Health News from Medical News Today


Thursday, May 10, 2012

Цээжний хэт авиан шинжилгээ хийх үйл явц

Процедур хийгдэх үе шат
Өвчтөнийг сонгох ба төлөвлөж буй процедурыг өвчтөн зөвшөөрсөн байх. Өвчтөнд тулгараад буй асуудалтай холбоотой бусад шинжилгээний хариуг хэт авиан шинжилгээ хийх эмч нягталж харах. Ялангуяа гялтангийн эмгэг өөрчлөлт аль талд байгаа болон ямарваа масс эсвэл уутлагдсан шингэн шингэний байрлалыг баримжаалж баталгаажуулахын тулд цээжний рентген зургийг процедурын өмнө нягталж харах хэрэгтэй. Хэрэв цээжний хатгалт эсвэл өөр бусад гялтангийн хөндий рүү нэвтрэх процедур төлөвлөсөн бол өвчтөнд мэдээлэл өгч зөвшөөрөл авсан, бүлэгнэлтийн шинжилгээ хэвийн гэж батлагдсан байх хэрэгтэй. Шинжилгээ хийх хэсэгт агааргүй, завсаргүй болгохын тулд акустик гелийг өвчтөний арьсанд түрхэж өгнө. Учир нь хэт авиан долгион агаартай хэсгээр дамжин өнгөрдөггүй. Түүнчлэн арьсан дээгүүр хэт авиан пробыг алгуур, чөлөөтэй гулгуулахын тулд пробонд мөн гель түрхэнэ.

Хэт авиан машины тохиргоо
Хэт авиан машиныг эмчийн ажиллах байрлалд дэлгэц хялбар харагдахаар байрлуулна. Хүрээлэн буй орчны гэрэл дэлгэц дээрхи дүрсийн ялгаралыг бууруулдаг. Цээжийг ихэвчлэн саарал шатлалтай, бодит агшин дахь хэт авиа ашиглаж шинжилнэ. Динамик шуугиан шүүгч нь уушигны гулсаж хөдлөх байдлыг бүдэгрүүлдэг тул ашигладаггүй. Цээжний хөндийн хананаас гүн байрлах цээжний хөндийн бүтцийг дүрслэн харуулахын тулд гүний тохиргоо хийнэ. Өсгөлт нь хоорондоо ялгаатай эдийн ялгаралыг ихэсгэж өгөхөд зориулагдсан байдаг. 
Цээжний анатомийн байр зүйг зөв гаргах болон дүрсийг гаргах арга зүйг стандартчлахын тулд тодорхой дүрмийг мөрдөх нь чухал. Хэт авиан пробууд нь нэг талдаа дэлгэцийн байрлал зүйг заасан цагаан эсвэл цэнхэр цэг байдлаар харагдах тэмдэглэгээтэй тохирох ховилтой байх байна. Дүрмийн дагуу энэхүү цэг ихэвчлэн дэлгэцийн дээд талд юмуу зүүн дээд талд байрладаг. Трансдюсерийн тэмдэглэгээ (ховил)-г толгой руу чиглүүлсэн байдалтайгаар трансдюсерийг арьсны гадаргууд перпендикуляр барих ба дүрслэлийн хавтгай зэргэлдээ байрлах хоёр хавирганы хоорондуур чиглэсэн байна. Арьсны гадаргуутай ойролцоо орших бүтцүүд дэлгэцэн дээрх цэгэн тэмдэглэгээтэй ойрхон харагдах ба гүнд байрлах бүтцүүд дэлгэцийн доод хэсэгт харагдана. Гүнийг тохируулах удирдлага ихэвчлэн дэлгэцийн баруун тал дагууд байрлах ба цээжний ханатай харьцуулах байдлаар тухайн бүтцийн гүнийг тооцож болдог.

Өвчтөний байрлал
Гялтангийн шингэн таталцлын хуулинд захирагддаг тул гялтангийн шингэн цээжний тодорхой хэсгүүдэд хуримтлагддаг (уутлагдсан шингэнийг эс тооцвол). Гялтангийн шүүдэсжилтийн хэт авиан шинжилгээнд зориулсан түгээмэл байрлал нь өвчтөн гараа урагш тэнийлгэж суусан болон мөрний түвшинөөс бага зэрэг доор байрлах хатуу гадаргуу дээр хэвтсэн байх юм. Өвчтөний нэг гарыг дээш өргүүлэх юмуу толгойн дээр нь тавиулах нь хавирга хоорондын зайг өргөсгөх ба шинжилгээ хийхэд хялбар болгодог.
Өвчтөн суугаа байрлалтай үед нуруу бүхэлдээ хэт авиан шинжилгээ хийхэд хялбар болдог өвчтөн ингэж сууснаар чөлөөтэй урсаж буй гялтангийн шингэн цээжний хөндийн доод хэсэгт амархан тодорхойлогддог. Пневмотораксыг шинжилж байгаа үед өвчтөн ихэвчлэн түрүүлгээ харсан байрлалд байх ба орны толгойг бага зэрэг өргөсөн байна.
Түрүүлгээ харсан бөгөөд олон тооны дэмжих аппарат холбосон биеийн байдал хүнд өвчтөнд шинжилгээ хийхэд илүү бэрхшээлтэй байдаг.4 Хүнд зэргийн амьсгалын болон гемодинамикийн дутагдалтай өвчтөнд биеийн байрлалыг өөрчлөх нь тохиромжгүй байдаг. Бид ихэвчлэн биеийн байдал хүнд өвчтөнийг нэг гарыг цээжин дээгүүр эсрэг зүг рүү хандуулсан байдалтайгаар түрүүлгээ харж хэвтсэн байрлалаар байрлуулдаг. Хэрэв шүүдэсжилт их хэмжээтэй бол энэ нь суганы дунд шугамаар тодорхойлогдож болно. Бага хэмжээний шүүдэсжилтүүдийн үед трансдюсерийг гудас руу шахаж байрлуулан шүүдэсжилтийг дүрсэлт гаргахын тулд дээш чиглэлтэй өнцөг үүсгэж барих маягаар хөдөлгөх шаардлагатай болдог. Энэ техник шүүдэсжилт байгаа эсэхийг тодорхойлоход туслах боловч трансдюсерийн байрлал зүү/тариурын бүрдэлтэй таарч тохирдоггүйн улмаас цээжний хатгалтын үед хяналт хийхэд тохиромжгүй юм. Хэт авиан хяналттай цээжний хатгалт хийх боломж олгодог хэд хэдэн сонгож болох байрлалуудыг анхаарч үзэж болно. Эдгээр байрлалуудад орны толгойтой цуг бага зэрэг өргөж өвчтөнийг хажуу тийш эргүүлж байрлуулах, хавтгай ортой өвчтөнд хажуу талаар байрлуулах ба гялтангийн шүүдэсжилттэй гэж үзсэн талыг дээд талд нь гаргах, түрүүлгээ харсан өвчтөнд шүүдэсжилт бүхий талыг орны ирмэгт байрлуулсан байна.

Дүрсийг гаргах стратеги
Хавирга хэт авиа дамжилтыг хориглодог тул трансдюсерийг хавирга хоорондуур шинжилгээ хийхээр тооцож чиглүүлнэ. Энэхүү байрлал нь дэлгэц дээрхи дүрсийн хоёр талд зэргэлдээх хавирганы сүүдэр харагдахад хүргэдэг. Нэг хавирга хоорондын завсраас нөгөө хавирга хоорондын завсар руу дагуу чиглэлээр трансдюсерийг хөдөлгөх замаар богино хугацаанд олон тооны хавирга завсраар шинжилгээ хийх боломжтой. Арга зүйчлэгдсэн шинжилгээний стратеги нь тухайн чиглэсэн шүүдэсжилт эсвэл бусад гялтангийн эмгэгийг иж бүрэн дүгнэх боломж олгодог. Дүрслэл гаргах олон тооны шугамуудыг ашиглан цээжний ерөнхий шинжилгээ хийсний дараа шинжилгээ хийж буй эмч дэс дараалалтайгаар анхаарал татсан хэсэг дээр төвлөрч ойр орчмын таних тэмдэгүүдийг зөв тодорхойлох ба хэрэв шаардлагатай бол зүү, багаж хэрэгсэл цээжний хөндийд оруулах хамгийн тохиромжтой байрлалыг тодорхойлно.

Эх сурвалж:

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив