Health News from Medical News Today


Friday, December 31, 2010

2011 оны USMLE шалгалтад зориулсан гарын авлага, программ хангамж


www.imedinfo.org сайтын зүгээс USMLE буюу Нэгдсэн Улсын Анагаахын Лицензийн Шалгалттай холбоотой мэдээ мэдээллэл, жишээ тестүүдийг цувралаар гаргаж эхлээд байгаа билээ.

Бидний энэхүү ажил уг шалгалтыг өгөхөөр бэлдэж буй монголын анагаахын мэргэжилтнүүдэд бага ч болтугай хувь нэмэр болно гэдэгт бид итгэж байна.

2011 оны шалгалтын талаарх ерөнхий мэдээлэл, агуулгын талаарх хураангуй мэдээлэлийг та бүхэн http://www.usmle.org/examinations/practice_materials.html хаягаар орж авч болох ажээ. Энд USMLE шалгалтын талаарх товч мэдээлэл, шалгалт ямар сэдвүүдийн хүрээнд авагддаг, хэрхэн шалгалтын өдрийг захиалж бүртгүүлэх, шалгалтанд хэрхэн бэлдэх талаар мэдээллийг багтаасан байна. Мөн нэгдүгээр шатны 138 жишээ тестийг багтаасан байгаа нь шалгалтад бэлдэж байгаа хүмүүст нэлээдгүй нэмэр болох болов уу.

www.imedinfo.org сайтын зүгээс энэхүү гарын авлагыг монгол хэл дээр хөрвүүлэн хүргэх ажлыг эхлүүлээд дуусч байгаа бөгөөд тун удахгүй хэрэглэгч та бүхэндээ хүргэх болно. Энэхүү гарын авлага нь шалгалтын талаарх ерөнхий мэдээлэл болон, 2011 оны шалгалт авагдах сэдвүүд, лабораторийн үзүүлэлтүүд, жишээ тестүүд болон шалгалт авах программыг багтаасан нь таныг шалгалтын үеэр бүрэн мэдээлэлтэй, программтай бүрэн ажиллаж сурсан байхад нь тус болох болно гэдэгт итгэлтэй байна.

Monday, December 27, 2010

VACTERL association


НЭРШИЛ
Товчлол ба ижил нэршил
·        VATER/VACTER/VACTERL холбоо

Тодорхойлолт
·        7 цөм гажигуудын нийлбэр
         Нугаламын гажиг
         Хошногоны атрези
         Зүрхний гажиг
         Цагаан мөгөөрсөн хоолой-улаан хоолойн фистул (TE фистул)
         Улаан хоолойн атрези
         Бөөрний гажиг
         Мөчдийн гажиг (шууны)
·        VATER гэдэгт нугаламын гажиг, хошногоны атрези, TE фистул, улаан хоолойн атрези, бөөр/шууны гажиг багтдаг

ДҮРСЛЭЛ ОНОШИЛГООНЫ ӨӨРЧЛӨЛТ
Ерөнхий онцлог
·        Хамгийн сайн оношилгооны түлхүүр
         Дунд гурван сар дахь хэт авиан шинжилгээнд олон тооны гажиг илрэх
         Бөөр, мөч болон нугаламын гажигууд нь хамгийн амархан тодорхойлогддог

Thursday, December 23, 2010

Том артериудын шилжин байршилт-D хэлбэр - Transposition of the Great Arteries-D type


Том артериудын шилжин байрлалт гэж юу вэ?
Том артериудын шилжин байрлалт (TGA) гэдэг нь төрөлхийн (төрөх үед байсан) зүрхний гажиг бөгөөд зүрхнээс цусыг уушиг болон биемахбодид хүргэдэг том судаснууд буруу холбогдсоныг хэлнэ.

Хэвийн үед:
  • хүчилтөрөгчөөр дутмаг (цэнхэр) цус биемахбодоос баруун тосгуурт буцаж ирээд баруун ховдолд дамжих ба улмаар уушигны артериар шахагдан уушгинд очиж хүчилтөрөгч хүлээн авч, хүчилтөрөгчөөр баяждаг.
  • Хүчилтөрөгчөөр баяжсан (улаан) цус уушигнаас зүүн тосгуурт эргэн ирж зүүн ховдол руу дамжих ба улмаар аортаар шахагдан биемахбодид хүрдэг.

Wednesday, December 22, 2010

Ховдол хоорондын таславчийн гажиг


Ventricular septal defect
Тодорхойлолт
Ховдол хоорондын таславчийн эмгэг цоорхойг хэлнэ.
Хэлбэрүүд
  • Perimembranous (насанд хүрэгчидэд хамгийн түгээмэл) (аортын регургитацитай холбоотой)
  • Trabecular (насанд хүрэгчидэд хоёрдугаарт түгээмэл тохиолдоно) (олон тооны байж болно)
  • Inlet (хойд хэсгийн атриовентрикуляр суваг) (тосгуур-ховдолын таславчийн гажигтай холбоотой)
  • Outlet (supracristal, subpulmonic, doubly committed) (Азийн хүн амд түгээмэл) (аортын регургитацитай хүчтэй холбоо хамааралтай)
  • Malalignment (Фаллотын дөрвөл, артерийн битүүрээгүй цорго)
Шунт
  • Зүүнээс баруун

Monday, December 20, 2010

Зүрхний 1-р зэргийн хоригтой холбоотой удаан хугацааны эрсдэл



Framingham Heart Study-ийн хүн амд суурилсан кохорт судалгааны өвчтөнүүдийн проспектив тандалтаас илрүүлсэнээр зүрхний 1-р зэргийн хориг нь тосгуурын фибрилляци, хэм үүсгэгч тавилт болон бүх төрлийн шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.

Cheng болон түүний хамтрагчид зүрхний 1-р зэргийн хоригийн удаан хугацааны эрсдэл нь тосгуурын фибрилляци, хэм үүсгэгч тавих болон бүр төрлийн шалтгаант нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг илрүүлжээ. Тэдний хүн амд суурилсан кохорт судалгаа 1968-1974 оны хооронд ердийн 12 холболт бүхий ЭКГ хийлгэсэн Framingham Heart Study-ийн 7575 хүнийг хамарсан бөгөөд 2007 он хүртэл тандаж судалсан байна.

PR интервал 200мсек буюу түүнээс бага хүмүүсийг 1-р зэргийн атриовентрикуляр хоригтой хүмүүстэй харьцуулахад тосгуурын фибрилляци болох эрсдэл 2 дахин (hazard ratio [HR], 2.06; итгэх магадлал 95% , 1.36-3.12; P<.001), хэм үүсгэгч тавих эрсдэл 3 дахин (HR, 2.89; итгэх магадлал 95%, 1.83-4.57; P<.001), бүх төрлийн шалтгаант нас баралт 1.4 дахин (HR, 1.44; итгэх магадлал 95%, 1.09-1.91; P=.01) тус тус нэмэгддэг ажээ.

PR интервалын уртсалт 20мсек-ээр нэмэгдэх тутам тосгуурын фибрилляцийн HR 1.11 (итгэх магадлал 95%, 1.02-1.22; P=.02), хэм үүсгэгч тавилтын HR 1.22 (итгэх интервал 95%, 1.14-1.30; P<.001), бүх төрлийн шалтгаант нас баралтын HR 1.08 (итгэх интервал 95%, 1.02-1.13; P=.005) болдог ажээ.

Cheng S, Keyes MJ, Larson MG, McCabe EL, Newton-Cheh C, Levy D, et al. Long-term outcomes in individuals with prolonged PR interval or first-degree atrioventricular block.

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл