Health News from Medical News Today


Wednesday, May 9, 2012

Тодосгогчийг гараар шахаж гүйцэтгэдэг тоон системт хасаж тооцох (subtraction) ангиографи (DSA)-ийн явцад интервеншл радиологи эмчийн туяанд өртөх байдал

Зорилго: Бид тоон системт хасаж тооцох (subtraction) ангиографи (DSA)-ийг багтаасан ширээний дэргэд тодосгогч бодисыг гар аргаар шахаж хийгддэг ангиографийн шинжилгээний үед ангиографийн эмчийн өртөх туяаны хэмжээ болон эмчийн байрлал хоорондын хамаарлыг судалсан ба түүнчлэн туяанд өртөлтийг бууруулах энгийн аргыг судалж үзлээ.

Арга зүй: 9 удаагийн хэвлийн ангиографийн шинжилгээ үед туяанд өртөх өртөлтийг термолюминисцент тун хэмжигч (TLD)-ээр хэмжсэн. Эхний судалгааны үед DSA юмуу флюроскопийн шинжилгээний явцад туяанд өртөлтийг TLD-ийг ангиографийн ширээний ойролцоо байрлуулж хэмжсэн. Хоёр дахь судалгааны үед тодосгогч бодисыг гар аргаар шахаж гүйцэтгэх DSA-ийн явцад интервеншил радиологи эмчийн туяанд өртөх байдлыг тухайн эмчийн байрлал ангиографийн ширээний дэргэд болон ширээнээс хол байх үед хэмжиж үзсэн. 


Үр дүн: Тодосгогч бодисыг гар аргаар шахаж гүйцэтгэх DSA-ийн үед интервеншл радиологи эмчийн туяанд өртөх байдал нийт процедурын турших өртөлтийн 90% буюу түүнээс дээш хувийг эзэлж байв. DSA-ийг ангиографийн ширээний дэргэд гүйцэтгэх байдлыг ширээнээс хол гүйцэтгэх байдалтай харьцуулахад эмчийн туяанд өртөлт мэдэгдэхүйц буурч байлаа. 

Дүгнэлт: Гараар шахаж гүйцэтгэх DSA нь интервеншл радиологи эмч туяанд өртөхийг нэмэгдүүлдэг томоохон хүчин зүйл ажээ. Тиймээс DSA-ийг хийх үед тогтмол автомат шахагчийг ашиглахыг зөвлөж байна. Гараар шахах шаардлагатай DSA-ийн үед эмч өвчтөнөөс аль боломжтой хол зайд байрлах хэрэгтэй. 

Эх сурвалж:  

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив