Бид олон жилийн өмнөөс гистамины
рецептор зүрхэнд байдаг тухай мэддэг билээ. 1990-ээд оны эхээр хүний Н1 болон
Н2 рецепторуудыг тодорхойлсон байдаг бол үүний араас хэдэн жилийн дараа Н3
болон Н4 рецепторуудыг тодорхойлсон байдаг. Гистамин нь байгалиас биемахбодийн
бүхий л хэсгүүдэд тодорхойлогддог биемахбодий бүрэлдэхүүн хэсэг болдог ба
ялангуяа төв мэдрэлийн систем, шигүү мөхлөгт эс, ходоодны салст болон базофиль
эсэд илүүтэй тодорхойлогддог. Н1 рецептор нь Gα-q11-тай холбогдсоноор олон тооны эсийн доторхи дохио
дамжилтыг идэвхижүүлдэгийн дотор цагирагт аденозин монофосфат (цАМФ) болон цагирагт
гуанозин монофосфат (цГМФ) багтдаг. Зүрхэнд
гистамин нь Н1 рецептороор дамжуулж тосгуур-ховдолын зангилааны сэрэл дамжуулах
хугацааг удаашруулдаг. Мөн Н2 гистамины рецептор зүрхэнд тодорхойлогддог ба Gα-s уурагтай
холбогдож цАМФ-аар дамжуулж хронотропик болон инотропик идэвхижүүлэх нөлөө
үзүүлнэ. Н2 гистамины рецептор нь мөн даралт буурах, нүүр халуу оргиж улайх,
толгой өвдөх, ходоодны хүчил ялгарал нэмэгдэх, судасны нэвчимхий чанар
ихсэлтийг дэмжиж өгдөг. Тиймээс мөн чанартаа гистамин бол жинхэнэ мэдрэлийн
гаралтай даавар юм.
Шигүү мөхлөгт эсүүд зүрхэнд
тодорхойлогддог ба энд эдгээр эсүүд гистаминыг ялгаруулдаг. Шигүү мөхлөгт эсүүд
болон гистамин ялгаралт нь зүрхний эмгэгүүдийг хүндрүүлдэгт зүрхний дутагдал
багтдаг. Шигүү мөхлөгт эс, түүн дээр нэмэгдэж гистаминыг рениний өвөрмөц, чухал
эх үүсвэр гэж үзэж байгаа ба үүнтэй холбоотой зарим тохиолдолд зүрхэнд хэсэг
газарт ренин-ангиотензин-альдостероны тогтолцоо (RAAS) идэвхижилтийг дэмжиж, энэхүү өвөрмөц мэдрэл-шингэний
тогтолцооны бүхий л байж болох сөрөг үр дагаваруудыг дэмждэг байж болно гэж
үзэж байна. Langendorff-ийн
тусгаарласан бэлдэцийг ашигласнаар Mackins болон
түүний хамтрагчид зүрхэнд байрлах шигүү мөхлөгт эсүүд ренинийг үүсгэх замаар
хэсэг газарт ангиотензин бий болох, норэпинефрин ялгарах болон хэм алдагдал
үүсэхийг дэмждэг болохыг ишеми үүсгэсэн /
цусан хангамж эргэн сэргэлтийн загвар дээр илрүүлсэн байна. Кромолин юмуу иодоксамин хэрэглэж шигүү
мөхлөгт эсийг тогтворжуулснаар энэхүү процессийг сааруулж байжээ.
Шигүү мөхлөгт эс
Kim болон
түүний хамтрагчид мэдээллийн базад нууцлагдсан хэрэгтэй мэдээ мэдээллийг
илрүүлэхэд зориулагдсан химийн, санхүүгийн, даатгалын компаниуын ашигладаг
мэдээ мэдээлэл хайх сонирхолтой арга техникийн давуу талын талаар мэдээлсан
байдаг. Энэхүү өвөрмөц арга техникийг анагаах ухааны талбарт ховор ашигладаг ба
учир нь энэ техник нь яг тодорхой, бүрэн, дэс дараалсан мэдээлэл оруулахыг
шаарддаг. Эдгээр судлаачдын анализын үр дүнд фамотидин болон протоны шахуургын
хоригчид нь зүрхний дутагдалтай өвчтөнд эерэг үр нөлөө үзүүлдэг болохыг
тогтоосон байна. Энэ үеэс эхлэн тэд Н2 гистамины рецепторыг хориглох нь зүрхний
дутагдалтай өвчтөнүүдэд ашиг тустай байж болох тухай онолыг боловсруулсан ба
энэхүү таамаглалаа Н2 гистамиын рецепторыг хориглогчийг тепренон (Н2 гистамины
рецепторыг хориглогчоос үл хамааралт шархлааны эсрэг эм)-той харьцуулсан ретроспектив
тохиолдолын хяналттай кохорт судалгаагаар баталсан байдаг. Судлаачид өөрсдийн
онолыг RAAS болон
бета-адренэрг хориглогч эмүүдээр аль эртнээс эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийн
жижиг бүлэгт проспектив байдлаар байдлаар шалгаж үзсэн байдаг.
Судлаачдын хувьд ашиг тустай шинэ
эмийг олж илрүүлэх том хэмжээний эмнэлзүйн туршилт судалгааны нарийн төвөгтэй
аргыг ашиглаж байгаа юм. Жил бүрийн зүрхний дутагдалын улмаасх нас баралт
18%-иас 20% болж дордсон бөгөөд нас баралт дунджаар 6-8% байгаа юм. Зарчмын хувьд
фамотидин зэрэг эмүүдийг “далд” мэдрэл шингэний зохицуулгатай бай (Н2 гистамины
рецептор)-г
хориглоход ашигласнаар энэ нь зүрхний дутагдалтай зарим өвчтөнүүдийн эмгэг жамд
шийдвэрлэх үүрэгтэй байж болох юм. Эцсийн дүнд ямар нэг механизмаар цАМФ бууралтыг
нэмэгдүүлэх нь зүрхний дутагдалтай өвчтөнүүдэд, ялангуяа бета-адренэрг хоригчид
тэсвэртэй болсон эсвэл бета-адренэрг хоригчийг хангалттай биш тунгаар авдаг
өвчтөнүүдэд давуу байдлыг бий болгох юм.
Н2 гистамины рецепторыг хориглогч
эмүүд нь өргөн хэрэглэгддэг ба зүрхний дутагдалтай өвчтөнүүдийн эмчилгээнд Н2
гистамины рецепторыг хориглогч эмүүдийг хэрэглэх талаарх онолын үндэслэл
харьцангуй урагштай байна. Хэдий тийм ч бид зүрхний дутагдалын хамшинжийн үед
шигүү мөхлөгт эсийн оролцоо хэр хэмжээтэй байдгийг одоо болтол мэдэхгүй байсаар
байна. Бид гистамин, шигүү мөхлөгт эс болон зүрхний дутагдалын хамшинжийн
хоорондох харилцан үйлчлэлийн талаар илүү ихийг мэдэх хэрэгтэй байгаа юм.
Эдгээр эмийн бүлгийн аюулгүй бөгөөд үр дүнтэй байдал зүрхний дутагдалтай өргөн хүрээний
хүн амд нэгэнт тогтоогдсон байдаг. Kim болон
түүний хамтрагчдын мэдээлсэн үр дүн нэгэнт батлагдсан боловч ямарч эмч
фамотидин болон бусад гистамины рецепторыг хориглогч эмүүдийг зүрхний дутагдалын
эмчилгээнд бичдэггүй нь одоогоор цуглараад буй энэ талаарх мэдээ мэдээлэл маш
энгийн байгаад оршиж байна. Энэхүү сонирхолтой ойлголт хөгжлийнхөө эрт үед яваа
нь тодорхой бөгөөд үр нөлөө хийгээд аюулгүй байдлыг үнэлэхэд нэмэлт мэдээ
мэдээлэл шаардлагатай. Хэдий тийм ч бид энэ талаар илүү шинийг бодож эхлэх
хэрэгтэй бөгөөд магадгүй тус нийтлэл энэ боломжийг та бүхэнд олгоно бизээ.
Эх сурвалж:
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team