Health News from Medical News Today


Monday, June 14, 2010

Asymptomatic Perioperative Arrhythmias Linked To Sudden Death

Судасны мэс засал нь ховдолын тахикарди (VT) зэрэг зүрх судасны хүндрэлтэй хавсарч болдог. Хэдий тийм боловч эдгээр хэм алдагдалууд нь эхэндээ шинж тэмдэггүй байж болох ба мэс заслын дараах, хожуу үеийн зүрхний шалтгаант гэнэтийн нас баралтын эрсдэлийг нэмэгдэхэд хүргэдэг. Netherland-ийн судлаачдын үзэж байгаагаар шинээр үүссэн мэс заслын өмнөх VT бүхий өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд оновчтой эмийн эмчилгээнээс гадна нэмэлтээр preemptive cardioverter defibrillator (өрссөн кардиоверци өгөгч дефибриллятор - ICD) суулгаж өгөх нь үр ашигтай гэж үзжээ. Тэдний энэхүү шинэ судалгааг 64 дэхь удаагийн Vascular Annual Meeting-д Society for Vascular Surgery-аас илтгэжээ.

Rotterdam дахь Erasmus Medical Center-ийн судасны мэс заслын тасгийн судалгааны багийн гишүүн Tamara Winkel, MD-ийн дурьдсанаар зүрхний хэм алдагдалгүй гэсэн өгүүлэмжтэй судасны мэс засал хийлгэсэн 483 өвчтөнөөс мэдээ материалыг цуглуулж мэс заслын өмнөх зүрхний эрсдэлт хүчин зүйлс, зүүн ховдолын үйл ажиллагаа, эмийн эмчилгээ болон мэс заслын өмнөх ишемиг тэмдэглэж авчээ.

"Судалгааны обекьтуудад шинээр үүссэн мэс заслын өмнөх VT-г тасралтгүй үргэлжлэх электрокардиографи (ЭКГ)-ийн багаж ашиглан 72 цагийн турш хянаж тодорхойлсон ба шинээр үүссэн мэс заслын өмнөх хэм алдагдал нь богино үргэлжилсэн, шинж тэмдэггүй, илрүүлэхэд бэрхшээлтэй байдаг зэрэг нь үнэн магадтай тохиолдолын тоог гаргахад чамлалттай байх шалтгаан болж байв. ЭКГ-н хяналтын үргэлжлэх хугацаа мэс заслаас нэг хоногийн өмнө эхэлж мэс заслын дараах 2 хоногийн турш үргэлжилсэн байсан" гэж Dr. Winkel хэлжээ. "Шинээр үүссэн мэс заслын өмнөх VT, удаан хугацааны VT 33 өвчтөн (7%)-д тодорхойлогдсон" гэж Dr. Winkel хэлжээ. "Мэс заслын өмнөх VT бүхий өвчтөнүүдэд зүүн ховдолын үйл ажиллагаа ач холбогдол өгөхүйц буурсан, статинаар эмчлэгдсэн байжээ"

Түүнчлэн Dr. Winkel-ийн дурьдсанаар VT бүхий өвчтөнүүд (30%)-ийг VT үгүй өвчтөнүүд (18%)-тэй харьцуулахад миокардийн ишемийн тохиолдол их байсан байна. Дунджаар 2 жилийн турш дагаж судлахад 56 өвчтөнд зүрхний шалтгаант нас баралт тохиолдсоны 48 нь гэнэтийн үхэл гэж ангилагдсан байжээ. Мэс заслын өмнөх VT бүхий бүх өвчтөнүүдийн долоо (21%) нь судасны мэс заслаас хойшхи 3 жилд зүрхний гэнэтийн үхлийн улмаас нас барсан байна. "Суулгаж хянах төхөөрөмж (implantable monitoring device) ашиглан ЭКГ-н хяналтын хугацааг уртасгаснаар бид шинээр үүссэн VT-ийн илүү олон тохиолдолыг тэмдэглэж авсан"

"Эрсдэлт хүчин зүйлсийг тооцсоны дараагаар шинээр үүссэн мэс заслын өмнөх VT нь зүрхний гэнэтийн үхэлтэй холбоотой ажээ" гэж Dr. Winkel мэдэгдсэн ба "Удаан хугацааны тасралтгүй үргэлжлэх зүрхний хяналтын суулгац нь эдгээр мэс заслын өмнөх хэм алдагдалыг илрүүлж эмчилгээ болон тавилангийн чухал үр дүнг гаргаж өгдөг" гэжээ.

Эх сурвалж:

Asymptomatic Perioperative Arrhythmias Linked To Sudden Death

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл