Health News from Medical News Today


Sunday, January 16, 2011

Хавхлагын гаралтай гол судасны нарийсал


Тодорхойлолт
  • Аортын хавхлагын нүхний нарийсалтыг хэлнэ

Шалтгаан
  • Дегенератив юмуу хөгшрөлтийн; дундаж нас 65-70 байна (хамгийн түгээмэл шалтгаан)
  • Төрөлхийн (хоёр хавтастай аортын хавхлага г.м)
  • Хэрэхийн халууралт (үрэвсэлийн дараах) (9% тохиолдоно)

Анамнез
  • Ачааллын үед амьсгаадах (хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг)
  • Зүрхний дүүргэлтийн дутагдал (ачааллын үед амьсгаадах, ортопноэ, пароксизмал шөнийн амьсгаадалт) (50% тохиолдоно)
  • Цээжний бах (35% тохиолдоно)
  • Синкопийн тохиолдол (15% тохиолдоно)
  • Баруун зүрхний дутагдал (буулга вен өргөсөх, гепатомегали, захын хаван, асцит, анасарк) (эдгээр нь тавилан муу болохыг илтгэх шинж)

Бодит үзлэг
  • Лугшилтын хүчдэл буурах
  • Систолын цусны даралт багасах (ач холбогдол өгөхүйц стеноз буйг илтгэнэ)
  • Parvus болон tardus пульс (сул, хожим нь нэмэгдэж буй гүрээний лугшилт)
  • Гүрээний пульсын огцом уналт тэмдэглэгдэх (anacrotic notch) (хүнд стенозыг илтгэнэ)
  • Аортын талбайд систолын чичирхийлэл тэмтрэгдэх
  • Солигдсон пульс (pulsus alternans) (зүүн ховдолын хүнд дутагдалыг илтгэнэ)
  • Зүүн ховдолын орой өргөгдөх/дээшлэх


Хүндрэлүүд
  • Зүүн ховдолын даралтын хэт ачаалал болон гипертрофи
  • Зүүн ховдолын диастолын төгсгөлийн даралт нэмэгдэх
  • Зүүн тосгуурын даралт нэмэгдэх
  • Зүүн ховдолын диастолын дисфункци (өвчний хожуу үед)
  • Уушигны артерийн даралт нэмэгдэх (ховор)
  • Ходоод-гэдэсний цус алдалт
  • Системийн эмболизаци болох эрсдэл нэмэгдэх
  • Халдварт эндокардитын эрсдэл нэмэгдэх
  • Хүнд зүрхний хэм алдагдалын эрсдэл нэмэгдэх
  • Гэнэтийн үхлийн эрсдэл нэмэгдэх
  • Уушигны даралт ихдэлт (preterminal)

Зүрх чагналт
  • Ширүүн, систолын хөөлтийн шуугиан. Чангарч-суларсан хэлбэрийн шуугиан байна. Өвчүүний баруун, дээд ирмэгээр хамгийн сайн сонсогдоно. Энэ нь гүрээний артери луу тархаж болно.
  • Gallivardin-ий феноменон (митрал регургитацийн шуугиан аортын талбай руу тархах) илэрч болно.
  • Өндөр тонтой, диастолын эрт үеийн суларч буй зүрхний шуугиан өвчүүний зүүн ирмэгийн дагуу хамгийн сайн сонсогдоно. (аортын регургитацийг илтгэнэ) (30-50% тохиолдоно)
  • Систолын эрт үеийн шажигнах чимээ (хоёр хавтаст аортын хавхлагатай үед хамгийн түгээмэл илэрнэ)
  • Хоёрдугаар авианы зөөлөн, аортын бүрдэл байхгүй байх
  • Хоёрдугаар авианы парадоксиал хуваагдал
  • Дөрөвдүгээр авиа тодрох (зүүн ховдолын уян хатан чанар буурсаныг илтгэнэ) (түгээмэл)
  • Гуравдугаар авиа (зүүн зүрхний дутагдал)

ЭКГ
  • ST сегментийн депресс болон сөрөг Т шүд бүхий зүүн ховдолын гипертрофи (ачааллын дүр зураг юмуу систолын хэт ачаалалт байдал) (85% тохиолдоно)
  • Зүүн тосгуурын томрол (80%)
  • Дамжуулалтын гажигууд (AV нэгдүгээр зэргийн хориг, зүүн багцын хориг г.м) (13% тохиолдоно)
  • Тэнхлэгийн зүүний хазайлт
  • Тосгуурын фибрилляци (түгээмэл бус: хавсарсан митрал хавхлагын эмгэг байгааг сэжиглэх ба өвчний сүүл үед илэрнэ)
  • Хуурамч шигдээсийн байдал (урд таславчийн шигдээсийн байдалтай)

Цээжний рентген
  • Зүүн ховдолын гипертрофи (зүүн ховдолын хүрээ дугуйрах)
  • Зүүн тосгуурын томрол
  • Өгсөх аортын стенозын дараах тэлэгдэл (түгээмэл дүр зураг)
  • Аортын хавхлагын шохойжилт
  • Зүрхний дүүргэлтийн дутагдал

Зүрх сэтгүүрдэлт
  • Peak to peak даралтын зөрүүг тодорхойлно
  • Дундаж трансвалвулар даралтын зөрүүг тодорхойлно.
  • Gorlin-ий томъёогоор аортын хавхлагын талбайг тодорхойлно
AVA(cm2)=(CO/SEP)/(43.3xMPG)
Энд AVA-аортын хавхлагын талбай, CO-зүрхний гаргалт, SEP-систолын хөөлтийн үе, 43.3-тогтмол тоо, MPG-дундаж даралтын зөрүү
  • Зүүн ховдолын глобал болон сегментийн систолын үйл ажиллагааг тодорхойлох
  • Хавсарсан хавхлагын (митрал г.м) стеноз/регургитаци байгаа эсэх, түүний хүндийн зэргийг тодорхойлно
  • Титмийн артерийн эмгэг байгаа эсэх, түүний хүндийн зэргийг тодорхойлно. (насанд хүрэгчидийн 50% нь дагалдсан титмийн артерийн эмгэгтэй болдог)
  • Аортын хавхлагын баллон валвулопласти (насанд хүрэгчидэд түгээмэл бус)

Эмийн эмчилгээ
  • Эндокардитаас урьдчилан сэргийлэх
  • Хэрхийн халууралтаас урьдчилан сэргийлэх (заалттай үед)
  • Дигоксин/диуретикууд (зүрхний дүүргэлтийн дутагдалд)
  • Кардиоверци (тосгуурын фибрилляцийн үед)
  • Ач холбогдол өгөхүйц стеноз бүхий өвчтөнүүдэд хөдөлгөөн хязгаарлах нь зүйтэй

Мэс заслын эмчилгээ
  • Аортын хавхлага солих
  • Ross-ийн процедур (аортын хавхлагын байрлалд уушигны хавхлагыг трансплантаци хийх, титмийн артериудыг дахин байрлуулах, уушигны артерийн байрлалд гомографт байрлуулах)
  • Аортын баллон валвулопласти (насанд хүрэгчидэд үр дүн муутай)
  • Аортын зүслэг (процедурын дараа ач холбогдол өгөхүйц аортын регургитаци үүсдэгээс үүдэн ховор болсон)

Bicuspid Aortic Valve
Хоёр хавтастай аортын хавхлага
М-моде
Зургийн тайлбар
Хоёр хавтаст аортын хавхлагын экцентрик хаагдалт

  • Аортын хавхлагын хавтасууд зузаарах (зузааралт насжих тутам нэмэгдэнэ)
  • Аортын хавхлагын хавтасуудын экцентрик диастолын хаагдалтын шугам
  • Систолын үед хавхлагын нээгдэлт хэвийн байж болно (ялангуяа залуу өвчтөнүүдэд)
  • Зүүн ховдолын концентрик гипертрофи (ач холбогдол өгөхүйц аортын стеноз, коарктаци, болон системийн гипертензийг илтгэнэ)
  • Зүүн ховдолын тэлэгдэл (ач холбогдол өгөхүйц аортын регургитаци юмуу зүүн ховдолын дутагдалыг илтгэнэ)
  • Зүүн тосгуурын томрол

2D
Зургийн тайлбар
Диастолын хоёр хавтаст аортын хавхлага
Систолын хоёр хавтаст аортын хавхлага
  • Аортын хавхлагын хавтасууд зузаарсан (зузааралт насжих тутам нэмэгдэнэ)
  • Эллипс маягийн, “хөлбөмбөгийн бөмбөг” хэлбэрийн аортын хавхлагын нээгдэлт парастернал/субкостал богино тэнхлэгийн аортын хавхлагын харалтаар хамгийн сайн харагдана.
  • Систолын бөмбийлт (systolic doming) (парастернал урт тэнхлэгийн харалтад хамгийн сайн харагдана)
  • Диастолын бөмбийлт (аортын хавхлагын унжилт) (парастернал урт тэнхлэгийн харалтад хамгийн сайн харагдана)
  • Экцентрик диастолын хаагдалтын шугам (парастернал урт тэнхлэгийн харалтад хамгийн сайн харагдана)
  • Аортын хавхлагын парастернал богино тэнхлэгийн харалтаар аортын хавхлагын зааг аорттай холбогдолтыг үнэлэх (хоёр хавтаст аортын хавхлагын үед хоёр зааг аорттай холбогдсон байдаг)
  • Valsalva синусын тоог үнэлэх (хоёр хавтаст аортын хавхлагын үед гурван синусын оронд зөвхөн хоёр синус илэрсэн байж болно)
  • Нарийслын дараах аортын тэлэгдэл
  • Зүүн ховдолын концентрик гипертрофи (ач холбогдол өгөхүйц аортын стеноз, коарктаци юмуу системийн гипертензи байгааг илтгэнэ)
  • Зүүн ховдолын тэлэгдэл (ач холбогдол өгөхүйц аортын регургитаци болон зүүн ховдолын дутагдал байгааг илтгэнэ)
  • Зүүн тосгуурын тэлэгдэл (зүүн ховдолын уян чанар буурсан болон митрал регургитацийг илтгэнэ)
  • Зүүн ховдолын глобал болон сегментийн систолын үйл ажиллагааг тодорхойлох
  • Аортын регургитаци, аортын коарктаци, ховдолын таславчийн гажиг, артерийн битүүрээгүй цорго, аортын аневризм, аортын цууралт, халдварт эндокардит, Shone-ий бүрдэл зэрэг хавсарсан гэмтэлүүд байгаа эсэх, тэдгээрийн хүндийн зэргийг тодорхойлох

Degenerative/Rheumatic (Inflammatory)
M-моде
Зургийн тайлбар
Систолын экскурс бууралт бүхий зузаарсан аортын хавхлага
  • Аортын хавхлагын хавтасуудын зузааралт нэмэгдэх
  • Аортын хавхлагын хавтасуудын систолын экскурс буурах (<15мм)
  • Аортын хавхлагын хавтасуудын систолын чичирхийлэл байхгүй болох
  • Аортын уг тэлэгдэх
  • Аортын угийн амплитут буурах
  • Концентрик зүүн ховдолын гипертрофи (ач холбогдол өгөхүйц аортын стеноз, коарктаци болон системийн гипертензийг илтгэнэ)
  • Зүүн ховдолын тэлэгдэл (ач холбогдол өгөхүйц аортын регургитаци юмуу зүүн ховдолын дутагдалыг илтгэнэ)
  • Зүүн тосгуурын тэлэгдэл (ховдолын уян чанар буурсан юмуу ач холбогдол өгөхүйц митрал регургитацийг илтгэнэ)
  • Митрал цагирагийн шохойжилт (50% тохиолдоно)
  • Митрал хавхлагын E-F налуу буурах (зүүн ховдолын уян чанар буурсаныг илтгэнэ)
  • Митрал хавхлагын диастолын чичирхийлэл (аортын регургитацитай хавсарсан)

2D
Зургийн тайлбар
Систолын экскурс бууралт бүхий зузаарсан аортын хавхлагатай
Зүүн ховдолын концентрик гипертрофи
  • Аортын хавхлагын хавтасуудын систолын экскурс бууралт бүхий зузааралт нэмэгдэлт
  • Систолын үед аортын хавтасуудын хамгийн дээд салалт буурах (аортын хавхлагын талбай <0.75, хэрэв аортын хавтасуудын салалт <11мм бол парастернал урт тэнхлэгийн харалтад хэмжигдэнэ) (Зүүн ховдолын глобал систолын үйл ажиллагаа хэвийн байна)
  • Хавтасуудын ирмэгийн зузааралт, завсаруудын уусалт, систолын бөмбийлт болон хавсарсан митрал хавхлагын эмгэгтэй байх нь хэрэхийн шалтгаантай болохыг сэжиглэнэ
  • Өгсөх аортын нарийсалын дараах тэлэгдэл
  • Зүүн ховдолын гипертрофи (ач холбогдол өгөхүйц аортын стеноз, коарктаци, системийн гипертензийг сэжиглэнэ)
  • Зүүн ховдолын массын индекс нэмэгдэнэ
  • Зүүн ховдолын глобал систолийн үйл ажиллагаа буурна (ач холбогдол өгөхүйц аортын регургитаци, зүүн ховдолын дутагдалыг сэжиглэнэ)
  • Зүүн тосгуурын тэлэгдэл (зүүн ховдолын уян чанар буурсан юмуу хавсарсан митрал регургитацийг илтгэнэ)
  • Митрал цагирагийн шохойжилт
  • Аортын хавхлагын парастернал богино тэнхлэгийн харалтад аортын хавхлагын нүхний планиметрээр аортын хавхлагын анатомийн талбайг тодорхойлох
  • Зүүн ховдолын глобал болон сегментийн систолын үйл ажиллагааг тодорхойлох
  • Зүүн ховдолын массын индексийг тодорхойлох

Допплер
Зургийн тайлбар
Турбулент урсгалын бүрдэлүүд
Ач холбогдол өгөхүйц аортын стенозын үеийн CW Допплер

  • Аортын хавхлагын дээд хурдыг тодорхойлох
  • Тухайн агшин дахь дээд даралтын зөрүүг тодорхойлох
  • Дундаж трансвалвулар даралтын зөрүүг тодорхойлох
  • Аортын хавхлагын толбайг тодорхойлох
  • Аортын хавхлагын талбайн индексийг тодорхойлох
  • Хурдны харьцааг тодорхойлох
  • Хавсарсан хавхлагын регургитаци байгаа эсэх, түүний хүндийн зэргийг тодорхойлох
  • Зүүн ховдолын шокын эзэлхүүн, зүрхний гаргалт, зүрхний индексийг тодорхойлох
  • Диастолын дисфункцийн зэрэглэлийг тодорхойлох
  • Зүүн ховдолын систолын даралтыг тодорхойлох
  • SPAP/MPAP/PAEDP-г тодорхойлох

Улаан хоолойн эхокардиографи
  • Трансторацик эхокардиографигаар тоон үзүүлэлтийг найдвартай гаргаж чадахгүй үед өвчтөнүүдийн 10-15%-д бүтцийн талаарх мэдээллийг олгоно. Дистал трансгастрик харалт нь аортын хавхлагын үргэлжилсэн долгионт Допплер үнэлгээг олж авахад ихээхэн хэрэгтэй
  • TEE аортын цууралт, коарктаци, салангид субаортын стеноз, зүүн ховдолын гарах урсгалын хонгил, халдварт эндокардитыг сэжиглэсэн юмуу хавсарсан митрал хавхлагын эмгэг сэжиглэгдсэн өвчтөнүүдэд нэмэлт мэдээлэл олгоно.
  • Аортын хавхлагын богино тэнхлэгийн харалт дахь аортын хавхлагын планиметр. Пробыг бага зэрэг арагш нугалж аортын хавхлагын 30-50 градусын түвшинд олон хавтгайд харна. Долгионы зам аортын хавхлагын хавтасуудын оройд хавхлагын нүх болон завсаруудыг багтаасан байх нь зүйтэй.
  • Аортын хавхлагын баллон валвулопластийн үед аортын хавхлагын цагирагийн диаметр, аортын угийн байдал, баллон байрлуулалтыг чиглүүлэх, аортын хавхлагын хавтасуудын урагдалын зэргийг үнэлэх, үлдэгдэл аортын регургитаци болон ховдолын систолын/диастолын үйл ажиллагааг тодорхойлоход тустай
  • Хавхлага солих мэс засал/Ross-ын процедурын өмнө аортын хавхлагын цагирагийн диаметрийг тодорхойлоход

Ачаалалтай эхокардиографи
  • Аортын хавхлага зузаарсан, систолын үйл ажиллагаа муу, даралтын зөрүү бага, аортын стенозын улмаас хавхлагын экскурс буурсан юмуу трансаортын эзэлхүүн буурсаны улмаас хөдөлгөөн хязгаарлагдсан өвчтөнүүдэд бага тунгаар добутамин судсаар дусааж, болгоомжтой шинжилнэ
  • Өвчтөн тайван байхад систолын эрт үед парастернал урт тэнхлэгийн харалтад зүүн ховдолын гарах урсгалын замын диаметрийг хэмжинэ
  • Суурь VTI-ийг бичих ба суурь VTI үзүүлэлт хоёр дахин юмуу хэвийн үзүүлэлтэд хүрэх хүртэл (20-25см) добутамин дусаана
  • Аортын хавхлагын талбайг тооцоолно. Дундаас-хүнд зэрэглэлийн аортын стенозын үед хавхлагын талбай өөрчлөгдөхгүй. Хөнгөн зэргийн аортын стенозын үед хавхлагын талбай нэмэгдэнэ (2см).

Чухал тэмдэглэл
  • Хавхлагын гаралтай аортын стеноз нь эхэндээ зүүн зүрхний даралтын хэт ачаалалт хүргэнэ
  • Хавхлагын гаралтай аортын стеноз нь 2:1 харьцаагаар ихэвчлэн эрэгтэйчүүд өртөнө.
  • Хавхлагын гаралтай аортын стеноз нь наслалтаас шалтгаалсан болон идэвхитэй эмгэг процессын улмаасх дегенератив өөрчлөлтөөс үүдэлтэй гэж сэжиглэж байна.
  • Хавхлагын гаралтай аотын стеноз бүхий эмэгтэйчүүдэд зүүн ховдолын хана жижиг, зузаарсан, ховдолын глобал систолын үйл ажиллагаа хадгалагдсан байна. Эрэгтэйчүүдэд зүүн ховдол тэлэгдэх хандлагатай, ханын зузаан хэвийн, зүүн ховдолын систолын үйл ажиллагаа буурсан байна.
  • Зүүн ховдолын концентрик гипертрофи үүсэх үед зүүн ховдолын үйл ажиллагаа хадгалагдах ба миокардийн агших чадвар ач холбогдол өгөхүйц унах хүртэл зүүн ховдолын тэлэгдэл тохиолдохгүй.
  • Хавхлагын гаралтай аортын стенозын бусад шалтгаанд гэр бүлийн хүнд гиперхолестролеми, чихрийн шижин, системийн чонон яр, Пагетын өвчин болон охроноз орно.
  • Аортын склероз нь аортын хавхлагын фиброз/шохойжилтоор илрэх ба бөглөрөлгүй байна.
  • Урт юмуу богино тэнхлэгийн харалтын аль алинд нь аортын хавхлагын нэг хавтас захын чиглэлтэй хөдөлж байвал (аортын угийн ханаас дээш эсрэг чиглэлтэй) энэ нь хүнд аортын стеноз гэхэд эргэлзээтэй. Эсрэгээр аортын хавхлагын хөдөлгөөн ач холбогдол өгөхүйц буурсан харагдах нь хүнд аортын стеноз байх ихээхэн магадлалтай (зүүн ховдолын глобал систолын үйл ажиллагаа хадгалагдсан байдгийг анхаарна)
  • Гомографт аотын хавхлага солихын тулд зүүн ховдолын гарах урсгалын замын диаметрийг диастолын төгсгөлд хэмжих нь зүйтэй.
  • Зүүн ховдолын хөндийн дотоод систолын градиентууд аортын стенозтой өвчтөнүүдэд аортын хавхлага солих мэс заслын дараа илэрч болно. Жижиг, гипертрофи бүхий, гипердинамик ховдол бүхий өвчтөнүүдэд хөндийн дотоод градиент илрэх нь ихээхэн түгээмэл. Мэс заслын дараах хөндийн дотоод градиент бүхий өвчтөнүүд нь мэс заслын дараах нас баралт өндөртэй байх ба эзэлхүүний ачаалал юмуу зүрхний дараах ачааллыг бууруулж эмчилнэ.
  • Аортын хавхлагыг хэд хэдэн цонхоор (зүрхний оройн, баруун парастернал, супрастернал, эгэмийн дээд, субкостал, зүүн парастернал г.м) CW Допплероор шалгах нь зүйтэй. Хэт авиан долгион урсгалтай параллель байх ёстой ба энэ нь аортын хавхлагаарх урсах хамгийн их хурдыг гаргах боломж олгоно.
  • Аортын урсгалын хурд <3.0м/сек шинж тэмдэггүй өвчтөнүүдэд аортын стенозын улмаасх шинж тэмдэг дараагийн 5 жилд үүсэх магадлал бага. Харин урсгалын хурд >4.0м/сек бүхий өвчтөнүүдийн 50%-д нь 2 жилийн дотор шинж тэмдэгийн үүсэлт болон нас баралт тохиолдоно. Урсгалын хурд 3-4м/сек бүхий өвчтөнүүдэд шинж тэмдэг үүсэх магадлал дунд зэрэг байна.
  • Зүрх сэтгүүрдэлт нь peak to peak градиентыг хэмждэг бол Допплер нь тухайн агшин дахь хамгийн дээд даралтын зөрүүг хэмждэг. Допплерийн үр дүнг батлахын тулд зүрх сэтгүүрдэлтийн өөрчлөлтүүдтэй дундаж градиент болон аортын хавхлагын талбайг харьцуулна. Эдгээр нь тэнцүү байна
  • Даралт сэргэлтийн феноменон нь зүрхний Допплероор тодорхойлсон трансвалвулар даралтын зөрүү болон зүрх сэтгүүрдэлтээр тодорхойлсон даралтын зөрүү хоорондоо зөрсөний үр дүн юм. Зүрхний Допплер нь даралтын зөрүүг vena contracta-ийн түвшинд хэмждэг (жмжн урсгалын талбай болон өндөр хурдны байрлал). Vena contracta-аас цаашхи урсгал турбулент болдог ба vena contracta-ийн дистал хэсэгт даралт нэмэгддэг.
  • Зүүн ховдолын глобал систолын үйл ажиллагааг үнэлэх. Энэ нь аортын хавхлагын дээд хурд болон даралтын зөрүүнд шууд нөлөөлдөг.
  • Ач холбогдол өгөхүйц митрал регургитаци нь аортын хавхлагаар урсах урагшлах урсгалыг бууруулснаар аортын хавхлагын дээд хурдад нөлөөлнө.
  • Аортын регургитаци 3+ юмуу 4+ үед аортын хавхлагын талбайг тодорхойлно. Ач холбогдол өгөхүйц аортын регургитаци нь аортын хавхлагаарх хурдыг нэмэгдүүлдэг. Ингэснээр стенозыг хэтрүүлэн үнэлэх шалтгаан болно.
  • Аортын стенозын урсгалыг миралт регургитацтай андуурахаас болгоомжил. Митал регургитаци нь хугацааны хувьд урт. Учир нь изоволуметр агшилт болон изоволуметр сулралын үед аортын хавхлагаар урсгал байдаггүй. Түүнчлэн митрал регургитаци ихэвчлэн аортын стенозоос их хурдтай байна. Учир нь зүүн ховдол болон аортын хоорон дахь даралтын зөрүү зүүн ховдол болон зүүн тосгуурын хоорондох даралтын зөрүүнээс бага байна.
  • Супрастернал болон баруун эгэмийн дээд, үргэлжилсэн долгионт Допплер бичлэгийн байрлалыг ашиглахдаа буцаж ирж буй өндөр хурдтай сигналыг эгэмийн доорхи артерийн стеноз зэрэг захын судасны эмгэгтэй андуурахгүйн тулд анхааралтай байх хэрэгтэй.
  • Урсгалын эрт үеийн өсөлт бүхий тэгш бус хэмт гурвалжин контур нь ихэвчлэн хөнгөн зэргийн аортын стенозыг илтгэнэ
  • Урсгалын хожуу үеийн өсөлт бүхий (нийт хөөлтийн хугацааны 50% нь peak үе байна) тэгш хэмт болон дугуйрсан хурдны контур нь ихэвчлэн хүнд аортын стенозын үед ажиглагдана.
  • Хоёр хавтаст аортын хавхлага мөн эсэхийг үнэлэхийн тулд аортын хавхлагын парастернал богино тэнхлэгийн харалтыг ашиглах ба систолын үед хавхлагыг үнэлнэ. Хавтасын нийлэлт нь диастолын үед гурван хавтаст зураглалыг өгч болно.
  • Хоёр хавтаст аортын хавхлагыг олдмол аортын стенозоос ялгахад бэрхшээлтэй байж болно. Хоёр хавтаст аортын хавхлагаас үүдэлтэй аортын стеноз нь ихэвчлэн шинж тэмдэг бүхий байж 20-50 насанд тохиолдоно. Харин шохойжилт бүхий аортын стеноз нь нас ахисан үед тохиолдоно.

The Echocardiographer's Pocket Reference, page 32-42

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл