Health News from Medical News Today


Thursday, July 23, 2009

Acalculous Cholecystopathy

ТОДОРХОЙЛОЛТ
Ерөнхий ойлголт

Билиар дискинези гэж нэрлэж заншсан acalculous cholecystopathy-н шинж тэмдэг нь хэвлийн баруун дээд квадратад үе үе өвдөх бөгөөд цөсний чулуугүй байдаг. Өвчтөн ихэвчлэн сайжрал муу байх ба өвөрмөц эмчилгээ хийхээс өмнө өвчтөн инвазив, үнэтэй тест хийлгэх хэрэгтэй болдог. Эмчилгээний сонголт нь лапароскопик холецистэктоми байдаг ч шинж тэмдэгийн сайжралын хувь билиар колик болон цөсний чулуутай өвчтөнтэй адилгүй байна.

Мэс засалчид acalculous cholecystopathy-г ихэвчлэн биллиар дискинези гэж ангилдаг бол гастроэнтерологичид биллиар дискинезиг Оддийн сфинктерийн дисфункцийн синоним гэж үздэг ба эдгээр нь хоорондоо ялгаатай эмгэг процесс гэж авч үздэг. Энэхүү өгүүлэлд зөвхөн acalculous cholecystopathy-г авч үзсэн болно.

Эмгэг жам
Acalculous cholecystopathy нь цөсний чулуугүй үед билиар колик маягийн өвдөлт өгдөгөөр тодорхойлогдох эмнэлзүйн нөхцөл байдал юм. Яг тодорхой эмгэг жам тогтоогдоогүй байгаа хэдий ч энэ нь цөсний хүүдийн хөдөлгөөний алдагдлаас үүсэх хандлагатай ба шалтгаан нь цөсний сувгийн бөглөрөлтэй холбоотой байж болохуйц байдаг.

Тархалт
Нэгдсэн Улсад
Acalculous cholecystopathy-н бодит тохиолдолын тоо тодорхойгүй байна. Дурангийн холецистэктомийн мэдээгээр нийт холецистэктомид эзлэх хувь нэмэгдсээр байгаа юм. Лапароскопик холецистэктоми хийлгэсэн өвчтөнүүдийн 10-15% нь билиар дискинезитэй байдаг.

Олон улсад
Билиар дискинезийн тохиолдолын тухай өвөрмөц мэдээлэл байдаггүй.

Нас баралт/Үлдэц урхаг
Аcalculous cholecystopathy-н нас баралт болон урхаг үлдэх эсэх нь түгээмэл хийгддэг инвазив оношилгооны тест болон, эмчилгээтэй (холецистэктоми) холбоотой байна. Билиар дискинези нь цочмог холецистит зэрэг илүү хүнд байдалд шилждэггүй.

Арьсны өнгө
Арьстаны хамаарлын талаарх мэдээлэл байхгүй байна.

Хүйс
Аcalculous cholecystopathy болон чулууны гаралтай цөсний эмгэг нь эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдэд илүү тохиолддог.

Насны байдал
Аcalculous cholecystopathy, calculous disease бүхий ихэнх өвчтөнүүд нь 40-60 настай байдаг.

ЭМНЭЛ ЗҮЙ
Анамнез

• Өвдөлт
o Хэвлийн баруун дээд квадратад хоол идсэнээс хойш 30-60 минутын дараа тохиолддог.
o Ихэвчлэн 1-4 цаг үргэлжлэх ба голчлон тархалт байдаггүй.
o Халуун ногоотой болон тостой хоолтой холбоотой үе үе хурцдана.

• Дотор муухайрах нь ихээхэн түгээмэл шинж тэмдэг
• Бөөлжилт ховор
• Бусад хоол боловсруулах замын шинж тэмдэг оношлогдож болно
• Цочмог холецистит сепсис, зүрх судасны эмгэг зэрэг аюултай эмгэгээр хүндэрсэн үед тохиолдож болно.

Бодит үзлэг
• Бодит үзлэг нь өвдөлтийн байж болох бусад шалтгааныг үгүйсгэхэд чиглэнэ.
• Бодит үзлэгээр хэвийн бус өөрчлөлт илрэхгүй байх нь ихэвчлэн acalculous cholecystopathy-тай холбоотой байна.
• Хэвлийн баруун дээд квадратад сулхан эмзэглэл тохиолдож болно.

Шалтгаан
• Цөсний хүүдийн хөдөлгөөн дарангуйлах эсвэл прокинетик нөлөө бүхий тодорхой гормонууд
o Цөсний хүүдийн агшилтыг идэвхжүүлэгч гормонуудад холецистокинин (CCK), гастрин, секретин болон мотилин орно.
o Судас идэвхит дарангуйлагч пептид, соматостатин, нойр булчирхайн полипептид цөсний хүүдийн хөдөлгөөнийг дарангуйлна.
o Гистамин Н1 рецептороор дамжуулан агшаах ба Н2 рецептороор дамжуулан сулруулах нөлөө үзүүлнэ.
o Эдгээр гормонуудаас зөвхөн соматостатин нь эмчилгээний үр нөлөө бүхий агент юм. Соматостатины үйлдэл нь CCK холбоот цөсний хүүдийн хоослолтыг дарангуйлдагт оршино.

• Саlculous болон acalculous цөсний эмгэгийн тохиолдол нь эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог нь эм бэлгийн гормонтой холбоотой байж болохыг харуулдаг
o Жирэмсэний үед цөсний хүүдийн хоослолтын өөрчлөлт тод илэрнэ.
o Цөсний хүүдийд эстроген болон прогестрон гормоны рецепторууд байдаг бөгөөд эдгээр гормоны цөсний хүүдийн агшилтад шууд нөлөө үзүүлдэггүй

• Зүүн тэнэгч мэдрэлийн элэгний салаа цөсний хүүдийг мэдрэлжүүлдэг. Эдгээр салаа юмуу хэвлийн урд хэсгийн мэс заслын үеийн урд тэнэгч мэдрэлийн гэмтэл нь цөсний чулууны тохиолдолтой холбоотой байдаг. Учир нь үүний улмаас цөсний хүүдийн агшилт багассан байдаг.
• Аcute acalculous cholecystitis бүхий өвчтөнд цөсний хүүдийн эпителийн апоптоз болон эсийн пролефераци ихэссэн байдаг.

ЯЛГАХ ОНОШ
Bile Duct Strictures
Biliary Colic
Biliary Disease
Biliary Obstruction
Cholecystitis
Choledocholithiasis
Cholelithiasis
Duodenal Ulcers
Gallbladder Cancer
Gastric Ulcers
Gastritis, Acute
Gastritis, Chronic
Helicobacter Pylori Infection
Hepatitis, Viral
Irritable Bowel Syndrome
Pancreatitis, Acute
Pancreatitis, Chronic


ШИНЖИЛГЭЭ
Лабораторын шинжилгээ

Аcalculous cholecystopathy-н үед өвөрмөц лабораторын шинжилгээ байхгүй. Шинжилгээ нь ялгах оношийн хэсэгт дурьдсан эмгэгийг үгүйсгэхэд туслана.
• Элэгний шинжилгээ (Liver profile) – Гепатит, цочмог холецистит, холедохолитиазыг үгүйсгэнэ.
• ЦДШ – Гепатит болон цочмог холециститыг сануулах цочмог үрэвслийг үгүйсгэнэ.
• Helicobacter pylori серологи эсвэл амьсгалын тест – Гастрит болон пепсины шархлаат эмгэгийн шалтгааныг үгүйсгэхэд туслана.

Дүрс оношилгоо
• Хэвлийн баруун дээд квадратын хэт авиан шинжилгээ
o Хэт авиа нь ялгах оношийг үгүйсгэхэд түгээмэл хэрэглэгдэнэ.
o Хэт авиа нь чулуу байгаа эсэх, хана зузаарсан, pericholecystic шингэн зэрэг цөсний хүүдийн өөрчлөлтийг илрүүлнэ.
o Элэгний доторх болон элэгний гаднах цөсний салааны тэлэгдэл нь цөс чулуу, нарийсалт, малигнизаци зэргийн улмаас бөглөрсөн байж болохыг сануулна.
o Аcalculous cholecystopathy бүхий өвчтөнд хэт авиан шинжилгээний үр дүн ихэнхдээ хэвийн байдаг.
o Хэт авиа нь мөн элгэн дэхь массыг илрүүлнэ.

• Hepatobiliary scanning
o Цөсний хүүдийг радиоизотопоор дүүргэсний дараагаар холецистокинины аналогыг хэрэглэнэ. Энэхүү аналог нь цөсний хүүдийн хоослолтыг идэвхжүүлснээр хөөлтийн хувийг (ejection fraction) тооцоолох боломжтой болно. Хөөлтийн хувь 35%-аас бага бол хэвийн бус өөрчлөлттэй гэж үзнэ.
o Энэхүү шинжилгээний мэдрэг чанар 60%-аас бага, өвөрмөц чанар 70%-аас бага байх ба positive predictive value (PPV) 91.3%, negative predictive value (NPV) дөнгөж 22.5% байна.
o HIDA scan нь цочмог холецистит оношийг батлахад өвөрмөц болон мэдрэг чанар өндөр байдаг.



Hepatobiliary (HIDA) scan-аар элгэнд радиоизотоп тархсан байдал



Hepatobiliary (HIDA) scan-аар радиоизотоп цөсөөр ялгарч байгаа нь



Hepatobiliary (HIDA) scan-аар элгэн дэхь радиоизотоп цэвэрлэгдсэн, цөснйи салаанд үлдэгдэлтэй, цөсний хүүдийн идэвхижил муудсан байна. Үүгээр acalculous cholecystopathy-г сэжиглэнэ.



Холецистокинины аналог шахсаны дараах цөсний хүүдийн хоослолтын бууралт

• CT
o СТ-г билиар дискинезийн оношилгоонд ховор хэрэглэнэ.
o СТ нь ялгах оношид орсон бусад эмгэгийг үгүйсгэхэд хэрэгтэй.

Процедур
• Хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээ түгээмэл хийгддэг процедур юм
o Билиар дискинезитэй өвчтөнд хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээний илэрцүүд хэвийн байна.
o Дурангийн тусламжтай гастрит болон пепсиний шархлааг яг точный илрүүлэх ба acalculous cholecystopathy-н улмаас холецистэктоми хийх бол эдгээрийг эмчилсэн байх нь зүйтэй.

• Бусад процедурыг ялгах оношид орсон бусад эмгэгийг үгүйсгэхэд хэрэглэнэ.

ЭМЧИЛГЭЭ
Эмийн эмчилгээ

Аcalculous cholecystopathy-н үед үр нөлөөтэй эмийн эмчилгээ байхгүй.

Зарим судлаачид мэдэгдэхүйц перитонитгүй цочмог аcalculous cholecystitis-тэй өвчтөнд холецистэктоми хийхийн өмнө антибиотик хэрэглэхийг зөвлөдөг.

Мэс заслын эмчилгээ
• Лапароскопик холецистэктоми нь билиар дискинезийн батлагдсан эмчилгээ бөгөөд ялгах онош дахь бүх эмгэгийг баттай үгүйсгэсэний дараа хийх нь зүйтэй.
• Процедур нь ихэвчлэн outpatient operation байдаг.
• Мэс засалч эмчийн саналаар мэс заслын үед холангиографи хийгддэг.
• Мэс засал хийх боломж тааруу өвчтөнд холецистостоми, назобилиар дрейнаж болон лаваж нь эмчилгээний сонголт байж болно.

Зөвлөмж
Эдгээр өвчтөнд үзүүлэх тусламжид гастроэнтерологич болон мэс заслын эмчийн зөвлөгөө ихэвчлэн багтдаг. Ихэнх өвчтөнүүд амбулаториор үзүүлж эмчлүүлэх боломжтой.

Хоолны дэглэм
Өвөрмөц хоолны дэглэмийн хязгаарлалт байхгүй. Шинж тэмдэгийг хурцатгах өөх тостой, хурц амтлагчтай хүнснээс татгалзах хэрэгтэй ба ингэснээр зарим шинж тэмдэгийг түр зуур багасгаж болно.

Хөдөлгөөн
Хөдөлгөөний хязгаарлалт байхгүй.

ЭМҮҮД
Аcalculous cholecystopathy-н үед үр нөлөөтэй эмийн эмчилгээ байхгүй.

FOLLOW-UP
Цаашдын амбулаторын тусламж
• Мэс заслын эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн шинж тэмдэгийн сайжрал мэс заслын бус эмчилгээнийхээс 2,8 дахин сайн байна.
• Дурангийн холецистэктомийг амбулаторийн процедураар гүйцэтгэдэг.
• Хүндрэлгүй бол өвчтөн хагалгаанаас хойш ихэвчлэн 2-4 долоо хоногийн дараа үзүүлнэ.

Хэвтэрээр болон амбулаториор хэрэглэх эмүүд
• Мэс заслын дараа өвчин намдаах эм хэрэглэх ба гэхдээ зөвхөн 7-10 өдрийн турш тунг багасгах байдлаар хэрэглэнэ.

Хүндрэл
• Аcalculous cholecystopathy-тай өвчтөний нас баралт calculous disease-тэй өвчтөнийхөөс ойролцоогоор хоёр дахин их буюу 0.8% байна.
• Эдгээр хүндрэлүүд нь холецистэктомитой холбоотой гардаг.
• Ямар ч процедурын үед байдаг цус алдах, халдвар авах, зэргэлдээх бүтэц гэмтэх зэрэг хүндрэл гарч болно.
• Нүүрсхүчлийн давхар ислийн пневмоперитониумтай холбоотой ацидоз болон мөрөөр өвдөх зэрэг хүндрэл тохиолдож болно. Эдгээр хүндрэл нь өвчтөн эрүүл болоход аяндаа алга болно.
• Цөсний сувгийн гэмтэл ойролцоогоор 1000 процедур бүрт 3 байдаг.

Тавилан
Цөсний чулуу холбоот билиар колик бүхий тохиолдолд лапароскопик холецистэктоми хийлгэснээр шинж тэмдэгийн сайжрал 90-95%-тай байдаг. Харин acalculous cholecystopathy бүхий өвчтөндүүдийн симптомын сайжрал 80% байна.

Эх сурвалж: www.emedicine.com / Gastroenterology / Biliary / Acalculous Cholecystopathy

Saturday, July 18, 2009

Залуу болон настай хүмүүст цусны даралтыг буулгаснаар зүрх судасны томоохон эмгэгийг бууруулна

Насанд хүрсэн хүмүүсийн наснаас үл хамааран цусны даралтыг бууруулах нь үр ашигтай юу? Австралийн Сиднейн арван судлаач 190606 оролцогчийг хамарсан 31 судалгаанд мета-анализ хийснээ BMJ (British Medical Journal)-д мэдээлжээ. Зүрх судасны нийт томоохон эмгэгүүдэд анхдагч outcome measure (тодорхой нэг үр дүнгийн чанарын болон тооны үзүүлэлтийг гаргах арга) ашиглахад 65-аас дээш болон доош насныханд онцын ялгаа байгаагүй байна. Тэд мөн зүрх судасны томоохон эмгэгийн үр дагавар хийгээд насны хувьд янз бүрийн ангилалын эмийн үзүүлэх нөлөөг судлахад онцын ялгаа байсангүй. Эцэст нь судлаачид гипертензи нь муу бөгөөд гипертензи бүхий бүх насныханд эмчилгээ хийх нь зүйтэй ба цусны даралтыг бууруулахад эмийн ангилалын сонголт хамааралгүй гэж үзсэн байна.

Reducing Elevated Blood Pressure in Both Young and Old Adults Reduces Major Cardiovascular Events

Effects of different regimens to lower blood pressure on major cardiovascular events in older and younger adults: meta-analysis of randomised trials.

Friday, July 17, 2009

Хөхний хорт хавдар

Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл хавдар бөгөөд хорт хавдарын улмаас нас баралтын дийлэнх нь хувийг эзэлж байна. Ойролцоогоор жилд 180000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс хөхний хорт хавдраар хавдраар өвчилж 40000 гаруй хүн нас барж байна. Хөхний хорт хавдар нь 44-50 насны хоорондох эмэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна. Хөхний хорт хавдартай болсноос хойш өвчлөгсөдийн 60% орчим нь 5 жил амьд байх ба эрт илрүүлсэн тохиолдолд энэ тоо 80% болж өсдөг байна.

Хөхний хорт хавдар нь хөхний эдээс үүсэх хавдар бөгөөд цөөхөн хэвийн бус эсүүдээс үүсч улмаар хэвийн бус ургалттай загварыг бий болгодог.
1. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолдох тэргүүн зэргийн ач холбогдолтой эмгэг ба эрэгтэйчүүдэд 1% орчим тохиолдоно. 2007 онд USA-д 2030 эрэгтэй нэвчилттэй хөхний хорт хавдартай гэж тоологджээ.
2. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдараас хамгийн түгээмэл хавдар бөгөөд меланомын бус арьсны хорт хавдар юм. Энэ нь эмэгтэйчүүдийн дунд хавдраар нас баралтаар уушигны хорт хавдарын дараа хоёрдугаарт орж байгаа юм.
3. Америкийн хорт хавдарын нийгэмлэг 2007 онд 178480 нэвчилттэй хөхний хорт хавдар USA-д оношлогдсоныг бүртгэсэн ба цаана нь 62030 нэвчилтгүй (in situ) хөхний хорт хавдар оношлогджээ.
4. Эмэгтэйчүүдийн амьдралын хугацааг богиносгох хүчин зүйлд нэвчилттэй хөхний хорт хавдар 1/8 буюу 13%-г эзэлж байна.
5. Хөхний хорт хавдраар нас баралт аажмаар буурч байгаа ба энэхүү бууралт нь цаашид ч үргэлжилж байна. Энэ нь эрт илрүүлэлт скрининг (хяналт) сайжирсан, эмчилгээ сувилгааны арга барил сайжирсантай холбоотой юм.

Хөх нь өөхөн эд, булчирхайлаг эд болон холбогч эдээс тогтдог. Хөх нь хэд хэдэн хэлтэнд хуваагдах ба хэлтэнгүүд нь хэлтэнцэрүүдэд хуваагдаж сүүний булчирхайгаар төгсдөг. Эдгээр олон жижиг сүүний булчирхайгаас жижиг сувганцарууд гарч хоорондоо нийлсээр хөхний толгой дээр төгсдөг.
1. Хөхний хорт хавдарын 80% орчим нь эдгээр сувганцаруудад тохиолддог бөгөөд энэ хэлбэрийг сувганцарын хавдар гэдэг.
2. Хавдар хэлтэнцэрээс үүсч байвал хэлтэнцэрийн хавдар гэх ба энэ хэлбэрийн хавдар 10-15%-г эзэлнэ.
3. Үлдэх хэсэг нь дараах төрлийн хорт хавдарууд байна. Үүнд: inflammatory breast cancer, medullary cancer, phyllodes tumor, angiosarcoma, mucinous (colloid) carcinoma, mixed tumors, and a type of cancer involving the nipple termed Paget's disease.
Хавдарын өмнөх өөрчлөлт буюу in situ өөрчлөлт түгээмэл тохиолдоно.
1. In situ гэдэг нь латин хэлний байрандаа байрлах гэсэн үг бөгөөд энэ хэлбэрийн хавдар нь тархаж ургаагүй байдаг.
2. Энэхүү in situ өөрчлөлт нь сувганцаруудад үүссэн байвал ductal carcinoma in situ (DCIS) гэж нэрлэнэ. DCIS нь энгийн маммографид оношлогдох боломжтой байдаг.
3. In situ өөрчлөлт хэлтэнцэрүүдэд тохиолдсон бол lobular carcinoma in situ (LCIS) гэж нэрлэнэ.
Хорт хавдар нь орчныхоо эд рүү тархаж ургадаг ба үүнийг нэвчсэн хорт хавдар гэж нэрлэнэ. Хавдар нь сувганцаруудаас орчныхоо эд рүү ургасан байвал infiltrating ductal carcinomas гэх ба хэлтэнцэрүүдээс орчныхоо эд рүү ургасан байвал infiltrating lobular carcinomas гэнэ.
Ихэнх ноцтой хорт хавдар нь метастаз болсон хорт хавдар байх бөгөөд энэ нь тухайн хавдар анх бий болсон газраасаа хол байрлах өөр эд рүү түрж ургасныг хэлнэ. Хөхний хорт хавдар нь ихэнх тохиолдолд суга орчмын болон эгэмийн дээрх тунгалагийн булчирхай руу метастаз өгөх ба мөн тархи, яс, элэг зэрэг рүү метастаз болох нь элбэг.

Хөхний хорт хавдарын шалтгаан

Хөхний хорт хавдар бүхий олон эмэгтэйчүүдэд нас болон хүйснээс илүүтэй эрсдэлт хүчин зүйл байдаггүй.
Хөхний хорт хавдарын шалтгаан
1. Хүйс бол хамгийн том эрсдэлт хүчин зүйл бөгөөд эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар илүүтэй өвчилдөг.
2. Өөр нэг эрсдэлт хүчин зүйл бол нас юм. Хөхний хорт хавдар нь ямар ч насанд тохиолдож болох боловч түүгээр өвчлөх магадлал нас ахих тусам нэмэгддэг байна. Судалгаагаар 30 настай эмэгтэйчүүдэд дараагийн 10 жилд хөхний хавдраар өвчлөх магадлал 1/280 байдаг бол энэ харьцаа 40 насанд 1/70, 50 насанд 1/40, 60 насанд 1/30 болж нэмэгддэг байна.
3. Америкт хийсэн судалгаагаар цагаан арьст эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх магадлал Америкийн Африк эмэгтэйчүүдээс ялимгүй илүү байдаг ажээ.
4. Тухайн эмэгтэйн амьдралын түүхэнд нэг хөхөнд 3-4 зангилаа бүхий хавдартай байсан нь хөхний хорт хавдар үүсэхэд чухал эрсдэлт хүчин зүйл болдог ба ийм тохиолдолд нөгөө хөхөнд эсвэл тухайн хөхний өөр байрлалд шинэ хорт хавдар үүсдэг байна. Энэ тохиолдолд эрсдэлт хүчин зүйл нь шинэ хавдарыг үүсгэх ба энэ нь эхний хавдарын дахилт биш байдаг.

Генетикийн шалтгаан

Хөхний хорт хавдарыг илрүүлэхэд гэр бүлийн түүхийг дэлгэрэнгүй цуглуулах нь чухал. Үүнд ээж, аавын талын хамаатнууд чухал. Хамаатны хэн нэг нь залуу насандаа хөхний хорт хавдараар өвчилж байсан, хоёр талын хөх хоёулаа хавдартай байсан, тухайн өвчтөн нь ойрын хамаатан байх зэрэг нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнд ээж, эгч, охин дүү зэрэг нэгдүгээр эгнээний хамаатнууд чухал бөгөөд эдгээр хүмүүс хөхний хорт хавдартай байх нь тухайн хүнд хөхний хорт хавдарыг сэжиглэхэд чухал. Зарим тохиолдолд эмээ, авга эгч зэрэг хоёрдугаар эгнээний хамаатнууд хөхний хорт хавдартай байх нь хөхний хорт хавдартай болох магадлалыг нэмэгдүүлдэг.
Эрэгтэйчүүдэд тэдний ойрын хамаатан эмэгтэй хөхний хорт хавдартай байх нь энэхүү өвчнөөр өвчлөх магадлалыг мөн нэмэгдүүлдэг байна. Хамаатнууд дунд хоёр талын хөхний хорт хавдартай байх, өндгөвчний хорт хавдартай байх нь эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хөхний хорт хавдарын үеийн генийн байрлал их сонирхолтой байдаг. Хөхний хорт хавдарын 5-10% нь мутаци болон солигдолоос болсон төрөлхийн байх ба эдгээр мутаци бүхий тодорхой генүүд гэр бүлд дамжсан байдаг.

1. BRCA1 болон BRCA2 гэсэн хэвийн биш генүүдийг удмаасаа авч төрсөн эмэгтэй хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл их байхын зэрэгцээ дээрх ген бүхий эмэгтэйчүүдэд өндгөвчний хорт хавдар үүсэх магадлал их байдаг. BRCA1 ген бүхий эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар эрт насанд үүсдэг байна.
2. Эдгээр генийг тодорхойлох нь үнэтэй байдаг тиймээс сонирхсон хүн өөрийн өрхийн эмчтэй зөвлөлдөж тест хийх хэрэгтэй.

Гормоны шалтгаан

Гормоны нөлөө хөхний хорт хавдар үүсэхийг зохицуулж байдаг.
1. Эмэгтэйчүүдэд сарын тэмдэг эрт ирэх (11 нас буюу түүнээс өмнө) цэвэршилт хожуу явагдах (55 нас түүнээс хойш) зэрэг нь ховор тохиолдолд хөхний хорт хавдар үүсэх өндөр эрсдэл болдог. Үүний эсрэгээр анхны сарын тэмдэг хожуу ирэх, цэвэршилт эрт явагдах нь хөхний хорт хавдараас сэргийлдэг байна.
2. 30 наснаас өмнө хүүхэдтэй болох нь хөхний хорт хавдраас сэргийлэх нэг сэргийлэлт болдог байхад огт хүүхэдгүй байх нь хөхний хорт хавдараас өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
3. Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн томоохон судалгаагаар цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд эстроген, прогестроны хэдэн жилийн хосолсон нөлөө нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үеийн гормон эмчилгээ хийхдээ эрсдэлээс сэргийлж тэдний өрхийн эмчтэй нь зөвлөх хэрэгтэй.

Амьдралын хэв маяг ба хооллолтын шалтгаан

Хөхний хорт хавдар илүүдэл жинтэй, тарган хүмүүс бүхий оронд түгээмэл тархалттай байдаг ба ялангуяа цэвэршилт явагдсан эмэгтэйчүүдэд илүү тод ажиглагддаг.
1. Хөхний хорт хавдар үүсэхэд орчин нөхцөл генетикээс илүү нөлөөтэй байдаг. Жишээ нь: Япон эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл бага байдаг ба тэд Америкт ирсэний дараа энэхүү эрсдэл нэмэгддэг байна.
2. Зарим судлаачид илүүдэл жинтэй болон жин багатай эмэгтэйчүүдийг харьцуулж үзээд хөхний хорт хавдрын хувь ялгаатай байгааг илрүүлжээ.

Архи хэрэглэх нь хөхний хорт хавдар үүсгэх зүй ёсны шалтгаан болдог. Архийг хэдий чинээ их хэрэглэнэ хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг байна. Тухайн эмэгтэй өдөрт 2-5 удаа архины төрлийн ундаа хэрэглэх нь хэрэглэдэггүй эмэгтэйтэй харьцуулахад хөхний хорт хавдар үүсэх эрсдэл 0,5-1-ээр нэмэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл архи хэрэглэх тоолонд эрсдэл бага багаар нэмэгдэнэ гэсэн үг.
Судлаачид тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэж үздэг. Гэхдээ судлаачид хэдий хэмжээний хөдөлгөөн хийх нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдагийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгээс хийсэн нэгэн судалгаанд долоо хоногт 1цаг 15минутаас - 2цаг 30минут идэвхтэй алхах нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг 18%-иар бууруулдаг гэжээ.

Хөхний бусад эмгэг

1. Хөхний фиброцистик хувирал түгээмэл тохиолддог. Фиброцистик хувиралын үед хөхөнд нягт зангилаархаг эд бий болох бөгөөд ялангуяа сарын тэмдэгийн өмнө ихэсдэг. Гэвч энэхүү өөрчлөлт нь хөхний хорт хавдарт шилждэггүй байна.
2. Зарим төрлийн хөхний эмгэгийн үед эдийн шинжилгээнд пролифератив эсвэл гиперплазийн шинж илрдэг бөгөөд эдгээр нь тохиромжтой нөхцөл бүрдсэн үед хөхний хорт хавдарт шилжиж болдог.

Хүрээлэн буй орчны нөлөө
Удаан хугацаагаар цацраг эмчилгээ хийлгэх нь хөхний хорт хавдраар өвчлөх боломжийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл: Ходжкиний өвчний улмаас 30 наснаасаа өмнө биеийнхээ дээд хэсэгт туяа эмчилгээ хийлгэж байсан хүмүүст хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл жирийн хүн амаас илүү их байдаг.

Хөхний хавдрын шинж тэмдэг
Хөхний хорт хавдар нь эрт үедээ шинж тэмдэггүй, ихэвчлэн ямар нэг зовиургүй байдаг. Ихэнх хөхний хорт хавдар шинж тэмдэггүйгээр бүрэлдэж бий болсон байх ба энэхүү хэвийн бус өөрчлөлтийг маммографи болон зангилаархаг зүйлийг тэмтрэх хоёрын аль нэгнээр илрүүлнэ.
Суганы хонхор болон өвчүүний дээгүүр иймэрхүү зангилаархаг зүйл тэмтрэгдэх нь хөхний хорт хавдрын шинж биш ч байж болно. Илүү боломжтой шинж тэмдэг нь хөхнөөс ямар нэг зүйл ялгарах, хөхний толгой эргэх, хөхөн дээгүүрх арьсны байдал өөрчлөгдөх зэрэг юм.
1. Хөхөнд бий болсон ихэнх зангилаа нь хавдрынх биш байдаг. Хэдий тийм ч бүх л зангилааг эмчээр үнэлүүлэх хэрэгтэй.
2. Хөхнөөс ямар нэг зүйл ялгарах нь түгээмэл боловч цөөхөн тохиолдолд хөхний хорт хавдарын шинж байдаг. Ялгарч буй зүйл нь зөвхөн нэг хөхнөөс эсвэл цусархаг байвал харьцангуйгаар хөхний хорт хавдар байх боломжтой. Тиймээс иймэрхүү тохиолдол бүрийг үнэлүүлж байх нь зүйтэй.
3. Хөхний толгой эргэх нь хэвийн хөхөнд түгээмэл тохиолдох хувилбар боловч энэ нь хөхний хорт хавдарын шинэ үүсгэвэр байж болно.
4. Хөхөн дээрх арьс нь улайх, бүтэц нь өөрчлөгдөх, үрчийх атираа нугалаа үүсэх зэргээр өөрчлөгдөж болно. Эдгээр өөрчлөлт нь голдуу арьсны эмгэгтэй холбоотой байх боловч заримдаа хөхний хорт хавдартай холбоотой байж болно.

Хэзээ эмнэлгийн тусламж эрэх вэ?
Хөхний хавдар нь сар жилээр үүсч хөгждөг. Хэрвээ тодорхойлогдох юм бол маш түргэн эмчилгээ хийлгэх хийлгэх хэрэгтэй бөгөөд хэрвээ их талбайг хамарвал эмчлэхэд хүндрэлтэй болно. Та дараах шинж илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандаарай.
1. Ямар нэгэн хатуу, зангилаархаг зүйл хөхөнд мэдрэгдвэл
2. Өвчүү болон суганд бий болсон зангилаархаг зүйл 2 долоо хоногоос өмнө арилахгүй байгаа тохиолдолд
3. Хөхний толгойноос ямар нэг зүйл ялгарах
4. Хөхний толгой эргэх, хөхөн дээрх арьсанд өөрчлөлт бий болох

Хөхөн дээрх арьс нь улайх, хавдах нь хөхний халдварын улмаас бий болж болно.
1. Ийм үед та өөрийн өрхийн эмчил 24 цагийн дотор үзүүлэх хэрэгтэй бөгөөд учир нь халдварын эмчилгээг яаралтай хийх хэрэгтэй байдаг.
2. Хэрвээ улайх, хавдах, хөх чинь хүчтэй өвдвөл яаралтай аль ойрхон яаралтай тусламжийн төвд хандах хэрэгтэй.
Хэрвээ таны маммограммд хэвийн бус өөрчлөлт илэрвэл өөрийн өрхийн эмчид үзүүлж нэмэлт шинжилгээг төлөвлөх хэрэгтэй.

Шинжилгээний аргууд
Хөхний хорт хавдарын оношлогоо нь хэдэн үе шаттай явагдах ба хөхийг шалгахаас эхэлж дараа нь маммограф, ЭХО, MRI, эцэст нь хөхний эдийн шинжилгээ хийдэг. Эдийн шинжилгээгээр хөхний хорт хавдарын шийдвэрлэх оношийг тавьдаг.


Хөхийг шалгах
1. Хөхний бүрэн үзлгээр хөхийг харж ажиглан, хөх, суга, өвчүүний орчмыг сайтар тэмтэрч үзнэ.
2. Шалгах явцад эмч тань зангилаархаг зүйлийг тэмтрэх юм уу хатуу нягт зүйл мэдэрч болно

Маммограмм
1. Маммограмм гэдэг нь хөхний рентген зураг авах аргыг хэлдэг бөгөөд энэ аргын тусламжтайгаар хөхөнд бий болсон зангилаархаг зүйлийн гарал үүслийг мэдэх боломжтой. Маммограммаар мөн эрт үеийн хорт хавдарыг хянах боломжтой.
2. Маммограммийн тусламжтайгаар хөхөнд байгаа зангилаархаг зүйл хөхний хорт хавдар мөн эсэхийг тогтоох боломжтой боловч 100% найдвартай арга биш юм. Маммограммаар хөхний хорт хавдарын 10-15%-ийг оношлолгүй алдах тохиолдол бий.
3. False-positive маммограмм нь малигнизаци болсон үгүйг тогтоох зорилгоор эдийн шинжилгээ хийх үндэслэл болдог.
4. False-negative маммограмм нь хэвийн байгааг үзүүлэх ба хэзээ хавдар бий болох боломжтойг харуулна.
5. Маммограмм нь ганцаараа зангилааг үнэлэхэд хангалттай биш юм. Тиймээс танай өрхийн эмч магадгүй нэмэлт шинжилгээ төлөвлөж болно.
6. Бүх хөхөн дэхь зангилааг аюулгүй болохыг нь бүрэн оношлохын тулд эдийн шинжилгээ хийх хэрэгтэй.

ЭХО
1. ЭХО нь хөхөнд олон давтан үүсдэг зангилааг үнэлэхэд ашиглана.
2. Хэт авианы тусламжтай хөхний доторх зургийг авдаг.
3. ЭХО-оор шингэн агуулсан цэвруу байна уу эсвэл цуллаг зүйл байна уу гэдгийг тогтооно. Хавдар нь ихэвчлэн цул байх ба олонх цэврүү нь аюулгүй байдаг.
4. ЭХО-г эдийн шинжилгээ хийх, шингэнг соруулахад зуучлах зорилгоор хэрэглэнэ.

MRI
1. MRI нь нэмэлт мэдээлэл олох боломж олгохоос гадна ЭХО болон маммографийн шинжилгээгээр илрүүлсэн зүйлийг тодруулж өгдөг.
2. MRI шинжилгээ нь хавдрын оношлогоонд заалтгүй байдаг ч ямар нэгэн онцгой шалтгааны улмаас хийгдэж болдог.

Эдийн шинжилгээ
1. Хөхний хорт хавдрыг найдвартайгаар оношлох хамгийн гол арга нь хөхний эдээс дээж авч шинжлэх. Эдийн шинжилгээнд хөхний эдээс маш багыг авч, түүнийг эмгэг судлаач шинжилж, хавдар байгаа эсэхийг тодруулна.
2. Нарийн зүүгээр тогтоц бүхий байрлал руу хатгалт хийж хэсэг эсийг соруулж аван эмгэг судлаачид шинжлүүлдэг. Энэхүү арга нь шингэнээр дүүргэгдсэн масс болон хавдар төст зүйлийг ялгахад түгээмэл ашиглагддаг.
3. Голдоо зүүтэй эдийн шинжилгээний үед тусгай зүүгээр эдээс багахан хэсгийг авч шинжилдэг. Ихэвчлэн ЭХО болон маммограммын хяналтанд зүүгээ сэжигтэй талбай руу чиглүүлдэг.
4. Хэрэв эдийн шинжилгээгээр хорт хавдар оношлогдвол энэхүү эдэд гормоны тест хийх бөгөөд хавдарын эс нь гадаргуудаа эстроген, прогестрон холбох рецептортой байна. Ерөнхийдөө хавдрын эсэд дээрх рецептор хэдий их байна төдий чинээ гормон эмчилгээнд мэдрэг байдаг. Үүнээс гадна бусад тест (жишээ нь: HER-2/neu рецепторыг хэмжих) байх ба энэ нь хавдарын эмчилгээний төрлийг сонгоход тусалдаг. Энэ нь хавдарын эсрэг өндөр үр дүнтэй байдаг.

Хөхний хорт хавдрын эмчилгээ
Хорт хавдрын үндсэн эмчилгээ нь мэс засал юм. Ямар төрлийн мэс засал хийх нь тодорхой хүчин зүйлээс хамаарна, эдгээр нь хавдрын хэмжээ, байрлал, хавдрын төрөл, тухайн хүний эрүүл мэндийн байдал болон эмчлүүлэгчийн хүсэлтийг харгалзан үзэх хэрэгтэй. Хөхийг тайрах мэс засал илүү боломжтой.
Хавдарын үе шатыг мэс заслын мэдээлэл болон бусад шинжилгээнд үндэслэн тогтооно. Үе шат, ангилалыг хавдарын хэмжээ, ургалтын байдалд харгалзан тогтоох ба үүнд үндэслэн эмчилгээний үр дүн тавиланг тогтооно.
Мэс заслын мэдээлэл болон шинжилгээнүүдийн тусламжтайгаар хөхний хорт хавдрыг үе шат болгодог.
1. Хавдрын үе шатыг тогтоохдоо хавдрын хэмжээ болон хөхний аль талбайг хамарсан, хэдэн тунгалагийн булчирхайд үсэрхийлсэн, хавдар биеийн өөр хэсэгт метастаз болсон эсэхийг харгалзана.
2. Хавдар бусад эд рүү тархсан бол инвазив буюу нэвчилтэт хавдар гэдэг. Харин бусад эд рүү тархаагүй бол нонинвазив буюу нэвчээгүй хавдар гэж нэрлэдэг. Carcinoma in situ бол нэвчээгүй хавдарын хэлбэр юм.

Хөхний хорт хавдарыг үе шатаар 0-4 хүртэл хувааж үзнэ.
- 0 шат. Энэ нь нонинвазив буюу нэвчилтэт бус хавдар бөгөөд тунгалагийн зангилаа болон биеийн бусад хэсгээс тархаагүй байдаг. Энэ үе шат нь хөхний хорт хавдарын харьцангуй гайгүй үе шат юм.
- 1 шат. Хавдрын хэмжээ 2 см-ээс бага диаметртэй, хөхөөр тархаагүй байдаг
- 2 шат. Хавдрын хэмжээ нь жижиг хэвээрээ бөгөөд суганы тунгалагийн зангилаагаар тархсан эсвэл хэмжээ нь томорсон харин тунгалагийн зангилаагаар тархаагүй байдаг.
- 3 шат. Хавдар 5см-ээс том хэмжээтэй болсон бөгөөд тунгалагийн булчирхайг гүнзгий хамарсан
- 4 шат. Энэ үед хавдрын хэмжээ харгалзахгүй, харин хавдар нь биеийн бусад хэсэгт тархсан байдаг. Энэ үед хавдар тавилан муутай байна.

Эмнэлэгийн эмчилгээ
Ихэнх эмэгтэйчүүдэд мэс заслаас гадна цацраг эмчилгээ, мөн хими эмчилгээ эсвэл дааврын эмчилгээг нэмэлтээр хийдэг. Ямар нэмэлт эмчилгээ хийгдэх нь хөхний хавдрын үе шат, хэлбэр, бэлэн байгаа гормоны эсвэл HER-2/neu рецепторын хэмжээ, тухайн хүний эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаална.

Цацраг эмчилгээ нь мэс заслын дараа үлдсэн байж болох хавдрын эсийг устгах зориулалттай хийгддэг эмчилгээ.
1. Цацраг нь зөвхөн хэсэг газрын эмчилгээ бөгөөд зөвхөн хавдрын эсэд үйлчилдэг.
2. Цацраг эмчилгээг ихэвчлэн долоо хоногт 5 удаа, 5-6 долоо хоногийн турш хийдэг. Нэг удаагийн эмчилгээ нь хэдхэн минут л үргэлжилдэг.
3. Энэ эмчилгээ нь өвдөлтгүй, сөрөг нөлөө багатай байдаг. Зарим тохиолдолд арьсыг цочроох нөлөө үзүүлнэ.

Хими эмчилгээ
Хими эмчилгээнд хавдрын эсүүдийг устгаж, тэдгээрийн өсөлтийг дарангуйлдаг эмийг оруулна. Хөхний хавдарт 3 төрлийн хими эмчилгээний стратеги хэрэглэгддэг.
1. Adjuvant хими эмчилгээ нь мэс засал болон туяа эмчилгээний дараа хөхний хавдарыг бүрэн анагаахад чиглэсэн эмчилгээ юм. Энэ нь хавдарыг дахихаас сэргийлдэг.
2. Мэс заслын өмнөх хими эмчилгээ. Энэ нь хавдрын том эсүүдийг агшаах, мөн хавдрын голомтоосоо холдсон, хол байрласан хавдрын эсийг устгахал чиглэсэн эмчилгээ. Ингэснээр мэс засал эмчилгээний боломж дээшлэх төдийгүй хавдарыг бүрэн зайлуулахад тустай байдаг.
3. Therapeutic хими эмчилгээ нь хөхний хорт хавдар бүхий эмэгтэйчүүдэд хийгддэг хэвшсэн эмчилгээ бөгөөд хөхний хавдрыг хязгаарлаж, тархахаас сэргийлдэг.
- Ихэнх хими эмчилгээний бэлдмэлүүд нь 4-р эгнээний эмүүд байдаг ба зарим нь харин үрэл эмүүд байдаг.
- Хими эмчилгээг ихэвчлэн курсээр хийнэ. Курс бүр тогтоох эмчилгээгээр эхэлж хэдэн өдрөөс долоо хоног үргэлжлэх ба дараа нь 7 хоног нөхөх эмчилгээ хийнэ. Хөхний хорт хавдартай ихэнх хүмүүст хамгийн багаар 2 курс эмчилгээ хийх ба ихэвчлэн 4 курс эмчилгээ хийнэ. Тест хийж хими эмчилгээний үр дүнг үздэг.
- Хими эмчилгээний сөрөг тал нь тухайн хэрэглэж байгаа эмнээсээ хамаардаг. Ихэнх эмүүд хэрэглэх үед үс унах, хоолны дуршил алдагдах, огиулах, бөөлжих, ядрах, цусны эс цөөрөх шинж илэрдэг. Цусны эсүүд багадсаны улмаас халдварт өртөмхий болж, цус амархан гоожиж, амархан ядрах зэрэг шинж илэрдэг. Эмнэлэгийн мэргэжилтнүүд эмчилгээг сайжруулж гаж нөлөөг аль болох арилгахыг хичээх хэрэгтэй.


Гормон эмчилгээг хэрэглэж болох ба учир нь хөхний хавдар нь дааврын өөрчлөлтөнд мэдрэг (ялангуяа эстроген, прогестроны рецептор хангалттай байгаа бол) байдаг. Энэ нь дахилтаас сэргийлэх, мөн үлдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг.
1. Зарим тохиолдолд эмэгтэйн өөрийнх нь дааврыг эмийн туслажтай дарангуйлж, хэрэгтэй дааврыг уулгах нь ашигтай байдаг.
2. Цэвэршилтийн өмнөх үед байгаа эмэгтэйчүүдэд өндгөвчний дааврын үйлчилгээг арилгах нь үр дүнтэй байдаг. Энэ зорилгоор өндгөвчний эстроген үйлдвэрлэх чадварт блок тавьж, эсвэл өндгөвчийг мэс заслын аргаар авах, туяагаар шарах аргыг хэрэглэнэ.

Мэс засал
Мэс засал нь хөхний хорт хавдар гэж оншлогдсоны дараах хамгийн эхэнд хийх алхам юм. Ямар мэс засал хийх нь хавдрын хэлбэр, хэмжээ, өвчтөний биеийн байдал дээр гэж үзсэнээс хамаарна.
1. Lumpectomy. Энэ нь хавдрын зангилааг орчных нь эрүүл эдтэй цуг авах аргыг хэлнэ. Энэ нь бүрэн төгс эмчилгээ болохгүй бөгөөд бусад эмчилгээ болох туяа эмчилгээ, хими эмчилгээ эсвэл гормон эмчилгээтэй хавсарсан тохиолдолд үр дүнтэй байна.
2. Үүнийг хийх үедээ суганы тунгалагийн булчирхайд хавдар тархсан эсэхийг үнэлэх хэрэгтэй. Энэ зорилгоор хамгийн ойр буй тунгалагийн зангилаанаас сэргийлэх биопси авдаг.
3. Мэс засалч Lumpectomy хийх явцдаа зарим тунгалагийн булчирхайгаас сэргийлэх биопси авна. Ингэхийн тулд хавдар буй орон зайд будагч бодисыг тарих бөгөөд энэ үед тунгалагийн булчирхай руу явсан зам гардаг. Хүрч болох эхний булчирхайгаас сэргийлэх биопси авах хэрэгтэй. Энэ булчирхай нь хавдар үсэрхийлсэн эсэхийг тогтоох биопсийн шинжилгээнд маш чухал.
4. Хэрэв сэргийлэх биопси эерэг гарвал мэс засалч суга орчмын бүх тунгалагийн булчирхайг авах хэрэгтэй болно.
5. Энгийн мастэктоми. Энэ нь хөхийг бүтнээр нь авдаг. Хэрвээ хавдар бусад эд рүү тархсан бол энэ мэс засал нь бүрэн төгс эмчилгээ биш. Энэ нь нэвчилтэт бус хавдар болон DCIS-ийн эмчилгээнд хэрэглэгддэг.
6. Modified radical mastectomy. Энэ нь хөх болон суганы тунгалагийн булчирхайг авах мэс засал бөгөөд харин цээжний булчинг авдаггүй. Мөн нэмэлтээр хими болон дааврын эмчилгээ нь санал болгогддог ч хавдар нь тархаагүй тохиолдолд ганц энэ мэс заслаар эмчилж болно.
7. Radical mastectomy нь хөх, доор нь буй цээжний ханын булчин мөн суганы тунгалагийн булчирхайг 3ууланг нь мэсзаслаар авдаг.

Урьдчилан сэргийлэлт
Хөхний хавдрыг үүсгэх гол хүчин зүйл нас, хүйс, удамшил байдаг. Эдгээрийг хүн өөрчилж чадахгүй ч эрт үед нь оношилсноор хөхний хорт хавдрын улмаас нас баралтыг бууруулж чадна. Ингэхдээ хөхөө өөрөө шалгах, хөхний үзлэг хийлгэх болон маммографийн шинжилгээ хийлгэнэ.

Хөхөө өөрөө шалгах нь хямд бөгөөд амархан арга юм. Сар болгон шалгах нь их ая тустай.
1. Сарын тэмдэг нь тогтмол ирдэг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн тохиромжтой хугацаа нь сарын тэмдэг ирсэний дараа байна.
2. Сарын тэмдэг ирдэггүй болон ихээхэн тогтворгүй эмэгтэйчүүдийн хувьд сарын аль нэг өдрийг сонгон авна.
3. Хөхөө яаж шалгах талаарх зөвлөгөөг таны өрхийн эмч болон дурын хавдар судлалын байгууллага танд зааж өгөх болно.

Клиникийн шалгалт: Америкийн Хавдарын Нийгэмлэгээс 20 наснаас эхлэн 3 жил тутамд 1 удаа, 40 наснаас хойш жил бүр клиникийн шалгалт хийхийг зөвлөдөг.

Маммограммыг 40 наснаас эхлэн 1-2 жилд нэг удаа тогтомол хийлгэх хэрэгтэй ба хөхний хорт хавдар үүсэх өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд маммограммын хяналтыг үүнээс 10 жилийн өмнөөс эхлэх нь хөхний хорт хавдар үүсэхийг бууруулна.

www.emedicinehealth.com / Breast Cancer

Thursday, July 16, 2009

Америкийн Гастроэнтерологийн коллегиос гаргасан Хеликобактер пилорийн халдварын эмчилгээний удирдамж

2007 оны 8 сарын 21-нд Америкийн Гастроэнтерологийн коллегиос (ACG) Хеликобактер пилорийн халдварын эмчилгээний удирдамжийг гаргасан ба American Journal of Gastroenterology-ийн найман сарын дугаарт хэвлүүлсэн байна.

“ Helicobacter pylori ( H. pylori) нь дэлхий нийтээр хүний хамгийн түгээмэл халдваруудын нэг байсаар байгаа ба энэ нь архаг гастрит, peptic ulcer disease (PUD) болон ходоодны хорт хавдар зэрэг хоол боловсруулах дээд замын хэд хэдэн ноцтой өөрчлөлтүүдтэй холбоотой байгаа юм.” гэж William D. Chey, MD, FACG, AGAF, FACP, from the University of Michigan Medical Center in Ann Arbor, Michigan, and Benjamin C.Y. Wong, MD, PhD, FACG, FACP, from the University of Hong Kong, and colleagues from the Practice Parameters Committee of the ACG-аас бичжээ. “H. pylori-ийн тархалт нь нийгэм эдийн засгийн байдалтай нягт холбоотой байдгаас энэхүү халдвар нь Америкийн Нэгдсэн Улс зэрэг хөгжингүй орнуудыг бодвол хөгжиж буй орнуудад түгээмэл байдаг. Хэдий тийм ч Америкийн Нэгдсэн улсын хүн амын ойролцоогоор 30-40% нь H. pylori-ийн халдвартай байгаа юм.“

ACG-оос хамгийн сүүлд 1998 онд H. pylori-ийн эмчилгээний удирдамжийг гаргасанаас хойш оношилгоо, эмчилгээний талаар нилээд их шинэ баталгаа нотолгоонууд бий болжээ. Тиймээс Practice Parameters Committee and Governing Board of the ACG-ийн гаргасан энэхүү шинэчилсэн удирдамж нь H. pylori-ийн халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд дөхөм үзүүлэх нь лавтай.

Судлаачид Medline, PubMed болон Cochrane Database-д байгаа товч зөвлөмж болон нарийвчлан дүрсэлсэн тайлбар, баримт нотолгоог судалсаны үндсэн дээр энэхүү удирдамжийг боловсруулсан байна.

H. pylori-ийн оношилгоонд дурангийн болон дурангийн бус аргуудыг ашиглаж байна. Оношлох үйл ажиллагааны сонголт нь өвчтөн бүрт өвөрмөц бөгөөд дуран хийх хэрэгцээ, халдварыг магадлах урьдал тест, тухайн орон нутагт хэрэглэж байгаа тестийн аргачлал, тестийг гүйцэтгэх онцлог хийгээд үнийг тооцож үзэх нь зүйтэй.

Урьдал тестээр H. pylori-ийн халдвартай байх магадлал бага бүхий хүн амд дурангийн бус тест болох амьсгалын уреаз болон өтгөнд антиген илрүүлэх тест хийх нь позитив үр дүнг урьдчилан тааварлахад эсрэгбие илрүүлэх тестээс илүү байдаг. Эсрэгбие илрүүлэх тест нь халдварын дархлалын урвалыг илрүүлдэг бол уреаз тест болон өтгөнд антиген илрүүлэх тест нь H. pylori-ийн идэвхитэй халдварыг илрүүлдэг.

H. pylori-ийн эрадикаци болгох шаардлагатай заалт нь PUD, ходоодны салст холбоот лимфоид эдийн лимфома (MALToma) болон шинжлэгдээгүй диспепси орно. Өнөөг хүртэл үйл ажиллагааны гаралтай диспепси, ходоод улаан хоолойн сөөргөө өвчин (GERD), стеройд бус үрэвсэлийн эсрэг эм хэрэглэдэг, төмөр дутлын анемитай юмуу ходоодны хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлтэй үед H. pylori-ийн тест хийх шаардлагатай эсэх нь маргаантай байсаар байна. Хэдий тийм ч үйл ажиллагааны гаралтай диспепситэй өвчтөнүүдийн заримд H. pylori-ийн эрадикаци болоход сайжрал өгдөг ба саяханы баримтаар H. pylori-ийн халдвар болон шалтгаан тодорхойгүй төмөр дутлын цус багадалт нь хоорондоо холбоотой байж болох юм гэж үзжээ.

H. pylori-оо эмчлүүлсэн PUD-тэй өвчтөнүүд, H. pylori холбоот MALToma-тай, ходоодны хорт хавдарын эрт үед тайралт хийлгэсэн байдалттай өвчтөнүүдэд H. pylori-ийн халдварын эрадикацийг батлах тест хийх нь зүйтэй ба тогтвортой диспепсийн шинж тэмдэг бүхий бол тест ба эмчилгээ гэсэн стратегийг баримтлана.

Зөвшөөрөгдөөд буй H. pylori-ийн эхний шатны эмчилгээ нь протоны шахуургын хоригч (PPI), кларитромицин болон амокцилин юмуу метронидазолоос бүрдсэн эсвэл PPI, бисмут, тетрациклин болон метронидазол бүхий 10-14 өдрийн курс эмчилгээ юм.

Кларитромицинд тэсвэртэй H. pylori өссөнөөр протоны шахуургын хоригч (PPI), кларитромицин болон амокцилинаас бүрдэх эхний шатын эмчилгээний эрадикацийн хувь дэлхий нийтээр 70-85% болж буураад байна. Долоон өдрийн дэглэм нь 14 өдрийн дэглэмийг бодвол эрадикацийн хувь бага байдаг.

“H. pylori-ийн эсрэг эмчилгээ үр дүнгүй болоход хүргэдэг чухал урьдал нөхцөлд сайжрал муу байх болон антибиотикт тэсвэрт байдал ордог” гэж судлаачид тэмдэглэжээ. “ Эмч нарт антибиотикт тэсвэрт байдал үүсэх болон эмчилгээ үр дүнгүй болох магадлалыг хамгийн бага байлгахаар эмийн ачааллыг тооцож жор бичих нь бэрхшээлтэй байдаг… Зарим нэг баримтаар тамхи татах, архины хэрэглээ болон хоолны дэглэм нь амжилттай эрадикаци болоход муугаар нөлөөлдөг байж болох.”

Эхний шатны эмчилгээний өөр нэг сонголт нь бисмут агуулсан 7-14 өдрийн дөрвөл дэглэм юм. Түүнчлэн Европын судалгаанд нийтлэгдсэн 10 өдрийн цуврал эмчилгээ нь найдвар төрүүлэхүйц байгаа боловч энэхүү дэглэмийг Хойд Америкт зөвшөөрөөгүйгээс стандарт эхний шатны эмчилгээ болж хараахан чадаагүй байна. Цуврал эмчилгээ нь PPI болон амокцилины 5 өдрийн курсын дараагаар дахин 5 өдөр хэрэглэх PPI, кларитромицин болон тинидазолоос тогтдог.

Бисмут бүхий дөрвөл эмчилгээ нь тэсвэртэй H. pylori-ийн халдварын эсрэг ихээхэн түгээмэл хэрэглэгддэг дэглэм юм. Сүүлийн үеийн судалгаагаар тэсвэртэй халдвар бүхий өвчтөний эмчилгээнд PPI, левофлоксацин болон амокцилины хослол бүхий 10 өдрийн эмчилгээ нь бисмут бүхий дөрвөл эмчилгээг бодвол илүү үр нөлөөтэй, зохимжтой гэж үзэж байна. Гэхдээ энэ нь Америкийн нэгдсэн улсад зөвшөөрөгдөөгүй байгаа юм.

Сүүлийн үеийн зарим судалгаанд рифабутин (эрадикацийн хувь 38-91%), фуразолидон (эрадикацийн хувь 52-90%) гэх мэт бисмут бүхий дөрвөл эмчилгээний сонголтыг левофлоксацин бүхий гурвал эмчилгээтэй харьцуулсан байна.

American College of Gastroenterology Issues Guidelines for Treatment of Helicobacter pylori Infection

Wednesday, July 15, 2009

Эмчилгээний чанартай амьдарлын хэв маяг өөрчлөлт болон хүнсний нэмэлт нь статинаас илүү үр дүнтэй

Цусны липидыг бууруулах олон арга байдаг. Pennsylvania-ийн зургаан судлаач Mayo Clinic Proceedings сэтгүүлийн 2008 оны дугаарт гиперхолестролэмитэй 74 өвчтөнд хийсэн судалгаагаа танилцуулжээ. Өвчтөнүүдийг альтернатив эмчилгээний болон симвастатин эмчилгээний гэсэн хоёр бүлэг болгож симвастатин эмчилгээний бүлэгт өдөр бүр 40mg симвастатиныг ердийн байдлаар өгч альтернатив эмчилгээний бүлэгт улаан будааны хөрөнгө болон загасан тос зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг 12 долоо хоногийн турш хэрэглүүлсэн байна. LDL-C-ийн түвшин альтернатив эмчилгээний бүлэгт 42%-иар симвастатин эмчилгээний бүлэгт 39%-иар буурсан бол триглицерид болон биеийн жингийн бууралт альтернатив эмчилгээний бүлэгт 29% болон 5%, симвастатин эмчилгээний бүлэгт дөнгөж 9% болон 0,4% байв. Эндээс үзвэл статин хэрэглэхээс бусад зам нь сайн үр дүнтэй байдаг ажээ.

Therapeutic Lifestyle Changes and Supplements Outperform a Statin

Simvastatin vs therapeutic lifestyle changes and supplements: randomized primary prevention trial.

Tuesday, July 14, 2009

Өтгөнд далд цус илрүүлэх скрининг нь бүдийн гэдэсний хорт хавдарын улмаасх үхлийг бууруулна

Бүдүүн гэдэсний хорт хавдар нь томоохон алуурчин байсаар байгаа ба эрт үеийн оношилгоо эмчилгээг боловсронгуй болгох нь амин чухал юм. Шведийн гурван судлаач The British Journal of Surgery сэтгүүлийн 2008 оны дугаарт 1918-1931 онд төрсөн Goteborg-ийн 68308 иргэдийг хамарсан эмнэлзүйн тохиолдолын судалгаагаа мэдээлжээ. Судалгаанд хамрагдагсадыг хяналтын болон скринингийн гэсэн 2 бүлэг болгон 60-64 насны хоорондох 23916 хүмүүсийг 2-3 удаа rehydrated hemoccult II тестээр скрининг хийж тэдгээр эерэг шалгагдсан хүмүүст сигмоидоскопи болон давхар тодосгогчтой бургуй тавьж шинжилсэн ажээ. Сүүлийн скрининг хийлгэснээс хойш дунджаар 9 жилийн дараа дараагийн скрининг хийсэн ба primary endpoint (гол тавилан-энэ тохиолдолд бүдүүн гэдэсний хорт хавдарын улмаасх нас баралтыг гол тавилан болгож авсан)-аар авч үзэхэд скрининг хийлгэсэн бүлэгт бүдүүн гэдэсний хорт хавдараар нас барах магадлал ач холбогдол өгөхүйц бага буюу 16%-иар бага байв. Бүдүүн гэдэсний хорт хавдарын тохиолдолын тоо болон нийт нас баралтын хувьд хоёр бүлэгт ялгаа байсангүй. Өтгөнд далд цус илрүүлэх скрининг нь бүдүүн гэдэсний хорт хавдарын улмаасх нас баралтыг бага зэрэг бууруулдаг ажээ.

Fecal Occult Blood Screening Does Reduce Death From Colon Cancer

Survival benefit in a randomized clinical trial of faecal occult blood screening for colorectal cancer.

Monday, July 13, 2009

TGN 1412 моноклон эсрэгбиеийн туршилт

Würzburg/London (2006 оны 3 сар) - Лондон дахь хувийн судалгаа, шинжилгээний төвийн туршилтад оролцсон 6 хүн хүндээр өвчилжээ. Тэд Германд үйлдвэрлэсэн эмийн бодисыг туршилтандаа хэрэглэсэн байна. "Туршилтанд оролцсон хоёр эрэгтэйн биеийн байдал маш хүнд, харин үлдсэн дөрвөн хүний биеийн байдал сайжирч байна" гэж Лондоны Northwick Park эмнэлгийнхэн мэдээлжээ. Өвчтөнүүд дээрх эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчлүүлж байгаа юм байна.
Урьд нь эрүүл саруул байсан 18 - 40 насны эдгээр эрчүүд Америкийн Parexel International нэртэй хувийн судалгааны төвийн туршилтад оролцсон байна. Дээрх судалгааны төв туршилтандаа Германы Würzburg хотын TeGenero фирмд үйлдвэрлэсэн "TGN 1412" эмийн бодисыг хэрэглэсэн ажээ. Энэ эмийн бодисыг мултисклероз зэрэг автоиммун өвчин, ревматоид артрит, зарим лейкеми өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэхээр гаргаж авсан бөгөөд судалгааны нэгдүгээр шатны хүрээнд анх удаа хүн дээр туршсан байна.
Туршилтанд оролцогсод энэ эмийн бодисыг хэрэглэсэнээс хэдхэн цагийн дараагаар хүндээр өвдөж, бүх бие нь хөөж хавдсан байна гэж BBC -ийн ажилтан мэдээлжээ. Эмч нарын ярьж байгаагаар дээрх шинж тэмдэг нь "үрэвслийн реакц" бөгөөд энэ нь дотоод эрхтэнүүдийн дутагдалд хүргэдэг байна. Эсрэг биеийн нэг хэсэг нь "хүний бус" гаралтай учраас дархлалын систем түүнийг "харийн" гэдгийг таньсанаар олон эрхтнүүдийн функц нэг дор алдагдахад хүрэх вий гэж болгоомжилж байсан нь бодитой болсон байна.

Клиникийн өмнөх судалгаагаар дээрх гаж нөлөө ердөө илрээгүй гэж Parexel International судалгааны төвийнхөн болон TeGenero фирмийнхэн өөрсдийгөө хамгаалсаар байна. "Эмийн бодисын туршилтын үед ийм сөрөг реакц гарах нь тун ховор. Энэ бол маш азгүй, ер бусын тохиолдол боллоо. Бид судалгааны үед бүх л заавар, дүрмийг маш сайн баримталсан" гэж төвийн төлөөлөгч онцлон дурьджээ.

Энэ судалгааг анагаах ухаан, эрүүл мэндийн халамжийг зохицуулах товчооноос (Medicines and Healthcare products Regulatory Agency, MHRA) зөвшөөрсөн бөгөөд хүндрэл гарсаны дараагаар судалгааны ажлыг зогсоож, бусад орнуудын зөвшөөрөл олгодог байгууллагуудад мэдэгдсэн байна.

Германы Langen хотын Paul-Ehrlich институтын хэлсэнээр Parexel International нь өмнө нь Германд дээрх "TGN 1412" эмийн бодисыг турших зөвшөөрөл авахаар өргөдөл өгч байсан бөгөөд зарим нэг учир дутагдалтай зүйлүүдийг шинэчилж, зассанаар туршилт явуулах зөвшөөрлийг авч байжээ. Гэсэн хэдий ч Parexel International -ийнхэн Германд туршилтаа явуулахаа больсон байна.

Бичсэн: monmedline

Sunday, July 12, 2009

Арьс-арьсаар шүргэлцүүлэх нь неонаталь нярайд өвчин намдаах нөлөө үзүүлдэг

Нярайн неонаталь үед өвдөх тохиолдол байдаг ба өвдөлт намдаах арга хэмжээ үр дүнтэй эсвэл үр дүнгүй янз бүр байдаг. Бразилийн гурван судлаач 2008 онд Pain сэтгүүлд сүүлийн сарын тэмдэгээр 28-36 долоо хоногтой 95 неонаталь нярайд хийсэн тохиолдол-хяналтын single-blind судалгаагаа(эмчилгээ хийх явцыг эмч мэдэх боловч өвчтөн мэдэхгүй) мэдээлжээ. Тэд нярайн өсгийг мэс заслын хутгаар зурж өвдөлт үүсгэсэн ба өвдөлтийг зүрхний цохилтын өөрчлөлт, хүчилтөрөгчийн хангамж болон нүүрний хувирлыг ажиглах байдлаар хэмжсэн байна. Нэгдүгээр бүлэгт мэдээгүйжүүлэлт хийгдээгүй, хоёрдугаар бүлэгт мэс заслын хутгаар зурахаас өмнө болон турш арьс-арьсаар 10 минут шүргэлцүүлсэн бол гуравдугаар бүлэгт мэс заслын хутгаар зурахаас 2 минутын өмнө амаар глюкоз өгсөн ажээ. Хоёрдугаар бүлэг буюу арьс-арьсаар шүргэлцүүлсэн бүлэгт 1 болон 3-р бүлэгтэй харьцуулахад өвдөлтийн обьектив шинж тэмдэг ач холбогдол өгөхүйц бага байсан байна.
Зөвлөмж: Арьс-арьсаар шүргэлцүүлэх нь неонаталь нярайд өвчин намдааж нөлөөтэй байдаг ажээ.

Skin-to-Skin Contact Provides Analgesia to Neonates

Evaluation of analgesic effect of skin-to-skin contact compared to oral glucose in preterm neonates.

Saturday, July 11, 2009

Гемолитик цус багадах өвчин: Үрэвслийн медиатор

Ханновер. ХБНГУ -ын Ханновер хотын Анагаах ухааны их сургуулийн дархлаа судлалын тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтанууд дархлаат хамааралт цусны өвчнүүдийн нэгэн шинэ механизмийг олж илрүүлжээ.
Үрэвслийн медиатор C5a болон элэгний купфер эсийн гадаргуу дахь рецепторуудын харилцан vйлчлэлийн үр дүнд нэг бол халдварын эсрэг “хэвийн” хариу урвал өгдөг эсвэл эмгэг аутоиммун урвал vvсдэг байна.
"Манай ажлын хэсэг дэлхий даяар анх удаа энэ шинэ механизмыг тодорхойллоо" гэж ажлын хэсгийн тэргүүлэгч Engelbert Gessner онцлон хэлсэн бөгөөд судалгааныхаа үр дүнг Journal of Clinical Investigation (2006; 116: 512-520) сэтгүүлд нийтлүүлсэн байна. Дархлаат хамааралт цус багадалт, аутоиммун гемолитик цус багадах өвчний үед дархлалын систем цусны улаан бөөмний эсрэг эсрэг-бие үүсгэдэг бөгөөд эсийн түвшиний нарийн урвал, механизм нь одоог хүртэл тодорхой бус байсан гэж Engelbert Gessner ярьлаа.

Судалгааны багийнхан энэхүү C5а факторыг одоогоор хулганы модел дээр тодорхойлсон бөгөөд энэ фактор нь элэгний купфер эсийн хамгаалах чадварыг зохицуулдаг байна. Хэрвээ C5а дутвал цусны улаан бөөмийг элэгний купфер эсийн гадаргуу дээрх рецептoрууд таньдаг ч устгадаггvй байна. "Бидний гайхшралыг төрүүлсэн нэг явдал нь C5а -г ялгаруулах эсэхийг элэгний купфер эсүүд өөрөө зохицуулдаг гэдгийг энэ судалгаа харуулсанд байлаа" гэж Gessner хэллээ. C5а үүсэхийг зогсоож саатуулж чадвал эмчилгээг сайжруулж, үр дүнтэй болгоход маш дөхөм болох ажээ.

Бичсэн: monmedline

Cell-derived anaphylatoxins as key mediators of antibody-dependent type II autoimmunity in mice

Monday, July 6, 2009

Цус харвалтаас сэргийлэх шинэ зааварчилга

American Heart Association –аас цус харвахаас урьдчилан сэргийлэх зааварчилгааг хэвлүүлжээ. Цус харвахад хүргэж болох, өөрчилж боломгүй хүчин зүйлүүд болох нас ахилт, хүйс, дадал зуршилаас гадна олон тооны өөрчилж, сайжруулж болохуйц хүчин зүйлүүдийг Stroke (2006; doi: 10.1161/01.STR.0000223048.70103.F1) сэтгүүлд дурьдсан байна. Энэ зөвлөгөө нь нийт 52 хуудас болсон ажээ.
Цус харвахад хүргэдэг хамгийн түгээмэл, гол хүчин зүйл нь цусны даралт ихсэх явдал ажээ. (50 настнуудын 40% нь) „Цусны даралт ихсэхийн эсрэг эмчилгээгээр цус харвах явдлыг 1/3 дахин багасгаж болно“ гэж Durham дахь Duke их сургуулийн Lary Goldstein судалгааныхан бичсэн байна. Нас ахих тусам цусны даралт ихэссэнээр цус харвахад хүрэх явдал багасдаг байна. (80 настнуудын 20% нь). Харин энэ насныханы цус харвах гол шалтгаан нь зүрхний хэм алдагдал (23,5%) ажээ.

Цус харвахад хүргэдэг бас нэгэн шалтгаан нь чихрийн шижин (нийт цус харвалтын 5- 27%) болон дислипопротеинеми (LDL өндөртэй - 15%, HDL багатай – 10%). Амьдралын дадал зуршил буюу тамхи татах (12 - 18%), илүү жин (12 - 20%), хөдөлгөөн дутагдах (30%) зэрэг нь мөн цус харвах шалтгаан болдог гэнэ. Тамхинаас гарсанаар цус харвах эрсдлийг эхний жилд л гэхэд 2 дахин багасгадаг байна. Хоолны дэглэм барих, спорт хийснээр эрсдлийг хэр зэрэг багасгадаг талаар хийгдсэн судалгаа одоогоор байхгүй ажээ.

Бичсэн: monmedline

Та бүхэн зөвлөгөөг эндээс уншина уу...

Saturday, July 4, 2009

Уушгины хорт хавдарын хими эмчилгээ тамхи татдаггүй хүмүүст илүү нөлөөтэй

Houston - Тамхи татах нь ганцхан уушигны хавдар үүсгэх гол шалтгаан ч бус, тэртэй тэргүй эдгэх магадлал нь маш бага байдаг хими эмчилгээний үр дүнг ч багасгаж байна“ гэсэн ретроспектив судалгааны дүгнэлт Cancer сэтгүүлд (2006; doi: 10.1002/cncr.218844) гарчээ.
Houston дахь M.D. Anderson Cancer төвийн судлаач Anne Tsao 1993 – 2002 оны хооронд эмчлүүлсэн уушигны хавдартай 1370 өвчтөнийг уг судалгаандаа хамруулжээ. Тэдний 497 нь хими болон туяаны хавсарсан эмчилгээ, харин үлдсэн 873 өвчтөнүүд зөвхөн хими эмчилгээ хийлгүүлсэн байна. Хими болон туяаны хавсарсан эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүд эмчилгээнээсээ өмнө тамхи татахад ямар нэг нөлөө үзүүлээгүй бол харин дан ганц хими эмчилгээ хийлгүүлсэн өвчтөнүүдэд тамхи татах нь нөлөөлж байсан байна.

Тамхи татдаггүй өвчтөнүүдийн эмчилгээний нөлөө үзүүлэлт 19% буюу тамхи татдаг өвчтөнүүдийнхээс 2 дахин их байжээ. Хими эмчилгээ хийлгэж байгаа хэдий ч өвчин нь даамжирсан өвчтөнүүдийн 49% нь тамхи татдаггүй, харин 66% нь тамхи татдаг байсан ажээ. Тамхи татдаггүй өвчтөнүүдийн амьдрах магадлал нь татдагуудийнхаасаа харьцангуй өндөр байсан байна. Судлаач Anne Tsao -ын таамаглаж байгаагаар эмчилгээний үр дүн ингэж ялгаатай гарч байгаа нь 2 зүйлээс шалтгаалж байгаа гэнэ. Нэгдүгээрт хавдрын шинжээс. Тамхи татдаггүй өвчтөнүүдийн уушигны хавдар нь тамхи татдаг хүмүүсийн уушигны хавдартай харьцуулахад хавдрын шинж нь генетикийн хувьд харьцангуй бага өөрчлөлттэй байдаг. Хоёрдугаарт тамхи татах нь хүний ерөнхий биеийн байдалд сөргөөр нөлөөлдөг бөгөөд уушигны хавдраар өвчилж, хүнд эмчилгээ хийлгэж буй энэ үед том цохилт болдог гэлээ.
Уушигны хавдраар өвчлөгсдийн амьдрах магадлал маш бага бөгөөд дээд тал нь 5 жил амьдрах магадлал ердөө 20% байдаг байна. Нэгэнт уушигны хавдраар өвчилсөн бол тамхи татахаа зогсоосон ч эмчилгээ сайн үр дүнд хүрдэггүй тул эрүүл мэнддээ анхаарч тамхинаас гарч, татгалзахыг зөвлөж байна.

Бичсэн: monmedline

Non-Smokers with Lung Cancer Respond Better to Treatment than Smokers

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив