Health News from Medical News Today


Thursday, August 20, 2009

Зүрхний дүүргэлтийн дутагдалтай өвчтөнүүдийн зүүн ховдолын гүйцэтгэлд хамрын тасралтгүй үргэлжлэх амьсгалын замын эерэг даралт (CPAP)-ын үр нөлөө

Background: Цээжний хөндийн эерэг даралт нь зүүн ховдолын трансмурал даралтыг бууруулах замаар өмнөх ба дараах ачааллыг бууруулдаг ба зүүн ховдолын хөөлтийн хувийг ихэсгэж өгдөг. Нүүрний эсвэл хамрын маскаар өгөх тасралтгүй үргэлжлэх амьсгалын замын эерэг даралт нь (CPAP) нь зүрхний төрөлхийн дутагдал дутагдал (CHF) бүхий өвчтөнүүдийн зүрхний гаргалтыг нэмэгдүүлж өгдөг ба CPAP-ыг клиникийн хэрэгцээнд эмийн бус эмчилгээний арга болгон хэрэглэдэг.

Methods: Зүүн ховдолын хөөлтийн хувь бага (28,8%), зүрхний дутагдалын стандарт эмчилгээ хийлгэж буй 21 өвчтөнд (13 эрэгтэй, 8 эмэгтэй дундаж нас 65,13) хамрын CPAP хавсран хэрэглэв. CHF-ийн шалтгаан 15 өвчтөнд зүрхний ишеми өвчин, 6 өвчтөнд идиопатик тэлэгдэлийн кардиомиопати байв. Өвчтөнүүдийн 12 нь NYHA-н II ангилалд 9 нь III ангилалд байсан. Цусны даралт (BP), зүрхний цохилт (HR), амьсгалын тоо (RR), хүчилтөрөгчийн хангалт (SpO2)-ийн үзүүлэлтийг тэмдэглэсэн. Мөн зүрхний гаргалт (CO), зүрхний индекс (CI)-ийг Допплер эхокардиографигаар хэмжсэн ба хамрын CPAP (8cm H2O)-ийг өвчтөнүүдэд 10мин хэрэглэсэн. Бүх хэмжилтүүдийг CPAР дууссаны дараа дахин хэмжиж үзсэн болно.


Results: Бүх өвчтөнүүдэд СРАР нийцтэй байсан. Зүрхний цохилт (83,12/min-аас 83,18/min болсон) болон диастолын даралт (63,15 mmHg-аас 68,18 mmHg болсон)-д мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй ба харин систолын даралт (113,23 mmHg-аас 120,29 mmHg болсон) бага зэрэг нэмэгдсэн (p<0,02) байсан. Амьсгалын тоо 24,4/мин-аас 21,2/мин болж багассан (p=0.0001) хүчилтөрөгчийн хангалт 93,5%-аас 95,4% болж нэмэгдсэн (p=0.01) байв. Зүрхний гаргалт (3.71.0-ээс 4,01.0л/мин болсон) (р=0,02) болон зүрхний индекс (2.20.6-аас 2.40.6л/мин/м2) (p=0.04) болж мэдэгдэхүйц нэмэгдсэн байв.

Conclusions: СРАР нь архаг CHF бүхий өвчтөнүүдийн зүүн ховдолын үйл ажиллагаа болон зарим амьсгалын параметрийг сайжруулдаг байна. Иймд энэ нь CHF бүхий симптоматик өвчтөнүүдийн нэмэлт эмчилгээнд хэрэгтэй байж болох юм.


Key words: CPAP, зүрхний дүүргэлтийн дутагдал

Effect of Nasal Continious Positive Airway Pressure Ventilation on Left Ventricular Performance In Patients with Congestive Heart Failure

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл