Health News from Medical News Today


Tuesday, November 8, 2011

Бие махбодыг хоргүйжүүлэх нь

Хоргүйжих гэдэг нь биедээ хуралдсан хоруудыг биеэс гадагшлуулна гэсэн үг юм. Цаг хугацааны явцад таны биед 2 төрлийн хор хуримтлагддаг:
  • Хүрээлэн байгаа орчны хорууд. Экзоген хор гэж заримдаа нэрлэдэг бөгөөд агаар, ус, хүнсэнд буй химийн бодисууд болон бохирдуулагчид орно. Хамгийн түгээмэл байдаг хоруудад пестицид, гербицид, жороор олгодог болон өвчин намдаагч, халуун бууруулагч эмүүд, ууршигч органик бодисууд орно.
  • Бодисын солилцооны хорууд. Эдгээр хорыг эндоген хор гэж нэрлэдэг бөгөөд биемахбодийг эс болгон өдөр бүр бодисын солилцооныхоо дүнд үүсгэж байдаг. Бодисын солилцооны хор нь хоол боловсруулах замд боловсроогүй хоолны үлдэгдлийг бүдүүн гэдэсний бактериуд задлах үед үүсдэг.

Monday, November 7, 2011

Цусны эргэлтийн шунт

Зүүнээс-баруун шунтын үед артерийн цусны урсгал захын хялгасан судаснуудаар дамжилгүй венийн систем руу эргэж ордог. Баруунаас-зүүн шунтын үед системийн венийн (харьцангуй деоксигенаци болсон) цус уушигны хялгасан судсаар дамжилгүй шууд артерийн систем руу ордог.
Ургийн цусны эргэлтийн үед (→А)
-       Системийн цусны эргэлт бага эсэргүүцэлтэй (ихэс!)
-       Уушигны цусны эргэлт өндөр даралттай (→В2)
-       Уушигны цусны эргэлт өндөр эсэргүүцэлтэй (уушиг тэлэгдээгүй, гипоксийн        гаралтай судас нарийсалттай; →C)
-       Зууван цонх (FO) болон Боталлын артерийн цорго (DA)-оор дамжсан баруунаас-зүүн шунттай
тус тус байдаг.

Saturday, October 29, 2011

Архаг ядаргааны хамшинж

Chronic fatigue syndrome / Миалгический энцефалит, Синдром хронической усталости

Шинж тэмдэг
  • Байнга ядрах
  • Байн байн хоолой өвдөх
  • Бага зэрэг халуурах
  • Тунгалагийн булчирхай томрох (хүзүү, суга)
  • Толгой өвдөх
  • Булчин, үеэр өвдөх
  • Гэдэс эвгүйрхэх, гэдэс цочролын хамшинж илрэх
  • Сэтгэл санааны дистресст орох
  • Нойргүйдэх
  • Анхаарал төвлөрөх чадвар алдагдах, ой тогтоолт буурах
Ерөнхий ойлголт

Архаг ядаргааны хамшинж (АЯХ) нь 6 сараас удаан хугацаагаар ядрах шинж илэрсний дараагаар танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах байдлаар илэрдэг. Шалтгаан нь тодорхойгүй хэдий ч зарим мэргэжилтэн ЭБВ-ийн архаг халдварын улмаас үүсдэг гэж үздэг. Олон төрлийн, хоорондоо холбоогүй халдварт өвчнүүдээр өвчилсний дараа хүний бие удаан хугацаагаар сульдаж, энэ үед танин мэдэхүйн өөрчлөлтүүд нэмж илэрвэл үүнийг АЯХ гэж нэрлэдэг. 

Wednesday, October 26, 2011

Омега-3, 6, 9 өөхний хүчлүүдийн тухай

Омега-3 өөхний хүчлүүд
Омега-3 өөхний хүчлүүд нь нэгэн төрлийн поли-ханаагүй тос бөгөөд бие махбодид нийлэгждэггүй тул тэднийг эссенциал гэж нэрлэдэг. Энэ нь юу гэсэн үг гэхээр заавал хоол тэжээлээр тэднийг авч байх шаардлагатай. 
3 төрлийн омега-3 өөхний хүчлүүд байдаг.
  • ·         Альфа-линолений хүчил (ALA) нь 18 нүүрстөрөгчтэй, 3 цис давхар холбоотой нэгдэл юм. Эхний давхар холбоо нь өөхний хүчлийн омега-3 төгсгөлөөс n-3 буюу 3 дах нүүрстөрөгчийн байрлалд байдаг тул поли-ханаагүй n-3 (омега-3) өөхний хүчил гэж нэрлэдэг.
  • ·         Эйкозапентаены хүчил (EPA) нь 20 нүүрстөрөгчийн атомтой, 5 давхар холбоотой, эхний давхар холбоо нь мөн л омега төгсгөлөөс гурав дах нүүрстөрөгчийн атом дээр байрладаг.
  • ·         Докозагексаений хүчил (DHA) нь 22 нүүрстөрөгч, 6 цис давхар холбоотой, дээрх 2-той адил байрлалд эхний давхар холбоо нь агуулагддаг тул омега-3 өөхний хүчил гэж нэрлэдэг.

Tuesday, October 25, 2011

Хүнсний эслэг

Эслэгийг хоолныхоо дэглэмд хангалттай хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэж та өмнө нь сонссон байх. Хүмүүс ихэнхдээ өтгөн хаталтаас сэргийлэх болон эмчлэх зорилгоор л хэрэглэдэг гэж мэддэг. Гэхдээ үүнээс гадна бүдүүн гэдэсний хавдраас сэргийлдэг, цусны холестеролын түвшинг бууруулдаг, хоолны дуршилыг бууруулж хэт их идэхээс сэргийлдэг гэх мэт бусад үүргүүдийн талаар сайн мэддэггүй. 

Хүнсний эслэг бол ургамлын найрлагад ордог, биед боловсорч шимэгддэггүй хэсэг нь юм. Эслэгийг уусдаг (пребиотик) болон уусдаггүй гэж ангилдаг. Уусдаг эслэг гэдэг нь бүдүүн гэдэсний хэвийн бактеруудын дуртай хоол бөгөөд бүдүүн гэдсэнд исэлдэж, хий болон физиологийн идэвхитэй завсрын бүтээгдэхүүнд хувирдаг бол уусдаггүй эслэг нь усыг өөртөө татаж, өтгөний хэмжээг нэмэгдүүлж, өтгөн хаталтыг намдаахад тусалдаг ба биед шимэгддэггүй.  

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл