Эрхэм хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье.
www.imedinfo.org сайтын хамт олон хэрэглэгч, уншигч та бүхэндээ дэлхийн бусад орнуудад анагаах ухааны чиглэлээр бичигдсэн ном, гарын авлагуудыг орчуулан хүргэх ажлыг хийж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн төдийгүй эргээд харахад бид бүхэн хэрэглэгч нарынхаа хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээлүүдийг цувралаар орчуулан хүргэсэн байна.
Бид өнгөрсөн он болон энэ оны эхний хагаст АНУ-д эмчлэх эрх авахад өгдөг USMLE шалгалтын албан ёсны гарын авлагыг цуврал байдлаар орчуулан хүргэсэн нь манай оронд анагаах ухааны чиглэлээр суралцдаг, ажилладаг эмч, оюутнуудыг талархал сайшаалыг хүлээсэн бүтээл болсонд бид баяртай байдаг юм.
Түүнчлэн бид "Яаралтай тусламжийн эмч нарт зориулсан ЭКГ" хэмээх олон улсын эмч нарт хэдийн танил болсон бүтээлийг орчуулж дуусаад одоогийн байдлаар редакторын түвшинд явж байгаа бөгөөд тун удахгүй номын худалдаагаар дамжуулж та бүхний гарт хүрэх болно.
Энэ удаад бид бүгдийн зүгээс зүрхний хэт авиан шинжилгээнд анхлан суралцагчдад зориулсан "Эхокардиографийн өнгөт атлас" номыг орчуулан та бүхэнд өргөн барьж байна. Тус ном нь эхокардиографийн чиглэлээр суралцаж буй эмч нарт шинжилгээг хэрхэн гүйцэтгэх арга аргачлал, өвөрмөц өвчнүүдийн үед хэрхэн эхокардиографийн шинжилгээг хийх зэрэг өргөн хүрээний мэдээллийг өндөр чанартай зураг, дүрслэлийн хамт хүргэж байгаа тул анхлан суралцаж буй хүн бүрийн гарын доорхи ном болно байх гэж бид найдаж байна.
Та бүхэн тус номыг манай онлайн захиалгын системээр орж захиалах боломжтой ба урьдчилан онлайнаар захиалсан захиалгын дагуу хэвлэж танд хүргэх болно. Тус ном нь өндөр чанартай зураг дүрслэлийг багтаасан бүтээл болохын хувьд 20000 төгрөгийн үнэтэйгээр хэвлэгдэн гарч байна.
Та бүхний хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлс амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн:
IMEDINFO team
Трансдюсерийг цагийн зүүний дагуу 90°
эргүүлсэнээр зүрхийг парастерналь богино-тэнхлэгээр харна
Дүрслэлийн хавтгай зүүн суга болон баруун
хавирганы нумын хооронд харагдана.
Аортын хавхлагын түвшин дэхь зүрхний хөндлөн
зүслэг харагдана.
Зургийн төв хэсэгт аортын хавхлагын нийтлэг
бүтэц харагдаж байгаагаар баримжааг шалгана.
Аортын хавхлагын түвшин дэхь парастерналь
богино-тэнхлэг
Баруун ховдолын хөндлөн зүслэг болон тал сар
хэлбэрийн гурван аортын хавхлага харагдах байдал
Төв хэсэгт зэргэлдээх баруун зүрхний бүтцүүдээр хүрээлэгдсэн аортын
хавхлагын парастерналь богино-тэнхлэгийн харалт
Парастерналь богино-тэнхлэгийн харалт дахь гурван хавтаст болон уушигны
артерийн хавхлагууд
Хэрэв парастерналь цонхонд трансдюсерийг тохирох хэмжээгээр эргүүлээгүй
тохиолдолд ихэвчлэн уушигны эд давхардан харагддаг
Хэрэв баримжаа алдсан бол парастерналь урт-тэнхлэгийн харалтад буцааж
эхнээс нь дахин эхэлнэ
Дүрслэлийн хавтгай оновчгүй гарах нь аортын хавтасуудын хөндлөн зүслэг
налуу болсоны үр дүн юм
Трансдюсерийг хэдэн градус баруун юмуу зүүн тийш эргүүлснээр зургийг
хангалттай хэмжээгээр алдаагүй гаргана
Хэт авиан долгионы хавтгайг толгой чиглэлд бага зэрэг хазайлгаснаар
(трансдюсерийн ишийг баруун мөр лүү чиглүүлнэ) митраль хавхлагын хөндлөн
зүслэгийн харалтыг гаргаж авна
Хавхлагын ирмэгүүд хялбар ялгагдаж байна
Митраль хавхлагын хөдөлгөөн нь загасны ам нээгдэхтэй төстэй байдаг
Урд болон арын митраль хавтасууд
Хэт авиан долгионы хавтгайг толгой чиглэлд хазайлгаснаар шөрмөсөн
татлагын дүрслэл бий болно
Долгион хөндлөн загвараар шөрмөсөн татлагыг зүсэх байдал
Хэрэв долгионоор зөв зүссэн бол зүүн ховдол зөв дугуй харагдана
Энэ хавтгайд зүүн ховдолын суурь орчмын сегментийн агших чадварыг сайтар
үнэлэх боломжтой
Хэт авиан хавтгайг цааш нь толгой чиглэлд хазайлгаснаар хөхлөг
булчингийн хөндлөн зүслэгийн харалтыг гаргана
Хөхлөг булчин болон зүүн ховдолын төв хэсэг долгионоор хөндлөн зүсэгдсэн
байдал
Энэ хавтгайд зүүн ховдол мөн адил дугуй харагддагийг тэмдэглэх хэрэгтэй
Энэ хавтгайд зүүн ховдолын төв хэсгийн сегментүүдийн агших чадварыг сайн
үнэлэх боломжтой
Эх сурвалж:
Pocket Atlas of Echocardiography / Examination / Imaging and Patient Position, page 14-25
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team