Health News from Medical News Today


Monday, January 17, 2011

Дэлүүний дархлааны үүрэг


Хүний дэлүүний дархлааны үүрэг нь Билротын цагирагийн макрофагтай дэлүүний лимфойд эдийн харилцан үйлчлэлтэй холбоотой байдаг. Цагаан махам нь биеийн цорын ганц хамгийн том лимфоид эрхтэн юм. Бусад лимфоид эрхтэнүүдийн адил дэлүү нь лимфокин, эсрэгбиеийг нийлэгжүүлэх болон хавсаргын тогтолцоог идэвхижүүлэх замаар антигенийг барьж боловсруулах чадвартай. Хэдий тийм ч хэсгийн антигений идэвхижилд хариу үзүүлдэг тунгалагийн зангилаа болон салст холбоот лимфоид эдээс ялгаатай нь септицемийн үеийн цусаар эргэлдэгч бактери зэрэг цусаар тархсан антигений эсрэг хариу урвал үзүүлдэг. 

Моноклон эсрэгбие болон иммунгистологийн техник зэрэг шинэ арга гарч ирсэн нь эмгэг судлаачидад дурдсан эсүүдийн үүсэл гарал болон гистогенезийг тэдний гистологи болон топографийн хүрээлэлд судлах боломжийг олгож байна. Эдгээр техник нь лимфоцит болон макрофагийн эсрэгбиеийн нөөцийг ашигладаг бөгөөд дэлүүний иммунархитектурыг судалж иммунтопографийн зургийг бүтээдэг. 


Дэлүүний цагаан махам нь дотроо В болон Т эсийн бүсүүдээс бүрддэг хэдий ч эдгээр нь заримдаа давхцаж байдаг. Периартериал лимфоид бүрхүүл (PALS) болон маргиналь бүс нь предоминантаар Т лимфоцитийг агуулна. Цөөн Т эсүүд хөврөлийн төв болон мантле бүсэд тархсан байдаг. Эдгээр талбайд Т туслагч эсүүд предоминант байх ба Т туслагч болон Т дарангуйлагч эсийн харьцаа 3:1-ээс 4:1 байна. Т эсүүдийн зарим нь улаан махам дотор тархсан байдаг. Улаан махам дахь Т эсүүд нь голдуу дарангуйлагч болон цитотоксик эсүүд байна. Ховор тохиолдолд Т дарангуйлагч эсүүд нь PALS-д илэрдэг ба эдгээр нь хөврөлийн төвд хэзээ ч байдаггүй ажээ. Сонирхолтой нь синусын эндотелийн эсүүдэд мөн Leu 2a эсрэгбие хүчтэй илэрдэг ба энэ нь дарангуйлагч болон цитотоксик Т эсүүдэд тодорхойлогддог бөгөөд хэвийн судасны эндотелийн эсүүдэд энэхүү Leu 2a нь илэрдэггүй байна.

В эсүүд нь голдуу хөврөлийн төв болон мантле бүсэд байрлана. Хэдий тийм ч В эсүүд нь маргиналь бүсийн лимфоцитуудын дунд ихээхэн хэмжээгээр тоологддог. В1, энэ нь В эсийн маркер бөгөөд хөгжлийн бүх шатанд илрэх боловч сийвэнт эсэд илэрдэггүй ба эдгээр талбай дахь цитоплазмын мембран дээр ихээр илэрдэг. Цөөн В эсүүд PALS-д тодорхойлогдоно. В2, энэ нь идэвхижсэн В эсэд илэрдэг ба хавсаргын С3d фрагментын рецептор байж болох юм. Энэ нь хөврөлийн төв дотор торлог байдлаар харагдах ба илүүтэй мантле бүсийн лимфоциттой харилцан үйлчилж байдаг. Гэхдээ илрэл нь В1-ээс сул байна. В2-ийн торлог зураглал нь хөврөлийн төвд илрэх ба энэ нь үндсэндээ эсийн боловсролттой холбоотой байдаг. Эдгээр нь магадгүй сэртэнт торлог эсүүд байж болох юм. 
 
Иммунглобулины хуваарилалт нь В эсүүдэд агуулагдах ба энэ нь идэвхитэй тунгалагийн зангилаан дахьтай адил байна. Хөврөлийн төвийн эсүүд нь үндсэндээ гадаргуун болон цитоплазмын иммунглобулин агуулдаггүй. Гадаргуудаа иммунглобулин холбосон В лимфоцитууд нь мантле болон маргиналь бүсэд тодордхойлогдох ба зарим цацагдсанууд нь ойролцоох улаан махамд тодорхойлогдоно. Маргиналь болон мантле бүсийн В эсүүд нь цитоплазмын мембран дээрээ IgM-ийг илрүүлсэн байх ба харин IgG дутмаг байдаг. IgG-ийн экспресс улаан махамаар тархсан эсүүдээр хязгаарлагдана. IgD нь предоминантаар мантле бүсэд экспресслэгддэг. Цөөн IgA агуулсан эсүүд фолликулын захаар тодорхойлогддог. Маргиналь болон мантле бүсийн лимфоцитууд нь гадаргуудаа каппа болон лямбда хөнгөн гинжийг холбосон байдаг ба ийм лимфоцитууд цөөн тоогоор PALS болон улаан махамд байна. Каппа хөнгөн гинжийг агуулсан эсүүд лямбда хөнгөн гинжийг агуулсан эсүүдээс предоминант байх ба харьцаа нь 2:1-ээс 3:1 байдаг. Хөврөлийн төвд IgG, IgM, каппа болон лямбда гинжүүд нь од юмуу сэртэнт тогтоцтой байж болно. Сийвэнт эсүүд нь В эсийн бүсийн бүх хэсгээр тархсан байх боловч хөврөлийн төвийн захаар нягтрал нь илүү байна. Эдгээр нь мөн улаан махамаар тархсан байж болно.
Улаан махам нь макрофаг/моноцитын эгнээний олон тооны эсүүдийг агуулдаг. Эдгээр эсүүдийн цөөн хэд нь цагаан махамд тодорхойлогдоно. Natural killer (NK) эсүүд улаан махамын бүх хэсгээр тархсан байдаг. Цагаан махамд NK эсүүд нь хөврөлийн төвөөр хязгаарлагдсан байна. Улаан махам нь NK эсүүдээс хавьгүй олон тооны лимфоцит болон макрофагийг агуулдаг.
Дэлүүний цагаан махамын лимцоцитууд нь хөдөлгөөнгүй популяци биш бөгөөд тогтмол зөөгдөж байдаг. Маргиналь бүс болон маргиналь синус нь олон тооны артерийн төгсгөлийг хүлээн авдаг. Эргэлдэгч лимфоцитууд нь дэлүүнд орж ирээд цагаан махамын дотор өвөрмөц байраа эзэлнэ. Т болон В эсүүд маргиналь синусын ханыг нэвтлэн гараад маргиналь бүсэд холилддог ба Т эсүүд PALS руу В эсүүд лимфоид фолликул руу шилждэг. Хэрэв антиген лимфоцитод илчлэгдвэл идэвхижиж, олшрох ба хөврөлийн төв хэлбэржин эсрэгбие болон лимфокин нийлэгжүүлнэ. Хэрэв антиген лимфоцитод илчлэгдэхгүй бол цусны эргэлтэнд буцаж орно. Лабораторын амьтан дээрх судалгаагаар Т лимфоцитын дэлүүгээр өнгөрөх аялал нь дунджаар 3-4 цаг байдаг ба үүнтэй харьцуулахад В лимфоцитынх нилээн удаан байна. Гроган болон хамтран ажиллагчид PALS дахь лимфоцитын митозыг ажигласан боловч маргиналь бүсэд митоз байгаагүй байна. Энэ нь Т эсийн пролифераци дурдсан бүсэд явагдаж харин маргиналь бүсэд предоминантаар эх Т эсүүд байрлаж антигенийг боловсруулдагтай холбоотой байж болох юм.
Маргиналь бүс нь антигенийг барьж боловсруулах эхний үйл ажиллагаанд голлох үүрэгтэй. Энэ нь магадгүй түүний олон тооны артерийн төгсгөл болон макрофагийн өндөр концентрациас болдог байж болох ба энэ нь антигений анхны боловсруулалтанд чухал үүрэгтэй. Изотоп холбох сорил ашигласан судалгаагаар тодорхойлсон антигенууд нь эхлээд улаан махамд байснаа дараагаар нь маргиналь бүсэд хуримтлагдаж байв. Сүүлийн үеийн судалгаанууд энэхүү маргиналь бүсийн лимфоцитууд нь өвөрмөц дархлааны фенотиптэй байж болох хийгээд нүүрсустөрөгч антигений эсрэг хариу урвалд голлох үүрэгтэй байж болохыг тогтоогоод байна.

Маргиналь бүс дэхь эхний байрлалтын дараагаар антигенууд нь хөврөлийн төвд нэвтэрдэг. Бүх В эсийн антигений эсрэг хариу урвалд Т туслагч эсүүд оролцох ба хөврөлийн төвөөр тархсан туслагч эсүүд нь В эсүүдтэй харилцан үйлчлэлийг хөнгөвчилж өгдөг. Дэлүүний бүсүүдэд зарим дамжлагуудын үед антигений гадна байдал өөрчлөгддөг. Сорилтын систем нь орж ирсэн антигенийг илчилснээр анхны морфологийн өөрчлөлт 24 цагийн дотор явагдах ба энэ үед PALS-д плазмабласт болон сийвэнт эсүүд бий болох ба үүний дараа улаан махамд бий болно. Анхдагч фолликулын томрол болон хөврөлийн төвийн хөгжил 3-4 хоногт явагдана. Антигений идэвхижил арилсанаас хойш ойролцоогоор 10 өдөр болоод хөврөлийн төвийн хэмжээ багасдаг ба эргээд идэвхигүй болтлоо 4 долоо хоног орчим болно. Мэдрэгжсэн эзэн ирээдүйд дахин антиген нэвтрэхэд дэлүүнд хэд хэдэн шаталсан морфологийн өөрчлөлт гарах боловч энэхүү өөрчлөлт нь ихээхэн хурдан явагдана. Дэлүү нь өвөрмөц дархлааны хөгжил болон цаашдын хөгжилд чухал бөгөөд маргаантай судлагдахуун байсаар байгаа юм. Зарим судлаачид хэвийн насанд хүрэгчид гэмтэлийн улмаас спленэктоми хийлгэхэд халдварт өртөмтгий биш байдаг ба харин залуу хүүхдүүд болон суурь гематологийн өөрчлөлттэй насанд хүрэгчдэд эрсдэл нэмэгддэг гэж үздэг. Хэдий тийм ч 4-р бүлэгт хэвийн бие хүнд зарим үед спленэктоми хийлгэснээс хойш олон жилийн дараа байнгын постспленэктомийн халдвар (OPSI) үүсдэг тухай дурдсан байгаа. Ихээхэн түгээмэл, бүрхүүлжсэн бактерууд энэхүү халдварыг үүсгэх боломжтой ба предоминантаар Streptococcus pneumonia болон цөөн тохиолдолд Haemophilus influenza орно.

Дэлүү нь биемахбодийн бүрхүүлжсэн бактерийн эсрэг хамгаалалтад голлох үүрэгтэй төдийгүй бусад цусаар эргэлдэгч тодорхой антигенийг зайлуулахад оролцдог.Илүү өвөрмөцөөр дэлүү нь урьд өмнө учирч байгаагүй антигений өдөөлтөд хурдан эсрэгбие нийлэгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй. Rowley спленэктоми хийлгэсэн өвчтөнүүдийг хонины улаан эсээр халдварлуулахад эсрэгбиеийн титрийн өсөлт мэдэгдэхүйц байгаагүйг тэмдэглэсэн байна. Эсэргээр спленэктоми хийлгээгүй хяналтын субьектэд 9-14 хоногт эсрэгбиеийн титр мэдэгдэхүйц нэмэгджээ. Туршилт судалгаанууд дэлүү нь цэвэрлэх чадамжаар элэгнээс ихээхэн илүү болохыг харуулж байгаа ба ялангуяа өвөрмөц эсрэгбиеийн түвшин бага юмуу байхгүй үе буюу бактеремийн эрт үе эсвэл тодорхой антиген шинжтэй организмын эхний илчлэлтэд чухал үүрэгтэй ажээ.Дэлүүн дэхь антиген нь маргиналь бүсийн антиген илчлэгч эсүүдэд удаан хугацаагаар илчлэгдэх ба ингэснээр цагирагийн макрофагууд тэдгээрийг фагоцитозлоход хөнгөвчилж өгдөг байна. Эсэргээр элэгний цусны урсгал ихээхэн хурдан байдаг ба энд макрофагийн концентраци харьцангуй бага байдаг ажээ. Өвөрмөц эсрэгбиеийн түвшин өндөр бөгөөд антигенууд эсрэгбиеийн өндөр концентрациар зөөгдөх үед элэг нь антиген-эсрэгбиеийн бүрдэлийг цэвэрлэх чадамж илүү байдаг байна. Зарим судлаачид спленэктоми хийлгэсэн амьтад нь хяналтын амьтадтай харьцуулахад арьсан доорх болон интриперитонеал антигены эсрэг эсрэгбие нийлэгжүүлэх чадамжтай болохыг тэмдэглэсэн байдаг. Хэдий тийм ч дэлүү нь судсан дахь тодорхой антигений өдөөлтийн хариуд эрт үеийн эсрэгбиеийг нийлэгжүүлэгч голлох эрхтэн юм.Спленэктоми хийлгэсэн зарим бие хүнд бүрхүүлжсэн бактерид тодорхой өртөмтгий байдал үүссэн байдаг нь тухайн организмын полисахарид бүрхүүлийн хамгаалах антифагоцитик шинж чанартай холбоотой байдаг. Эдгээр бактерийн халдварыг цэвэрлэх чадамж мууддаг нь эхний опсонинжуулагч эсрэгбиеийн нийлэгжил мууддагаас болдог төдийгүй дэлүүний фагоцитик идэвхижил үгүй болдогоос шалтгаалдаг байна. Дэлүүгүй өвчтөнүүдэд элэг нь дэлүүний гүйцэтгэдэг антиген цэвэрлэх үүргийг хүлээн авдаг боловч элэг нь дэлүүний опсонинжуулагч эсрэгбиеийг нийлэгжүүлж чаддаггүй байна. Тиймээс элэг нь урьд өмнө нь эсрэгбие бага нийлэгжүүлсэн юмуу бүр нийлэгжүүлээгүй тохиолдолд цусаар эргэлдэгч антигенийг цэвэрлэх чадамжгүй байдаг ба дэлүүгүй өвчтөнүүдэд бактерийн эсрэг эсрэгбиеийн өндөр титр аль эрт бий болсон үед л хамгаалах боломжтой байдаг ажээ.Энэхүү байдал нь постспленэктомийн халдварын үед ач холбогдолтой юм. Энэхүү халдварын үед бактерийн үүсэл гарлаас шалтгаалж тухайн хүн ихэвчлэн уг бактеритай тулгарч байгаагүйгээс төрөл өвөрмөц эсрэгбиеийн титр бага байдаг ажээ.
Спленэктомийн улмаас эсрэгбиеийн хариу урвал дутагдах яг тодорхой механизм бүрэн тайлагдаагүй байна. Голлох судалгаанууд антиген өвөрмөц IgM-ийн нийлэгжилт буурдаг гэж үзэж байгаа ба хэвийн үед IgM нь антигений идэвхижлийн хариуд IgG-ээс урьтаж үүсдэг. Спленэктоми хийлгэсэн хүүхдүүд болон уремийн хордлогын улмаас гиперспленизм болж спленэктоми хийлгэсэн хүмүүсийн сийвэнд IgM-ийн түвшин буурсан байдаг тухай тэмдэглэсэн байна. Мөн түүнчлэн спленэктоми хийсэн амьтдад антигенаар өдөөлт хийхэд опсонинжуулагч 19S эсрэгбие (IgM)-ийн нийлэгжилт саатах буюу суларсан байжээ. Хэдий тийм ч бусад судлаачид спленэктоми хийлгэсэн хүмүүст цусаар эргэлдэгч антигентай холбогдогч IgG-ийн дутагдал байдагийг тэмдэглэсэн байдаг ба энэ нь IgG нь төрөл өвөрмөц эсрэгбие бөгөөд тодорхой антигенийг опсонинжуулахад чухал байж болохыг илтгэдэг. Энэхүү онолын дэмжлэг нь фагоцитик эсийн гадаргуугийн рецепторын Fc хэсэг нь IgG бөгөөд IgM биш болохыг, улмаар IgG нь антиген болон фагоцитын хооронд IgM-ээс илүү чухал гүүр болохыг илтгэж байгаа юм. Sullivan болон хамтрагчид нь спленэктомийн дараагаар сийвэнгийн IgM-ийн түвшин буураагүйг илрүүлсэн боловч тэд судсаар хийсэн антигений эсрэг анхны хариу урвал буурдагийг тэмдэглэжээ. Эдгээр судлаачид хоёрдогч дархлаажуулалтын хэвийн хариу урвал ихээр нэмэгддэгийг илрүүлсэн байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл