Health News from Medical News Today


Friday, March 27, 2009

Novel Ideas for Global Health: Сайн шумуул


Малари буюу Халуун хумхаа өвчнийг та бүхэн сонсож байсан биз ээ. Шимэгчээр үүсгэгддэг өвчнүүдээс хамгийн олон хүний аминд хүрдэг өвчинд тооцогддог энэ өвчнийг шумуул дамжуулдаг. Халуун хумхааг дамжуулдаг 400 гаруй зүйл шумуулууд байдаг. Монголчууд маань энэ өвчинтэй танил биш, учир нь манайд байдаггүй. Бид их азтай шүү.

Шумуулын талаар судалгаа хийж байсан болохоор хааяа энэ талаар юм хардаг юм. Тэгтэл их сонин юм оллоо.

Өвчин дамжуулагч шумуулыг вакцин тараагч тариур болгох санааг Японы Жичигийн Их Сургуулийн профессор Hiroyuki Matsuoka сэдэж the Bill & Melinda Gates Foundation- аас $100,000 грант авсан байх юм. 2007 онд энэ профессорын лабораторт очиход шумуулд ген суулгаж үржүүлэх ажлынхаа талаар ярьж байсан нь санагдаж байна. Ийм юм хийх гээд байж л дээ.

Ингээд шумуулыг өвчин дамжуулагч биш вакцин тараагч нисгэгч болгон хувиргах ажилд амжилт хүсье.

Бичсэн: Г.Дарамбазар


Дэлгэрэнгүйг эндээс уншина уу...

Thursday, March 26, 2009

Дөрвөн эмчийн түүх


20-р зууны эхэн үед Америкийн армид Шар чичрэг ( Yellow Fever) өвчнийг судлах комисс байлаа. Арми энэ өвчнийг судлах багуудыг байгуулсан байна. Нэг багийг Куба руу илгээсэн бөгөөд шар чичрэгийг шумуул дамжуулдаг эсэхийг тогтоох зорилготой байв. Багийг халдварт өвчин судлалаар мэргэжсэн эмч, судлаачид бүрдүүлж байв.

1900 оны 8-р сард судлаачид шумуулийг үржүүлж шар чичрэгийн вирусаар халдварлуулжээ. Тэгээд 9 хүнийг уг шумуулаар хазуулхад яасан ч үгүй. Дараа нь дахин 2 хүнийг хазуулахад хоёулаа шар чичрэгээр өвчилссөн байна.

Сүүлийн 2 хүнийг хазсан шумуулууд бусдаасаа илүү ахмад (олон хоногийн настай) болохыг эмч Jesse William Lazear тогтоож, шар чичрэгийг шумуул дамжуулдаг болохыг нотолжээ.

Lazear эмч өөрийгөө ч хазуулсан байна. Гэхдээ хэн ч яг яаж хазуулсаныг нь хараагүй байна. Тэр өөрөө бусдийг эмчилж байхдаа санамсаргүй хазуулсан гэж хэлсэн байдаг. Гэвч зарим хүмүүс түүнийг өөрөө шумуулыг гар дээрээ суулгаж хазуулсан гэж үздэг. Түүхчид даатгалын мөнгө гэр бүлдээ үлдээхийн тулд санамсаргүй хазуулсан гэж мэдүүлсэн байж магадгүй гэж дүгнэдэг юм.

Jesse Lazear шар чичрэгээр нас барсан бөгөөд багийхан энэ явдалд их цочирджээ. Гэвч судалгаа үргэлжилж олон хүн шумууланд хазуулах, өвчтэй хүний цусыг тариулах туршилтанд орсон байна. Хүмүүсийн зарим нь өвчилсөн хэдий ч бүгд эдгэрсэн байдаг.
Jesse Lazear шинжлэх ухаанд өөрийгөө зориулж 34 насандаа таалал төгсжээ.Судалгааны ажил шар чичрэг хэрхэн халдварладагыг тогтоосон тул энэ өвчнөөс хамгаалах аргыг олох дараагийн асуулт урган гарлаа. Судлаачид халдвартай шумууланд хазуулж эдгэрсэн хүмүүст дархлаа тогтож дахин өвчлөхгүй гэж таамаглаж байлаа. Энэ таамаглалыг шалгахын тулд судлаачид халдвартай шумууланд хазуулахыг зөвшөөрсөн хүн 100$ амлав.


19 хүн зөвшөөрсөн 18 нь Кубийн иргэн, 1 нь Америкийн иргэн Clara Maass байлаа. Тэрээр Кубийн шар чичрэгтэй өвчтөнүүдийг асарч байсан сувилагч хүн юм. Clara Maass 1901 оны 3 сараас 8 сар хүртэлх хугацаан нийтдээ 7 удаа халдвартай шумууланд хазуулжээ. 19 хүний зөвхөн нэг нь нас барсан байна. 7 дах удаагаа хазуулсанаас 6 өдрийн дараа Clara Maass нас баржээ. Түүний үхэл хүн дээр туршилт хийх эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлсэн бөгөөд судалгаа хаагдсан байна.

Куба, Америк улс хоёулаа түүний дүрийг марканд мөнхөлсөн ба төрсөн хот New Jersey -д нь байдаг эмнэлэгийг Clara Maass Medical Center гэж нэрлэдэг.


Matthew Lukwiya бол Уганда улсын Gulu дүүргийн Гэгээн Мари-гийн эмнэлэгийн эмч юм. 2000 онд энэ эмнэлэг Ebola -ийн халдварыг эмчлэх төв байлаа. Ebola цус алдалт үүсгэж үхэлд хүргэдэг, эмчилгээ олдоогүй байгаа вирус юм. Зөвхөн өвчилсөн хүний дархлааны систем л хүчтэй байвал амьд үлдэж чаддаг.

Lukwiya эмч халдварыг зогсоохын тулд шургуу ажиллаж байлаа. Өвчтөнүүдийг тусгаарлахын зэрэгцээ, ажилчидаа хамгаалах хувцас хэрэглэл байнга өмсөж байхыг үүрэг болгов. Нэгэн өдөр тэрээр Ebola-р нас барж байгаа өвчтөнөө сувилах хэрэгтэй болсон юм. Өвчтөн тэсэхээргүй байв. Тэр өвчтөн нь эмчтэй хамт ажиллаж байсан сувилагч байсан ба ханиалгаж, цус алдаж байлаа. Lukwiya эмч дүрмээ зөрчиж нүдэндээ хамгаалалтын шил зүүсэнгүй.

Matthew Lukwiya 2000 оны 12 сард 42 насандаа Ebola вирусын халдвараар нас баржээ. Угандачууд маш их эмгэнэн гашуудсан юм.


2003 оны 2-р сард Виетнамын Vietnam-France Hospital доктор Carlo Urbani- аас тусламж хүсчээ. Энэ итали эмч ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)-ийн Виетнам дахь мэргэжилтэн, өвчин судлаач байлаа.

Эмнэлэгийнхэн Carlo Urban-аас нэгэн үл мэдэгдэх халдварыг тодруулж өгөөч гэсэн байна. Тэр үүнийг шинэ халдвар гэж тогтоосон байна. Тэгээд энэ өвчний талаар бусад эмнэлэгүүдэд анхааруулжээ.

3 сарын 11 нд доктор Urbani-д амьсгалын замын хурц халдварын шинж илэрчээ. Үүнээс 4 өдрийн дараа ДЭМБ энэхүү өвчнийг дэлхийн хэмжээны аюул гэж зарласан юм. Carlo Urbani бол SARS хэмээх өвчний талаар анхааруулсан анхын эмч билээ. Тэрээр 2003 оны 3 сарын 29 нд 46 насандаа таалал төгсжээ.

Бичсэн: Г.Дарамбазар

Monday, March 9, 2009

Архаг пиелонефрит

ТОДОРХОЙЛОЛТ
Ерөнхий ойлголт
Архаг пиелонефрит нь бөөрний дахин давтагдсан болон тогтвортой халдвараас үүдэлтэй бөөрний гэмтэл юм. Энэ нь ихэвчлэн шээсний замын бөглөрөл, struvite чулуу, бөөрний дисплази зэрэг анатомийн томоохон гажуудал бүхий өвчтөнүүдэд, залуу хүүхдүүдэд харьцангуйгаар давсаг-шээлүүрийн рефлюкс (VUR)-ийн үед тохиолдоно. Зарим тохиолдолд архаг пиелонефрит нь залуу хүүхдүүдэд шээсний замын дахин давтагдсан халдварын үед хийгдсэн радиологийн баримт дээр үндэслэн оношлогддог. Давсаг-шээлүүрийн рефлюкс (VUR) нь төрөлхийн гажиг бөгөөд богино интрамурал сегментийн давсаг-шээлүүрийн хавхлагийн дутагдалын улмаас бий болно. Шээсний замын халдварын шинж бүхий залуу хүүхдийн 30-40%-д архаг пиелонефрит тохиолдох ба эдгээр хүүхдүүд нь бараг бүгдээрээ бөөрний сорвижилттой байдаг. Давсаг-шээлүүрийн рефлюкс нь мөн нугасны гэмтэлийн улмаас давсаг суларсан өвчтөнүүдэд тохиолдож болно. Давсаг-шээлүүрийн рефлюкс нь рефлюксийн нэмэгдэх зэргээс хамаарч дотроо 5 шатлалд (I-V) хуваагддаг.

Эмгэг жам
Архаг пиелонефрит нь бөөрний давшингуй сорвижилттой холбоотой ба рефлюкст нефропати зэрэг бөөрний төгсгөлийн шатны эмгэг (ESRD)-т хүргэж болно. Бөөрний дотоодод халдварлагдсан шээс рефлюкс болох нь бөөрний гэмтэлийг дэмжиж өгөх бөгөөд улмаар энэ нь сорви бүрэлдсэнээр эдгэрдэг. Зарим тохиолдолд цусан хангамжийн дутагдал бүхий бөөрний дисплазитай өвчтөнүүдэд сорви шээлүүрт бүрэлдэж болно. Халдваргүй рефлюкс нь гэмтэл үүсгэх байдлаараа харьцангуй бага байдаг. Дисплази нь мөн бөглөрөлд хүргэж болно. Өндөр-даралтат рефлюксийн сорвижилт нь аль ч насныханд тохиолдож болдог. Зарим тохиолдолд хэвийн өсөлт хөгжилтийн дүнд 6 наснаас рефлюкс аяндаа алга болж болно.

Архаг пиелонефритийн патогенезид дараах хүчин зүйлс нөлөөлж болно.
1. Өвчтөний хүйс ба түүний сексийн идэвхижил
2. Жирэмслэлт. Энэ нь бөөрний гэмтэл, бөөрний үйл ажиллагааны алдагдалыг даамжруулж болно.
3. Удамын хүчин зүйл
4. Бактерийн хоруугийн хүчлүүр
5. Мэдрэлийн шалтгаант давсагны дисфункци
Бөглөрөлттэй тохиолдолд бөөр нь буглаажсан хөндийнүүдээр дүүрч болно.

Тархалт

Америкийн нэгдсэн улсад
Давсаг-шээлүүрийн рефлюкс нь шээсний замын халдвартай хүүхдүүдийн 30-45%-д тохиолддог.
Архаг пиелонефриттэй өвчтөнүүдийн ах, эгч нарт давсаг-шээлүүрийн рефлюксийн тархалт ойролцоогоор 35%-тай байдаг.
VUR болон архаг пиелонефрит нь Африк гаралтай Америк хүүхдүүдийн дунд цагаан арьст хүүхдүүдээс харьцангуй цөөн байдаг.

Нас баралт/Үлдэц урхаг
Архаг пиелонефриттэй хамаарал бүхий нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхцөл байдлуудад дараах зүйлс орно.
1. Давшингуй бөөрний сорвижилт
2. Протейнури
3. Гипертензи
4. Бөөрний төгсгөлийн шатны эмгэг
5. Гломерулосклероз давамгайлах
6. Ксантогрануломатозны пиелонефрит (XPN). XPN нь өвчтөнүүдийн 8,2%-д тохиолдох ба пионефроз бүхий өвчтөнүүдийн 25%-д тохиолддог.

Арьсны өнгө
Архаг пиелонефрит нь цагаан арьст хүүхдүүдэд Африк гаралтай Америк хүүхдүүдээс 3 дахин их байна.

Хүйс
Архаг пиелонефрит нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 2 дахин их байна.

Нас
Архаг пиелонефрит нь нялх болон залуу хүүхдүүдэд (2 наснаас доош) том хүүхэд болон насанд хүрэгчдээс илүү түгээмэл тохиолддог.

ЭМНЭЛ ЗҮЙ
Анамнез
• Давсаг-шээлүүрийн рефлюкс нь ихэнх тохиолдолыг пренатал үеийн хэт авиан илэрцүүд дээр үндэслэн магадлаж болно.
• Архаг пиелонефриттэй өвчтөнүүд нь дараах өгүүлэмжтэй байдаг:
o Халууралт
o Сул дорой биетэй
o Дотор муухайрна, бөөлжинө
o Цавьны өвдөлт эсвэл дисури
• Зарим хүүхдүүдэд өсөлтийн дутагдал илэрч болно.

Бодит үзлэг
• Дараах зүйлс тэмдэглэгдэж болно:
o Гипертензи
o Залуу хүүхдүүдэд өсөлтийн дутагдал
o Цавь орчмоор эвгүйрхэх

Шалтгаан
• Архаг пиелонефрит нь бөөрний дахин давтагдсан болон тогтвортой халдвараас үүдэлтэй бөөрний гэмтэл юм.

ЯЛГАХ ОНОШ
Azotemia
Pyonephrosis
Chronic Renal Failure
Tuberculosis
Hypertension
Uremia
Nephrolithiasis
Xanthogranulomatous Pyelonephritis
Perinephric Abscess
Pyelonephritis, Acute

Анхаарал хандуулах хэрэгтэй асуудлууд
Analgesic abuse nephropathy
Renal tuberculosis
Renal malakoplakia

ШИНЖИЛГЭЭ
Лабораторын шинжилгээ
• Шээсний шинжилгээ
• Шээсний шинжилгээгээр пиоури илэрч болно.
• Шээсний өсгөвөр. Escherichia coli болон Proteus зэрэг ихэнхдээ грамм сөрөг бактери ургана.
• Шээсний өсгөвөр сөрөг байх нь архаг пиелонефрит гэсэн оношийг үгүйсгэхгүй.
• Протейнури илэрч болох ба энэ нь өвчний тавилан таагүй болохыг илтгэх хүчин зүйл юм.

• Сийвэнгийн креатинин болон цус шээсний азотын хэмжээ нэмэгдэх (азотеми).

Дүрс оношилгоо
• IVU-ийн илэрцүүд нь пиелонефритийн оношийг батлахад туслах ба холтослогийн сорвижил бүхий аяганцарын тэлэгдэл болон мохойжилт илэрдэг. Шээлүүрийн тэлэгдэл болон бөөрний хэмжээ жижгэрсэн байж болно.
• Voiding cystourethrogram (VCUG)-ийн илэрцүүд нь шээс бөөрний тэвшинцэр лүү рефлюкс болж буйг, томоохон хэмжээний рефлюкс бүхий хүүхдүүдэд шээлүүрийн тэлэгдэл байгааг илрүүлнэ.
• Technetium dimercaptosuccinic acid бүхий радиоизотопийн скан нь бөөрний сорвижилтыг илрүүлэхэд IVU-г бодвол бөөрний илүү мэдрэг байна. Энэхүү тестийг хүүхдийн нефрологи болон радиологич эмч нар илүүд үздэг ба учир нь энэ мэдрэг бөгөөд хялбар шинжилгээ юм.
• Цистоскопийн шинжилгээ нь шээлүүрийн амсар дахь рефлюксийг баталж харуулдаг.
• Бөөрний хэт авиан шинжилгээ нь чулуу байгаа эсэхийг харуулна.
• СТ скан нь XPN-ийг оношлох туслана.
• Бөөрний хэт авиан шинжилгээ нь чулуу байгаа эсэхийг харуулах боловч рефлюкст нефропатиг оношлох мэдрэг арга биш юм.

Процедур
• Цистоскопийн илэрцүүд нь шээлүүрийн амсар дахь урьд өмнөх рефлюксийг батлан харуулах ба энэ үед VCUG-ийн шинжилгээгээр рефлюкс илрэхгүй байх нь бэлгийн бойжил гүйцсэнтэй холбоотой рефлюкс аяндаа арилсанаас болдог.

Гистологийн илэрцүүд
Рефлюкст нефропатийн үед бөөрний биопсийн материалд гломерулосклероз давамгайлж харагдана. XPN-ийг бөөрний malakoplakia-аас ялгахдаа Michaelis-Gutmann-ы бие илэрсэн эсэх дээр үндэслэдэг.

ЭМЧИЛГЭЭ
Эмийн эмчилгээ
• Давсаг-шээлүүрийн рефлюксийн I болон II үе
o Энэ үед шээс шээлүүр болон бөөрний тэвшинцэр лүү рефлюкс болсон байх ба шээлүүрийн тэлэгдэл байхгүй байна.
o Аmoxicillin, trimethoprim/sulfamethoxazole (Bactrim), trimethoprim ганцаар эсвэл nitrofurantoin зэрэг антибиотикоор эмийн эмчилгээ хийхэд гол төлөв үр дүнтэй байдаг.
o Антибиотик эмчилгээг бэлгийн бойжил гүйцтэл эсвэл рефлюкс зогстол үргэлжлүүлнэ.
o Энэ тохиолдолд рефлюкс аяндаа зогсох ба мэс засал хийх шаардлагагүй.

• Давсаг-шээлүүрийн рефлюксийн III болон IV үе (хүнд рефлюкс)
o Birmingham-ын рефлюксын судалгаа (хүүхдийн олон улсын рефлюксын судалгаа)-ны мэдээгээр рефлюксын эмийн болон мэс заслын эмчилгээ нь ижил үр нөлөөтэй гэж үзсэн байна.
o Хүнд рефлюксийн үеийн мэс засал эмчилгээ нь шээлүүрийг дахин суулгах юм.
o Мэс заслын заалтад дараах зүйлс орно:
 Эмийн эмчилгээнд сайжралгүй шинэ сорви бий болох
 Эмэгтэйчүүдэд бэлгийн бойжил гүйцсэний дараа рефлюкс тогтвортой байх (мэс засал эмчилгээ нь пиелонефрит, жирэмсэн үед аборт хийх зэрэг байж болох хүндрэлээс сэргийлдэг)

Мэс засал эмчилгээ
• Мэс засал эмчилгээний заалтад дараах зүйлс орно:
o Эмийн эмчилгээнд үр дүнгүй байх
o Мэдрэмтгий өвчтөнд шинэ халдвар бий болох
o Төрөх насны эмэгтэйчүүдэд мэс засал эмчилгээ үр дүнтэй гэж үзвэл
• Мэс заслаар тохиромжтой материал ашиглан шээлүүрийг дахин суулгана.

Хоолны дэглэм
• Хоолоор уураг авалтыг хязгаарлах нь бөөрний давшингуй гэмтэлийг бууруулж болно.

ЭМҮҮД
Пенициллин (амокциллин) болон нэгдүгээр үеийн цефалоспорины эмүүдийг сонгох ба учир нь грамм сөрөг бактерийн эсрэг идэвх сайтай ба амаар хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Нярай хүүхдэд амокциллин эсвэл цефалоспорины аль нэгийг сонгоно. Өвчтөн 3-6 настай болоход эмчилгээг sulfamethoxazole юмуу nitrofurantoin-оор солино. Том хүүхэд болон насанд хүрэгсэдийг trimethoprim-sulfamethoxazole (Bactrim)-оор эмчилнэ. Нэг удаа нэг антибиотик сонгож олон дахин сольж байх дэглэм нь тэсвэрт байдал үүсэхээс сэргийлэхэд тустай.

Антибиотикууд
Amoxicillin (Amoxil)
Идэвхитэй хуваагдалын үед эсийн ханын мукопептидын синтезийг саатуулснаар мэдрэмтгий бактерийн эсрэг бактерицид үйлчилгээ үзүүлнэ.
Adult
500 mg PO q8h
Pediatric
125 mg PO q8h

Cephalexin (Keflex)
Нэгдүгээр үеийн цефалоспорин бөгөөд бактерийн эсийн ханын синтезийг дарангуйлснаар бактерийн өсөлтийн саатуулна. Хурдан үрждэг организмын эсрэг бактерицид үйлчилгээтэй.
Adult
500 mg PO qid
Pediatric
25-50 mg/kg/d PO divided qid; not to exceed 4 g/d

Trimethoprim and sulfamethoxazole (Bactrim DS, Septra DS)
Гидрофолийн хүчлийн синтезийг дарангуйлснаар бактерийн өсөлтийг дарангуйлна. Pseudomonas aeruginosa-аас бусад шээсний замын түгээмэл патогений эсрэг антибактериал үйлчилгээтэй.
Adult
1 DS tab (TMP 160 mg/SMZ 800 mg) PO bid
Pediatric
8-12 mg/kg/d (TMP component) PO divided bid

Nitrofurantoin (Furadantin, Macrodantin)
Нийлэг нитрофуран нь ацетилкоэнзим А-г дарангуйлснаар бактерийн нүүрсусны метаболизмыг саатуулна. Бага тунгаараа (5-10 mcg/mL) бактериостатик, их тунгаараа бактерицид үйлчилгээтэй.
Adult
50-100 mg PO hs
Pediatric
Not established

ДЭГЛЭМ
Эмнэлэг дэхь болон эмнэлэгээс гадуур эмийн эмчилгээ
• Залуу хүүхдүүдэд амокциллин болон нэгдүгээр үеийн цефалоспорины аль нэгийг сонгоно.
• Хүүхэд 3-6 сартай болоход эмчилгээг sulfamethoxazole юмуу nitrofurantoin-оор солино.
• Нэг антибиотик сонгон олон дахин өөрчлөх дэглэм нь тэсвэрт байдал үүсэхээс сэргийлэхэд тустай.

Хориглох болон цээрлэх зүйлс
• Хоолны дэглэм: Хоолоор авах уургийг хязгаарлах нь бөөрний давшингуй гэмтэлийг бууруулдаг.
• Гипертензийн эмчилгээ: Цусны даралтыг тогтвортой хянах нь бөөрний дутагдалын явцыг бууруулдаг. Энэ зорилгоор ACE дарангуйлагчдыг хэрэглэх нь ихээхэн үр дүнтэй.
• Жирэмслэлт: Бөөрний үйл ажиллагааг хянаж, болгоомжтой байх нь ашигтай. Шээсний замын халдвартай юмуу бактерури бүхий өвчтөнд бөөрний дутагдал, преэклампси болон абортоос сэргийлж эмчилгээг идэвхитэй хийнэ.
• Хяналт: Давсаг-шээлүүрийн рефлюкс бүхий өвчтөний ах эгч нартбөөрний хэт авиан шинжилгээг зөвлөнө. Хэрэв хэвийн бус өөрчлөлт илэрвэл VCUG хийнэ.

Хүндрэл
• Протейнури
• Гломерулосклероз давамгайлах
• Бөөрний давшингуй сорвижилт нь бөөрний төгсгөлийн шатны эмгэгт хүргэх
• XPN (нийт тохиолдолын ойролцоогоор 8,2%-д нь тохиолдоно)
• Пионефроз (бөглөрөлт бүхий үед тохиолдож болно)
• Бөөрний давшингуй сорвижил (рефлюкст нефропати)
o Давсаг-шээлүүрийн рефлюкст бөөрний сорви нь ихэнхдээ пиелонефрит анх удаа оношлогдоход бий болчихсон байдаг.
o Өвчтөнүүдийн 3-5%-д анх оношлогдсоноос хойш дахин шинэ сорви үүсч бий болдог.
o Бөөрний сорвижилын үйл явц нь өвөрмөц антибиотик эмчилгээг түргэн эхэлсэн эсэхтэй урвуу хамааралтай байна.
o Шинэ сорви илрэх нь ихэнхдээ шинэ халдварын тохиолдол байгааг илтгэнэ..
• Гипертензи
o Энэхүү эмгэгтэй хүмүүст гипертензи нь бөөрний үйл ажиллагаа хурдтайгаар алдагдахыг нэмэгдүүлдэг.
o Рефлюкст нефропати нь хүүхдийн гипертензийн хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд давсаг-шээлүүрийн рефлюкс болон бөөрний сорви бүхий хүүхдүүдийн 10-20%-д тохиолдоно.
o Рефлюкс арилснаар гипертензи засагддаггүй байна.

Тавилан
• Давсаг-шээлүүрийн рефлюксийн шалтгаант архаг пиелонефриттэй хүүхдүүдэд рефлюкс аяндаа зогсдог ба ойролцоогоор 2%-д давшингуй бөөрний дутагдал үүсдэг бол 5-6%-д нь гипертензи зэрэг урт хугацааны хүндрэл бий болдог.
• Birmingham-ийн рефлюксийн судалгаагаар бөөрний гэмтэлийг саатуулах эмийн болон мэс заслын эмчилгээ нь адилхан үр нөлөөтэй гэж үзжээ.
• Бүх хүүхдүүд эмийн эмчилгээ авч байх нь зүйтэй юм.

Эх сурвалж: www.emedicine.com / Nephrology / Tubulointerstitial Diseases of the Kidney / Pyelonephritis, Chronic

Wednesday, February 18, 2009

Дархлааны эсүүд

Дархлааны хариу урвал нь олон төрлийн эсүүдийн харилцан үйлчлэлийн дүнд тэдгээрээс ялгарах уусамтгай молекулаар (цитокин) дамжин явагдана.

Залгиур эсүүд.

Мононуклеар залгиур эс. Эдгээр нь харьцангуй удаан амьдардаг мононуклеар эгнээний эсүүд бөгөөд ясны чөмөгний эх эсээс (stem cell) үүсч хүний биеийн янз бүрийн эрхтэнд тархан эмгэгтөрөгчтэй учрах хамгийн дөхөмтэй байршилд оршдог. Жишээ нь, Купферийн эс элэгний синусойдын цусны судасны дагуу цувран байрладаг бол үений хөндийд А эсүүд цуварч байрладаг. Эдийн макрофаг нь цусны моноцит эсээс үүсэлтэй, өөрөөр хэлбэл, цусан дахь моноцит эдэд нэвчин байршиж эдийн макрофаг болон хөгждөг. Моноцит/макрофаг нь антигенийг олон удаа залгих чадвартай бөгөөд антигенийг Т эсэд маш сайн илчилдэг.

Полиморф бөөмт нейтрофил. Залгиур эсийн нэг төрөл бол полиморф бөөмт нейтрофил юм. Цусны лейкоцитын дийлэнх хэсгийг нейтрофил бүрдүүлдэг бөгөөд үрэвслийн голомт руу хамгийн түрүүнд нүүдэллэдэг анхдагч залгиур эс юм. Нейтрофил нь фагоцитозыг зөвхөн нэг удаа хийгээд үхдэг богино настай эс байдаг.

Лимфоцит. Лимфоцит нь өвөрмөц дархлааны хариу урвалд гол үүргийг гүйцэтгэдэг.

В лимфоцит. В эс нь өөрийн гадаргууд илрэх антиген-өвөрмөц рецептороор (ВСR-В сеll receptor) антигентай харилцан үйлчлэх ба үүний үр дүнд B эс идэвхжин олширч сийвэнт эс болон хөгждөг. Сийвэнт эс эсрэгбие хэмээх уургийн молекулыг нийлэгшүүлнэ. Эсрэгбие нь гликопротейны полипептид гинжнээс тогтох ба цус, эдийн шингэнд агуулагдана. Үүссэн эсрэгбие нь В эсийг анх сэдээсэн тэр антигентай л холбогдох онцгой өвөрмөц бүтэцтэй молекул.

Т лимфоцит. Т эсийн хэд хэдэн бүлэг байх ба эдгээр нь өөр өөр үүргийг гүйцэтгэнэ. Мононуклеар залгиур эстэй харилцан үйлчилж вдэвхжин эсийн доторх эмгэгтөрөгчийг устгахад тусалдаг Т эсийг Тh1 (Т helper) гэж нэрлэдэг. Харин В эсийн хуваагдал, ялгаран хөгжил, эсрэгбиеийн үүсэлтийг дэмждэг Т эсийг Тh2 гэнэ. Нөгөө хэсэг нь хавдрын эс болон вирусээр халдварлагдсан эсийг задалж устгах үүрэгтэй CTL (Cytotoxic T Lymphocyte) буюу эс хордуулагч Т эс юм. Антиген илчлэгч эс буюу АРС-ийн (Antigen Presenting Cell) гадаргууд эдийн тохирооны их бүрдлийн молекултай (МНС-Major Histocompatibility Complex) холбогдон илчлэгдсэн антигенийг Т эсийн антиген өвөрмөц рецептор (ТСR-T cell receptor) танина. Энэ нь В эсийн ВСR-тай ижил үүрэгтэй. Т эс нь бусад эсэд дохионы үүрэг гүйцэтгэх цитокиныг ялгаруулах, эсвэл эс-эс хоорондын шууд харилцан үйлчлэлийн замаар үүргээ гүйцэтгэдэг. СТL нь вирусээр халдварлагдсан эсийг таньж устгадаг.

NK (Natural killer). Том мөхлөгт лимфоцит нь (LGLs-Large granular lymphocytes) хавдрын эс ба вирусээр халдварлагдсан эсийг өвөрмөцөр таньж устгана. СТL-ээс ялгаатай нь МНС молекулаа гээсэн эсвэл түүний илрэл нь багассан эсүүдийг таних чадвар өндөртэй юм. Эдгээр эсийг NK эс гэж нэрлэдэг.

Үрэвслийн бусад эсүүд.

Базофил ба шигүү мөхлөгт эс (ШМЭ). Эдгээр эсийн цитоплазмд том мөхлөгүүд орших ба цочруулын үйлчлэлээр задарч үрэвслийг үүсгэх болон дархлааны урвалыг хянах үйлчлэлтэй янз бүрийн медиаторууд чөлөөлөгдөнө. ШМЭ нь эд эрхтэний цусны судасны ойролцоо байрладаг учир зарим медиатор нь судасны эндотельд үйлчилдэг. Базофил нь ШМЭ-тэй төстэй үүрэгтэй ч цусаар байнга эргэлдэж байдаг эс юм.

Эозинофил. Эозинофил нь том хэмжээний шимэгч тухайлбал, шистосом зэрэгтэй холбогдож өөрийн мөхлөг дахь суурилаг уургаа ойр орчимд нь ялгаруулах замаар устгах чадвартай.

Тромбоцит. Эдгээр нь цус бүлэгнэх үед мөн дархан бүрдэл үүсэхэд идэвхжин үрэвслийн медиаторууд ялгаруулдаг.


Tuesday, February 17, 2009

Төрөлхийн ба өвөрмөц дархлаа

Дархлааны хариу урвал нь
1. Эмгэгтөрөгч болон бусад харийн биетийг таних
2. Таньсан эмгэгтөрөгчөө устгах, биеэс зайлуулах гэсэн үндсэн үйлээс бүрдэнэ.
Дархлааны хариу урвалыг
• Төрөлхийн буюу өвөрмөц бус (nonspecific immune system)
• Олдмол буюу өвөрмөц гэж хуваадаг. (specific immune system)
Төрөлхийн буюу байгалийн дархлаа нь антигенд тухайлсан өвөрмөц чанаргүй бол олдмол буюу өвөрмөц дархлаа нь тодорхой нэг антигенд өвөрмөц байдаг. Мөн төрөлхийн дархлаа нь тухайн эмгэгтөрөгч давтан халдварлахад түүнд тохирч хувирдагтүй бол өвөрмөц дархлаа нь улам боловсронгуй болж хувирч байдаг. Өөрөөр хэлбэл, өвөрмөц дархлааны хариу урвалын үед тухайн антигенд өвөрмөц санамжийн эсүүд (mеmогу сеll) үүсэх ба үүний үр дүнд тухайн эмгэгтөрөгч дахин халдварлахаас сэргийлж чаддаг. Тухайлбал, улаан бурхан, сахуугийн халдварын дараа насан туршийн дархлаа тогтдог. Өвөрмөц дархлаа нь дараах 2 үндсэн шинжтэй
• Дархлааны ой санамж
• Өвөрмөц чанар

Залгиур эс ба төрөлхийн дархлааны урвал. Лейкоцитын нэг чухал бүлэг бол залгиур эс юм. Үүнд: моноцит, макрофаг, полиморф бөөмт нейтрофил багтана. Эдгээр эсүүд нянтай холбогдон, залгиж устгадаг. Залгиур эсүүд нянгийн янз бүрийн хэсгүүдтэй өвөрмөц бусаар холбогдох чадвартай. Өөрөөр хэлбэл, нян бүрийг таньж, холбогдох механизм нь ижилхэн. Залгиур эсүүд нь халдварын эсрэг хамгаалалтын эхний шугаманд үйлчилдэг.
Лимфоцит ба өвөрмөц дархлааны хариу урвал. Лейкоцит эсийн бас нэг чухал бүлэг бол өвөрмөц дархлааны үндсэн хэсгийг бүрдүүлдэг лимфоцит юм. Лимфоцит нь цус, эдэд байршиж эсийн гаднах болоод эсийн доторх эмгэгтөрөгчийн аль алиныг өвөрмөцөөр таньдаг. Лимфоцитыг Т, В ба 0 эс гэсэн үндсэн 3 бүлэгт хуваана. В эсүүд нь антиген гэж нэрлэдэг бай молекулыг өвөрмөцөөр таньж улмаар эсрэгбие хэмээх уургийн молекулыг үйлдвэрлэдэг. Эсрэгбие нь эсийн гаднах антигентай холбогдож түүнийг саармагжуулна. Антиген гэдэг нь эмгэгтөрөгчийн гадаргуугийн молекул эсвэл түүний ялгаруулж буй хор юм. Т лимфоцит нь дархлааны өвөрмөц хариу урвалд олон янзын үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, В эсийн ялгаран хөгжил, эсрэгбие үүсэлтийг зохицуулах, залгиур эсүүдтэй харилцан үйлчилж залгисан эмгэгтөрөгчийг устгахад туслах, вирусээр халдварлагдсан эсийг таньж устгах гэх мэт.
Лимфоцит ба залгиур эсийн харилцан үйлчлэл. Дархлааны хариу урвалд лимфоцит ба залгиур эсүүд харилцан үйлчилж нэг нэгнийхээ идэвхийг зохицуулж байдаг. Тухайлбал, зарим залгиур эсүүд антигенийг залгин боловсруулж Т эсэд танигдах хэлбэрт хувирган Т эсийг өдөөнө. Үүнийг антиген илчлэх гэдэг. Т эс цитокин ялгаруулж залгиур эсийг идэвхжүүлэх ба залгисан эмгэгтөрөгчийг устгахад дэм болно. Мөн В эсээс ялгарах эсрэгбие нь антигенийг хучиж залгиур эсийн антиген таних чадварыг нэмэгдүүлдэг. Энэхүү харилцан үйлчлэлийн дүнд аливаа халдварын эсрэг төрөлхийн болон өвөрмөц дархлааны эффектор механизмууд оролцох боломжтой болдог.
Халдварын эхэн үед төрөлхийн дархлааны урвал давамгайлдаг бол хожуу шатанд нь өвөрмөц дархлааны урвал өрнөнө. Дархлааны санамжийн эсүүд үүссэнээр эмгэгтөрөгч дахин халдварлахад богино хугацаанд илүү үр дүнтэй хариу урвал өрнүүлэх боломжтой болдог.

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл