Health News from Medical News Today


Sunday, October 3, 2010

Phases of the Cardiac Action (Cardiac cycle)

Тайван үеийн зүрхний цохиолт минутанд ойролцоогоор 70 цохилт байна. Тиймээс ховдолын ховдолын агшилтын 4 үе нэг секундээс бага хугацаанд явагдана. Үүнд: изо(волу)метр (I) болон хөөлтийн үе (II) нь систолд изо(волу)метр сулрал (III) болон дүүргэлтийн үе (IV) нь диастолд хамаарах ба үүний төгсгөлд тосгуур агшина. Зүрхний идэвхижлийн эдгээр механик үеүдийн өмнө ховдол болон тосгуур тус тус цахилгаан сэрэлд орно.
Зүрхний хавхлагууд нь зүрхэн дэхь цусны урсгалын чиглэлийг тодорхойлох ба эхэнд нь тосгуураас ховдол руу (IV үе) дараа нь аорт болон уушигны артери луу (II үе) тус тус чиглэнэ. I болон III үеийн турш бүх хавхлагууд хаалттай байна. Хавхлагуудын нээгдэлт болон хаагдалт нь хавхлагуудын хоёр талын хоорон дахь даралтын зөрүүгийн чиглэлээр тодорхойлогддог.

Зүрхний мөчлөг. Диастолын төгсгөлд (IVс үед) синусын зангилаа өөрийн үйлийн потенциалыг тосгуурын булчинд (ЭКГ-д Р шүд →А1) дамжуулснаар тосгуур агших ба үүний дараа тэр даруй ховдолууд идэвхижнэ (ЭКГ-д QRS шүд). Ховдолын даралт өсч эхэлснээр тосгуурынхаас их болоход тосгуур-ховдолын (гурван хавтаст болон митраль) хавхлагууд хаагдана. Энэ нь диастолын төгсгөл бөгөөд энэ үед ховдол дахь диастолын төгсгөлийн эзэлхүүн (EDV) ойролцоогоор 120мл (→А4) буюу 70мл/м2 биеийн гадаргуугийн талбай (b.s.a.) болно (тайван үед).
Үүний араас систолын изо(волу)метр үеийн турш ховдолын миокарди ховдолын хөндийн эзэлхүүний өөрчлөлтгүйгээр агшиж (бүх хавхлагууд хаалттай изо(волу)метр агшилт, зүрхний нэгдүгээр авиа →А6) ингэснээр ховдолын дотоод даралт хурдтай өснө. Зүүн ховдолын даралт аортын даралтаас хэтрэх үед ойролцоогоор 80мм м.у.б (10,7кПа)-д хүрэх ба энэ үед баруун ховдолын даралт уушигны артерийнхаас хэтэрч ойролцоогоор 10мм м.у.б болно. Энэ үед хагас саран (аорт болон уушигын артерийн) хавхлагууд нээгдэнэ.
Энэ нь хөөлтийн үе (II)-ийн эхлэл бөгөөд энэ үед зүүн ховдол болон аортын даралт хамгийн дээд буюу ойролцоогоор 120мм м.у.б (16кПа) хүрнэ. Шокын эзэлхүүн (SV)-ий томоохон хэсэг нь эрт үе (IIa →А4)-д түргэн хөөгдөж, аорт дахь урсгалын хурд өсч хамгийн дээд хэмжээнд (→А5) хүрнэ. Дараа нь ховдолын даралт эхлэх (SV илүү удаан хөөгдөнө, IIb) ба эцэст нь аорт болон уушигны артерийнхаас бага болоход хагас саран хавхлагууд хаагдана (зүрхний хоёрдугаар авиа). Дундаж шокын эзэлхүүн 80мл (47мл/м2 b.s.a.) байх тул хөөлтийн хувь (=SV/EDV) тайван үед ойролцоогоор 0,67 байна. Тиймээс ойролцоогоор 40мл үлдэгдэл эзэлхүүн ховдолд үлдэнэ (систолын төгсгөлийн эзэлхүүн ESV, →А4).
Одоо диастол изо(волу)метр сулралын үеэр (III) эхэлнэ. Хугацааны дунд үед тосгуур дахин дүүрэх ба хөөлтийн үед хавхлагын түвшин доошилсноор (тосгуурын эзэлхүүн агшин зуур томорно) сорох үр нөлөө бий болдог нь энэхүү үйл явц явагдахад ихээхэн дэмжлэг болдог (төвийн венийн даралт-CVP с-ээс x рүү унана, →А3). Ховдолын даралт хугацааны дунд үед огцом унаж (→А2) байх үед тосгуурын даралт нэмэгдэх (цусны орох урсгал: CVP дэхь v долгион) ба ингэснээр гурван хавтаст болон митраль хавхлагууд дахин нээгдэнэ.
Дүүрэлтийн үе (IV) эхлэхэд цус тосгуураас ховдол руу хурдан урсаж (CVP-д даралт унах, у долгион) ингэснээр тайван үед диастолын хугацааны дөнгөж ¼-д нь ховдолын 80% дүүрнэ (хурдан дүүрэлтийн үе IVа, →А4). Үүний дараа дүүрэлт удааширна (IVb, CVP-ийн a долгион, →А2 болон А3). Зүрхний цохилт хэвийн үед тосгуурын агшилт ховдолын нийт дүүрэлтийн 15%-ийг бий болгодог. Зүрхний цохилт их үед зүрхний мөчлөгийн хугацаа богиносож ялангуяа диастол богиноссоноор тосгуурын агшилтын дэмжлэгтэйгээр ховдол дүүрэх нь илүү чухал болдог.
Зүрхний гурав болон дөрөвдүгээр авиа (цусны орох урсгал болон диастолын эрт үед тосгуурын агшилтаар тус тус үүснэ) хэвийн үед хүүхдүүдэд тохиолдох ба насанд хүрэгчдэд бол хэвийн биш юм.
Үечилсэн зүрхний идэвхижил пульс маягийн долгионыг бий болгох ба энэ нь артерийн системд пульс маягийн долгионы хурдаар тархана (аортад 3-5м/с, шууны артерид 5-10м/с). Энэ нь урсгалын хурд (аортад хамгийн ихдээ 1м/с байна)-аас ихээхэн өндөр байх ба зузаан, илүү хатуу ханатай судас (гипертензи болон наслалттай холбоотой) болон судасны радиус жижигрэхэд улам хурдан болно.


Эх сурвалж:
Color Atlas of Pathophysiology / Heart and Circulation / Phases of the Cardiac Action (Cardiac cycle), page 178

Saturday, October 2, 2010

Heart and Circulation: Overview

Зүрхний зүүн ховдол нь цусыг цусны эргэлтийн артерийн судаснууд түүн дотроо бүх биеийн хялгасан судаснуудад шахдаг. Цус венийн судсуудаар зүрхэнд буцаж ирэх ба цаашид баруун ховдолоор шахагдаж уушигны цусны эргэлтэд ирэх бөгөөд улмаар зүүн зүрхэнд буцаж ирнэ. (→А)
Цусны нийт эзэлхүүн ойролцоогоор 4,5-5,5л (өөхийг тооцоогүй биеийн жингийн 7%) байх бөгөөд үүний ойролцоогоор 80% нь бага даралтын систем гэгддэг венүүд ба баруун зүрх, уушигны цусны эргэлтэд (→A) байршина. Бага даралтын систем нь даралтын өөрчлөлтийг даах чадвар өндөр, их багтаамжтай байдаг тул цусыг хадгалах, агуулах үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв хэвийн цусны эзэлхүүн нэмэгдвэл; жишээ нь цус сэлбэх үед сэлбэсэн цусны 98%-аас илүү нь бага даралтын системд 2%-аас бага нь өндөр даралтын систем рүү юүлэгддэг байна. Үүний эсрэгээр хэрэв цусны эзэлхүүн буурвал бага энэхүү бууралт нь бараг тэр чигээрээ бага даралтын системээс гардаг. Зүрх болон уушигны үйл ажиллагаа хэвийн үед төвийн венийн даралт (хэвийн үед 4-12см H2O) нь цусны эзэлхүүний талаарх сайн хэмжигдэхүүн болдог.

Зүрхний гаргалт (СО) нь зүрхний цохилт болон шокын эзэлхүүний бүтээгдэхүүн бөгөөд тайван үед ойролцоогоор 70 [мин-1]x0,08[Л] буюу ойролцоогоор 5,6л/мин (илүү нарийвчилбал биеийн гадаргуун талбайн м2 тутамд дунджаар 3,4л/мин, үүнийг зүрхний индекс CI гэнэ) байна. СО нь зүрхний цохилт болон шокын эзэлхүүн (SV) өссөн үед хэд дахин нэмэгдэж болдог.
СО нь системийн цусны эргэлтэд зэрэгцэн орших эрхтэнүүдэд хувиарлагдах (→А, Q үзүүлэлт) бөгөөд нэг талаас хэр амин чухал эрхтэн болох нөгөө талаас тухайн үеийн хэрэгцээнээс хамаарч зүрний гаргалтаас хуваалцана. Тархины цусан хангамжийг хангалттай хэмжээнд хадгалах нь чухал (ойролцоогоор тайван үеийн СО-ын 13%), учир нь тархи амин чухал эрхтэн төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалд өндөр мэдрэгээр хариу урвал үзүүлдэг бөгөөд мэдрэлийн эсүүд нэгэнт устсан бол ихэвчлэн нөхөн сэргэдэггүй. Зүрхний булчингийн титэм артерийн цусны урсгал (тайван үед ойролцоогоор СО-ын 4%) унаж болохгүй. Учир нь хэвийн бус шахуургын үйл ажиллагаа нь бүхэл бүтэн цусны эргэлтийг алдагдуулж болно. Бөөр ойролцоогоор CO-ын 20-25%-ийг хүлээж авна. Энэхүү харьцаа нь түүний жин (биеийн жингийн дөнгөж 0,5%)-тэй харьцуулахад маш өндөр байдаг нь тэдний хянах болон ялгаруулах үйл ажиллагаатай томоохон үүрэгтэй холбоотой. Хэрэв цусны эргэлтийн шокын эрсдэл заналхийлсэн үед бөөрний цусан хангамж зүрх болон тархины тусын тулд түр хугацаанд буурдаг. Биеийн хүчний ачаалал мэдэгдэхүйц нэмэгдсэн үед араг ясны булчингийн цусны урсгал ойролцоогоор СО-ын ¾ болж нэмэгдэнэ. Хоол боловсруулалтын турш ходоод-гэдэсний зам CO-ын харьцангуй том хэсгийг хүлээн авдаг. Иймээс дээрх хоёр эрхтэн тогтолцоо нь хоёул ижил хугацаанд хамгийн их цусан хангамжтай байж чадахгүй нь ойлгомжтой юм. Арьсны цусны урсгал (ойролцоогоор тайван үеийн СО-ын 10%) нь хамгийн түрүүнд дулаан гадагшлуулах үүрэгтай. Тиймээс дулаан үүсэлт нэмэгдсэн (биеийн дасгал хөдөлгөөн) юмуу гадаад орчны температур өндөр үед цусан хангамж нь нэмэгдэх боловч нөгөө талаар амин чухал эрхтэнүүдийг дэмжих үед буурна (жишээ нь шокын үед цонхийж цайх).
Бүх СО нь уушигны цусны эргэлтээр өнгөрөх ба үүний дараа системийн цусны эргэлттэй холбогдоно (→А). Уушигны артерийн хүчилтөрөгч багатай (венийн) цус уушгинд хүрч тэндээ хүчилтөрөгчөөр баяжина (артерийн). Түүнчлэн системийн цусны эргэлтээс харьцангуй бага хэмжээний хүчилтөрөгчөөр хангагдсан цус бронхийн артериар дамжин уушгинд хүрч уушигны өөрийн эдийг цусаар хангадаг. Хоёр цусан хангамж дара ань уушигны венээр дамжин зүүн тосгуурт (LA) ирнэ.
Уушигны цусны эргэлт дэхь урсгалын эсэргүүцэл захын нийт эсэргүүцэл (TPR)-ийн дөнгөж 1/6 байна. Баруун ховдолын агшилтаар бий болох уушигын артерийн дундаж даралт (ойролцоогоор 15мм м.у.б = 2КРа) зүүн ховдолын агшилтаар бий болдог гол судасны даралт (100мм м.у.б = 13,3КРа)-аас туйлын бага байна. Системийн цусны эргэлт дэхь үндсэн эсэргүүцэл жижиг артери болон артериолуудаас шалтгаалдаг (→А, баруун дээр) тул эдгээр судсуудыг эсэргүүцэлийн судас гэнэ.


Эх сурвалж:
Color Atlas of Pathophysiology / Heart and Circulation / Overview, page176

Thursday, September 23, 2010

Таны санал imedinfo medical dictionary-д хэрэгтэй

Бид хэрэглэгч нарынхаа саналыг харгалзан анагаах ухааны англи-монгол толь бичгийг google custom search-д тулгуурлан хийж, туршилтын байдлаар ажиллуулж эхлээд байгаа билээ.
Одоогийн байдлаар цөөхөн үгийн сантай байгаа боловч хэрэглэгч нарынхаа хүсэлтээр удахгүй нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс та бүхэн өөрийн мэдэхийг хүсч буй үгийг бидэнд сэтгэгдэл, мэйл зэрэг хэлбэрүүдээр илгээхийг хүсч байна. Таны илгээсэн үгийг бид өөрсдийн толь бичигт тун удалгүй байрлуулах болно.

Мэдэхийг хүсч буй үгийнхээ жагсаалтыг imedinfo_me@yahoo.com хаягаар илгээж болно.

Friday, September 17, 2010

2010 оны Америкийн Зүрхний Нийгэмлэг (AHA)-ийн Зүрх уушигны сэхээн амьдруулалт (CPR) & Зүрх судасны яаралтай тусламж (ECC)-ийн сургагч нарын албан ёсны бага хурал

Америкийн Зүрхний Нийгэмлэгийн зүгээс Зүрх уушигны сэхээн амьдруулалт (CPR) болон Зүрх судасны яаралтай тусламж (ECC)-ийн үед баримтлах өөрийн албан ёсны удирдамжийг гаргасаар ирсэн нь дэлхийн олон оронд анхан болон мэргэжлийн түвшинд үр дүнтэй сэхээн амьдруулалт хийх гол заавар, удирдамж болсоор ирсэн билээ.

Одоо мөрдөгдөж буй CPR & ECC-ийн удирдамжийг AHA-аас 2005 онд гаргасан бөгөөд сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны үр дүнг тусгаж 2010 онд удирдамжийг шинэчилж гаргах тухайгаа AHA-ийн зүгээс мэдэгдэж байсан.

Тэгвэл энэхүү шинэчилсэн удирдамжийн дагуу сургагч нарыг бэлтгэх AHA-ийн албан ёсны бага хурал 2010 оны 11-р сарын 12-ны Баасан гаригт Prior to AHA's Scientific Sessions and Resuscitation Science Symposium (ReSS) нэртэйгээр Илинойс мужийн Чикаго хотын McCormick Place-т зохион байгуулагдахаар тов гарсан байна.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та Official 2010 AHA Guidelines for CPR & ECC Instructor Conference эндээс уншиж танилцан онлайнаар бүртгүүлэх боломжтой ажээ.

Тус сайтад урьд өмнө нийтлэгдэж байсан CPR-ийн талаар нийтлэлийг та эндээс уншиж болно.

Thursday, September 16, 2010

Утаагүй тамхинууд нь аюулгүй сонголт биш ба тамхичид тамхинаас гарахад туслахгүй

DALLAS, Sept. 13, 2010 — Утаагүй тамхины бүтээгдэхүүнийг янжуурыг орлуулах эсвэл тамхинаас гарах зорилгоор хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь утаагүй тамхины бүтээгдэхүүн нь донтуулах болон тамхидалтанд эргүүлж оруулах эрсдэлтэй байдаг гэж American Heart Association-ы бодлогын баримт бичигт дурьджээ.

Утаагүй тамхи болох хуурай болон нойтон хамрын тамхи, түүнчлэн зажилдаг тамхи нь үхлийн аюултай зүрхний дайрлага, харвалт болон зарим хорт хавдарын эрсдэлийг мөн адил нэмэгдүүлдэг тухай Circulation: Journal of the American Heart Association-ий баримт бичигт онлайнаар нийтлэгдсэн байна.

"Тамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь аюулгүй" гэж Chicago дахь University of Illinois-ийн Department of Biobehavioral Health Science-ийн профессор, дээрх баримт бичгийн тэргүүлэх зохиолч Mariann Piano, Ph.D хэлжээ.

Баримт бичигт утаагүй тамхины бүтээгдэхүүнүүд нь хэрэглэх нь тамхи татах аюулгүй сонголт болох талаарх маргааныг мөн адил тусгажээ. Энэхүү санаа нь утаагүй тамхи янжуураас дээр гэж үзсэн Шведийн туршлага дээр үндэслэсэн байдаг ба 1976-2002 онд Швед эрчүүдийн дунд утаагүй тамхины хэрэглээг нэмэгдүүлснээр тамхидалтыг ач холбогдол өгөхүйцээр бууруулсан байдаг.

Хэдий тийм ч Нэгдсэн Улс дахь саяхны судалгаагаар утаагүй тамхи хэрэглэдэг хүмүүсийн дунд тамхидалтын хувь буураагүй болохыг илрүүлсэн байна. Тамхинаас гарах гэж байгаа хүмүүст никотин орлуулах эмчилгээ (никотины бохь юмуу никотин бүхий арьсны наалт) нь утаагүй тамхитай харьцуулахад илүү аюулгүй сонголт юм. Эмнэлзүйн судалгаануудаар никотин орлуулах аль ч төрлийн эмчилгээ нь зүрхний дайрлага болон харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэггүй болохыг тогтоосон байдаг.

Нэгдсэн Улсад утаагүй агаарын хууль түгээмэл байдаг тул утаагүй тамхины бүтээгдэхүүнүүд нь янжуур татахыг хориглосон газар түүнийг орлуулах байдлаар зарагдсаар байгаа юм.

"Утаагүй тамхины бүтээгдэхүүнүүд нь хөнөөлтэй бөгөөд донтуулдаг ба үүнийг хамгийн сайн сонголт хэмээн орчуулж болохгүй" гэж Piano хэлжээ.

Утаагүй тамхийг өсвөр насны хөвгүүд илүүтэй хэрэглэж байгааг мөн баримт бичигт дурьдсан байна. Food and Drug Administration-аас Тамхины Худалдааг Хянахтай холбоотой гаргаж 6 сарын 22-оос хүчин төгөлдөр болсон журамд тамхины бүтээгдэхүүнийг 18-аас доош насны хүнд зарахыг хориглосон байдаг.

"Судлаачид болон бодлого боловсруулагчид олон нийтийн дундах ялангуяа тамхинаас гарах гэж хичээж буй хүмүүсийн дундах утаагүй тамхи нь эрсдэлийг бууруулдаг гэсэн ойлголтыг дүгнэж үзэх хэрэгтэй" гэж Piano хэлжээ.

Эх сурвалж:

Smokeless tobacco products not a safe option, won’t help smokers quit

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл