Background: Үрэвсэлийн маркерийн хэмжээ нь тухайн хүн ишемийн гаралтай харвалт болох өндөр эрсдэлтэй болохыг харуулдаг. Липопротейн-холбоот фосфолипаза фосфолипаза А2 (Lp-PLA2) нь макрофагаас ялгардаг үрэвсэлийн урьдал энзим юм. Бид уламжлалт эрсдэлт хүчин зүйл бүхий хүмүүст Lp-PLA2 болон CRP-ийн түвшинг тодорхойлж ишемийн гаралтай харвалттай холбоо хамааралтай эсэхийг шалгаж үзсэн болно.
Methods: Бид proportional hazards model-ийг ашиглан Atherosclerosis Risk in Communities (ARIC) судалгаанд хамрагдсан харьцангуй эрүүл дунд насны эрэгтэй, эмэгтэй 12762 тохиолдолын харьцангуй боломжит тохиолдолд проспектив тохиолдолын кохорт судалгааг 6 жил дагаж хийсэн.
Results: Хүйс, арьсны өнгө болон насыг харгалзан Lp-PLA2 болон CRP-ийн дундаж түвшинг тодорхойлоход харвалт болсон 194 тохиолдолд харвалт болоогүй 766 тохиолдолоос өндөр байсан ба харин бага-нягтралтай липопротейн холестрол (LDL-C)-ийн хувьд ач холбогдол өгөхүйц ялгаа байсангүй. Нас, хүйс болон арьсны өнгийг харгалзан авч үзэхэд Lp-PLA2 болон CRP-ийн түвшиний аль аль нь ишемийн гаралтай харвалттай холбоотой байсан ба нас, хүйс, арьсны өнгө харгалзсан загвар дахь Lp-PLA2-ийн аюулын харьцаа (hazard ratio) 2,23 байсан бол CRP-ийн аюулын харьцаа 2,70 байв. Нас, хүйс, арьсны өнгө дээр тамхидалт, систолын даралт ихдэлт, липидийн түвшин болон диабетийг нэмж авч үзсэн загвар дахь Lp-PLA2 болон CRP-ийн түвшингүүдийн аюулын харьцаа тус тус 1.91 (95% итгэх интервал, 1.15-3.18; P = .01) болон 1.87 (95% итгэх интервал, 1.13-3.10; P = .02) байлаа. Уламжлалт эрсдэлт хүчин зүйлийг тооцож үзсэний дараагаар CRP болон Lp-PLA2-ийн түвшин хоёул их байгаа хүмүүс CRP болон Lp-PLA2-ийн түвшин хоёул бага хүмүүстэй харьцуулахад харвах эрсдэл өндөртэй байсан ба харин бусад хүчин зүйлсээр тооцож үзэхэд харвах эрсдэл дунд зэрэг байв.
Conclusions: Уламжлалт эрсдэлт хүчин зүйлийн зэрэгцээ Lp-PLA2 болон CRP-ийн түвшин өндөр тодорхойлогдсон дунд насны хүмүүст ишемийн гаралтай харвалт болох эрсдэл илүү байна.
Lipoprotein-Associated Phospholipase A2, High-Sensitivity C-Reactive Protein, and Risk for Incident Ischemic Stroke in Middle-aged Men and Women in the Atherosclerosis Risk in Communities (ARIC) Study
Хайх
энэ 7 хоногийн онцлох нийтлэл
-
Энэхүү хэсэгт тахиарритмийн өргөн хүрээтэй, олон төрөл зүйлийг багтаалаа. Тахиарритмийн талаарх ерөнхий ойлголт, анхан шатны үнэлгээний тала...
-
Зовиур: Хоолны дуршил ихэссэн боловч биеийн жин буурах, халуунд тэсвэргүй болох, хөлрөх, гүйлгэх, чичрэх, цочромтгой болох, эмх замбараагүй...
-
Эрхэм хэрэглэгч, уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Хэсэг хугацаанд шинэ мэдээ, мэдээлэл хүргээгүй удсанд та бүхнээс хүлцэл эрье. www....
-
Энэ нь цулцангийн хөндий гүйцэд бус тэлэгдсэнээс болж уушигны эзэлхүүн багасах эмгэг юм. Үүний улмаас уушигны артери дахь цус хүчилтөрөгчөөр...
Ангилал
- allergy (4)
- cancer (8)
- cardiac surgery (7)
- cardiology (67)
- cardiovascular disease (23)
- clinical medicine (23)
- clinical procedure (12)
- CME (17)
- dermatology (2)
- drugs (3)
- ECG (2)
- emergency medicine (10)
- endocrinology (3)
- gastroenterology (14)
- genetical disease (5)
- genomic medicine (2)
- gynecology (3)
- hematology (9)
- imaging study (12)
- immunology (10)
- infectious disease (8)
- medical book (3)
- medical ethics (1)
- medical research (16)
- microbiology (1)
- natural medicine (8)
- nephrology (2)
- neurology (6)
- news (68)
- nutrition (3)
- obesity (1)
- obstetrics (9)
- oncology (8)
- pathology (2)
- pathophysiology (20)
- pediatric medicine (8)
- pharmacology (2)
- public medicine (1)
- pulmonology (20)
- radiology (7)
- respiratory disease (7)
- rheumatology (3)
- stem cell (2)
- surgery (1)
- systemic disease (1)
- tobacco (1)
- toxicity (1)
- urology (4)
- USMLE (12)
- World Health Organization WHO (4)
- БЗДХ/ХДХВ/ДОХ (3)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team