2-р шатын эмнэлзүйн ур чадвар (CS)-ын шалгалтыг эс тооцвол (энэ шалгалт нь тэнцсэн / унасан гэж үнэлэгддэг) USMLE шалгалтын үр дүнг илтгэх 2 онооны систем байдаг. Үүнд 3 оронтой онооны систем, 2 оронтой онооны систем.
2 оронтой онооны системийн хувьд шалгалтанд тэнцэх хамгийн бага оноо бүх шатны шалгалтуудын үед 75 байдаг. 3 оронтой онооны системийн хувьд одоо мөрдөгдөж буй шалгалтанд тэнцэх хамгийн бага оноог доор үзүүлэв.
1-р шатны шалгалт: 188
2-р шатны эмнэлзүйн мэдлэг шалгах (CK) шалгалт: 189
3-р шатны шалгалт: 190
2 оронтой онооны систем ба 3 оронтой онооны системийн хоорондын хамаарлыг хүснэгтээр үзүүллээ. Хүснэгтэнд 3 оронтой онооны системд харгалзах өвөрмөц 2 оронтой онооны системийг 1-р шатны шалгалт (2010 оны 1 сарын 1 хүртэл авагдсан шалгалтын хувьд), 2-р шатын CK шалгалт (2010 оны 7 сарын 1 хүртэл авагдсан шалгалтын хувьд), 3-р шатны шалгалт (2008 оны 5 сарын 1 хүртэл авагдсан шалгалтын хувьд) тус бүрээр үзүүлэв. Хүснэгтэд үзүүлсэн онооны хамаарал нь 2011 оны 10 сарын 1 болон түүнээс хойшхи шалгалтын оноонд хамаарахгүй.Энэхүү хүснэгтийг та энд дарж харна уу.
USMLE шалгалтын онооны хуулбарыг хүсэх
Та өөрийн USMLE онооны хуулбарыг авах юмуу гуравдагч этгээдэд илгээхийн тулд та ECFMG (Гадаад орны Анагаахын Төгсөгчидөд зориулсан Боловсролын Комисс), FSMB (Нэгдсэн Улсын Анагаахын Зөвлөлүүдийн Холбоо), эсвэл NBME (Анагаахын Шалгалт өгөгчдийн Үндэсний Зөвлөл) зэрэг байгууллагын аль нэгэнд хандах ёстой. Аль байгууллагатай холбогдох эсэх нь та аль шатны шалгалтыг өгсөн эсэх онооны хуулбараа хаашаа илгээхийг хүсч буйгаас хамаарна. Таны нарийвчилсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн ямар байгууллагатай холбогдох эсэхийг доорхи хүснэгтэд тодорхойлсон байгаа.
Шалгалтын үе шат / бүрэлдэхүүн хэсэг | Онооны хуулбарыг хүлээн авагч | Хэнтэй холбогдох |
USMLE шалгалтын нэг буюу түүнээс олон шатыг өгсөн | Анагаахын лиценз олгох байгууллага | FSMB |
USMLE шалгалтын бүх 3 шат, эсвэл 1-р шат, 2-р шатны CK болон CS (хэрэв шаарлагатай бол), зөвхөн 3-р шатны шалгалтанд бүртгүүлсэн үед эсвэл 3-р шатны шалгалтын дараа | Ямарваа хүлээн авагч | FSMB |
1-р шат эсвэл 2-р шатны CK эсвэл CS, зөвхөн ECFMG-аар бүтгүүлсэн бол | Анагаахын лиценз олгох байгууллагаас бусад ямарваа хүлээн авагч | ECFMG |
1-р шат эсвэл 2-р шатны CK шалгалт, эсвэл CS, зөвхөн NBME-аар бүртгүүлсэн бол | Анагаахын лиценз олгох байгууллагаас бусад ямарваа хүлээн авагч | NBME |
Эх сурвалж:
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team