Health News from Medical News Today


Tuesday, July 12, 2011

Эхокардиографи: Парастернал урт тэнхлэгийн харалт

Парастерналь урт-тэнхлэгийн харалт: Өвчүүний дөнгөж зүүн талаар дөрөвдүгээр хавирганы завсраас харах (харалт хийх цонх/амсар бараг шуудангийн маркны хэмжээтэй байдаг нь уушгиар чөлөөтэй нэвтрэх боломж олгоно) ба трансдюсер нуруунд перпендикуляр чиглэлтэй байна.






Долгионы хавтгай суга болон зүүн доод хавирганы нумны хооронд байрлана.


Хэт авианы хавтгай нь ховдолын үзүүрээс аорт хүртэлх зүрхний дагуу зүслэгийг харуулна


Баруун ховдол дээд талд нь зүүн зүрхний бүтцүүд доод талд нь дүрслэгдсэн байна.


Аортын булцуу зургийн баруун талд төв хэсэгт харагдаж байгааг ашиглан баримжааг шалгана: үүний доор митраль хавхлага болон зүүн ховдолын зүүн хэсэг байрлана


Баруун ховдол трансдюсерийн ойр хэсэгт харагдаж байна. Зүүн ховдол зүүн талд, аортын хавхлага баруун талд төвд харагдаж байна. 


Хэрэв зүрхний бүтцүүд харагдахгүй бол трансдюсерийг өвчүүний чиглэлд хөдөлгөх хэрэгтэй.


Эсвэл долгионыг доод талын хавирга хоорондын зайнаас чиглүүлэх хэрэгтэй.


Хэрэв зүүн ховдолын дэндүү их хэсэг харагдаж байвал дүрслэлийн хавтгайг толгой тийш хазайлгах ба трансдюсерийн ишийг зүүн ташааны төвгөр чиглэлд хөдөлгөнө


Дүрслэлийн хавтгай хөл тийш дэндүү хазайсан: зөвхөн зүүн ховдол харагдах байдал.


Хэрэв өгсөх аортын дэндүү их хэсэг харагдаж байвал дүрслэлийн хавтгайг хөл рүү чиглэлд хазайлгах ба трансдюсерийн ишийг баруун мөр чиглэлд хөдөлгөнө. 


Дүрслэлийн хавтгай толгой тийш дэндүү хазайсан: Өгсөх аорт давамгайлж харагдах байдал.

Эх сурвалж:
Pocket Atlas of Echocardiography / Examination / Imaging and Patient Position, page 8-13

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл