон бета хоригчийг хэрэглэхээс зайлсхийсэн байдаг.
Бета хоригчийг кокайн, амфетамин болон бусад альфа адренерг идэвхижүүлэгчидийн тун хэтэрсэн үед хэрэглэхгүй байх ёстой. Зөвхөн бета рецепторыг хориглож альфа адренерг системийн идэвхижлийг саадгүй орхисноор даралт ихсэлт, титмийн цусан хангамж бууралт, зүүн ховдолын үйл ажиллагаа, зүрхний гаргалт болон эдийн цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Идэвхижүүлэгчидийг хортойгоор ашигласнаас үүдэлтэй гипертензийн кризийг эмчлэхэд тохиромжтой антигипертензив эмүүд нь нитроглицерин төст судас тэлэгчид, фуросемид төст диуретикууд, фентоламин төст альфа хоригчууд юм.

Toxicity
Тун хэтрэлтийн эмчилгээнд глюкагоныг ашиглана. Глюкагон нь зүрхэнд эерэг ионотропик үйлдэл үзүүлэх ба бөөрний судасны эсэргүүцлийг бууруулна. Түүнчлэн энэ нь бета хоригчийн шалтгаант зүрхний хордлого бүхий өвчтөнүүдэд ашигтай. Эмийн эмчилгээнд хариу урвалгүй өвчтөнд зүрхний хэм үүсгэгчийг төлөвлөх нь зүйтэй.

Examples of beta blockers

Өвөрмөц бус агентууд
Alprenolol
Bucindolol
Carteolol
Carvedilol (нэмэлт α-хориглогч идэвхитэй)
Labetalol (нэмэлт α-хориглогч идэвхитэй)
Nadolol
Penbutolol (дотоод симпатомиметик идэвхижилтэй)
Pindolol (дотоод симпатомиметик идэвхижилтэй)
Propranolol
Sotalol
Timolol

β1-сонгомол агентууд
Acebutolol (дотоод симпатомиметик идэвхижилтэй)
Atenolol
Betaxolol
Bisoprolol
Celiprolol
Esmolol[36]
Metoprolol
Nebivolol

β2-Selective agents
Butaxamine (сулхан α-адренерг агонист идэвхитэй) – Эмнэлзүйд түгээмэл хэрэглэдэггүй ч туршилтын журмаар хэрэглэдэг.
ICI-118,551 Өндөр сонгомол β2-адренерг рецепторын антагонист – Эмнэлзүйд хэрэглэх талаар тодорхойгүй ч рецепторын хүчтэй өвөрмөц байдлын улмаас туршилтын байдлаар хэрэглэдэг.

β3-Selective agents
SR 59230A (нэмэлт α-хориглогч идэвхитэй) – Туршилтын байдлаар хэрэглэдэг.

Comparative information

Pharmacological differences
Дотоод симпатомиметик үйлдэлтэй агентууд (ISA)
Acebutolol, carteolol, celiprolol, mepindolol, oxprenolol, pindolol .

Усанд уусах чадвар өндөртэй агентууд
Atenolol, celiprolol, nadolol, sotalol

Мембран тогтворжуулах үр нөлөөтэй агентууд
Acebutolol, betaxolol, pindolol, propranolol

Антиоксидант үр нөлөөтэй агентууд
Carvedilol, nebivolol

Indication differences
Зүрхний хэм алдагдалд өвөрмөц заалт бүхий агентууд
Esmolol, sotalol, landiolol

Зүрхний дүүргэлтийн дутагдалд өвөрмөц заалт бүхий агентууд
Bisoprolol, carvedilol, sustained-release metoprolol, nebivolol

Глаукомд өвөрмөц заалт бүхий агентууд
Betaxolol, carteolol, levobunolol, metipranolol, timolol

Миокардийн шигдээст өвөрмөц заалт бүхий агентууд
Atenolol, metoprolol, propranolol

Мигрений урьдчилан сэргийлэлтэд өвөрмөц заалт бүхий агентууд
Timolol, propranolol

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл