Health News from Medical News Today


Monday, December 26, 2011

Дутуу нярайд иллэг хийснээр жинг богино хугацаанд нэмэгдүүлнэ

University of Miami-ийн Анагаах ухааны сургуулийн Touch Research Institute (TRI)-д хийгдсэн судалгаагаар массаж хийлгэж байсан нярай хийлгээгүй нярайгаас жин нэмэх нь илүү байдгийн учир шалтгааныг илрүүлсэн байна.
1986 онд хийгдсэн нэгэн судалгаагаар иллэг эмчилгээ нь дутуу нярайд жин нэмэхэд ихээхэн тус болдгийг илрүүлсэн байсныг TRI-ийнхан дахин судалж, Journal of Pediatrics сэтгүүлийн 7 сарын дугаарт "Иллэг хийлгэсэн дутуу нярайнуудын вагус мэдрэлийн идэвхижил, ходоодны хөдөлгөөн, жин нэмэгдэлт" гэсэн нийтлэлийг бичжээ. Өөр олон судалгаагаар ч дээрхтэй адил үр дүн гарсан байдаг. Гэхдээ энэ удаад судлаачид яагаад гэдгийг олж тогтоохыг хичээжээ. Судлаачид дунд зэргийн даралттай иллэг нь вагус мэдрэлийг идэвхижүүлж, энэ нь ходоодны хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замаар хүнсний бүтээгдэхүүнийг абсорцлодог инсулин гэх мэт даавруудын ялгарлыг өдөөдөг эсэхийг тодорхойлохыг оролджээ.

Monday, December 19, 2011

USMLE-ийн 2-р шатны шалгалтанд бэлтгэх гарын авлага хэвлэгдсэн гарлаа

Таны энэ өдрийн амгаланг айлтгая. www.imedinfo.org сайтын зүгээс USMLE буюу Нэгдсэн Улсын Анагаахын Лицензийн Шалгалттай холбоотой мэдээ мэдээллэл, жишээ тестүүдийг цувралаар нийтэлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд бид USMLE веб сайт (http://www.usmle.org) –аас гаргасан 2011 оны USMLE шалгалтын талаарх мэдээ мэдээлэл, шалгалт авагдах сэдвийн агуулгын талаарх хураангуй, жишээ тест зэргийг багтаасан албан ёсны гарын авлагыг монгол хэл рүү орчуулах ажлыг эхлүүлээд нийт хэрэглэгчиддээ 1-р шатны шалгаруулалтанд бэлдэх гарын авлгыг хүргээд байгаа билээ. 

Шинэ оны босгон дээр www.imedinfo.org сайтын хамт олон хэрэглэгч та бүхэндээ нэгэн шинэ бэлгийг барьж буй нь USMLE-ийн 2-р шатанд бэлтдэх гарын авлага номыг орчуулж дуусган та бүхний гар дээр өргөн барьж байна. 

Monday, December 12, 2011

Эрүүл мэндэд тустай ундаанууд

Дархлаагаа сайжруулж, хавдрын эрсдлийг бууруулахын тулд дараах 8 төрлийн ундааг ууж байх хэрэгтэй. 

Ногоон цай (Green tea)
Эрүүл мэндэд тустай уух зүлсийн талаар бодох үед хамгийн түрүүнд ус орж ирж магадгүй. Гэхдээ уснаас илүү ач тустай олон уух зүйлс байдаг. Ногоон цай нь ясны сийрэгжилт, хавдар, зүрх судасны өвчин, шүд хорхойтолтын эрсдлийг бууруулдаг. Ногоон цай нь флавоноид болон полифенолууд хэмээх эсийг хавдар үүсгэгчид (карциногенүүд)-ээс хамгаалах, биед чөлөөт радикалыг саатуулах замаар хавдрын өсөлтийг сааруулах бодисуудаар баялаг байдаг. Түүнчлэн цусны судсыг тэлж, бүлэн үүсэхээс сэргийлэх замаар зүрхний шигдээс, зүрхний дайрлагад өртөхөөс сэргийлдэг. Флуорид агуулдаг учраас шүдийг бэхжүүлж, флавоноидууд нь яс сийрэгжих болон шүд хорхойтох эрсдлийг бууруулдаг. 
Илчлэг: 0

Saturday, December 3, 2011

Ханиад (Сommon cold / Простуда)

Шинж тэмдэг
  • Хамраас шингэн нус гарах, найтаалгах
  • Хоолой хуурайшиж, хөндүүрлэх
  • Хамрын салст улайж, хавагнасны улмаас хамар битүүрэх
  • Хүзүүний тунгалагийн зангилаа томрох
Ерөнхий ойлголт
Ханиад нь амьсгалын дээд замыг халдварлуулах чадвартай маш олон төрлийн вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Бид байнга эдгээр вирустай харьцаж байдаг ч бидний ихэнх нь жилд нэг буюу хоёр удаа ханиад тусдаг. Эндээс харахад эзэн биеийн тэсвэрт чанар алдагдах буюу дархлаа сулрах нь ханиад тусах гол нөхцөл болдог байна.
Өвчний нууц үе 12-72 цаг үргэлжилдэг бөгөөд шинж тэмдэг нь халдвар авснаас хойш дунджаар 8-16 цагийн дараа эхэлдэг. Ихэнхдээ хоолой өвдөж эхэлдэг бөгөөд үүний дараагаас нус гарч, хамар битүүрч, найталгаж эхлэх ба дараагийн 2-3 өдөрт шинж тэмдэг нь хүндэрдэг. Мөн халуурах, ядрах, толгой өвдөх, булчингаар өвдөх, үнэрлэх мэдрэмж алдагдаж болно.

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл