Таны энэ өдрийн амгаланг айлтгая. www.imedinfo.org сайтын зүгээс USMLE буюу Нэгдсэн Улсын Анагаахын Лицензийн Шалгалттай холбоотой мэдээ мэдээллэл, жишээ тестүүдийг цувралаар нийтэлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд бид USMLE веб сайт (http://www.usmle.org) –аас гаргасан 2011 оны USMLE шалгалтын талаарх мэдээ мэдээлэл, шалгалт авагдах сэдвийн агуулгын талаарх хураангуй, жишээ тест зэргийг багтаасан албан ёсны гарын авлагыг монгол хэл рүү орчуулах ажлыг эхлүүлээд нийт хэрэглэгчиддээ 1-р шатны шалгаруулалтанд бэлдэх гарын авлгыг хүргээд байгаа билээ.
Health News from Medical News Today
Monday, December 19, 2011
Monday, December 12, 2011
Эрүүл мэндэд тустай ундаанууд
Дархлаагаа сайжруулж, хавдрын эрсдлийг бууруулахын тулд дараах 8 төрлийн ундааг ууж байх хэрэгтэй.
Эрүүл мэндэд тустай уух зүлсийн талаар бодох үед хамгийн түрүүнд ус орж ирж магадгүй. Гэхдээ уснаас илүү ач тустай олон уух зүйлс байдаг. Ногоон цай нь ясны сийрэгжилт, хавдар, зүрх судасны өвчин, шүд хорхойтолтын эрсдлийг бууруулдаг. Ногоон цай нь флавоноид болон полифенолууд хэмээх эсийг хавдар үүсгэгчид (карциногенүүд)-ээс хамгаалах, биед чөлөөт радикалыг саатуулах замаар хавдрын өсөлтийг сааруулах бодисуудаар баялаг байдаг. Түүнчлэн цусны судсыг тэлж, бүлэн үүсэхээс сэргийлэх замаар зүрхний шигдээс, зүрхний дайрлагад өртөхөөс сэргийлдэг. Флуорид агуулдаг учраас шүдийг бэхжүүлж, флавоноидууд нь яс сийрэгжих болон шүд хорхойтох эрсдлийг бууруулдаг.
Илчлэг: 0
Saturday, December 3, 2011
Ханиад (Сommon cold / Простуда)
Шинж тэмдэг
- Хамраас шингэн нус гарах, найтаалгах
- Хоолой хуурайшиж, хөндүүрлэх
- Хамрын салст улайж, хавагнасны улмаас хамар битүүрэх
- Хүзүүний тунгалагийн зангилаа томрох
Ерөнхий ойлголт
Ханиад нь амьсгалын дээд замыг халдварлуулах чадвартай маш олон төрлийн вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Бид байнга эдгээр вирустай харьцаж байдаг ч бидний ихэнх нь жилд нэг буюу хоёр удаа ханиад тусдаг. Эндээс харахад эзэн биеийн тэсвэрт чанар алдагдах буюу дархлаа сулрах нь ханиад тусах гол нөхцөл болдог байна.
Өвчний нууц үе 12-72 цаг үргэлжилдэг бөгөөд шинж тэмдэг нь халдвар авснаас хойш дунджаар 8-16 цагийн дараа эхэлдэг. Ихэнхдээ хоолой өвдөж эхэлдэг бөгөөд үүний дараагаас нус гарч, хамар битүүрч, найталгаж эхлэх ба дараагийн 2-3 өдөрт шинж тэмдэг нь хүндэрдэг. Мөн халуурах, ядрах, толгой өвдөх, булчингаар өвдөх, үнэрлэх мэдрэмж алдагдаж болно.
Tuesday, November 8, 2011
Бие махбодыг хоргүйжүүлэх нь
Хоргүйжих гэдэг нь биедээ хуралдсан хоруудыг биеэс гадагшлуулна гэсэн үг юм. Цаг хугацааны явцад таны биед 2 төрлийн хор хуримтлагддаг:
- Хүрээлэн байгаа орчны хорууд. Экзоген хор гэж заримдаа нэрлэдэг бөгөөд агаар, ус, хүнсэнд буй химийн бодисууд болон бохирдуулагчид орно. Хамгийн түгээмэл байдаг хоруудад пестицид, гербицид, жороор олгодог болон өвчин намдаагч, халуун бууруулагч эмүүд, ууршигч органик бодисууд орно.
- Бодисын солилцооны хорууд. Эдгээр хорыг эндоген хор гэж нэрлэдэг бөгөөд биемахбодийг эс болгон өдөр бүр бодисын солилцооныхоо дүнд үүсгэж байдаг. Бодисын солилцооны хор нь хоол боловсруулах замд боловсроогүй хоолны үлдэгдлийг бүдүүн гэдэсний бактериуд задлах үед үүсдэг.
Monday, November 7, 2011
Цусны эргэлтийн шунт
Зүүнээс-баруун шунтын үед артерийн цусны урсгал захын хялгасан судаснуудаар дамжилгүй венийн систем руу эргэж ордог. Баруунаас-зүүн шунтын үед системийн венийн (харьцангуй деоксигенаци болсон) цус уушигны хялгасан судсаар дамжилгүй шууд артерийн систем руу ордог.
Ургийн цусны эргэлтийн үед (→А)
- Системийн цусны эргэлт бага эсэргүүцэлтэй (ихэс!)
- Уушигны цусны эргэлт өндөр даралттай (→В2)
- Уушигны цусны эргэлт өндөр эсэргүүцэлтэй (уушиг тэлэгдээгүй, гипоксийн гаралтай судас нарийсалттай; →C)
- Зууван цонх (FO) болон Боталлын артерийн цорго (DA)-оор дамжсан баруунаас-зүүн шунттай
тус тус байдаг.
Subscribe to:
Posts (Atom)
Хайх
энэ 7 хоногийн онцлох нийтлэл
-
Сүрьеэ гэх мэт уушигны халдвар үүсгэгч бактериуд нь амьсгал гаргалтын төгсгөлд ууршимтгай органик бүрдэлүүдийг ялгаруулдаг ажээ. Өнөө үед э...
-
OVERVIEW Парацентез нь оношилгоо болон эмчилгээний зорилгоор хэвлийн хөндийд зүү буюу катетерийг оруулж асцитын шингэнийг авах процедур юм. ...
-
Дүрс оношлогоонд илрэх өөрчлөлтүүд Гуурсан хоолойн тэлэгдэл нь хоёр талын юмуу тархмал эсвэл хэсэг газрынх байж болно. Хөгжингүй орнууда...
-
Бөөлжилт, түүний урьдал анхааруулах шинж тэмдэг болох дотор муухайралт болон огилт нь ерөнхийдөө хамгаала...
Ангилал
- allergy (4)
- cancer (8)
- cardiac surgery (7)
- cardiology (67)
- cardiovascular disease (23)
- clinical medicine (23)
- clinical procedure (12)
- CME (17)
- dermatology (2)
- drugs (3)
- ECG (2)
- emergency medicine (10)
- endocrinology (3)
- gastroenterology (14)
- genetical disease (5)
- genomic medicine (2)
- gynecology (3)
- hematology (9)
- imaging study (12)
- immunology (10)
- infectious disease (8)
- medical book (3)
- medical ethics (1)
- medical research (16)
- microbiology (1)
- natural medicine (8)
- nephrology (2)
- neurology (6)
- news (68)
- nutrition (3)
- obesity (1)
- obstetrics (9)
- oncology (8)
- pathology (2)
- pathophysiology (20)
- pediatric medicine (8)
- pharmacology (2)
- public medicine (1)
- pulmonology (20)
- radiology (7)
- respiratory disease (7)
- rheumatology (3)
- stem cell (2)
- surgery (1)
- systemic disease (1)
- tobacco (1)
- toxicity (1)
- urology (4)
- USMLE (12)
- World Health Organization WHO (4)
- БЗДХ/ХДХВ/ДОХ (3)
