Германы Хавдарын Судалгааны Төв (Deutsches Krebsforschungszentrum, DKFZ)-ийн эрдэмтэд Нэгдсэн Улсын эрдэмтэдтэй хамтран зүрхний булчингийн үрэвслийн шалтгаан нь өвөрмөц төрлийн дархлааны эсүүдийн довтолгоон болдогийг тогтоожээ. Эдгээр дархлааны эсүүд нь өөрийн биемахбодийн эд рүү довтолдог ба учир нь тэд боловсрох явцдаа зөвхөн зүрхний булчинд илэрдэг уургийн эсрэг тэвчил үүсч чаддаггүй ажээ.
Зүрхний булчингийн үрэвсэл юмуу миокардит зэрэг нь ихэнхдээ аминд аюултай зүрх томролын урьдал хүчин зүйл болдог. Олон тохиолдолд найдаж болох сүүлийн эмчилгээ нь зүрх шилжүүлэн суулгах байдаг. Олон жилийн туршид анагаах ухааны баримт нотолгоонууд энэхүү аюултай үрэвсэл нь аутоиммун урвал буюу дархлаа тогтолцоо өөрийн биемахбод руу довтолсноос шалтгаалдаг гэж үзэж байгаа юм.
Хэдий тийм ч зүрхний булчингийн эдийг гэмтээдэг эсрэгбие юмуу дархлааны эсүүд тодорхойгүй хэвээр байсаар байна. Түүнчлэн зүрхний ямар уураг энэхүү аминд аюултай дархлаа довтолгооны бай болдог нь тодорхойгүй байгаа юм. Dana Faber Cancer Institute болон Нэгдсэн Улсын бусад судалгааны институти, Германы Хавдарын Судалгааны Төвийн Профессор Dr. Bruno Kyewski нарын хамтарсан баг эдгээр асуултын хариуг олсон байна.
Судлаачид өөрөө аяндаа үүссэн аминд аюултай миокардитад өртсөн хулгануудыг судалсан байна. Эдгээр хулгануудыг судлах явцад миозин гэгддэг зүрхний булчингийн уургийн төрөл болох α-MyHC нь аутоаггрессив дархлааны эсүүдийн бай болдогийг нээжээ. Энэхүү уураг нь зүрхний булчинд өндөр өвөрмөц бөгөөд араг ясны булчинд илэрдэггүй байна.
Дархлааны эсүүд яагаад гэнэт өөрийн гэм хоргүй уургийн эсрэг довтолж эхэлдэг вэ? "Энэ нь тэвчил үүсгэх сургалт байхгүйн үр дүн юм" гэж Профессор Dr. Bruno Kyewski хэлжээ. Дархлааны өвөрмөц эсүүд болох Т эсүүд нь өөрсдийн ажлыг гүйцэтгэхээр бэлтгэгдэх хөгжлийн эрт үедээ тимус гэгддэг өвөрмөц эрхтэнд байршдаг. Энд тэд өөрийн биемахбодийн олон тооны молекултай тулгарч таних ба биемахбодид гэм хор учруулахгүй эсүүд биед нэвтэрдэг. "Бид эдгээр хулгануудын тимуст α-MyHC уураг байдаггүйг нээсэн ба тиймээс Т эс боловсрох явцад энэхүү уурагтай тулгарах боломж олддоггүй, өвөрмөц тэвчил үүсдэггүй ажээ"
Түүнчлэн эрдэмтдэд энэхүү онолыг батлах боломжтой байжээ. Тэд хулганы генетик материалыг тимуст α-MyHC-ийг нийлэгжүүлдэг болгож өөрчилсөн ба ингэснээр эдгээр амьтад аутоиммун миокардитад өртөхгүй болжээ.
Энэхүү онол зөвхөн хулганад төдийгүй хүнд мөн адил батлагдаж байгаа юм. Судлаачид хүний тимусийн эд дээрхийн адил α-MyHC-г нийлэгжүүлдэггүйг илрүүлсэн ба ингэснээр Т эсүүд цусны урсгалд тасралтгүй эргэлдэж зүрх довтлох боломжтой хэвээр байдаг ажээ. "Хэвийн үед энэ процесс нь ямар нэг бэрхшээл болдоггүй" гэж Bruno Kyewski хэлсэн боловч "Хэрэв зүрхний булчин вирусын халдвар, шигдээс зэргийн улмаас гэмтэж гэмтсэн эдээс их хэмжээний α-MyHC чөлөөлөгдөх үед сул тэвчил алдагддаг" гэжээ.
Герман-Нэгдсэн Улсын судлаачдын нийтлэлийн үр дүн нь аутоиммун миокардитын эсрэг илүү өвөрмөц эмчилгээг бий болгоход түлхэц болно гэсэн найдвар төрүүлж байна. Өнөөг хүртэл нийтлэг хандлага өвчтөнүүдэд эсрэгбиеийн нийлэгжлийг дарангуйлахад чиглэж байгаа юм. "Одоо бид иймэрхүү тохиолдолуудад зүрхийг хамгаалахын тулд өвөрмөц Т эсүүдийг сонгомлоор дарангуйлах хэрэгтэйг мэддэг болсон" гэж Kyewski мэдэгдсэн байна.
Cause Of Fatal Inflammation Of The Heart Muscle Revealed By Scientists
HuiJuan Lv, Evis Havari, Sheena Pinto, Raju V. Gottumukkala, Lizbeth Cornivelli, Khadir Raddassi, Takashi Matsui, Anthony Rosenzweig, Roderick T. Bronson, Ross Smith1, Anne L. Fletcher, Shannon J. Turley, Kai Wucherpfennig, Bruno Kyewski and Myra A. Lipes. Impaired thymic tolerance to α-myosin directs autoimmunity to the heart in mice and humans. Journal of Clinical Investigation, 2011. DOI: 10.1172/JCI44583
Source:
Dr. Sibylle Kohlstädt
Helmholtz Association of German Research Centres



Health News from Medical News Today
- This RSS Feed has been discontinued. - 3/31/2014 -
Thursday, March 31, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
Хайх
энэ 7 хоногийн онцлох нийтлэл
-
Шалтгаан Үрэвсэл үүсгэх шалтгаан нь нэн түгээмэл бөгөөд дурын гэмтээгч хүчин зүйл эд эсийг гэмтээж үрэвслийн шалтгаан болж чаддаг. Эдгээрийг...
-
Introduction Зүрхний тампонад нь эмзэг хийгээд аминд аюултай нөхцөл байдал бөгөөд яаралтай оношилгоо болон менежментийг шаарддаг. Түүхээс үз...
-
Эхийн нас баралтын хамгийн түгээмэл гурван шалтгаан нь цус алдал, халдвар, даралт ихсэх эмгэг юм. Энэ бүл...
-
Эрхэм хэрэглэгч, уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Хэсэг хугацаанд шинэ мэдээ, мэдээлэл хүргээгүй удсанд та бүхнээс хүлцэл эрье. www....
Ангилал
- allergy (4)
- cancer (8)
- cardiac surgery (7)
- cardiology (67)
- cardiovascular disease (23)
- clinical medicine (23)
- clinical procedure (12)
- CME (17)
- dermatology (2)
- drugs (3)
- ECG (2)
- emergency medicine (10)
- endocrinology (3)
- gastroenterology (14)
- genetical disease (5)
- genomic medicine (2)
- gynecology (3)
- hematology (9)
- imaging study (12)
- immunology (10)
- infectious disease (8)
- medical book (3)
- medical ethics (1)
- medical research (16)
- microbiology (1)
- natural medicine (8)
- nephrology (2)
- neurology (6)
- news (68)
- nutrition (3)
- obesity (1)
- obstetrics (9)
- oncology (8)
- pathology (2)
- pathophysiology (20)
- pediatric medicine (8)
- pharmacology (2)
- public medicine (1)
- pulmonology (20)
- radiology (7)
- respiratory disease (7)
- rheumatology (3)
- stem cell (2)
- surgery (1)
- systemic disease (1)
- tobacco (1)
- toxicity (1)
- urology (4)
- USMLE (12)
- World Health Organization WHO (4)
- БЗДХ/ХДХВ/ДОХ (3)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team