Хэвлийн аортын аневризм гэж юу вэ?
Хэвлийн аортын аневризм нь аортын ханын давшингуй хэврэгшилтээс шалтгаалж бий болох ба үүний улмаас судас тэлэгдэнэ (бөмбөлөг хэлбэртэй). Аневризм нь улам томорсоор байдаг ба оношилж, эмчлээгүй бол эцэстээ урагддаг. Аневризм нь аортод тохиолдох нь түгээмэл ба голчлон цээж болон хэвлийн артерид тохиолдоно.
Жил бүр аневризм урагдсантай холбоотой ойролцоогоор 15000 нас баралт тохиолддог. Аневризмын урагдал нь 50-аас дээш насныхны нас баралтын 10 дугаарт орох шалтгаан болж байна. Аневризмын урагдал нь яаралтай бөгөөд тухайн хүний амийг аврах, хүндрэлээс сэргийлэхийн тулд яаралтай процедур шаардлагатай болно.
Аортын ханан дахь уургууд болох эластин болон коллаген энэхүү том артерид бат бөх, уян хатан чанарыг олгодог. Энэ нь гар хөлийн булчин шөрмөстэй адилхан. Аневризм нь эдгээр уургуудын давшингуй задралын улмаас бий болох ба энэ нь аортын ханыг хэврэг болгож бөмбөлөг мэт тэлэгдэхэд хүргэнэ. Коллаген болон эластин зэрэг эдгээр уургууд нь насжих тутам аажим элэгдэж байдаг.
Атеросклерозтой холбоотой үрэвсэл нь энэхүү дегенератив процессыг хурдасгахад тусалсанаар аневризм залуу хүмүүст тохиолдоно. Биемахбодид төрөлхийн байдаг зарим энзимийн улмаас мөн аортын ханын коллоген, эластины задрал бий болно.
Ховор тохиолдолд аневризм нь халдварын шалтгаантай байж болно. Энэ тохиолдол дахь аневризмын шалтгаан хийгээд өсөлт хэрхэн явагддаг нь өнөөг хүртэл судлагдсаар байна.
Хэвлийн аортын аневризмын шинж тэмдэг
Ихэнх тохиолдолд хэвлийн аортын аневризм нь ямар нэг томоохон шинж тэмдэггүй байна. Зарим тохиолдолд өвчтөнд хэвлий, хэвлийн хажуу тал, нуруугаар өвдөлт мэдрэгдэнэ. Аневризмын 75% нь эрүүл мэндийн бусад асуудлын улмаас шинжилгээ (рентген г.м) хийлгэх үед илэрдэг.
Зарим хүмүүс мөн тэдний хөл гараар чимчигнэх, хүйт оргих, бадайрахыг мэдэрдэг.
Хэвлийн аортын аневризм нь ихээхэн түгээмэл байдлаар бусад ач холбогдол өгөхүйц эмгэгүүдтэй хавсарч илрэх ба тэдгээрийн менежментийн бүрдэл байдалтай байна. Эдгээрт ихэвчлэн: титэм артерийн эмгэг (45-55%), уушигны архаг бөглөрөлтөт өвчин (25-50%) болон бөөрний архаг дутагдал (4-17%) орно.
Хэвлийн аортын аневризмын эрсдэлт хүчин зүйл
Эрсдэлд дараах зүйлс орно
· 60-аас дээш нас
· Гэр бүлд хэвлийн аортын аневризм байсан өгүүлэмж
· Тамхи татдаг
· Зүрхний эмгэг болон захын артерийн эмгэгтэй байсан өгүүлэмж
· Цусны даралт өндөр байх
Хэвлийн аортын аневризмын эрсдэл нас дагаж нэмэгддэг. Хэвлийн аортын аневризм нь эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 5-10 дахин их байна. Тамхичидад тамхи татдаггүй хүмүүсээс 8 дахин их тохиолдоно.
Хэвлийн аортын аневризмыг хэрхэн оношлох вэ?
Хэвлийн аортын аневризмыг бодит үзлэгээр илрүүлж болох ч өнөө үед ихэвчлэн хэт авиан скан болон ангио-СТ скан ашиглан оношилж байна. Эдгээр нь энгийн, инвазив бус амбулаторийн түвшинд хийгдэх шинжилгээнүүд юм. Эдгээр шинжилгээнүүд нь мөн хамгийн оновчтой эмчилгээг тогтоох түлхүүр элемент болох хэвлийн аортын аневризмын хэмжээг хэмждэг.
Хэвлийн аортын аневризмын СТ скан
Эрт оношилгоо
Аортын аневризмыг эрт оношилсон үед эмчилгээ нь аюулгүй бөгөөд үр дүнтэй ба аневризм эмчлэгдэх боломжтой байна. Аневризм нь ихэвчлэн өөр бусад шалтгааны улмаас шинжилгээ хийх үед илэрдэг. Ихэнх өвчтөнүүд шинж тэмдэггүй байх ба хэрэв та эрсдэлтэй бол энэ талаар өөрийн эмчтэйгээ хэлэлцэх нь чухал.
Хэвлийн аортын аневризмын эмчилгээний анхдагч зорилго нь урагдалын улмаасх нас баралтаас сэргийлэх юм.
Шинж тэмдэггүй хэвлийн аортын аневризмыг нэгэнт илрүүлсэн бол хамгийн эхний асуулт нь урагдах магадлал юм. Урагдах магадлал нь эхний шинжилгээ (ихэвчлэн хэт авиа)-нд илрэх аневризмын хэмжээтэй хамааралтай байх ба энэ нь аневризмын диаметрээс шууд хамааралтай байна.
5 жилийн дотор урагдах магадлал аневризм 5см-ээс их бол 25-40%, 3,5-5см бол 5-7%, 3,5см-ээс бага бол 0% байна.
Хэвлийн аортын аневризмын эмчилгээний сонголт
Хэрэв хэвлийн аортын аневризмын диаметр 5-6см-ээс том (лемонтой ойролцоо хэмжээтэй) бол эмчилгээ шаардлагатай. Аневризмыг засах талаар эмчийн чинь шийдвэр аневризмын урагдах эрсдэл, мэс засал юмуу процедурын эрсдэл болон бусад урьдач нөхцөл байдлуудын эрсдэл зэрэгт суурилна. Жижиг аневризм нь нуруу болон хэвлийн өвдөлтийн шалтгаан болдог ба мөн адил эмчилгээ хэрэгтэй, ялангуяа эдгээр нь хурдан томорч буй үед.
Нэгдсэн Улсад хэвлийн аортын аневризмын мэс заслын эмчилгээ 50 гаруй жилийн өмнөөс хэвшсэн мэс засал болжээ. Энэ нь ихээхэн амжилттай бөгөөд найдвартай процедур байдаг. Мэс заслын үед мэс засалч хэвлийн зүслэг хийж дараагаар нь аортын эмгэгтэй хэсгийг Dacron юмуу Teflon залгаасаар сольж хэвийн аорттай болгоомжтой холбоно. Энэхүү залгаасыг мэс засалч оёж байрлуулна. Хэрэв хүндрэлгүй бол ихэнх өвчтөнүүд эмнэлэгт 5-10 өдөр байна. Мэс заслаас хойш бүрэн сэргэлт болж, өмнөх хэвийн амьдралдаа эргэн ортол 1-2 сар шаардагдана.
Энэхүү процедурыг хийж ирсэнээс хойшхи 50 жилийн баримтаар өвчтөнүүдийн 90-ээс дээш хувь мэс заслын дараа бүрэн эдгэрдэг байна. Өвчтөн нэгэнт эдгэрсэн бол тэдгээрийн аневризм бүрэн эмчлэгддэг ажээ.
Жил бүр мэс заслаар 40000 хэвлийн аортын аневризм эмчлэгддэг байна. Стандарт мэс засал эмчилгээ нь ихэвчлэн холбоотой хам эмгэгүүдийн улмаас хүндрэх нь элбэг ба дундаж нас баралт 2% байж өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд энэ нь 6% болж өсдөг.
Өндөр настай хүн ам нь өндөр эрсдэлтэй байдаг. Дунджаар 6 өдөр эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн 95% нь 2-3u цус дунджаар алддаг.
Судсан дотуурх эмчилгээ нь стандарт мэс заслын эмчилгээг бодвол инвазив багатай сонголт бөгөөд эмнэлэгт хэвтэлт, урхаг үлдэлт болон нас баралтыг бууруулах боломжтой юм.
Хэвлийн аортын аневризмын мэс заслын эмчилгээ
Хэвлийн аортын аневризмын инвазив багатай эмчилгээ
Катетерт суурилсан технологийн сүүлийн үеийн олот амжилтууд нь аортын аневризмын эмчилгээг шинэ түвшинд хүргэжээ. Орчин үеийн судсан дотуур залгаас хийх технологи нь хэвлийн аортын аневризмын эмчилгээг цавинд жижиг зүслэг хийж залгаас оруулах байдлаар хийх боломжтой болгосон байна. Судсан дотуурх арга зүйгээр залгаасыг цавины артериар катетер юмуу гуурс оруулж хүргэх боломжтой. Дараа нь рентген удирдлага ашиглан хэвлийн аортын аневризм бүхий байрлалд залгаасыг алдалгүй хүргэнэ. Залгаас нь аортын дотор задарч тэлэгдэх бөгөөд металл дэгээгээр байрлуулах нь оёдолоос илүү дээр байдаг. Эмнэлэгт хэвтэлт ихэвчлэн дөнгөж 1-2 өдөр байх ба ихэнх өвчтөнүүд ойролцоогоор 7 хоногийн дотор хэвийн амьдралын идэвхижил болон ажлаа үргэлжлүүлэх боломжтой болно. Бусад эрүүл мэндийн асуудалтай болон томоохон мэс заслыг тэсвэрлэх чадваргүй өвчтөнүүдэд эмчилгээг судсан дотуурх залгаасаар хийхийг зөвлөдөг.
Судсан дотуурх залгаас нь бүх тохиолдолд тохирохгүй байж болно. Судсан дотуурх залгаас нь тусгайлан үйлдвэрлэгдсэн байж хүн бүрийн анатомийн байрлалд тохирдоггүй. Анатомийн энэхүү иж бүрдэл хувилбаруудаас шалтгаалж залгаасын төрөл болон үйлдвэрлэгч ялгаатай байна. Энэхүү хязгаарлалтын улмаас бүх өвчтөнүүдийн зөвхөн 20-50% нь бөөрний доодхи хэвлийн аортын аневризмын судсан дотуурх эмчилгээнд тохирдог. Аневризмын морфологи, судасны анатоми болон багажны сонголтыг нарийн сайн хийснээр судсан дотуурх залгаасыг гэмтэлгүй оруулж, цус алдалтгүй суулгах боломжтой.
Хэвлийн аортын аневризмын судсан дотуурх эмчилгээ
Talent Stent Graft системийн хөгжил
1994 – Анхны хэвлийн аортын аневризмын амьтны имплант
1995 – Анхны хэвлийн аортын аневризмын хүний имплант, Австрали
1996 – Анхны хэвийн аортын аневризмын хүний имплант, Европ
1997 – Анхны FDA-аас сайшаасан хэвлийн аортын аневризмын клиник судалгаа
1998 – CE Mark-аас AAA/AUI Flex-Tip Delivery системийг сайшаасан
1999 - CE Mark-аас AAA/AUI CoilTrac Delivery системийг сайшаасан
2000 – CE Mark-аас Reliant Balloon-ыг сайшаасан
2001 - CE Mark-аас Occluder-ыг сайшаасан
2002 – Talent UniDOC, enhanced springs and medial c-bar
2003 – CE Mark-аас AUI two-piece kit-ыг сайшаасан
2004 – CE Mark ААА/AUI Xcelerent Delivery системийг сайшаасан
Talent AAA Stent Graft
Дэлхий нийтээр 20000 гаруй имплант тавигдаж батлагдсан
Хөдөлгөөнтэй бөгөөд бат бөх
Өргөн хүрээний өвчтөнүүдэд гайхалтай клиник үр дүнтэй
Олон зорилгоор хэрэглэж болно
Talent AAA Xcelerant Delivery System
Залагдалтыг сайжруулсан,
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team