Тодорхойлолт
Титэм судасны цочмог хамшинжид зүрхний тогтворгүй бах, зүрхний шигдээс орох ба нийтлэг гол шалтгаан нь судасны товруу задарч шархлах, тромбоз ба үрэвсэл байдаг. Хэдий тийм ч ховор тохиолдолд хэвийн титэм судсанд эмболи, спазм болсноос эсвэл васкулитын улмаас титэм судасны цочмог хам шинж үүсэх нь бий. Титэм судасны цочмог хамшинжийг ST интервал өргөгдсөн эсвэл Гиссийн багцны зүүн салааны хориг шинээр илэрсэн хэлбэр буюу зүрхний цочмог шигдээс; ST интервал өргөгдөөгүй титэм судасны цочмог хам шинж хэмээн 2 хувааж үздэг. Сүүлийн тохиолдолд ST интервал доошлох, Т шүд сөрөг гарах, өвөрмөц шинж илрээгүй эсвэл ЭКГ-д өөрчлөлтгүй байх (үүнд Q шүдгүй эсвэл субэндокардиал шигдээс) зэргийг нэгтгэж үздэг. ST интервал өргөгдөлгүй явагдах шигдээсийн үед миоцитын эргэлтгүй үхэлийн зэрэг ихээхэн хэлбэлзэлтэй байх ба томоохон хэмжээний үхжил ч тохиолдож болно. Зүрхний тропонин ( тропонин Т ба I ) нь зүрхний булчингийн үхжлийн өвөрмөц бөгөөд мэдрэг үзүүлэлт тул титэм судасны цочмог хамшинж бүхий өвчтөнд сонгон хийж болох сорил юм.
Эрсдэлт хүчин зүйл
Үл удирдагдах эрсдэлт хүчин зүйл: нас, хүйс (эрэгтэй), гэр бүлийнхэнд нь зүрхний ишеми өвчнөөр өвдөж байсан түүхтэй (ялангуяа <55 насандаа зүрхний шигдээсээр өвдсөн байх);
Удирдагдах эрсдэлт хүчин зүйл: тамхи татах, артерийн даралт ихдэх, чихрийн шижин, гиперлипидеми, таргалалт ба амьдралын суумгай хэв маяг.
Маргаантай байгаа эрсдэлт хүчин зүйл: стресс, А-галбирын хувь хүн, зүүн ховдлын гипертрофи, А апопротейн ихсэх, фибриноген ихсэх, гиперинсулинеми, гомоцистейны түвшин ихсэх, ангиотензин-хувиргагчийн генотип болон кокайн хэрэглэх зэрэг болно.
Тархалт
Их Британид жилд 1000 хүн тутамд ST интервал өргөгдөх 5 тохиолдол ажиглагддаг.
Онош
Дараах 3 шинжээс 2 нь илэрвэл титэм судасны цочмог хамшинж хэмээн оношлоно. Үүнд: өвчний өвөрмөц нийтлэг түүх, зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт, зүрхний фермент ихсэх (ДЭМБ-ын шалгуур).
Шинж тэмдэг
Цээжний төв хэсэгт байрших >20min үргэлжлэх өвдөлт, энэ нь бөөлжих, хөлрөх, амьсгаадах, зүрх дэлсэхтэй хавсрана. Цээжээр өвдөхгүй “аниргүй шигдээс” настай хүмүүст юмуу чихрийн шижинтэй хүмүүст тохиолддог. Мөн муужрах, уушгины хаван, аюулхайд өвдөх, бөөлжих, мэс заслын дараа артерийн даралт буурах юмуу шээс хомсдох, самуурах, цус харвах, цусны чихэр ихдэх шинж ажиглагддаг.
Эмнэлзүй
Ядарч туйлдах, тайван бус болох, цонхийх, хөлрөх, судасны цохилт олшрох эсвэл цөөрөх, артерийн даралт ихсэх эсвэл буурах, зүрхний IY авиа (S4), зүрхний дутмагшлын шинж (хүзүүний буулга венийн даралт ихсэх, зүрхний III авиа (S3), суурийн хэсэгт байршсан шаржигнуур) эсвэл агшилтын нилэнхүй шуугиан (хөхлөгийн булчингийн үйл хямрах юмуу гэмтэх, ховдол хоорондын таславчийн цоорхой) ажиглагддаг. Ялихгүй халуурна. Мөн үнхэлцэг хальсны шүргэлцэх чимээ юмуу захын хаван хожуу үүснэ.
Шинжилгээ
ЭКГ: Сонгомол хэлбэрийн үед хэт цочмог Т шүд (шовх), ST интервал өргөгдсөн эсвэл Гиссийн багцны зүүн салааны хориг шинээр гарах, цагийн дотор цочмог Q шүд (трансмурал шигдээс) тодроно. Өвчний 1 цагаас 24 цагийн хугацаанд Т шүд сөрөг болж, эмгэг Q шүд илрэнэ. Титэм судасны цочмог хамшинжийн үед улмаар ST интервал доошлох (намсах), Т шүд сөрөг болох, өвөрмөц бус өөрчлөлт юмуу бичлэг хэвийн болно. Зүрхний шигдээсийн 20%-д зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт гарддаггүйг сана.
Цээжний рентген шинжилгээ: зүрх томрох, уушгины хаван эсвэл голт өргөсөх (aortic dissection – гол судасны ханын дотор давхарга гадагшаа чиглэлд урагдах) шинжийг ажигла. Уг шинжилгээг хүлээж эмчилгээг бүү хойшлуул.
Цусны шинжилгээ: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээг, эрдэс, креатинин, глюкоз ихсэх, липид буурах, зүрхний фермент (креатинкиназа, аспартат трансаминаза, лактатдегидрогеназа, тропонин) ихсэнэ. Гагцхүү креатинкиназа (CК) нь зүрхний болон хөвчин биеийн булчинд орших учраас осол гэмтлийн дараа (), урт хугацааны дасгал сургуулилтын дараа, миозит, Африк болон Карибын улс орнуудын хүн амд, гипотерми, гипотиреодизмын үед мөн ихэсдэг. Иймээс креатинкиназийн зүрхний изоэнзимийг (CК-МВ) тодорхойлон харьцааг тогтоож үнэлнэ (CК-МВ/СК харьцаа <5%). Тропонин Т нь зүрхний булчингийн гэмтэлийг илтгэх хамгийн сайн үзүүлэлт (12-24цагт оргил хэмжээнд хүрч, ихсэлт нь >1 долоо хоног үргэлжилнэ) юм. Өвдөлт эхэлсэнээс хойш >6 цаг болоход тропонин Т хэвийн бөгөөд зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлтгүй бол зүрхний шигдээс үүсэх эрсдэл 0.3% -иас хэтрэхгүй.
Ялгах онош
Зүрхний бах, үнхэлцэгний үрэвсэл, зүрхний булчингийн үрэвсэл, aortic dissection, уушгины эмболи болон улаан хоолойн сөөргөө/агчил.
Эмчилгээ
Титэм судасны цочмог хамшинжийн эмчилгээ нь ST-интервал өргөгдсөн эсэхээс хамаарч ялгаатай хийгдэнэ. Хэрвээ ST-интервал өргөгдөөгүй бөгөөд тропонин өсөөгүй байвал зүрхний булчин ноцтой гэмтээгүй байх ба тавилан сайн байх тул эмчилгээг хөнгөлнө. Эндээс үүдэн ST-интервал өргөгдсөн эсэх? тропонин өссөн эсэх? гэсэн 2 түлхүүр асуултанд хариулах шаардлагатай. ST-интервал өргөгдөөгүй титэм судасны цочмог хамшинжийн үед зүрхний ферментийн (тропонин ч гэсэн) түвшин хэвийн байж болно.
Нас баралт
Зүрхний шигдээсээр эндэгсэдийн 50% нь өвчний шинж тэмдэг эхэлж гарснаас хойш 2 цагийн дотор нас барсан байдаг ажээ.
Цочмог миокардийн шигдээсийн үеийн ферментийн өөрчлөлт
Цочмог миокардийн шигдээсийн үеийн ЭКГ-н дараалсан өөрчлөлт
Хайх
энэ 7 хоногийн онцлох нийтлэл
-
Энэхүү хэсэгт тахиарритмийн өргөн хүрээтэй, олон төрөл зүйлийг багтаалаа. Тахиарритмийн талаарх ерөнхий ойлголт, анхан шатны үнэлгээний тала...
-
Зовиур: Хоолны дуршил ихэссэн боловч биеийн жин буурах, халуунд тэсвэргүй болох, хөлрөх, гүйлгэх, чичрэх, цочромтгой болох, эмх замбараагүй...
-
Эрхэм хэрэглэгч, уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Хэсэг хугацаанд шинэ мэдээ, мэдээлэл хүргээгүй удсанд та бүхнээс хүлцэл эрье. www....
-
Энэ нь цулцангийн хөндий гүйцэд бус тэлэгдсэнээс болж уушигны эзэлхүүн багасах эмгэг юм. Үүний улмаас уушигны артери дахь цус хүчилтөрөгчөөр...
Ангилал
- allergy (4)
- cancer (8)
- cardiac surgery (7)
- cardiology (67)
- cardiovascular disease (23)
- clinical medicine (23)
- clinical procedure (12)
- CME (17)
- dermatology (2)
- drugs (3)
- ECG (2)
- emergency medicine (10)
- endocrinology (3)
- gastroenterology (14)
- genetical disease (5)
- genomic medicine (2)
- gynecology (3)
- hematology (9)
- imaging study (12)
- immunology (10)
- infectious disease (8)
- medical book (3)
- medical ethics (1)
- medical research (16)
- microbiology (1)
- natural medicine (8)
- nephrology (2)
- neurology (6)
- news (68)
- nutrition (3)
- obesity (1)
- obstetrics (9)
- oncology (8)
- pathology (2)
- pathophysiology (20)
- pediatric medicine (8)
- pharmacology (2)
- public medicine (1)
- pulmonology (20)
- radiology (7)
- respiratory disease (7)
- rheumatology (3)
- stem cell (2)
- surgery (1)
- systemic disease (1)
- tobacco (1)
- toxicity (1)
- urology (4)
- USMLE (12)
- World Health Organization WHO (4)
- БЗДХ/ХДХВ/ДОХ (3)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team