ХБЗ-н цочмог цус алдалт нь яаралтай тусламж шаардсан аминд тулсан эмгэг юм. Трецийн холбоо хүртлэх замыг ХБ дээд зам гэж үзнэ.
ХБ дээд замын ЦА нь жилд 100,000 хүн амд ойролцоогоор 100 тохиолддог. Дээд замын цус алдалт нь доод замтай харьцуулахад 4 дахин илүү бөгөөд өвчлөл болон үхлийн шалтгаан нь олон.
Варикозын бус гаралтай ХБДЗ-ын цус алдалтын оношлогоо эмчилгээ нь 20-р зууны сүүлээс идэвхгүй хэлбэрийн эзофагогастродиодинускопи эмийн эмчилгээтэй хамт, мэс заслын эмчилгээний интервенци шаардагдах хүртэл хөгжиж ирсэн.
Энэ сэдэвт варикозын цус алдалт нь ороогүй учир нь цус алдалтын доорх механизм нь өөр бөгөөд өөр эмчилгээ шаардагддаг.
Варикозын бус гаралтай цус алдалтуудын үндсэн механизм нь артерийн цус алдалтууд жишээлбэл шархлаат өвчин болон салстын гүнзгий урагдал эсвэл бага даралттай венийн цус алдалтууд жишээ нь telangiectasias, angiectasias. Варикозын цус алдалт нь үүдэн венийн даралт ихэдсэнээс улаан хоолойн болон ходоод венийн судас өргөсөн портын гаралтай гастропатид хүргэдэг.
Идэвхитэй цус алдалт бүхий шархлаа
ХБДЗ цус алдалт нь бусад өвчинтэй хавсарсан тохиолдолд цус алдалт болон үхэл илүү байдаг. 50,9% нь Хавсарсан өвчинтэй байсан гэж тэмдэглэгдсэн бөгөөд эрэгтэй /48,7%/ эмэгтэйд /55,4%/ ойролцоо тохиолддог байна. Нас баралтын 98,3% -д нэг эсвэл хоёр хавсарсан өвчтэй байсан байна. Өвчтөний нас баралтын анхдагч шалтгааны 72,3% нь хавсарсан өвчин нь болов.
Ач холбогдол бүхий хавсарсан эмгэг нь ихүүтэй хөгшин хүмүүст тохиолдож байна. Yavorski-ийн ретроспектив судалгаагаар нас барсан өвчтөнүүдийн 73,2% нь 60-аас дээш насныхан байжээ.
Ерөнхийдөө ХБДЗ-н цус алдалтын нас баралтын хувь нь ойролцоогоор 10% үздэг. Үргэлжилсэн цус алдалт болон дахин цус алдалт нь нас баралтыг ихэсгэдэг. Иймээс дахин цус алдах магадлал багатай болон хөнгөн хавсарсан өвчтэй өвчтөнөө өндөр эрсдэлтэй болон хүнд хавсарсан өвчтэй өвчтөнөөс ялган яаралтай хойшлуулашгүй арга хэмжээ авах шаардлагатай.
Хүчлийн шархлаат эмгэг болон ХБ дээд замын цус алдалт
Хүчлийн шархлаат эмгэг ХБ дээд замын цус алдалтын голлох шалтгаан болдог. Мэдээ баримтаас үзэхэд ХБДЗ-н 10,000 тохиолдлын 27-40% нь хүчлийн шархлаат өвчнөөс үүдэлтэй байна. Хүчлийн шархлаат эмгэгийн өндөр эрсдэлтэй бүлэгт архи хэтрүүлэн хэрэгдэг, бөөрний архаг дутагдалтай болон стеройдийн бус үрэвслийн эсрэг эм хэрэглэдэг хүмүүс орж байна.
Хүчлийн шархлаат эмгэг нь H.pylori-ийн халдвартай салшгүй холбоотой. H.pylori нь шууд бусаар салстын хамгаалах тогтолцооны алдагдалд болон ходоод болон 12 хуруу гэдэсний салстад үрэвсэл үүсгэж шууд нөлөөлдөг.
H.pylori-г устгахын тулд дахисан шархлаа болон шархлаанаас дахиж цус алдалдахыг багасгах хэрэгтэй. H.pylori-н эмчилгээ болон протоны шахуургын ингибиторыг хэрэглэсний үр дүнд ХБДЗ-ийн цус алдалтын хүчлийн шархлаат эмгээс шалтгаалсан цус алдалтын харьцаа буурсан гэж баримтаар үзэж байна.
12 хуруу гэдэсний шархлаа нь ходоодны шархлаанаас илүү их тохиолддог боловч цус алдалтын хувьд хоёулаа ижилхэн байдаг. Ихэнх тохиолдолд цус алдалтын шалтгааныг шархны суурийн артерийн гэмтэл үүсгэдэг. Цус алдалж буй судас нь 1,5мм-ээс их диаметртэй байх нь нас баралтыг ихэсгэх хувийг ихэсгэдэг. Цус тогтоох зорилгоор эхэн үед нь эндоскопи хийхэд үр дүнгүй байдаг. Ойролцоогоор өвчтөний 80%-д нь шархлаанаас алдаж буй цус өөрөө аяндаа тогтдог.
Цөөн тооны өвчтөнүүдэд дахисан цус алдалтууд байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн ахин цус алдуулах эрсдэлт хүчин зүйлүүдтэй холбоотой байдаг. Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүдэд: 60 дээш настай байх, коагулапати, шокийн байдал илэрсэн, идэвхтэй даралттай цус алдалт мөн зүрх судасны эмгэгтэй байх. Эдгээр нөхцөл байдлуудад тавилан муу бөгөөд нас баралтын хувь өндөр байдаг.
Аюултай нөхцөл байдал нь хэдийгээр шархлааны цус алдалттай холбоотой боловч, Sung-ийн судалгаагаар 10,428 тохиолдлын ихэнх нь энэ шалтгаанаар нас бараагүй байна. 577 нас баралтанд кохорт судалгаа хийхэд бараг 80% нь бусад шалтгаан буюу олон эрхтэний дутагдлаар нас баржээ. Эндээс хүчлийн шархлаат эмгэгийн цус алдалтын үед менежмент нь зөвхөн цус тогтооход чиглэх бус мөн уушиг зүрхний үхэл болон олон эрхтэний дутагдалд орох эрсдлийг багасгахад анхаарах хэрэгтэй гэж дүгнэжээ.
Хүчлийн шархлаанаас ахин цус алдах эрсдэл
Forrest анх удаа шархлааны цус алдалтыг ангилсан байна. Энэ ангилал дээр үндэслэн дахин цус алдах эрсдэлээс урьчилан сэргийлэх боломжтой юм. Цус алдах өндөр эрсдэлтэй шархлаануудад: артерийн идэвхтэй цус алдаж буй судас эсвэл нүдэнд харагдахуйц төвийсөн , цус алдаагүй байгаа шархлааны судасууд орно. Эндоскопийн илэрлээр зөхвөн шархлааны дахин цус алдах эрсдлийг үнэлэхээс гадна мэс заслын эмчилгээ хэрэгтэй эсэхийг тодорхойлдог.
H.pylori-ийн халдвартай өвчтөний цус алдалт дахин нь маш бага. Тиймээс цус алдалтаас сэргийлхээс илүү халварыг шургуу эмчилдэг байна.
H.pylori-н халдваргүй өвчтөнүүдэд шархлаа дахих болон цус алдахаас сэрийлж хүчлийн ялгаралтыг бууруулах мэс заслын ажилбар эсвэл удаан хугацааны эмийн эмчилгээ хийдэг байна.
Ходоод гэдэсний дээд замаас цус алдах бусад шалтгаанууд
ХБДэЗ-аас цус алдах өөр шалтгаануудад ходоодны шархны цус алдалтанд, Малори-Вейсийн цуурал, эрозитой гастрит, эзофагит, ходоодны хавдар болон ходоодны шархлаат леймиома ордог.
Элэгний архаг өвчтэй болон үүдэн венийн даралт ихдэлттэй хүмүүст варикозын цус алдалт болон порталын гастропати үүсч шархнаас цус алддаг.
ХБДэЗ-ийн цус алдалтыг үүсгэдэг ховор тохиолдлуудад аортэнтерийн цорго, ходоодны антрал судасны тэлэгдэл, Osler-Weber-Rendu хам шинж ордог.
Шархлаа хамааралт ходоод-гэдэсний дээд замын цус алдалт
Өмнө нь өгүүлж байснаар хүчлийн шархлаат эмгэг нь H.pylori-ийн халвартай холбоотой. Вирус нь салстын хамгаалах тогтолцоог алдуулахаас гадна ходоод болон 12 хуруу гэдсийн салстад үрэвслийн процессыг шууд үүсгэдэг.
Шархлаа-хамааралт ХБДэЗ-н цус алдалтын үед, шархлаа нь ходоод 12 хуруу гэдэсний салстыг гүнзгий гэмтээх бөгөөд үүнээс артерийн судасны хана нимгэрэх болон некроз болж псевдоаневризм үүсгэдэг. Нимгэрсэн хана нь урагдан цус алдалтанд хүргэдэг.
Судасны хананы хэмжээ маш багаар ихсэн өөрчлөгдөхөд цусны урсгал маш их хэмжээгээр ихсэн цус алдалтыг үүсгэдэг. Энэ нь ихэвчлэн настай хүмүүст хүнд хэлбэрийн гипотензи болон олон хүндрэлүүдэд хүргэдэг.
Нүдэнд харагдаж байгаа судсууд нь ихэвчлэн 0,3-1,8мм-ийн хэмжээтэй байдаг.
Том хэмжээний судаснуудаас маш их хэмжээний цус алдалддаг /цусгүй болтлоо/. Том судсууд нь ходоод болон 12 хуруу гэдэсний салстын доод давхрага болон серозон бүрхүүлийн гүнд оршдог. Ходоодны зүүн артерийн томоохон салаа нь бага махианы дээхэн талд, нойр булчирхай 12 хуруу гэдэсний артери болон түүний том салаа нь 12 хуруу гэдэсний булцууны ар доод хэсэгт байрладаг.
Бөөлжилт-хамааралт ходоод-гэдэсний дээд замын цус алдалт
Бөөлжилтын үед улаан хоолойн доод хэсэг болон ходоодны дээд хэсэгт хүчээр эсрэг урсгал үүсдэг. Бөөлжилт нь ямар ч шалтгаанаар үүсч болох бөгөөд улаан хоолой болон ходоодны дээд хэсгийн салстын урагдалд хүргэдэг.
Эх сурвалж:
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team