Health News from Medical News Today


Tuesday, March 23, 2010

Cold and flu - Ханиад ба томуу



Ханиад болон томуугийн аль алиных нь үед хамар битүүрэх, ядарч сульдах, хамар хоолой өвдөж, зовиурлах заримдаа халуурах зэрэг олон тооны шинж тэмдэг илэрдэгээс тэднийг нэгнээс ялгахад бэрхшээлтэй байдаг. Мөн түүнчлэн аль аль нь вирусын шалтгаант, өндөр халдвартай амьсгалын замын халдвар юм. Ханиад болон томуу нь хүнээс хүнд ханиах, найтаах юмуу вирусээр халдварлагдсан хүмүүсийн гар зэрэг вирус агуулсан гадаргуутай хүрэлцсэний дараа өөрийн нүд, хамар болон амандаа хүрэх үед дамждаг. Эрүүл байхын тулд анхаарах зүйлс нь гараа угаах, хэрэглэсэн эд зүйлсийг ариутгах түүнчлэн дархлаагаа дэмжих зэрэг бөгөөд эдгээр нь урьдчилан сэргийлэх түлхүүр хүчин зүйлс юм.
Ханиад нь жилд дунджаар 4 удаа дэгддэг ба улирлын хамаарал байдаггүй. National Institute of Allergy and Infectious Diseases-ийн мэдээлсэнээр хүүхдүүд хэдэн сард 12 удаа ханиад хүрч болдог байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол ханиад хүрэх нь илүү ба бүх амьсгалын дээд замын халдварын эрсдэл нь тамхичидад өндөр байдаг. Учир нь тамхи татах нь хамар болон хамрын ойр орчмын синусуудыг хуурайшуулдаг.
Ханиад нь ихэвчлэн богино хугацааны, бага зэргийн өвчлөл боловч өвөрмөц онцлогтой. Жишээ нь ханиад нь хоёрдогчоор чих болон синусын халдварт хүргэх ба эдгээр нь астма, эмфизем болон бусад уушигны архаг эмгэг бүхий хүмүүст онцгой аюул занал учруулдаг.

Томуу улирал нь ерөнхийдөө 12-3 сар хүртэл үргэлжилдэг ба энэ хугацааны турш хүн амын хагас нь томуугийн вирустэй учирсан байдаг. Энэ хугацаанд ханиад түр намждаг ба томуу нь ихээхэн залуу буюу настай хүмүүс болон чихрийн шижин, зүрхний эмгэг юмуу ДОХ зэргийн улмаас эсэргүүцэл буурсан хүмүүст аминд аюултай байна. Ихэнх хүмүүст томуу нь 2 долоо хоногийн дотор эдгэрдэг ба энэ хооронд ядарч сульдана. Өндөр эрсдэл бүхий бүлэгт илүү удаан хугацаагаар өвдөж болох ба хатгаа зэргээр хүндэрнэ. Томуугийн вакцин нь томууг үүсгэгч вирусээс өөрийгөө хамгаалахад туслах боловч томуугийн вирус нь бараг байнга мутацид орж байдгаас жил бүр шинэ вакцин шаардлагатай болдог.

Оношилгооны үе шат
Оношилгоо нь ихэвчлэн шинж тэмдэгт суурилна. Ерөнхийдөө та өөр бусад эрүүл мэндийн асуудалгүй юмуу шинж тэмдэг маш хүнд, хэдэн өдөрт намдахгүй биш л бол эмчээс зөвлөгөө авах шаардлагагүй.

Шинж тэмдэг
Ханиад
• Ихэвчлэн аажим явцтай, хоолой улайж хөндүүрлэх шинжээр эхэлнэ
• Хамраас ялгадас гарах хамар битүүрэх нь нэмэгдэнэ, хамраар амьсгалахад бэрхшээлтэй, хамрын синусуудын салст бүрхүүл хавагнасан
• Хоолой улайх, ханиалгах
• Толгой өвдөж болно
• Бага зэрэг халуурах

Томуу
• Толгой өвдөх, жихүүдэс хүрэх, хуурай ханиах болон ядарч сульдах байдлаар гэнэт эхэлнэ
• Эхэн үедээ 40°С-ээс өндөр халуурах ба хоёрдох юмуу гуравдахь өдрөөс буурна
• Хамар битүүрэх болон хоолойн улайлт дагалдана
• Хэдэн долоо хоногоор ядарч сульдана

Хэзээ эмчээс зөвлөгөө авах вэ?

Эмчийн анхаарал шаардлагатай зарим дохио шинжүүдэд дараах зүйлс орно:
• Амьсгалах үед цээжээр өвдөх
• Залгих болон амьсгалахад бэрхшээлтэй болох
• Дотор чихээр өвдөх
• Хүзүүний булчирхайнууд мэдэгдэхүйц хавдах
• Хамрын синусуудын хэсэгт нүүрээр хүчтэй өвдөх
• 72 цагаас дээш хугацаагаар 38°С-ээс дээш халуурах
• Толгой хүчтэй өвдөх
• Ханиах үед ногоон, шар эсвэл цустай цэр гарах

Хэвшсэн эмчилгээ
Худалдаанд шинэ вирусын эсрэг эмүүд гарч байгаа боловч амрах, шингэн их хэмжээгээр уух болон халуурах, булчин өвдөх зэрэгт аспирин, ибупрофен юмуу ацетаминофен (парацетамол) уух зэрэг хэвшсэн арга зам байсаар байна. Хэдий тийм ч томуугийн шинж тэмдэг бүхий хүүхэд, өсвөр насныханд аспирин агуулсан бүтээгдэхүүн өгөхгүй байх нь зүйтэй. Учир нь хэдий ховор боловч заримдаа Рей-ийн хамшинж гэгддэг аминд аюултай эмгэг үүсдэг байна.
Ханиад болон томуу нь вирусээр үүсгэгдэх тул ханиад болон томуу нь синус болон дотор чихний халдвар зэрэг бактерийн халдварыг үүсгээгүй л бол антибиотик хэрэглэх нь бага буюу огт үр нөлөөгүй байна. Эдгээр тохиолдолд антибиотик эмчилгээ хийх нь зүйтэй юм.
Томуугийн үед хамгийн сайн хэвшсэн арга хэмжээ бол хамгаалах бөгөөд томуугийн вакциныг томуугийн улирал эхлэхээс өмнө хийлгэнэ. Томуугийн вакцин нь эрүүл насанд хүрэгчидийг томуугаас 70-90 хувь сэргийлэх үр нөлөөтэй. Вакцин хийлгэж болохгүй хүмүүс (өндөгнөөс харшилтай юмууд саяхан өвдсөн (хатгаа г.м) учраас) болон вакцин хийлгээгүй өндөр эрсдэлтэй хүмүүст вирусын эсрэг эм тусална. Амантидин болон римантадин нь томуугийн А төрлийн өвчлөлийг багасгах ба өвчний эхний хэдэн хоногт тэдгээрийг өгнө. Шинэ эмүүд болох занамивир (Relenza)-ингаляциар өгдөг, озелтамивир (Tamiflu) А болон В төрлийн томуугийн вирусийг хоёуланг дарангуйлдаг гэж үздэг эдгээр эмүүдээр шинж тэмдэг илэрсэн эхний 2 өдрийн дотор эмчилж эхэлнэ. Relenza-г астматай, амьсгалалтын асуудалтай юмуу хүүхдэд зөвлөдөггүй. Хүүхдийг томуугаас сэргийлэхэд худалдаанд гараад буй хамрын цацлага хэлбэрийн вакцин (FluMist) үр нөлөөтэй нь тогтоогдоод байна.
Ханиад болон томуугийн эмчлэх өөр арга зам нь хамрын битүүг арилгах болон ханиалга намдаах эмүүд бөгөөд эдгээр нь шинж тэмдэгийг намдааж өгдөг боловч тэдгээрийг цусны даралт ихтэй, глаукомтай, чихрийн шижинтэй, зүрхний эмгэгтэй болон бусад олон өөрчлөлттэй хүмүүст анхааралтай хэрэглэх нь зүйтэй. Эмээс шалтгаалж илрэх гаж нөлөөнд нойрмоглох, толгой эргэх, нойргүйдэх зэрэг орно. Хэрэв эдгээр бүтээгдэхүүн нь таныг хамгийн ихээр зовоож буй шинж тэмдэгтэй тэмцдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь: антигистамин нь хамраас шингэн гоожих, нүднээс нулимс гарахын эсрэг үйлчилдэг бол аспирин юмуу ацетаминофен (парацетамол) нь өвдөлтийг намдаадаг.

Зовиурыг арилгах стратеги

Халдвар тараахаас сэргийлэх. Ханиад болон томууг үүсгэгч олонх вирус нь биеийн гадна, амьгүй обьект болон арьсан дээр 3-аас дээш цаг амьд байх боломжтой. Энгийн гар угаалт нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх боломжгүй юм. Хамар болон нүдэндээ хүрэхээс зайлсхийх хэрэгтэй ба хүрсэн тохиолдолд халдвар эдгээр хэсгээр биед амархан нэвтэрдэг.
Шингэн уу. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, хурдан ангижрахын тулд хамгийн багадаа 64 унци, архины бус, каффейнгүй шингэн өдөр бүр ууж байх хэрэгтэй. Та өөрийгөө хангалттай хэмжээний шингэн авч байгаа эсэхээ шээс чинь өнгөгүй болсоноор мэдэж болно. Хэрэв ажил болон амьдарч буй орчин чинь хуурайшилттай бол ус сайн хэрэглэх нь хамгаас чухал. Хуурай агаар нь таны хамрын хөндийн салстуудад жижиг цав үүсэхийг дэмжиж, халдвар таны биемахбодид тархахад хүргэнэ. Та өвдсөн бол бүлээн шингэн нь цэр ховхорход тустай.
Халуун чинжүү (чили)-г туршаад үз. Чили нь капсайциныг агуулдаг ба энэ нь хамар болон хамрын синусын битүүрлийг сулруулж өгдөг. Хоолойн өвдөлтийн шинж тэмдэгүүдийг намдаахын тулд гаатай таблет, цай болон хандмалыг туршиж болно. Хэдий тийм ч эдгээр нь туулгах нөлөөтэй байдгийг анхаарна уу.

Эх сурвалж: Nutraceuticals: The Complete Encyclopedia of Supplements, Herbs, Vitamins and Healin Foods, page 84

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл