Health News from Medical News Today


Thursday, September 23, 2010

Таны санал imedinfo medical dictionary-д хэрэгтэй

Бид хэрэглэгч нарынхаа саналыг харгалзан анагаах ухааны англи-монгол толь бичгийг google custom search-д тулгуурлан хийж, туршилтын байдлаар ажиллуулж эхлээд байгаа билээ.
Одоогийн байдлаар цөөхөн үгийн сантай байгаа боловч хэрэглэгч нарынхаа хүсэлтээр удахгүй нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс та бүхэн өөрийн мэдэхийг хүсч буй үгийг бидэнд сэтгэгдэл, мэйл зэрэг хэлбэрүүдээр илгээхийг хүсч байна. Таны илгээсэн үгийг бид өөрсдийн толь бичигт тун удалгүй байрлуулах болно.

Мэдэхийг хүсч буй үгийнхээ жагсаалтыг imedinfo_me@yahoo.com хаягаар илгээж болно.

Friday, September 17, 2010

2010 оны Америкийн Зүрхний Нийгэмлэг (AHA)-ийн Зүрх уушигны сэхээн амьдруулалт (CPR) & Зүрх судасны яаралтай тусламж (ECC)-ийн сургагч нарын албан ёсны бага хурал

Америкийн Зүрхний Нийгэмлэгийн зүгээс Зүрх уушигны сэхээн амьдруулалт (CPR) болон Зүрх судасны яаралтай тусламж (ECC)-ийн үед баримтлах өөрийн албан ёсны удирдамжийг гаргасаар ирсэн нь дэлхийн олон оронд анхан болон мэргэжлийн түвшинд үр дүнтэй сэхээн амьдруулалт хийх гол заавар, удирдамж болсоор ирсэн билээ.

Одоо мөрдөгдөж буй CPR & ECC-ийн удирдамжийг AHA-аас 2005 онд гаргасан бөгөөд сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны үр дүнг тусгаж 2010 онд удирдамжийг шинэчилж гаргах тухайгаа AHA-ийн зүгээс мэдэгдэж байсан.

Тэгвэл энэхүү шинэчилсэн удирдамжийн дагуу сургагч нарыг бэлтгэх AHA-ийн албан ёсны бага хурал 2010 оны 11-р сарын 12-ны Баасан гаригт Prior to AHA's Scientific Sessions and Resuscitation Science Symposium (ReSS) нэртэйгээр Илинойс мужийн Чикаго хотын McCormick Place-т зохион байгуулагдахаар тов гарсан байна.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та Official 2010 AHA Guidelines for CPR & ECC Instructor Conference эндээс уншиж танилцан онлайнаар бүртгүүлэх боломжтой ажээ.

Тус сайтад урьд өмнө нийтлэгдэж байсан CPR-ийн талаар нийтлэлийг та эндээс уншиж болно.

Thursday, September 16, 2010

Утаагүй тамхинууд нь аюулгүй сонголт биш ба тамхичид тамхинаас гарахад туслахгүй

DALLAS, Sept. 13, 2010 — Утаагүй тамхины бүтээгдэхүүнийг янжуурыг орлуулах эсвэл тамхинаас гарах зорилгоор хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь утаагүй тамхины бүтээгдэхүүн нь донтуулах болон тамхидалтанд эргүүлж оруулах эрсдэлтэй байдаг гэж American Heart Association-ы бодлогын баримт бичигт дурьджээ.

Утаагүй тамхи болох хуурай болон нойтон хамрын тамхи, түүнчлэн зажилдаг тамхи нь үхлийн аюултай зүрхний дайрлага, харвалт болон зарим хорт хавдарын эрсдэлийг мөн адил нэмэгдүүлдэг тухай Circulation: Journal of the American Heart Association-ий баримт бичигт онлайнаар нийтлэгдсэн байна.

"Тамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь аюулгүй" гэж Chicago дахь University of Illinois-ийн Department of Biobehavioral Health Science-ийн профессор, дээрх баримт бичгийн тэргүүлэх зохиолч Mariann Piano, Ph.D хэлжээ.

Баримт бичигт утаагүй тамхины бүтээгдэхүүнүүд нь хэрэглэх нь тамхи татах аюулгүй сонголт болох талаарх маргааныг мөн адил тусгажээ. Энэхүү санаа нь утаагүй тамхи янжуураас дээр гэж үзсэн Шведийн туршлага дээр үндэслэсэн байдаг ба 1976-2002 онд Швед эрчүүдийн дунд утаагүй тамхины хэрэглээг нэмэгдүүлснээр тамхидалтыг ач холбогдол өгөхүйцээр бууруулсан байдаг.

Хэдий тийм ч Нэгдсэн Улс дахь саяхны судалгаагаар утаагүй тамхи хэрэглэдэг хүмүүсийн дунд тамхидалтын хувь буураагүй болохыг илрүүлсэн байна. Тамхинаас гарах гэж байгаа хүмүүст никотин орлуулах эмчилгээ (никотины бохь юмуу никотин бүхий арьсны наалт) нь утаагүй тамхитай харьцуулахад илүү аюулгүй сонголт юм. Эмнэлзүйн судалгаануудаар никотин орлуулах аль ч төрлийн эмчилгээ нь зүрхний дайрлага болон харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэггүй болохыг тогтоосон байдаг.

Нэгдсэн Улсад утаагүй агаарын хууль түгээмэл байдаг тул утаагүй тамхины бүтээгдэхүүнүүд нь янжуур татахыг хориглосон газар түүнийг орлуулах байдлаар зарагдсаар байгаа юм.

"Утаагүй тамхины бүтээгдэхүүнүүд нь хөнөөлтэй бөгөөд донтуулдаг ба үүнийг хамгийн сайн сонголт хэмээн орчуулж болохгүй" гэж Piano хэлжээ.

Утаагүй тамхийг өсвөр насны хөвгүүд илүүтэй хэрэглэж байгааг мөн баримт бичигт дурьдсан байна. Food and Drug Administration-аас Тамхины Худалдааг Хянахтай холбоотой гаргаж 6 сарын 22-оос хүчин төгөлдөр болсон журамд тамхины бүтээгдэхүүнийг 18-аас доош насны хүнд зарахыг хориглосон байдаг.

"Судлаачид болон бодлого боловсруулагчид олон нийтийн дундах ялангуяа тамхинаас гарах гэж хичээж буй хүмүүсийн дундах утаагүй тамхи нь эрсдэлийг бууруулдаг гэсэн ойлголтыг дүгнэж үзэх хэрэгтэй" гэж Piano хэлжээ.

Эх сурвалж:

Smokeless tobacco products not a safe option, won’t help smokers quit

Monday, August 23, 2010

New cardiology case of imedinfo

55 настай эрэгтэй, яаралтай тусламжийн хэсэгт нэг сарын турш улам муудаж буй амьсгал богиносолт болон цээж давчилттай гэсэн өгүүлэмжтэй ирсэн. Тэрээр 3 долоо хоногийн өмнө эдгээр шинж тэмдгийн улмаас зүрхний шинжилгээ болон ачаалалтай сорил хийхэд сөрөг гарсан тул эмнэлгээс гарсан байна. Тэрээр өөрийн өрхийн эмчийн хяналтанд байхад шинж тэмдэг улам муудаж, ханиалгах болсон. Энэ удаа уушигны үйл ажиллагааний сорил хийсэний дараа түүнийг астматай гэж оношлон fluticasone/salmeterol, prednisone болон albuterol-аар эмчлэгдэж эхэлжээ. Үүний дараа тэрээр шинж тэмдэгүүд муудсан байдалтай яаралтай тусламжийн хэсэгт буцаж ирсэн ба энэ үедээ хүчилсэн амьсгаадалттай, ор мөр төдий цустай цэртэй ханиалгалттай, цээжээр давчидсан, ядарч сульдсан байдалтай байв. Зүрхний энзимийн сорил болон цээжний рентген шинжилгээ давтан хийхэд сөрөг гарчээ. Мөн ЭКГ хэвийн байв. Цээжний тодосгогчгүй СТ шинжилгээ сөрөг ба уушиг үнэлгээнд зөвлөгөө авхаар захиалсан байна. Тэрээр өрхийн эмч рүүгээ буцаж очсон боловч 1 долоо хоногийн дараа 3-4 өдрийн турш шинж тэмдэг муудлаа гэсээр яаралтай тусламжийн хэсэгт өнөөдөр ирсэн ажээ. Шинж тэмдэгүүд albuterol nebulizer бүхий эмчилгээг харгалзахгүйгээр арилахгүй байсаар байв.


Дэлгэрэнгүй...

Tuesday, June 22, 2010

Венийн тромбоэмболизмын генетик

Венийн тромбоэмболизм (VTE) нь нас, таргалалт, ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эмүүд, хөдөлгөөний хомсдол зэрэг хүрээлэн буй орчины/олдмол эрсдэлт хүчин зүйлс түүнчлэн генетикийн полиморфизм зэрэг удамшлын эрсдэлт хүчин зүйлсээс үүдэлтэй олон хүчин зүйлийн шалтгаант эмгэг юм. Венийн тромбоэмболизмын генетик детерминант (тодорхойлогч)-ын талаар байж болох генүүдийг жагсааснаас авхуулаад геномын өргөн хүрээний холбоо хамаарлын судалгаа хүртэл олон тооны судалгаа шинжилгээ байдаг. Эдгээр судалгааны үр дүнгүүдээс харахад генетикийн нөхцөл байдал нь протромботик факторын хэт ихсэлт болон антитромботик факторын дутагдалын аль нэгэнд хүргэдэг ажээ.

Leiden-ийн буюу V фактор нь венийн тромбоэмболизмын хамгийн түгээмэл, сайн судлагдсан генетик шалтгаан болдог байна. Энэ үед протромбин G20210A генийн мутаци болж S уураг, C уураг болон анти-тромбины хэмжээ ихэнх тохиолдолд дутагдалтай болсон байдаг ажээ. Тун саяхан цусны бүлгийн ABO локус дахь генетик хувилбаруудын холбоо хамаарал нь венийн тромбоэмболизмын эрсдэлтэй холбоо хамааралтай болохыг тогтоосон байна. Энэхүү холбоо хамаарлыг O бус бүлгийн цустай хүмүүст венийн тромбоэмболизмын мэдэгдээд буй 2 эрсдэлт хүчин зүйл болох von Willebrand-ийн хүчин зүйл болон VIII факторын түвшин өндөр байдгаар тайлбарлаж байна.

Түүнчлэн саяхан IX факторын ген дахь CYP4V2-тай ойролцоо хувилбарууд нь венийн тромбоэмболизмтай холбоо хамааралтай болохыг илрүүлсэн ба энэ нь IX хүчин зүйлийн түвшинг нэмэгдүүлснээр венийн тромбоэмболизмын эрсдэлийг ихэсгэдэг байна. Эдгээр холбоо хамаарал нь гемостазыг хангах, эмгэг тромбозоос сэргийлэх про болон анти тромботик хүчин зүйлсийн тэнцвэрт амин чухал онцлох зүйл юм.

Эцэст нь GP6-ийн генетик хувилбарууд, ялтасын коллагены рецепторын кодчилолын талаарх 2 судалгаагаар эдгээр нь венийн тромбоэмболизмын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Энэхүү генийн хувилбартай холбоотой хамаарал нь юун түрүүнд венийн тромбоэмболизмын патогенезийн үед ялтас-өвөрмөц хүчин зүйлийг гэмтээдэг гэж үзэж байгаа ч цаашдын судалгаа шаардлагатай байгаа юм.

Мөн түүнчлэн хувь хүний эрсдэл нь эдгээр генийн хувилбаруудаар тайлбарлагдах ба эдгээр генийн хувилбарыг агуулсан үед олдмол эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөлөл 2 дахин нэмэгддэг ажээ. Жишээлбэл Leiden-ийн V хүчин зүйлийн зөөгч юмуу протромбин генийн мутаци нь ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эм, даавар орлуулах эмчилгээ юмуу тамхидалттай хавсарсан тохиолдолд хүч нэмэгдсэн эрсдэл болдог байна. Хувь хүнд дан ганц эдгээр генийн хувилбарууд түр зуурын, олдмол эрсдэлт хүчин зүйлстэй хавсралгүйгээр илрэх нь венийн тромбоэмболи үүсэхэд хангалттай бус бөгөөд мутаци нь эмгэг жамын субстраци болж өгдөг байна.

Эмнэлзүйн холбоо хамаарал
Венийн тромбоэмболизм бүхий өвчтөнүүдэд доор дурьдсан хүчин зүйлс илэрсэн бол дурьдсан генүүдийн мутацийг тодорхойлох сорил хийх талаар зөвлөнө. Үүнд: 50-аас доош настай, түгээмэл бус байрлалын тромбоз, дахин давтагдсан венийн тромбоэмболизм, тромботик эмгэгтэй талаарх гэр бүлийн ноцтой өгүүлэмжтэй зэрэг орно. Leiden-ийн V хүчин зүйл юмуу протромбин генийн мутаци нь дахин давтагдсан венийн тромбоэмболизм үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг боловч анх удаа венийн тробмоэмболизм болоход генетикийн сорил хийх нь тавиланг сайжруулдаг эсэх нь тодорхойгүй байна.

Leiden-ийн V хүчин зүйлийн мутаци илэрсэн ч гэсэн энэ нь ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эмийг хэрэглэхгүй байх туйлын эсрэг заалт болдоггүй. Учир нь венийн тромбоэмболизм үүсэх өндөр эрсдэлтэй эсэх нь Leiden-ийн V хүчин зүйлийн генийг гетерозигот байдлаар тээж буй эмэгтэйд ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эмийг хориглодгоор тайлбарлагдана.

Эх сурвалж:
www.emedicine.com / Genomic Medicine / Cardiovascular Diseases / Genetics of Venous Thromboembolism

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл