Health News from Medical News Today


Thursday, September 22, 2011

Митрал стеноз

Митрал (хавхлагийн) стеноз (MS)-ийн хамгийн түгээмэл шалтгаан нь хэрэхийн эндокардит ба ховор тохиолдолд хавдар, бактерийн ургалт, шохойжилт болон тромбо шалтгаан болдог. Маш ховор тохиолдолд төрөлхийн юмуу олдмол стеноз митрал стеноз төрөлхийн тосгуур хоорондын таславчийн гажигтай хавсарсан байна (хуудас 204, Lutembacher-ийн хамшинж).
Диастолийн үед митрал хавхлагын хоёр хавтас шөрмөсөн татлагын хооронд нээлттэй хэвээр байна (А1). Хавхлагын цагирагийн түвшин дэх бүрэн нээлтийн талбай (OA) хэвийн үед 4-6см2 байна. Эндокардитад өртсөн үед шөрмөсөн татлага сунаж, нээлтийн талбай багасах ба хавтасууд зузаан, илүү хөшүүн болдог. Эхокардиографид урд хавтасын диастолын үед хойшлох хөдөлгөөн удааширч, А-ийн муруйлт багасах юмуу харагдахгүй болж, E-F хавтгай болж тодорхойлогдоно. E-С-ийн амплитут мөн багасна. Арын хавтас урагш чиглэлтэй хөдөлнө (хэвийн үед хойшоо хөдөлдөг). Түүнчлэн хавхлагын зузааралт мөн ажиглагдана (А3 дээр ягаанаар). Зүрхний авиануудын бичлэгээр (А2) зүрхний нэгдүгээр авиа чангарч (QRS бүрдэлийн эхлэлтэй холбоо хамааралтай), удааширна (90мс-ээс их, хэвийн үед 60мс байна). Зүрхний хоёрдугаар авиа митрал opening snap (MOS)-ийн араас дагалдах ба энэхүү MOS нь зүрхний оройд хамгийн сайн сонсогдоно. Хэрэв нээлтийн талбай 2.5см2-аас бага бол шинж тэмдэг (амьсгаадах, ядрах, цустай ханиах г.м) хүчилсэн биеийн ачааллын үед үүсч бий болно. Эдгээр шинж тэмдэг нээлтийн талбай <1.5см2 болсон үед өдөр тутмын ердийн ачааллын үед илрэх ба нээлтийн талбай <1см2 болсон үед тайван үед илэрч гарна. Нээлтийн талбай <0.3см2 болвол амьд явах боломжгүй.

Стенозоос шалтгаалж урсгалын эсэргүүцэл нэмэгдсэнээр диастолын үед зүүн тосгуураас зүүн ховдол руу хавхлагаар урсах цусны урсгал буурах ба улмаар зүрхний гаргалт буурна. Зүрхний гаргалт буурахад дасан зохицох гурван механизм үйлчилнэ (→А, дунд хэсэг). 
  1. Захын хүчилтөрөгчийн өтгөрүүлэлт. Артер-венийн хүчилтөрөгчийн ялгаа (AVDO2) нэмэгдэх (харин зүрхний гаргалт буурсан байна) 
  2. Зүрхний цохилт буурснаар нэгж хугацаан дахь диастолын дүүрэлтийн хугацаа нэмэгдэх (А4, ногоон сум). Ингэснээр шокын эзэлхүүн төдий хэмжээгээр ихсэх ба улмаар зүрхний гаргалт нэмэгдэнэ. 
  3. Хамгийн үр дүнтэй дасан зохицох механизм нь биеийн ачаалал болон хүнд зэргийн стенозын үед шаардлагатай болдог. Энэ нь зүүн тосгуурын даралт (PLA) нэмэгдэх бөгөөд ингэснээр тосгуур болон ховдолын хоорондох даралтын зөрүү ихэснэ (PLA-PLV; →А2, ягаан талбай). Улмаар диастолын урсгалын хувь хэмжээ(Qd) стенозыг үл харгалзан ихэснэ (үүний үр дүнд диастолын дунд үеийн шуугиан [MDM]; →А2).
Хэдий тийм ч өвчний цаашдын явц өндөр PLA-ийн сөрөг үр нөлөө болох зүүн тосгуурын гипертрофи болон тэлэгдлээр тодорхойлогдоно (ЭКГ-д Р митрал илрэх;А2). Эцэст нь  гэмтэл их болсон үед тосгуурын фибрилляци тохиолдох ба энэ үед систолын өмнөх кресцендо шуугиан (тогтвортой чангарч байгаад гэнэт зогсох шуугиан) (PSM; →А2) алга болно. Кресцендо шуугиан нь хэвийн агшиж буй тосгуурын систолын үе дэхь хурдтай урсгал (стенозын дараах турбулент)-аас шалтгаалсан байна. Фибрилляци болж буй тосгуур ашигтай агшилт үгүй болсноор тромб хэлбэржихэд түлхэц болдог (ялангуяа тосгуурын чихэвчид) ба улмаар шигдээс бүхий артерийн эмболи болох эрсдэл нэмэгдэнэ (ялангуяа тархинд;А, доод хэсэгт; мөн хуудас 240-ийг харна уу). Тосгуурын фибрилляцийн үед мөн зүрхний цохилт (ховдолын) мөн адил нэмэгдэх (тахиарритми; хуудас 186) ба систолтой харьцуулахад зүрхний мөчлөгийн диастолын хугацаа илэрхий буурна (нэгж хугацаан дахь диастолын дүүрэлтийн хугацаа ихээхэн богиносно; →А4, улаан сум). Гэсэн хэдий ч зүрхний гаргалт унахаас сэргийлж PLA улам нэмэгддэг. Дээрхтэй адил төстэй байдал тосгуур хэвийн  агшиж байх үед түр зуурын байдлаар (биеийн ачаалал) болон ялангуяа урт хугацаагаар зүрхний цохилт нэмэгдэх (жирэмсэн үед) зэрэгт илэрдэг нь ачаалал хэт нэмэгдэх шалтгаан болно (PLA↑↑).
Цаашид урсгал нэмэгдэх тутам даралт мөн адил ихэсдэг. Уушигны вен дэхь даралт ихссэнээр амьсгаадалт болон бронхийн венүүдийн варикозод хүргэдэг (венүүд урагдсанаар цустай ханиах шалтгаан болдог). Энэ нь цаашдаа уушиг хавагнахад (хуудас 80) хүргэж болох ба эцэст нь уушигны гипертензийн үр дүнд баруун зүрхний ачаалал нэмэгдэх ба баруун ховдолын дутагдалд хүргэнэ (хуудас 214).
Интервенци (мэс заслын валвотоми, баллоон тэлэлт юмуу хавхлага солих) хийхгүй бол шинж тэмдэг бүхий митрал стеноз бий болсноос хойш 10 жилийн дараа өвчтөнүүдийн дөнгөж хагас хувь нь амьд үлддэг. 

  
Эх сурвалж: 
Color Atlas of Pathophysiology / Heart and Circulation / Mitral Stenosis, page 194-195

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл