Удиртгал
Зөөврийн хэт авиан шинжилгээний багажийг гялтангийн эмгэг өөрчлөлтүүдийг
үнэлэх болон гялтангийн хөндийд дренажийн катетер байрлуулах болон цээжний
хатгалт, түүнтэй холбоотой гялтан болон гялтангийн доор байрлалтай уушигны
массаас аспираци хийх зэрэг процедуруудыг хянаж чиглүүлэхэд өвчтөний орны
дэргэд ашигладаг. Гол зорилго бол гялтангийн эмгэгүүдийн шинж чанарыг
тодорхойлох болон гялтанд нэвтрэлт хийх процедуруудын нарийвчлал хийгээд
аюулгүй байдлыг сайжруулах юм.
Давуу тал
Цээжний хэт авиан шинжилгээ нь гялтанг шинжилдэг уламжлалт рентген
шинжилгээнүүдээс хэд хэдэн давуу талтай. Үүнд туяаны нөлөөлөл байхгүй,
зөөвөрлөхөд хялбар, тухайн бодит агшин дахь дүрслэлийг харах боломжтой, динамик
дүрслэлийг гүйцэтгэх боломжтой.
Хэт авиан шинжилгээ нь гялтангийн шингэний байрлалыг тодорхойлох тал дээр
бодит үзлэгийг бодвол үлэмж давуутай байх ба цээжний хатгалтын үед гарах
хүндрэлийн хувь бага байхтай холбоотой байдаг. Түүнчлэн хэт авиан хяналт нь
бодит үзлэгийн хяналлтай хатгалттай харьцуулахад шингэнийг амжилттай соруулж
авах магадлалыг нэмэгдүүлдэг. Жишээлбэл хэт авиан хяналтгүй амжилтгүй цээжний
хатгалт хийгдсэн 17 өвчтөний судлахад 15-д нь хэт авиан хяналттай цээжний
хатгалт амжилттай хийгдсэн байна.
Гялтангийн хэт авиан шинжилгээ нь гялтангийн шингэн байгаа эсэхийг илрүүлэх
болон гялтангийн шингэнийг уушигны консолодициас ялган оношлоход цээжний тойм
рентгенийг бодвол илүү мэдрэг байдаг. Цээжний тойм рентгенд цайваржилт бүхий
өвчтөнүүдэд гялтангийн эмгэгийг илрүүлэхэд гялтангийн хэт авиан шинжилгээ нь компьютерт томографитай харьцуулахад 95%-ийн
мэдрэг чанартай байдаг боловч бага хэмжээний шингэнийг илрүүлэхэд мэдрэг чанар
нь СТ-ээс бага байна. СТ скантай харьцуулахад цээжний хэт авиа
нь гялтангийн шингэнийг гялтангийн масс, гялтангийн зузааралтаас илүү сайн ялган
оношлодог. Орны дэргэдэх цээжний хэт авиан шинжилгээ нь биеийн
байдал хүнд өвчтөнг СТ скан руу тээвэрлэх байдлыг бодвол нөөц бололцоо
хамааралт байдал бага бөгөөд хурдан байдаг.
Сул талууд
Цээжний хэт авиан шинжилгээ нь гүйцэтгэгчийн ур чадвараас хамаарсан
технологи юм. Шинжилгээг гүйцэтгэгч хэт авианд илэрсэн өөрчлөлтийг зөв тайлбарлахын
тулд удирдагчийн удирдлага дор сургалтанд хамрагдсан байх хэрэгтэй.
Хангалттай бус сургалт хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлж болно.
Хэт авиан шинжилгээ нь уушигны паренхим болон гялтангийн нийлмэл эмгэгийн
үед үндсэн уушигны паренхимийг үнэлэх тухайд СТ шиг сайн байж чаддаггүй. Хэт авиан
хяналт нь pigtail катетер
ашиглан буглааг дренаж хийх эсвэл гялтангийн массаас биопси авах зэрэг
хүндэрсэн interventional процедуруудын үед СТ шиг сайн хянаж чиглүүлэгч байж чаддаггүй.
Заалт
Гялтангийн хэт авиан шинжилгээ хийх заалтуудад дараах зүйлс багтана.
- Цээжний тойм рентгенд цайваржилт илэрсэн үед гялтангийн шингэнийг орны дэргэд илрүүлэх
- Пневмотораксийг орны дэргэд илрүүлэх
- Оношлогоо болон эмчилгээний зорилгоор хийгдэх цээжний хатгалтыг хянаж чиглүүлэх
- Торакотомийн гуурс байрлуулах процедурыг хянаж чиглүүлэх
Хэрэглэгдэх хэт авиан машинд
тавигдах шаардлага
Гялтангийн хэт авиан шинжилгээ болон түүнтэй холбоотой процедуруудад хоёр
хэмжээст дүрслэл гаргах боломжтой янз бүрийн зөөврийн хэт авиан машинуудыг
ашигладаг.
Трансдюсер – Ихэнхи тохиолдолд 3.5-5.0 МНz давтамжтай гүдгэр загвартай трансдюсер гялтангийн
дүрслэл оношлогоонд сайн ажилладаг. Туяа гаргах хэсэг жижиг
байхаар загварчлагдсан байдаг тул зүрхний хэт авиан трансдюсер нэлээн үр дүнтэй
ба хавирга хоорондын завсраар оношлогоо хийх боломж олгодог. Зүрхний хэт авиан
шинжилгээний трансдюсерийг ашигласнаар гарах нэмэлт давуу тал нь үүнийг мөн
бусад хэт авиан шинжилгээний зорилгоор (зүрх, уушиг г.м) ашиглах
боломжтой байдаг.
Нэгэнт эмгэг өөрчлөлт тодорхойлогдсон тохиолдолд илүү нарийчлалтай
дүрслэлийг гаргаж авах хэрэгтэй бол 7.5-10
MHz давтамжтай шугасан трансдюсерийг ашиглаж болно.
Дүрсийг хадгалах – Ихэнхи зөөврийн хэт авиан машинууд нь дижитал дүрс
хадгалах болон зөөвөрлөх боломжтой байх ба энэ нь дүрсийг удаан хугацаагаар
баримтжуулж хадгалах шаардлагыг хангасан байдаг. Хэрэв эмч өвчний түүхэнд
шинжилгээний хариуг шууд байрлуулахыг илүүд үзвэл машиныг принтертэй байхаар
тоноглосон байж болно.
Допплер – Зөөврийн цээжний хэт авиан хяналттай процедурт допплер ерөнхийдөө
шаардлагагүй байдаг. Хэдий тийм ч заримдаа бага хэмжээний гялтангийн
шүүдэсжилтийг гялтангийн зузаарлаас ялган оношлох, процедурын үед зүү дайрч
магадгүй цусны судсыг тодорхойлохын тулд шинжилгээг гүйцэтгэгч допплерийг
ашигладаг.
Эх сурвалж:
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team