Health News from Medical News Today


Monday, February 14, 2011

2011 оны USMLE шалгалтын гарын авлага хэвлэгдэн гарлаа


Орчуулгын багийнхнаас
                                   
Таны энэ өдрийн амгаланг айлтгая. www.imedinfo.org сайтын зүгээс USMLE буюу Нэгдсэн Улсын Анагаахын Лицензийн Шалгалттай холбоотой мэдээ мэдээллэл, жишээ тестүүдийг цувралаар нийтэлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд бид USMLE веб сайт (http://www.usmle.org) –аас гаргасан 2011 оны USMLE шалгалтын талаарх мэдээ мэдээлэл, шалгалт авагдах сэдвийн агуулгын талаарх хураангуй, жишээ тест зэргийг багтаасан албан ёсны гарын авлагыг монгол хэл рүү орчуулах ажлыг эхлүүлээд амжилттай дуусган та бүхний гарт хүргэхэд бэлэн болоод байна.

Бидний энэхүү ажил уг шалгалтыг өгөхөөр бэлдэж буй монголын анагаахын мэргэжилтнүүдэд бага ч болтугай хувь нэмэр болно гэдэгт бид итгэж байна.

Tuesday, February 8, 2011

NT5E-ийн мутаци ба артерийн шохойжилт

Оршил
Артерийн шохойжилт нь зүрх судасны эрсдэл нэмэгдэхтэй холбоотой байдаг боловч үүний генетик холбоо хамаарал тодорхойгүй байсаар байна.

Арга зүй
Бид шинж тэмдэг бүхий артерийн шохойжилттой гурван гэр бүлд эмнэлзүй, рентген болон генетикийн шинжилгээ хийсэн. Нэг нуклеотидийн полиморфизмийн анализ, чиглэсэн генийн дараалал тогтоолт, тооны полимеразын гинжин урвалын шинжилгээ, Western blotting, энзим хэмжилт, transduction rescue experiments болон in vitro шохойжилтын шинжилгээ зэргийг хийсэн.

Thursday, January 27, 2011

Хэвлийн аортын аневризм


Хэвлийн аортын аневризм гэж юу вэ?
Хэвлийн аортын аневризм нь аортын ханын давшингуй хэврэгшилтээс шалтгаалж бий болох ба үүний улмаас судас тэлэгдэнэ (бөмбөлөг хэлбэртэй). Аневризм нь улам томорсоор байдаг ба оношилж, эмчлээгүй бол эцэстээ урагддаг. Аневризм нь аортод тохиолдох нь түгээмэл ба голчлон цээж болон хэвлийн артерид тохиолдоно.
Жил бүр аневризм урагдсантай холбоотой ойролцоогоор 15000 нас баралт тохиолддог. Аневризмын урагдал нь 50-аас дээш насныхны нас баралтын 10 дугаарт орох шалтгаан болж байна. Аневризмын урагдал нь яаралтай бөгөөд тухайн хүний амийг аврах, хүндрэлээс сэргийлэхийн тулд яаралтай процедур шаардлагатай болно.




Tuesday, January 25, 2011

Цээжний аортын аневризм

Цээжний аортын аневризм гэж юу вэ?
Аортын хана элэгдэж, цусаар шахагдан хэвийн бусаар тэлэгдэн, товойх нь аортын аневризмын шалтгаан юм.
Аневризмын өөрчлөлт цээжний аортад тохиолдохыг цээжний аневризм гэнэ. Аневризм нь аортын хоёр хэсэгт (цээжний болон хэвлийн) хоёуланд нь тохиолдохыг цээж-хэвлийн аневризм гэнэ.
Цээжний аневризм нь түүний байрлалаас шалтгаалж дотроо 3 дэд бүлэгт хуваагддаг: аортын өгсөх хэсгийн, аортын нумын, аортын уруудах хэсгийн буюу цээж-хэвлийн аневризм.
Дизсекци нь цээжний аортад нөлөөлдөг өөр нэг нөхцөл бөгөөд энэ үед аортын давхаргуудын хооронд цусны гажуу урсгал бий болсон байдаг. Дизсекци мөн адил аневризмын өөрчлөлтөд хүргэх ба эрт болон хожуу урагдал тохиолдоно.


Sunday, January 23, 2011

Жирэмсэний даралт ихсэх эмгэгүүд


Жирэмсэний даралт ихсэх эмгэгүүд нь эхийн болон перинатал нас баралт, урхаг үлдэлтийг дэмжигч гол хүчин зүйл болдог. Эдгээр нь эхэд ихэс салалт, судсанд цус түгмэл бүлэгнэх хамшинж (DIC), бөөрний дутагдал, элэгний дутагдал, төв мэдрэлийн системийн цус алдалт болон харвалтын шалтгаан болдог. Ураг болон нярайн зүгээс гарах хүндрэлд өсөлт хязгаарлагдах, эрт төрөх болон перинатал нас баралт ордог. Centers for Disease Control (CDC)-оос сүүлд мэдээлснээр преэклампси/эклампси нь Нэгдсэн Улс дахь эхийн нас баралтын гуравдугаарт орох шалтгаан болж байгаа ба энэ нь голчлон төв мэдрэлийн системийн цус алдалтаас болдог. Жирэмсэн үеийн даралт ихдэх хавсарсан өөрчлөлтүүдийн тархалт судалгаанд оролцсон хүн ам болон ашигласан шалгуураас хамаарч 12-22%-ийн хооронд янз бүр байдаг. Харин преэклампси/эклампси хамшинж нийт жирэмсэнд ойролцоогоор 5-8% тохиолддог. 
 

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл