Health News from Medical News Today


Friday, October 29, 2010

Давсанд мэдрэг гипертензийн үеийн биед ус баригдалтыг зохицуулагч уургийг тодорхойлсон нь

LSU Health Sciences Center New Orleans-ийн эрдэмтэдийн судалгаагаар биед ус баригдах үгүйг зохицуулагч дааврыг өдөөдөг тархины хоёр уургийг илрүүлсэн байна. Тэдний нээлт нь цусны даралт ихсэх, зүрхний дүүргэлтийн дутагдал болон элэгний цирроз зэрэг өвчний эмчилгээг улам боловсронгуй болгоход чухал нөлөөтэй байж болох юм. Энэхүү судалгаа нь Endocrinology сэтгүүлийн 2010 оны 11 сарын 1-ны дугаарт нийтлэгджээ.

Daniel Kapusta, PhD, Professor of Pharmacology at LSU Health Sciences Center New Orleans, and Richard Wainford, PhD, LSUHSC Instructor of Pharmacology-ийн мэдээлж байгаагаар Gαq болон Gαz гэгддэг эдгээр тархины уургууд нь шээс хорих даавар (вазопрессин)-ын ялгарал нэмэгдэлтийг бий болгодог ба давсанд мэдрэг гипертензийн үед биед ус баригдалтыг нэмэгдүүлдэг байна. Давсанд мэдрэг гипертензийн үед давс хэрэглэснээр цусны даралт нэмэгддэг. Хэвийн цусны даралт бүхий Америкчуудын 26%-д давсанд мэдрэг гипертензи тохиолддог гэж тооцсон байдаг ба 58%-д нь аль хэдийн цусны даралт өндөр болсон байдаг ажээ.

"Бүтэн өдрийн турш пептид даавар болох вазопрессин нь нь өнчин тархинд нийлэгжих ба өнчин тархинаас цусны эргэлтэнд чөлөөлөгдөж үерийн хаалт мэт үүрэг гүйцэтгэснээр бөөрнөөс хэт их хэмжээний ус алдагдахаас сэргийлж байдаг" хэмээн Dr. Kapusta тэмдэглээд "Ихэнх нөхцөл байдалд вазопрессины биед усыг барих үйлдэл нь амин чухал байдаг боловч мэдрэг хүмүүст вазопрессины ялгаралыг хянадаг механизм нь биемахбод усаар аль хэдийн ханачаад байхад унтардаггүй нь хар хайрцаг хэвээр байгаа юм" гэжээ.

Судалгааны багийнхан 21 хоногийн турш давсанд тэсвэртэй болон давсанд тэсвэргүй гипертензи бүхий эрэгчин хархнуудыг хэвийн болон давсны агууламж өндөр хоолоор тэжээсэн ба үүний дараа эмчилгээ нь амьтнуудын усыг ялгаруулах чадварт хэрхэн нөлөөлж байгаа болон давсны ачаалал вазопрессин, Gαq болон Gαz-ийн түвшинийг хэрхэн алдагдуулж байгааг хэмжиж үзжээ.

Давсны өндөр хэрэглээ нь давсанд тэсвэртэй хархнуудад тархин дахь Gαq уураг бууралтыг өдөөж байсан бол давсанд мэдрэг хархнуудад тийм нөлөө үзүүлэхгүй байв. Судалгааны багийхан давсанд мэдрэг хархнуудад тархины Gαq уургийг бууруулснаар сийвэнгийн вазопрессин эргэн хэвийн түвшинд орж, давсаар өдөөгдсөн усны баригдалт буурч, амьтдын усыг ялгаруулах чадвар сэргэж байгааг тогтоосон байна.

"Бидний нээлт нь шинэ бөгөөд гипоталамус дахь Gαq-ийн дэд нэгжийн уургууд нь вазопрессины ялгаралын түвшинг молекулын болон эсийн түвшинд зохицуулдаг болохыг нотлон харуулж байгаа юм" гэж Dr. Wainford мэдэгджээ.

Судлаачидын зөвлөж байгаагаар тархины Gαq уургын бууралт нь хэт их вазопрессийн ялгаралаас сэргийлэх амин чухал сөрөг-зохицуулалт болдог ба биед шингэн баригдалттай холбоотой эмгэгүүдэд чиглэсэн эмчилгээний шинэ арга байж болох ажээ.

Эх сурвалж:
Proteins Identified For Regulating Water Retention In Salt-Sensitive Hypertension

Saturday, October 23, 2010

Хавдарын цусны судсан дахь фолликул-идэвхижүүлэгч дааврын рецепторын экспресс

Background
Насанд хүрсэн хүмүүст фолликул-идэвхижүүлэгч даавар (FSH)-ын рецептор өндгөвчний мөхлөгөнцөрт эс болон төмсөгний Сертоли эсүүдэд л экспресслэгддэг. Мөн бага хэмжээгээр гонадын цусны судасны эндотель эсүүдэд экспресслэгдэнэ.

Methods
Бид FSH-ийн рецепторын эпитопоороо ялгаатай, дөрвөн тусдаа FSH рецептор өвөрмөц моноклон эсрэгбиеийг оролцуулсан иммуногистохимийн болон иммуноблот (дархан туяаралт)-ын аргыг ашигласан ба өргөн хүрээний хавдар бүхий өвчтөнүүдийн эдийн дээжинд FSH рецепторыг in situ гибридизациар илрүүллээ. Харин хулганы хавдар дахь FSH рецепторыг илрүүлэхдээ иммуноэлектрон микроскопи ашигласан.

Results
Нийт 1336 өвчтөн шинжилгээнд хамрагдсанаас FSH рецептор бүх зэрэглэлийн хавдарын эндотель эсэд экспресслэгдсэн байсны дотор эрт үеийн T1 хавдарууд орж байв. Хавдарууд түрүү булчирхай, хөх, бүдүүн гэдэс, нойр булчирхай, давсаг, бөөр, уушиг, элэг, ходоод, төмсөг болон өндгөвчинд байрлалтай байсан. Хавдарыг зайлуулах мэс заслын үед авагдсан дээжүүдийн хавдараас 10мм болон түүнээс дээш хэмжээгээр хол байрлах хэвийн эдүүдэд FSH рецептор экспресслэгдээгүй байв. Хавдарын тунгалагийн судсууд FSH рецепторыг экспресслэхгүй байсан. FSH рецепторыг экспресслэсэн эндотель эсүүд нь хавдарын зах хэсгийн ойролцоогоор 10мм зузаан давхаргаар байрлаж байсан ба энэхүү давхарга нь хавдарын гадна болон дотно хэсэг рүү нэвчсэн байв. Хenograft хавдар бүхий хулгануудад anti–FSH-receptor эсрэгбиеийг коллоид алттай хослуулж хэрэглэсний дараа иммуноэлектрон микроскопиор харахад FSH рецептор нь эндотелийн хөндий талын гадаргууд илэрч цусаар эргэлдэгч лигандуудыг барьж авах, холбогдох чадамжтай байлаа.

Conclusions
FSH рецептор нь өргөн хүрээтэй хавдаруудын цусны судасны гадаргууд сонгомлоор экпресслэгддэг ажээ.

Эх сурвалж:
Expression of Follicle-Stimulating Hormone Receptor in Tumor Blood Vessels

Friday, October 22, 2010

Adiponectin нь таргалалт-хамааралт карциногенезийг хориглох чадамжтай

Emory University School of Medicine-ийн судалгааны багийнхан таргалалт-хамааралт карциногенезийн үеийн адипонектин болон лептиний хоорондын үүргийн талаар мэдээлсэн байна. Тэдний нээлт Hepatology сэтгүүлийн 11 сарын дугаарт нийтлэгдсэн ба уургийн даавар адипонектин нь лептиний онкоген үйлдэлийг дарангуйлах, ялангуяа элэгний эсийн карциномын үед энэхүү үйлдэлийг дарангуйлах чадамжтай гэж үзсэн бөгөөд хорт хавдарын эмчилгээнд найдвар төрүүлэхүйц болохыг дурьджээ.

Таргалалт нь хэд хэдэн төрлийн хорт хавдарын эрсдэлийг нэмэгдүүлж, явцыг даамжрууладагийн дотор бүдүүн гэдэс, түрүү булчирхай, хөх болон элэгний хорт хавдарууд ордог. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлснээр таргалалт нь 21-р зууны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалуудын нэг бөгөөд 2015 он гэхэд 700 сая гаруй насанд хүрэгчид таргалалттай болно гэж тооцож байна. Нэгдсэн Улсын Centers for Disease Control and Prevention (CDC)-ийн баталж байгаагаар 72,5 сая насанд хүрэгчидийн биеийн жингийн индекс 30-аас дээш байгаа ажээ.

Тарган хүн амд цусаар эргэлдэх лептиний түвшин өндөр байдаг бөгөөд энэхүү уургийн даавар нь хоолны дуршилыг зохицуулж байдаг. Харин адипонектиний түвшин бага байдаг бөгөөд энэхүү даавар нь глюкозын түвшин болон чөлөөт өөхний хүчлийн задралыг зохицуулж байдаг. Neeraj K. Saxena, Ph.D болон түүний багийнхан таргалалт-хамааралт хорт хавдарын үеийн эдгээр даавруудын үүргийг тогтоож, элэгний эсийн хорт хавдарын үеийн адипонектиний хамгаалах болон лептинд үйлчлэх үйлчлэлийг тайлбарласан байна.

"Бидний судалгаа нь элэгний эсийн хорт хавдарыг бусад түрүү булчирхай, бөөр, бүдүүн гэдэс болон ходоодны хорт хавдартай харьцуулахад таргалалттай холбоотойгоор эрсдэл нэмэгдэх нь өндөр байсныг харуулсан эмнэлзүйн чухал дүгнэлтийг хийлээ" гэж Dr. Saxena хэлжээ. Судалгаанд элэгний эсийн хорт хавдарын хүний эсийн өсгөвөр, хулганы загвар болон эдийн бичил бэлдмэлийг ашигласан ба судлаачид адипонектин нь лептиний хорт хавдарын шалтгаан болох үйлдэлд антагонист үүрэгтэй болохыг тогтоожээ.

Судлаачид адипонектин эмчилгээ нь лептинээр өдөөгдсөн элэгний хорт хавдарын эсүүдийн пролифераци, инвази болон миграцийг дарангуйлж байгааг илрүүлсэн байна. Мөн түүнчлэн адипонектин бүхий эмчилгээ нь лептинээр өдөөгдсөн элэгний эсийн хорт хавдарын ургалтыг in vivo удаашруулж байжээ. Цаашдын анализууд нь лептиний экспресс нь элэгний эсийн хорт хавдарын пролифераци болон архины бус стеатогепатиттай эерэг хамааралтайг илрүүлжээ. Харин адипонектиний экспресс нь хавдарын хэмжээтэй сөрөг хамааралтай байж хүний элэгний эсийн хорт хавдараас амь үлдэх байдалтай шууд хамааралтай байсан аж.

"Бидний үр дүнгүүд нь адипонектиний аналогийг ашигласан молекул биологийн стратегийг метастаз бүхий элэгний эсийн хорт хавдарын эмчилгээнд хэрэглэх болохыг харууллаа" гэж Dr. Saxena зөвлөсөн ба "Нэгдсэн Улсад таргалалтын тархалт ийм байгаа үед бидний судалгаа нь элэгний хорт хавдарын эсүүдийн ургалт, инвази, миграцийг адипонектин ашиглан дарангуйлснаар таргалалт-хамааралт элэгний хорт хавдар бүхий өвчтөнүүдийн амьд үлдэх хувийг бүхэлд нь сайжруулах ач холбогдол өгөхүйц нэмэгдүүлэх боломжтой" гэжээ.

Эх сурвалж:
Adiponectin Shows Potential In Blocking Obesity-Related Carcinogenesis

Tuesday, October 12, 2010

Pain

Өвдөлтийн сэдээлт нь арьс болон висцераль хальсан дахь ноцицепторт хүлээн авагдах ба ноцицептор нь өндөр эрчимтэй, хорон бус сэдээлт (хөөж хавдах, температурын өөрчлөлт), түүнчлэн эдийн гэмтэлийн улмаас сэрэлд ордог (→A). Үхэжсэн эсүүд К+ болон эсийн дотоод уургуудыг ялгаруулна. Эсийн гаднах К+-ийн концентраци нэмэгдсэнээр ноцицепторыг деполяризаци болгох ба харин уургууд болон зарим нөхцөлд гаднаас нэвтэрсэн микроорганизмууд үрэвсэлийн шалтгаан болдог. Үүний үр дүнд өвдөлт үүсгэгч медиаторууд чөлөөлөгдөнө. Лейкотриенүүд, простагландин Е2 болон гистамин нь ноцицепторуудыг мэдрэгжүүлэх ба ингэснээр бусад өвдөлт үүсгэх босгын өмнөх (subthreshold) хортой болон хоргүй сэдээлтүүд өвдөлт үүсгэх боломжтой болно (гипералгези, аллодиня). Эдийн гэмтэл нь мөн цусны бүлэгнэлтийг идэвхижүүлэх ба үүний улмаас брадикинин болон серотонин ялгардаг. Хэрэв тухайн газар судас бөглөрсөн бол ишеми тохиолдох ба үүний үр дүнд эсийн гадна К+ болон Н+-ийн хуримтлал бий болж цаашдаа мэдрэгжсэн ноцицепторыг идэвхижүүлнэ. Гистамин, брадикинин болон простагландин Е2 медиаторууд нь судас тэлэх нөлөөтэй бөгөөд судасны нэвчимхий чанарыг нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд хэсэг газрын хаван бий болж эдийн даралт нэмэгдэх ба энэ нь мөн ноцицепторуудыг идэвхижүүлнэ. Ноцицепторууд идэвхижилт нь субстанци Р (SP) болон кальцитонин гене-хамааралт пептид (CGRP)-ын ялгаралыг бий болгох ба энэ нь үрэвсэлийн хариу урвалыг дэмжиж өгөх ба мөн түүнчлэн судас тэлэгдэлтийг бий болгож, судасны нэвчимхий чанарыг нэмэгдүүлнэ.
Судас тэлэгдэлийн дараагаар судас нарийсалт (серотониноор) бий болох нь магадгүй мигрений дайрлагын шалтгаан болж болно (дахин давтагдсан хүнд толгой өвдөлт, ихэвчлэн нэг талын ба тархины вазомотор эмгэг өөрчлөлтөөс улбаалсан мэдрэлийн дисфункцитай холбоотой).

Эрхтэн болон арьсны гадаргуугийн афферент ширхэг нугасны хэсгүүдэд сүлжээ үүсгэдэг. Жишээ нь афферент мэдрэл нугасанд ижил нейронтойгоо нийлдэг (→B). Эрхтэн дэхь ноцицептор сэрэлд орсоны дараагаар нугасны сегмент дэхь ижил нейронтойгоо холбоос үүсгэсэн афферент ширхэг, тэдгээрт харгалзах арьсны талбайд өвдөх мэдрэхүйг сэдээж өгдөг (referred pain, →B1). Жишээлбэл миокардийн шигдээсийн үед өвдөлт зүүн мөр болон зүүн гар луу тархана (Head-ийн бүс).
Projected pain нь мэдрэлийн сэдээлтээр бий болдог (sulcus ulnaris дахь nerves ulnaris-ийн г.м, →В2). Өвдөх мэдрэмж тухайн мэдрэлийн innervations хэсэг рүү дамжина. Projected өвдөлтийн өвөрмөц хэлбэр нь ампутаци хийгдсэн мөч юмуу байхгүй хэсгийн хуурамч (phantom) өвдөлт юм. Невралгийн үед мэдрэл болон хойд язгуурын тасралтгүй үргэлжлэх эмгэг сэдээлт innervation хэсэгт архаг өвдөлтийг бий болгоно.
Импульс нугасан дахь афферент мэдрэлийн синапс болон урд-хажуу замаар дамжин таламуст хүрэх ба эндээсээ бусад хэсгүүд буюу биеийн мэдрэхүйн бор давхарга, cingular атираа болон Insular бор давхаргад тархана (→С). Тохирох холбоосууд нь өвдөх мэдрэхүйн хэд хэдэн бүрэлдэхүүнийг бий болгодог. Үүнд: мэдрэхүйн (байрлал болон эрчимийн мэдрэмж), affective (ailment), хөдөлгөөний (хамгаалах рефлекс, булчингийн тонус, татвалзал), автономит (цусны даралтын өөрчлөлт, тахикарди, хүүхэн хараа өргөсөх, хөлрөлт, дотор муухайралт). Таламус болон нугасан дахь холбоосууд нь бор давхарга, дунд тархины усан суваг орчмын холтослог эд болон улаан бөөмөөс ирэх уруудах замуудаар дарангуйлагдах ба эдгээр замууд норэпинефрин, серотонин болон ялангуяа эндорфинүүдийг ашигладаг. Таламусын гэмтэл нь эдгээр дарангуйллыг үгүй хийснээр өвдөлт үүсгэх боломжтой (таламусын хам шинж).
Өвдөлтийн эсрэг үйл явцад өвдөлтийн рецепторуудын идэвхижил дарангуйлагдана. Жишээлбэл гэмтсэн хэсгийн температурыг бууруулах, простагландины нийлэгжилийг дарангуйлагчид (→С1) зэргээр. Өвдөлт дамжилт температур бууралт болон Na+ сувгийн хоригчид (хэсгийн мэдээгүйжлэгчид, →С2)-оор дарангуйлагдана. Таламус дахь дамжилт мэдээгүйжүүлэг болон алкоголиор дарангуйлагддаг (→С5). Мэс заслаар мэдрэлийг таслах замаар одоогийн болон цаашдын өвдөлт дамжилтыг алдагдуулах оролдлогууд хийгдсээр байна (→С6). Электроакупунктур болон арьсан доогуурх мэдрэл сэдээх үйлдэл нь уруудах, өвдөлт дарангуйлах замыг идэвхижүүлжнэ (→С3). Эндорфины рецепторууд нь морфин болон түүнтэй хамааралтай эмүүдээр идэвхиждэг (→С4). Дотоод өвдөлт дарангуйлах механизм нь эмчилгээний сэтгэл заслын аргуудтай хавсарсан байна.
Фармакологийн аргаар юмуу эсвэл маш ховор, төрөлхийн мэдээгүй байх нөхцөл байдлын улмаас өвдөлт хэмээх энэхүү анхааруулах үйл ажиллагаа алдагдана. Өвдөлтийн шалтгааныг арилгахгүй бол үр дагавар нь аминд аюултай байж болдог.


Эх сурвалж:
Color Atlas of Pathophysiology / Neuromuscular and Sensory Systems / Pain

Sunday, October 10, 2010

Титмийн артерийн эмгэгийн үеийн omeprazole-тай болон omeprazole-гүй clopidogrel-ийн хэрэглээ

Background
Ходоод гэдэсний замын хүндрэл нь антитромботик эмчилгээний чухал асуудал болдог. Протоны шахуургын хориглогч (PPI) эмүүд нь эдгээр хүндрэлүүдийг бууруулдаг гэж үздэг боловч ялтасын эсрэг хосолсон эмчилгээ бүхий өвчтөнүүд дээр үүнийг батлах тохиолдолын судалгаа байхгүй байсаар байв. Саяхан PPI нь clopidogrel-ийн үр нөлөөг бууруулдаг талаарх судалгаанууд гарч байсан.

Methods
Бид ялтасын эсрэг хосолсон эмчилгээний заалт бүхий, clopidogrel-ийг omeprazole болон плацеботай хослуулан авч, нэмэлтээр аспирин хэрэглэж буй өвчтөнүүдийг сонгон авсан. Анхдагч ходоод-гэдэсний үр дагавар нь илт мэдэгдэхүйц болон далд цус алдалт, шинж тэмдэг бүхий ходоод-арван хоёр хуруу гэдэсний шарх юмуу шалбархай, түгжрэл, цооролт байв. Анхдагч зүрх судасны үр дагавар нь зүрх судасны шалтгаант нас баралт, аминд аюултай бус миокардийн шигдээс, дахин судасжуулах шаардлага болон харвалт байлаа.


Results
Бид нийт 5000 өвчтөнг хамруулахаар төлөвлөсөн боловч 3873 өвчтөн тохиолдолоор сонгогдож 3761-д нь үнэлгээ хийгдсэн болно. Бүх өвчтөнүүдээс 51 нь ходоод-гэдэсний замын ямар нэг хүндрэл тохиолдсон ба 180 хоног дахь omeprazole-ийн хүндрэлийн хувь 1.1%, плацебогийн хүндрэлийн хувь 2.9% байв (omeprazole-ийн аюулын харьцаа [hazard ratio] 0.34, 95% итгэх интервал [CI], 0.18-0.63; P<0.001). Плацеботай харьцуулахад omeprazole хэрэглэхэд ходоод-гэдэсний замын илэрхий цус алдалтын хувь буурч байжээ (аюулын харьцаа [hazard ratio] 0.13; 95% итгэх интервал, 0.03-0.56; P=0.001). Нийт 109 өвчтөнд зүрх судасны хүндрэл тохиолдсон ба omeprazole-ийн хүндрэлийн хувь 4.9%, плацебогийн хүндрэлийн хувь 5.7% байсан (omeprazole-ийн аюулын харьцаа [hazard ratio], 0.99; 95% итгэх интервал, 0.68-1.44; P=0.96) ба өндөр эрсдэл бүхий дэд бүлэгт ач холбогдол өгөхүйц ялгаа харагдаагүй байна. Хоёр бүлэгт хүнд гаж нөлөөний хувь ач холбогдол өгөхүйц ялгаагүй байсан ба харин omeprazole нь суулгалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байлаа.

Conclusions
Аспирин болон clopidogrel хэрэглэж буй өвчтөнүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар PPI хэрэглэх нь ходоод-гэдэсний цус алдалтын хувийг бууруулдаг. Omeprazole болон clopidogrel-ийн хооронд зүрх судасны талын илэрхий харилцан үйлчлэлгүй ажээ. Гэсэн хэдий ч бидний үр дүнгүүд нь PPI хэрэглэснээс үүдэлтэй зүрх судасны хүндрэлийн эмнэлзүйн ач холбогдолын ялгааг үгүйсгээгүй болно.

Clopidogrel with or without Omeprazole in Coronary Artery Disease

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл