Health News from Medical News Today


Thursday, September 8, 2011

Яаралтай тусламжийн эмч нарт зориулсан ЭКГ

www.imedinfo.org сайтын уншигч, хэрэглэгч та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Та бүхэнтэй анагаахын шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилт, мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээний материал, сонирхолтой case, тохиолдлуудыг цаг алдалгүй хүргэх, эх хэл дээрээ шинэ мэдээ мэдээллийг авах боломжийг бүрдүүлэхээр анх ажиллаж эхэлсэн цагаас хойш 2 жил орчим хугацаа өнгөрсөн байна.

Энэ хугацаанд www.imedinfo.org сайтын зүгээс орчуулан хүргэж байсан мэдээ мэдээлэл та бүхний ажил үйлст бага ч гэсэн хувь нэмэр болж байсан гэдэгт найдаж байна. Өнгөрсөн хавар манай хамт олон USMLE шалгалтанд бэлтгэж буй, энэ шалгалтыг өгөхөөр зорьж буй хэрэглэгчиддээ зориулж 1-р шатны шалгалтад зориулсан албан ёсны гарын авлагыг орчуулан хүргэсэн нь цөөнгүй хүмүүсийн талархлыг хүлээсэнд баяртай байна.



Тун саяхан бид дараагийн орчуулгын бүтээлээ та бүхэнд толилуулахад бэлэн болоод байна. Энэ удаад "ECGs for emergency physicians" буюу "Яаралтай тусламжийн эмч нарт зорилусан ЭКГ" хэмээс бүрэн хэмжээний номыг орчуулж дууссанаа толилуулж байна. Манай байнгын хэрэглэгчид энэхүү номын зарим сонирхолтой тохиолдолуудтай тус сайтын CASE REPORT булангаар аль хэдийн танил болсон билээ. Энэхүү ном нь Америкийн эмч нар Amal Mattu болон William Brady нарын хамтын бүтээл бөгөөд анх 2003 онд хэвлэгдэж олны хүртээл болсон ба онлайн хэлбэрээр та бүхэнтэй эчнээ танил болсон буй за. Тэгвэл энэхүү бүтээлийг www.imedinfo.org сайтын хамт олон эх хэл дээрээ орчуулан 2 дэвтэр болгон та бүхэнд хүргэж байна. 


Энэхүү ном нь яаралтай тусламжийн үед түгээмэл тохиолдох тус бүр 100 ЭКГ тохиолдолыг багтаасан 2 бүлэгтэй ба эхний удаад бид 1-р бүлгийг та бүхэнд толилуулж байна. Хэрэв та энэхүү бүтээлийг сонирхож байвал бидэнд өөрсдийн нэр, имэйл, утас, хаяг, захиалах тоо ширхэг зэргээ imedinfo@ymail.com хаягаар ирүүлнэ үү. Та бүхний ирүүлсэн захиалгын тоог харгалзан бид номыг хэвлэлтэд өгөх болно. Номын эхний бүлэг буюу 1-р дэвтэр 20000төг-ийн үнэтэй хэвлэгдэж та бүхэнд хүрэх ба тун удахгүй дараагийн бүлгийг орчуулан та бүхний гарт хүргэхийг хичээн ажиллаж байна.

Бидний энэ ажил анагаахын чиглэлээр сурч буй оюутан, эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн ажил үйлст бага ч болов хувь нэмэр болно гэдэгт найдаж байна. Та бүхний эрүүл энхийн төлөөх ариун үйлст амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн: IMEDINFO team

54 настай эмэгтэй. Өвчүүний голоор цээжээр өвдөнө, толгой эргэж өвдөнө гэнэ.

AV зангилааны хэмнэл, зүрхний цохилт 50, цочмог өмнөд болон хажуу ханыг бүхэлд нь хамарсан миокардийн шигдээс
Р шүд богино PR интервал (<0,12сек)-ын хамт илэрсэн нь зүрхний цохилт AV зангилаанаас үүсэлтэй болохыг харуулж байна. Зүрхний цохилт AV зангилааны сэрлээс үүсэлтэй болно. ST сегментийн элеваци цээжний дунд холболтуудад илэрсэн нь өмнөд ханын миокардийн шигдээсийг оношлоно (MI). ST сегментийн элеваци мөн I болон aVL холболтонд илэрсэн нь зүүн ховдолын хажуу ханын дээд хэсгийн шигдээс буйг харуулж байна. Урвуугаар ST сегментийн депресс доод холболтуудад илэрчээ. Урвуу өөрчлөлт илрэх нь цочмог миокардийн шигдээсийн үеийн ST-сегментийн өвөрмөц байдалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой


65 настай эмэгтэй. Удаан хугацаагаар тамхи татсан одоо эмфизем хүндэрснээр эмчилгээ хийлгэж байгаа. 

Синусын хэмнэлтэй, зүрхний цохилт 85, RBBB, зүүн хойд fascicular хориг (LPFB). 
Гиссийн баруун багцын хоригтой хавсарсан fascicular хоригийг өөрөөр “bifascicular хориг” гэдэг. LPFB нь LAFB-той харьцуулахад харьцангуй цөөн тохиолдоно. Энэ нь ихэнх тохиолдолд RBBB-той зэрэгцэн явагддаг. Энэ төрлийн bifascicular хоригийн үед доод холболтонд Т шүд сөрөг гарах нь нийтлэг тохиолдоно. LPFB-н үед QRS тэнхлэгийн зүүн тийш чиглэсэн, III холболтонд qR бүрдэл (жижиг q шүд ба том R шүд) илэрсэн байх ба тэнхлэг баруун тийш хазайх бусад шалтгаан байхгүй байна. Тэнхлэг баруун тийш хазайдаг дараах тохиолдолуудыг ялган оношлоно. Үүнд: LPFB, хажуу ханын миокардийн шигдээс, баруун ховдолын гипертрофи, цочмог (жишээлбэл уушгины артерийн эмболи) болон архаг (жишээлбэл эмфизем) уушгины эмгэг, ховдолын эктопи, гиперкалиеми, натрийн сувгийн хоригч эмийн тун хэтрүүсэн (жишээлбэл cyclic антидепрессантууд). Эрүүл залуу эсвэл туранхай хэвтээ байрлал бүхий зүрхтэй насанд хүрэгчидэд ЭКГ-д QRS бүрдэл баруун тийш чиглэсэн байдаг. 

82 настай эрэгтэй, саяхнаас түүний бета-рецепторын хоригч эмийн тун нэмэгдсэн. Одоо толгой эргэж өвдөнө гэнэ. 

Синусын хэмнэлтэй, зүрхний цохилт 80, AV нэгдүгээр зэргийн хориг, Гиссийн зүүн багцын хориг (LBBB).
LBBB нь QRS-н үргэлжлэх хугацаа ≥0,12сек-с уртассан, QRS бүрдэл тэнхлэгийн зүүн тийш чиглэсэн, I болон V6 холболтонд R шүд өргөн монофаз болсон, V1 холболтонд гүнзгий өргөн S шүд (R шүдгүйгээр олон давтагдсан) илэрдэгээр тодорхойлогдоно. ST сегмент болон T шүд бүх холболтонд QRS вектортой эсрэг чиглэл бүхий байрлалд байна (дискордант). Энэхүү өвчтөн нь LBBB-н өмнөх байдалтай, AV нэгдүгээр зэргийн хоригтой юм. Бета-рецепторын хоригч эмийн тун нэмэгдсэн нь PR интервал уртсах шалтгаан болжээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл