Health News from Medical News Today


Sunday, January 8, 2012

USMLEasy- Онлайн USMLE асуултын сан

McGraw-Hill-ээс гаргадаг USMLEasy нь 1 болон 3-р шатны шалгалтын асуултуудыг судлах, асуултууд дээр дадлага хийх, шалгалтын өгөх чадвараа сайжруулахад зориулсан USMLE™ хэлбэрийн нийт 25000+ онлайн асуултуудын сан бүхий хувь хүн өөрийгөө үнэлэх онлайн систем юм.


Дэлхий даяар USMLE шалгалтанд бэлдэгчид энэхүү онлайн USMLEasy системийг ашигласнаар өөрсдийн тест бөглөх онолын мэдлэг, дадлага туршлага, чадвар зэргээ тогтмол, тасралтгүй сайжруулах боломжийг олж авч байдаг юм. Жил бүрийн USMLE шалгалтад USMLEasy системийг ашигласан шалгуулагчид тогтмол амжилттай үр дүнд хүрдэг билээ.


www.imedinfo.org сайтын хамт олон уншигч, хэрэглэгч та бүхэндээ USMLEasy системийг эх хэл дээрээ уншиж танилцах, чадвараа хөгжүүлэх боломж бүрдүүлсэн USMLE quiz буланг хүргэж байгаадаа баяртай байна. Ингэснээр бид эх хэл дээрээ тасралтгүй шинэчлэгдэж байх USMLE асуултын сан бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.

Saturday, January 7, 2012

Биомаркерийн шинжилгээ зүрхний дайрлагын оношлогоог ач холбогдол өгөхүйц хурдасгана

JAMA сэтгүүлийн 12 сарын дугаарт нийтлэгдсэн судалгаанд үндэслэн цээжний өвдөлттэйгөөр яаралтай тусламжийн хэсэгт хүргэгдсэн өвчтөнүүдэд тропонин I, булчингийн эд дэхь уургууд зэрэг биомаркеруудын түвшинг одоо хэрэглэж буй болон шинээр бий болгосон өндөр мэдрэг тропонин илрүүлэлтийг ашиглан тогтоосноор зүрхний дайрлага гэсэн оношийг үгүйсгэх боломжтой гэжээ. Өвчтөнийг эмнэлэгт хүргэснээс 3 цагийн дараа биомаркеруудын түвшин өөрчлөгдөх нь зүрхний дайрлага гэсэн оношийг батлахад ихээхэн ашиг тустай байдаг ажээ. 

Цээжний хурц өвдөлт нь өвчтөнүүд яаралтай тусламжийн хэсэгт хандах хамгийн түгээмэл шалтгаан болдог. Судлаачдын бичсэнээр:

"Миокардийн ишемитэй байж болох дунд болон өндөр эрсдэлтэй хүмүүсийг эрт илрүүлэх нь амин чухал байдаг. Учир нь ингэснээр эрт үед, эрчимтэй эмчилгээ явуулахад ихээхэн ашиг тустай. Олон улсад мөрдөгдөж буй зөвшилцөлөөр бол миокардийн шигдээсийг тогтоох, миокардийн шигдээс гэж оношлохдоо голчлон зүрхний тропонины түвшин 99%-иар нэмэгдэх буюу хугацааны туршид нэмэгдэж, буурч өөрчлөгдөх дээр үндэслэж байна" гэжээ. 

Friday, January 6, 2012

Энгийн герпес вирус

Virus classification
Group: Group I (dsDNA)
Family: Herpesviridae
Subfamily: Alphaherpesvirinae
Genus: Simplexvirus
Species
Herpes simplex virus 1 (HSV-1)
Herpes simplex virus 2 (HSV-2)

Энгийн герпес вирус 1 болон 2 (HSV-1 ба HSV-2)-ийг өөрөөр мөн хүний герпес вирус 1 болон 2 (HHV1 болон HHV2) гэж нэрлэдэг ба хоёул Herpesviridae-ийн бүлд хамаарах вирусууд бөгөөд хүнээс хүнд халдварладаг. HSV-1 (энэ төрөл нь ихэвчлэн уруулын хомхой үүсгэдэг) болон HSV-2 (энэ төрөл нь ихэвчлэн бэлгийн герпес үүсгэдэг) хоёул өргөн тархсэн, маш халдвартай вирусууд юм. Эдгээр нь халдварлагдсан хүнд вирус боловсрох, вирусийн репликаци явагдаж байх үед халдварлах боломжтой байдаг. 

Wednesday, January 4, 2012

FDA-аас пневмококкын вакциныг ногоон гэрлээр зөвшөөрлөө

FDA-аас 50-аас дээш насны хүмүүст Prevnar 13 вакциныг хэрэглэхийг зөвшөөрлөө. Prevnar 13 нь пневмококкын 13-валенттай коньюгат вакцин бөгөөд энэ нь хатгаа болон Streptococcus pneumonia нянгийн шалтгаант өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чадамжтай юм.
Энэхүү бактери нь ихэвчлэн уушгийг халдварлуулдаг (Пневмококкын хатгаа) ба ингэснээр уушги үрэвслийн шингэнээр дүүрэх, шингэн болон салс аминд аюултай хэмжээгээр хуримтлах шалтгаан болох боломжтой байдаг. Түүнчлэн энэ нь тархи-нугасны шингэн болон цусанд нэвтэрснээр илүү инвазив болдог.
FDA-ийн Биологийн Үнэлгээ ба Судалгааны төвийн захирал Karen Midthun, M.D. хэлэхдээ:
“Нэгдсэн Улс дахь сүүлийн үеийн мэдээ мэдээлэлд тулгуурлавал ойролцоогоор жил бүр 50 буюу түүнээс дээш настай 300000 гаруй насанд хүрэгчид пневмококкын хатгааны улмаас эмнэлэгт хэвтдэг... Пневмококкын шалтгаант эмгэг нь өвчлөл хийгээд үхлийн бодитой шалтгаан болж байна. Дээрхи зөвшөөрөл нь энэхүү насны бүлэг дэхь хүмүүсийн дунд пневмококкын хатгаа болон инвазив эмгэгээс урьдчилан сэргийлэх нэмэлт вакциныг олгож байгаа юм” гэжээ.

Tuesday, January 3, 2012

Бамбайн хордлого - Тиреотоксикоз

Зовиур: Хоолны дуршил ихэссэн боловч биеийн жин буурах, халуунд тэсвэргүй болох, хөлрөх, гүйлгэх, чичрэх, цочромтгой болох, эмх замбараагүй хөдөлгөөн илрэх, сэтгэл санаа тогтворгүйтэх, дэмийрэх, бие загатнах, биений юм ирэх нь багасах (олигоменоррей) нь үргүйдэлийн шалтгаан болж болно.
 
Шинж тэмдэг: Зүрхний цохилт, тосгуурын фибрилляци, биеийн захын хэсгүүд халуун байх, жижиг чичиргээ, гарын алга улайх, үс шингэрэх, зовхи арагш татагдах (эмчийн гарыг дагуулан өвчтөн доошлуулан харахад нүдний зовхи арагш татагддаг). Хэрэв цусны даралтбол феохромоцитома байж болохыг анхаар. 
Грейвсийн өвчний үеийн нэмэлт шинжүүд: нүд бүлтийх (экзоофтальм); бамбайн шуугиан (хэт идэвхижсэн бамбай булчирхай дээр чагнахад шуугиан сонсогдох. Энэ нь цусны урсгал нэмэгдсэнээс улбаатай), офтальмоплеги, витилиго, претибиал микседем (гадна талын шагайнаас дээш хаван төст хавдах, микседем гэдэг нэр томьёо энд маргаантай); бамбайн acropachy (бамбайн аутоиммун өвчний дээд илрэл, хурууны үзүүр бөмбөрийн цохиур мэт болох, гар хөлийн хуруу хавдаж өвдөлттэй байх, мөчдийн яснуудад периостийн урвал үүсэх).   

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл