Ханновер. ХБНГУ -ын Ханновер хотын Анагаах ухааны их сургуулийн дархлаа судлалын тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтанууд дархлаат хамааралт цусны өвчнүүдийн нэгэн шинэ механизмийг олж илрүүлжээ.
Үрэвслийн медиатор C5a болон элэгний купфер эсийн гадаргуу дахь рецепторуудын харилцан vйлчлэлийн үр дүнд нэг бол халдварын эсрэг “хэвийн” хариу урвал өгдөг эсвэл эмгэг аутоиммун урвал vvсдэг байна.
"Манай ажлын хэсэг дэлхий даяар анх удаа энэ шинэ механизмыг тодорхойллоо" гэж ажлын хэсгийн тэргүүлэгч Engelbert Gessner онцлон хэлсэн бөгөөд судалгааныхаа үр дүнг Journal of Clinical Investigation (2006; 116: 512-520) сэтгүүлд нийтлүүлсэн байна. Дархлаат хамааралт цус багадалт, аутоиммун гемолитик цус багадах өвчний үед дархлалын систем цусны улаан бөөмний эсрэг эсрэг-бие үүсгэдэг бөгөөд эсийн түвшиний нарийн урвал, механизм нь одоог хүртэл тодорхой бус байсан гэж Engelbert Gessner ярьлаа.
Судалгааны багийнхан энэхүү C5а факторыг одоогоор хулганы модел дээр тодорхойлсон бөгөөд энэ фактор нь элэгний купфер эсийн хамгаалах чадварыг зохицуулдаг байна. Хэрвээ C5а дутвал цусны улаан бөөмийг элэгний купфер эсийн гадаргуу дээрх рецептoрууд таньдаг ч устгадаггvй байна. "Бидний гайхшралыг төрүүлсэн нэг явдал нь C5а -г ялгаруулах эсэхийг элэгний купфер эсүүд өөрөө зохицуулдаг гэдгийг энэ судалгаа харуулсанд байлаа" гэж Gessner хэллээ. C5а үүсэхийг зогсоож саатуулж чадвал эмчилгээг сайжруулж, үр дүнтэй болгоход маш дөхөм болох ажээ.
Бичсэн: monmedline
Cell-derived anaphylatoxins as key mediators of antibody-dependent type II autoimmunity in mice



Health News from Medical News Today
- This RSS Feed has been discontinued. - 3/31/2014 -
Subscribe to:
Post Comments (Atom)
Хайх
энэ 7 хоногийн онцлох нийтлэл
-
Шалтгаан Үрэвсэл үүсгэх шалтгаан нь нэн түгээмэл бөгөөд дурын гэмтээгч хүчин зүйл эд эсийг гэмтээж үрэвслийн шалтгаан болж чаддаг. Эдгээрийг...
-
Эхийн нас баралтын хамгийн түгээмэл гурван шалтгаан нь цус алдал, халдвар, даралт ихсэх эмгэг юм. Энэ бүл...
-
Introduction Зүрхний тампонад нь эмзэг хийгээд аминд аюултай нөхцөл байдал бөгөөд яаралтай оношилгоо болон менежментийг шаарддаг. Түүхээс үз...
-
Энэхүү хэсэгт тахиарритмийн өргөн хүрээтэй, олон төрөл зүйлийг багтаалаа. Тахиарритмийн талаарх ерөнхий ойлголт, анхан шатны үнэлгээний тала...
Ангилал
- allergy (4)
- cancer (8)
- cardiac surgery (7)
- cardiology (67)
- cardiovascular disease (23)
- clinical medicine (23)
- clinical procedure (12)
- CME (17)
- dermatology (2)
- drugs (3)
- ECG (2)
- emergency medicine (10)
- endocrinology (3)
- gastroenterology (14)
- genetical disease (5)
- genomic medicine (2)
- gynecology (3)
- hematology (9)
- imaging study (12)
- immunology (10)
- infectious disease (8)
- medical book (3)
- medical ethics (1)
- medical research (16)
- microbiology (1)
- natural medicine (8)
- nephrology (2)
- neurology (6)
- news (68)
- nutrition (3)
- obesity (1)
- obstetrics (9)
- oncology (8)
- pathology (2)
- pathophysiology (20)
- pediatric medicine (8)
- pharmacology (2)
- public medicine (1)
- pulmonology (20)
- radiology (7)
- respiratory disease (7)
- rheumatology (3)
- stem cell (2)
- surgery (1)
- systemic disease (1)
- tobacco (1)
- toxicity (1)
- urology (4)
- USMLE (12)
- World Health Organization WHO (4)
- БЗДХ/ХДХВ/ДОХ (3)
Архив
-
▼
2009
(63)
-
▼
July
(11)
- Acalculous Cholecystopathy
- Залуу болон настай хүмүүст цусны даралтыг буулгасн...
- Хөхний хорт хавдар
- Америкийн Гастроэнтерологийн коллегиос гаргасан Хе...
- Эмчилгээний чанартай амьдарлын хэв маяг өөрчлөлт б...
- Өтгөнд далд цус илрүүлэх скрининг нь бүдийн гэдэсн...
- TGN 1412 моноклон эсрэгбиеийн туршилт
- Арьс-арьсаар шүргэлцүүлэх нь неонаталь нярайд өвчи...
- Гемолитик цус багадах өвчин: Үрэвслийн медиатор
- Цус харвалтаас сэргийлэх шинэ зааварчилга
- Уушгины хорт хавдарын хими эмчилгээ тамхи татдаггү...
-
▼
July
(11)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team