Health News from Medical News Today


Sunday, May 13, 2012

Зүрхний дайрлагад өртсөн өвчтөнүүдэд хамгийн хурдан эмчилгээ бол шууд PCI-тай эмнэлэг рүү зөөвөрлөх

Америкийн Зүрхний Нийгэмлэгийн 2012 оны Тусламж үйлчилгээний чанар ба Үр дагаварын судалгаа сэдэвт эрдэм шинжилгээний хуралд хэлцэгдсэн судалгаанаас үндэслэвэл Хойд Каролина дахь зүрхний дайрлагад өртсөн өвчтөнүүдийг судсан дотуур титмийн интервенци (PCI) хийх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлэг рүү шууд зөөвөрлөсөн байдлыг PCI хийх боломжгүй эмнэлэг рүү эхэлж авчраад дараа нь эмчилгээ хийлгэхээр PCI-тай эмнэлэг рүү зөөвөрлөхтэй харьцуулбал эдгээр өвчтөнүүдэд илүү хурдан хугацаанд эмчилгээ хийгдэж байсан ажээ. 

Судалгаа зүрхний дайрлагын хамгийн хүнд хэлбэр болох ST өргөлттэй зүрхний шигдээс (STEMI)-т анхаарлаа хандуулсан байна. ST өргөлттэй зүрхний шигдээсийн үед ихэнхдээ зүрх рүү очих цусны урсгал бүрэн бөглөрсөн байдаг. Катетераар дамжуулж эмгэгт өртсөн хэсэгт жижиг баллон оруулах ба баллоныг хийлэх замаар бөглөрөл болсон хэсгийг тэлдэг. Эмч нар ихэвчлэн энэхүү процедурыг бөглөрсөн артерийн нээлттэй хэвэнд нь барих, дахин бөглөрөх эрсдэлийг бууруулахын тулд стент тавих ажилбарыг хамтад хийдэг. 


PCI хийх боломжгүй үед урьдчилж бүлэн хайлуулах эмийн эмчилгээ хийж бөглөрөлийг нээнэ. 

Олон тооны яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ (EMS)-ний удирдамжуудад ST өргөлттэй зүрхний шигдээс бүхий өвчтөнүүдийг PCI хийх боломжгүй боловч судас алгасах мэс засал хийх боломжтой эмнэлэгүүд эсвэл PCI хийх боломжтой эмнэлэг рүү зөөвөрлөхийг зөвлөсөн байдаг. 

"Өдийг хүртэл энэхүү зөвлөмжийг судалсан судалгаа байхгүй байсан юм" гэж Хойд Каролинагийн Дюрхам дах Дьюкийн Их Сургуулийн судалгааны багийн гишүүн, тус судалгааны нэгдүгээр автор Emil L. Fosbol, M.D., Ph.D., хэлжээ. 

Судлаачид 2008 оны 6 сараас 2010 оны 9 сар хүртэлж Хойд Каролинагийн Яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэмдэглэлийг дахин нягталж үзсэн байна. Судалгааны шалгуурт тэнцэж байсан ST өргөлттэй зүрхний шигдээс бүхий 1224 өвчтөний 765 (63%) нь PCI хийх чадамжтай эмнэлэг рүү зөөвөрлөгдсөн (bypass бүлэг) бол 479 (37%) нь PCI процедур хийхийн өмнө эхлээд PCI хийх боломжгүй эмнэлэгт хүргэгдсэн (non bypass бүлэг) байжээ. 

Судлаачдын тогтоосноор:
  • Bypass бүлгийн хувьд эмнэлэгийн анхны тусламж (түргэн тусламж, 103 г.м) авснаас хойш артерийн судас нээх эмчилгээ-PCI эсвэл бүлэн хайлуулах эмчилгээ хийлгэх хүртэлх дундаж хугацаа 93 минут байсан бол non bypass бүлэгт энэ нь 124 минут байсан ба ST өргөлттэй зүрхний шигдээс бүхий өвчтөний амьд үлдэх магадлалыг сайжруулж чадахуйц бодитой цагийн ялгаа гарч байв. 
  • Зөвхөн PCI хийгдсэн өвчтөнүүдэд эмнэлэгийн анхны тусламжаас PCI хийгдэх хүртэлх хугацаа bypass бүлэгт дунджаар 93 минут байсан бол non bypass бүлэгт 161 минут байжээ. 
  • Bypass бүлгийн өвчтөнүүдийг non bypass бүлэгтэй харьцуулахад удирдамжид зөвлөсөн эмчилгээг авах магадлал бараг 3 дахин их байжээ. 
Судлаач Emil L. Fosbol "Бидний судалгаа яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд ST өргөлттэй зүрхний шигдээс бүхий өвчтөнүүдийг PCI хийх боломжтой хамгийн ойрын эмнэлэг рүү шууд хүргэх хэрэгтэйг батлан харуулж байна" гэжээ. 

Эх сурвалж:  

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив