Анагаахын Боловсролын Холбооны Зөвлөл болон
AOA (AOA гэдэг нь Alpha Omega Alpha гэсэн үгийн товчлол бөгөөд энэ нь
анагаахын оюутнуудын хүндэтгэлийн нийгэмлэг юм. Тус нийгэмлэг нь
анагаахын нэр хүндтэй оюутнуудыг багтаасан ихээхэн нэр хүнд бүхий
нийгэмлэг юм)-аас итгэмжлэгдсэн MD зэрэг олгох хөтөлбөрөөр суралцсан
оюутнууд болон төгсөгчдөд зориулсан USMLE 1-р шат болон 2-р шатны шалгалтын өргөдлийн маягт Анагаахын Шалгалт авах Үндэсний Зөвлөл (NBME)-ийн веб
сайтаас авч болно.
Нэгдсэн Улс болон Канадаас бусад орны анагаахын
оюутнууд болон төгсөгчдөд зориулсан USMLE 1-р шат болон 2-р шатны
шалгалтын өргөдлийн маягт Гадаад орны Анагаахын Төгсөгчдийн Боловсролын
Зөвлөл (ECFMG)-ийн веб сайтад тавигдсан байгаа.
Хэрэв та Нэгдсэн Улс болон Канад дахь анагаахын сургуулийн оюутан юмуу
төгсөгч бол 1-р шат болон 2-р шатны өргөдлийн маягтыг NBME рүү илгээх
ёстой. Харин Нэгдсэн Улс болон Канадаас бусад орны анагаахын сургуулийн
оюутан юмуу төгсөгч нар өргөдлийн маягтыг ECFMG рүү илгээх ёстой. Та
одоо мөрдөгдөж буй, албан ёсны USMLE өргөдлийн маягтыг зааврын дагуу
бөглөж ECFMG юмуу NBME рүү илгээх ёстой.
Health News from Medical News Today
Saturday, March 31, 2012
Sunday, March 25, 2012
USMLE шалгалтын оноо ба онооны хуулбар
2-р шатын эмнэлзүйн ур чадвар (CS)-ын шалгалтыг эс тооцвол (энэ шалгалт нь тэнцсэн / унасан гэж үнэлэгддэг) USMLE шалгалтын үр дүнг илтгэх 2 онооны систем байдаг. Үүнд 3 оронтой онооны систем, 2 оронтой онооны систем.
2 оронтой онооны системийн хувьд шалгалтанд тэнцэх хамгийн бага оноо бүх шатны шалгалтуудын үед 75 байдаг. 3 оронтой онооны системийн хувьд одоо мөрдөгдөж буй шалгалтанд тэнцэх хамгийн бага оноог доор үзүүлэв.
1-р шатны шалгалт: 188
2-р шатны эмнэлзүйн мэдлэг шалгах (CK) шалгалт: 189
3-р шатны шалгалт: 190
2 оронтой онооны систем ба 3 оронтой онооны системийн хоорондын хамаарлыг хүснэгтээр үзүүллээ. Хүснэгтэнд 3 оронтой онооны системд харгалзах өвөрмөц 2 оронтой онооны системийг 1-р шатны шалгалт (2010 оны 1 сарын 1 хүртэл авагдсан шалгалтын хувьд), 2-р шатын CK шалгалт (2010 оны 7 сарын 1 хүртэл авагдсан шалгалтын хувьд), 3-р шатны шалгалт (2008 оны 5 сарын 1 хүртэл авагдсан шалгалтын хувьд) тус бүрээр үзүүлэв. Хүснэгтэд үзүүлсэн онооны хамаарал нь 2011 оны 10 сарын 1 болон түүнээс хойшхи шалгалтын оноонд хамаарахгүй.Энэхүү хүснэгтийг та энд дарж харна уу.
Monday, March 19, 2012
Цус судлалын практик дахь яаралтай тусламж - 1
Үжлийн шок / нейтропенийн халууралт
- Цус-хавдар судлалын түгээмэл тохиолдох яаралтай тусламж үзүүлэх нөхцөл
o Нейтрофилийн туйлын тоо <1.0х109/л болсон өвчтөнд халдварыг илтгэх шинж тэмдэг илэрдэгээр тодорхойлогдож болно. Практикт нейтрофилийн тоо ихэвчлэн <1.0х109/л байдаг.
o Нейтрофилийн тоо хэвийн байхыг үл харгалзан MDS зэрэг нейтрофилийн үйл ажиллагааны эмгэгүүдийн үеийнхтэй төстэй эмнэлзүйн шинж тэмдэг мөн ажиглагддаг.
o Болгоомжлох нь – Пирексигүйгээр (ялангуяа стероид хэрэглэж буй хүнд) тохиолдож болно.
Яаралтай арга хэмжээ
- Яаралтай эмнэлзүйн үнэлгээ хийх
o Хэрэв зүрх-амьсгалын үйл ажиллагаа дарангуйлагдсан (ховор) бол ALS-ийн удирдамжийг дага
o Илүү түгээмэл нь, эмнэлзүйн дүр зураг зүрх судасны шок ± амьсгалын хүндрэл байна: тахиакарди, гипотензи, захын судас тэлэлт, тахипноэ. Грам эерэг (орчин үед төвийн венийн катетертай байнга байх үед илүү түгээмэл) болон грам сөрөг организм (харьцангуй ховор боловч илүү түргэн явцтай)
o Цусны даралтыг сэргээхийн тулд 4.5%-ийн альбумин эсвэл Гелофузин яаралтай, хурдан сэлбэх.
o Хэрэв in situ биш бол төвийн венд катетер тавих, төвийн венийн даралт (CVP)-ыг хянах
o Хэрэв пульс-оксиметрт сатураци <95% байвал (түгээмэл) нүүрний маскаар хүчилтөрөгч өгч эхлэх ба артерийн цусны хийн шинжилгээ хийх тухай анхаарах - ялтасын тоо <20х109/л эсэхийг анхаарах – хатгалт хийсэн газар 30минутын турш гараар дарах.
o Бүрэн үжлийн скрининг хийх (судсаар хийх антибиотикийн удирдамжийг харна уу)
o Уреидопенициллин болон ачааллын тунгаар аминогликозид (хэрэв урьд өмнөх бөөрний үйл ажиллагааны алдагдал байвал цефтазидим эсвэл ципрофлоксацин) гэх мэт эхний шатны антибиотикийн эхний тунг яаралтай өгөх. Албан ёсны протоколыг мөрд.
Ясны чөмөг шилжүүлэн суулгах
УДИРТГАЛ
Сүүлийн 40 жилийн хугацаанд ясны чөмөгний трансплантаци болон цус үүсгэх үүдэл эсийн трансплантацийг олон тооны хорон болон болон бус эмгэгүүдийн эмчилгээнд өргөн хэрэглэх нь нэмэгдсээр байна. Дэлхийн II дайны дараах “Хүйтэн дайн”-ы айдас нь хүний биед бид цацраг туяаны үзүүлэх үр нөлөөг сонирхох сонирхлыг идэвхижүүлсэн юм.
Амьтан дээрх эрт үеийн судалгаагаар ясны чөмөг нь цацраг туяаны нөлөөнд хамгийн мэдрэг эрхтэн болохыг тогтооцон байдаг. Хожим нь ясны чөмөгний эсүүдийг дахин суулгаж цацраг туяанд хүндээр өртөгдсөн амьтадыг аврахад ашиглаж байжээ. 1950 оноос лейкемийг эмчлэхийн тулд өвчтөнүүдэд аминд аюултай тунгаар цацраг туяа өгч эхэлсэн байдаг. Энэхүү эмчилгээг дагалдаж олон тооны гематологийн үзүүлэлтүүд сэргэж байсан боловч эцсийн дүндээ бүх өвчтөнүүд хорт хавдар дахин сэдрэх эсвэл халдварын улмаас нас барцгааж байв. 1950 болон 1960 онуудад барагцаалбал 200 гаруй аллоген чөмөгний трансплантаци хүнд хийгдсэн боловч урт хугацааны амжилт гараагүй байна. Хэдий тийм ч энэ хугацаанд нэг өндгөн эсийн ихрүүдийг ашиглаж хийгдсэн трансплантаци хангалттай хэмжээний амжилтад хүрч байсан бөгөөд энэ талбар дэхь эмнэлзүйн судалгааг үргэлжлүүлэхэд шийдвэрлэх үндэс суурийг тавьж өгсөн юм.
Subscribe to:
Posts (Atom)
Хайх
энэ 7 хоногийн онцлох нийтлэл
-
Энэхүү хэсэгт тахиарритмийн өргөн хүрээтэй, олон төрөл зүйлийг багтаалаа. Тахиарритмийн талаарх ерөнхий ойлголт, анхан шатны үнэлгээний тала...
-
Зовиур: Хоолны дуршил ихэссэн боловч биеийн жин буурах, халуунд тэсвэргүй болох, хөлрөх, гүйлгэх, чичрэх, цочромтгой болох, эмх замбараагүй...
-
Эрхэм хэрэглэгч, уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Хэсэг хугацаанд шинэ мэдээ, мэдээлэл хүргээгүй удсанд та бүхнээс хүлцэл эрье. www....
-
ТОДОРХОЙЛОЛТ Ерөнхий ойлголт Архаг пиелонефрит нь бөөрний дахин давтагдсан болон тогтвортой халдвараас үүдэлтэй бөөрний гэмтэл юм. Энэ нь их...
Ангилал
- allergy (4)
- cancer (8)
- cardiac surgery (7)
- cardiology (67)
- cardiovascular disease (23)
- clinical medicine (23)
- clinical procedure (12)
- CME (17)
- dermatology (2)
- drugs (3)
- ECG (2)
- emergency medicine (10)
- endocrinology (3)
- gastroenterology (14)
- genetical disease (5)
- genomic medicine (2)
- gynecology (3)
- hematology (9)
- imaging study (12)
- immunology (10)
- infectious disease (8)
- medical book (3)
- medical ethics (1)
- medical research (16)
- microbiology (1)
- natural medicine (8)
- nephrology (2)
- neurology (6)
- news (68)
- nutrition (3)
- obesity (1)
- obstetrics (9)
- oncology (8)
- pathology (2)
- pathophysiology (20)
- pediatric medicine (8)
- pharmacology (2)
- public medicine (1)
- pulmonology (20)
- radiology (7)
- respiratory disease (7)
- rheumatology (3)
- stem cell (2)
- surgery (1)
- systemic disease (1)
- tobacco (1)
- toxicity (1)
- urology (4)
- USMLE (12)
- World Health Organization WHO (4)
- БЗДХ/ХДХВ/ДОХ (3)