Health News from Medical News Today


Saturday, July 2, 2011

Зүрхний шигдээс

Шалтгаанууд. Хэрэв миокардийн ишеми тодорхой хугацаагаар үргэлжлэвэл (тайван байхад ч мөн адил [тогтворгүй ангина]) эдийн үхжил, миокардийн шигдээс (MI) ойролцоогоор 1 цагийн дотор тохиолдоно. Миокардийн шигдээсийн нийт тохиолдолуудын 85% нь атеросклерозын гаралтай титмийн стеноз бүхий хэсэгт цочмог тромбо хэлбэржсэнээс улбаатай байна. Миокардийн шигдээс үүсэхэд дараах зүйлс дэмжлэг болдог
-       Турбулент урсгал
-       Коллаген ил гарсан атеромын задрал
Дээрх хоёр тохиолдол хоёул
-       Тромбоцитыг идэвхижүүлнэ (аггрегаци, адгези, тромбоксан чөлөөлөгдсөнөөр судас агшилт бий болох). Энэ үед тромбоз мөн адил идэвхижнэ.
-       Эндотелийн эмгэг үйл ажиллагаа. Үүнд эндотелээс гаралтай судас тэлэгчид (NO, простациклин) болон тромбозын эсрэг субстанциуд (эдийн плазминоген идэвхижүүлэгч [t-PA], антитромбин III, гепарин сульфат, С уураг, тромбомодулин ба простациклин) илрэхгүй. 
Миокардийн шигдээсийн ховор шалтгаануудад үрэвслийн гаралтай судасны эмгэгүүд, эмболизм (эндокардит, хавхлагын суулгацууд г.м), хүнд титмийн спазм (коккайн хэрэглэсний дараа г.м), цусны зуурамтгай чанар нэмэгдэх түүнчлэн тайван үеийн хүчилтөрөгчийн хэрэгцээ илэрхий нэмэгдэх (аортын стеноз г.м) орно.

ЭКГ (→F). Трансмурал шигдээсийн илэрхий онцлог нь >0.04сек үргэлжилсэн, QRS бүрдэлийн нийт өндөрийн >25% байх эмгэг Q шүд илрэх юм. Энэ нь нэг долоо хоногийн дотор бий болох ба үхэжсэн миокарди ямар нэг цахилгаан дохио дамжуулахгүй байгаагаас улбаатай. Энэ үед уг миокардийн сегмент деполяризаци болохгүй (эхний 0.04секундэд), эсрэг талын сэрлийн векторыг тусгасан, зүрхний хэвийн хэсэг үндсэн вектор луу чиглэсэн байна. Энэхүү “0.04 вектор” нь шигдээсийн байрлалыг зааж өгдөг. Жишээлбэл урд ханын шигдээсийн үед том Q шүд (жижг R шүд) ихэвчлэн V5, V6, I болон aVL холболтуудад бүртгэгдэнэ (ар ханын трансмурал шигдээсийн үед Q шүдний өөрчлөлт үндсэн холболтуудад бүртгэгдэхгүй). Эмгэг Q шүд нь хэдэн жилийн дараа ч бичлэгт илэрсэн хэвээр байдаг (→F2,3) ба энэ нь цочмог шигдээсийн оношлогооны шалгуур болохгүй. Шигдээс трансмурал биш бол ихэвчлэн Q шүдний өөрчлөлтгүй байна.
ЭКГ дэхь ST сегментийн элеваци нь ишемийн шинж боловч үхсэн миокардийн эд байгааг илтгэхгүй. ST сегментийн элеваци дараах үед тохиолдоно:
-       Ангинын дайрлагын үед
-       Трансмурал бус шигдээсийн үед
-       Трансмурал шигдээсийн ихээхэн эрт үед
-       Хэдэн цагаас хэдэн өдрийн өмнө тохиолдсон трансмурал шигдээсийн зах ирмэгт
ST сегмент нь миокардийн шигдээсийн дараах нэгээс хоёр өдөрт эргэж хэвийн болдог. Харин дараагийн хэдэн долоо хоногт Т шүд сөрөг хэвээр байна (→F3 ба F2). Хэрэв миокардийн томоохон хэсэг үхвэл миокардийн эсүүдээс энзимүүд цусны урсгал руу чөлөөлөгдөнө.
Эхэн үед энзимүүдийн концентрацийн түвшин их биш байх ба хэсэг хугацааны дараа өөрсдийн хамгийн их хэмжээнд хүрдэг нь миокардийн шигдээсийн оношлогоонд чухал. Миокардийн креатинин киназа (СК-МВ [МВ=muscle, brain]) нэг дэхь өдөр, аспартат аминотрансфераз (АСАТ) хоёр дахь өдөр, миокардийн лактат дегидрогеназа (ЛДГ1) 3-5 дахь өдөртөө өөрийн дээд хэмжээнд тус тус хүрнэ (→С доод хэсгийг харна уу).
Миокардийн шигдээсийн байж болох үр дагавар нь байрлал, тархалтаас хамаарч шигдээс сорвижих юм. Үүн дээр янз бүрийн хэм алдагдалууд, тэдэн дундаа цочмог аминд аюултай ховдолын фибрилляци зэрэг олон тооны морфологи/механик хүндрэлүүд гарах эрсдэлтэй (→G).
·         Шөрмөсөн татлагын урагдалын үр дүнд цочмог митрал регургитаци (→G1)
·         Ховдол хоорондын таславчийн цооролтын улмаас зүүнээс-баруун шунт үүсэх (→G2)
·         Зүрхний гаргалт буурах (→G, a) үүнтэй хамт
·         сорвижилтын улмаас ховдолын ханын хэсгүүд хөшүүн болох (акинези) (→G, b) улмаар
·         диастолын төгсгөлийн даралт нэмэгдэнэ (→G3). Шигдээсийн хөшүүн сорвижилтоос илүү аюултай нь
·         сунамтгай, уян шигдээсийн талбай байдаг. Учир нь энэ хэсэг нь систолын үед гадагш цүлхийдэг (дискинези →G4). Энэ хэлбэр нь сорвижсон том талбайтай харьцуулахад зүрхний гаргалтыг аюултай түвшинд хүртэл (зүрхний гаралтай шок) бууруулах нь хөшүүн сорвийг бодвол илүү их байна (→G5).
·         Эцэст нь шигдээс болсон байрлал дахь ховдолын хана гадагш цочмогоор урагдаж болох ба ингэснээр аминд аюултай перикардийн тампонад тохиолдоно (→G6).


 Эх сурвалж: 
Color Atlas of Pathophysiology / Heart and Circulation / Myocardial Infarction, page 220-223

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл