Шалтгаан. Аортын регургитаци нь төрөлхийн аномали (хоёрдогч шохойжилт бүхий хоёр хавтастай хавхлага г.м) юмуу (ихэнхи тохиолдолд) хавтасууд дахь үрэвсэлт өөрчлөлт (хэрэхийн халууралт, бактерийн гаралтай эндокардит), аортын угийн эмгэгүүд (тэмбүү, Марфаны хамшинж, Рейтерийн хамшинж зэрэг артритууд) эсвэл гипертензи, атеросклерозын үр дүнд бий болсон байдаг.
Аортын регургитациас үүдэлтэй үр дагаварууд нь хавхлагын нээлтийн талбай болон диастолын үеийн даралтын зөрүү (PAo-PLV) түүнчлэн диастолын хугацаа зэргээр тодорхойлогддог регургитацийн эзэлхүүнээс (ихэвчлэн агшилт тутамд 20-80мл, дээд тал нь 200мл) хамаарна. Тохиромжтой, үр нөлөө бүхий шокийн эзэлхүүнийг хангахын тулд нийт шокын эзэлхүүн (→А2, SV) регургитацийн эзэлхүүний хэмжээгээр нэмэгдэх ёстой ба энэ нь зөвхөн диастолын төгсгөлийн эзэлхүүнийг нэмэгдүүлснээр хүрэх боломжтой (→А2, улбар шар талбай). Энэ нь цочмог зарим тохиодолуудад тодорхой зэрэглэлд Франк-Старлингийн механизмаар биелэгдэх боломжтой байдаг хэдий ч архаг тохиолдолуудад тэлэгдэл бүхий миокардийн трансформаци илүү үр нөлөөтэй байдаг (Иймд цочмог аортын регургитаци нь харьцангуй муу тэсвэрлэх чадамжтай: зүрхний гаргалт ↓; PLA↑ ). Систолын төгсгөлийн эзэлхүүн (→А2, ESV) мөн ихээр нэмэгдэнэ. Лапласын хуулийн дагуу (хуудас 225) ховдолын тэлэгдэл нь илүү их миокардийн хүч үгүй бол PLV буурахыг шаардана. Тиймээс тэлэгдэл нь зүүн ховдолын гипертрофитай хавсардаг (хуудас 224). Аорт дахь урсгал солигдсоноор диастолын үеийн аортын даралт хэвийн үеийнхээс багасна. Хэвийн дундаж даралтыг хангаж байхын тулд энэ нь систолын даралт нэмэгдэх байдлаар дасан зохицдог (→А1). Энэхүү нэмэгдсэн даралтын амплитуд хумсан доорхи хялгасан судасны лугшилт (Квинкийн шинж) болон лугшилттай давхацсаж толгой дохилзох (Мушетийн шинж) байдлаар ажиглагдана. Чагналтаар эрт үеийн диастолын буурч буй шуугиан (EDM) зүрхний суурь хэсэгт сонсогддог нь регургитациар үүсгэгдсэн байдаг ба түүнчлэн час хийх чимээ (click) болон томоохон эзэлхүүнийг хүчилж хөөснөөс улбаатай систолын шуугиан сонсогдоно (→А1, SM).
Дээр дурьдсан механизм архаг аортын регургитацид зүрх хэдэн арван жилийн турш дасан зохицох боломж олгоно. Аортын стенозоос ялгаатай нь (хуудас 198) аортын регургитаци бүхий өвчтөнүүд нь ихэвчлэн биеийн ачаалал даах түвшин сайн байдаг. Учир нь учир нь ачаалал хамааралт тахикарди нь диастолын хугацааг бууруулах ба ингэснээр регургитацийн эзэлхүүн буурна. Мөн булчингийн ажлын үед захын судсууд тэлэгддэг нь эерэг нөлөө үзүүлнэ. Учир нь энэ нь дундаж диастолын даралтын зөрүүг бууруулдаг (РAo-PLV). Үүний эсрэгээр брадикарди болон захын судас агшилт өвчтөнд аюултай.
Хэдий тийм ч дасан зохицох механизм нь өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Зүрхний ажил нэмэгдсэний үр дүнд хүчилтөрөгчийн хэрэгцээ өснө (зүрхний ажил = даралт x эзэлхүүн; →А2, улбар шар талбай). Түүнчлэн титмийн цусан хангамжид (хуудас 216) чухал нөлөөтэй диастолын даралт буурах ба үүний зэрэгцээ зүүн ховдолын ханын хүчдэл харьцангуй өндөр болох нь хоёул титэм артерийн трансмурал даралт буурах, үүнээс улбаалсан цусан хангамж буурах шалтгаан болно. Үүний зэрэгцээ хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдсэн энэ нөхцөлд гипоксийн улмаас зүүн ховдол гэмтдэг. Зүүн ховдолын дутагдал (хуудас 224), цээжний бах, миокардийн шигдээс (хуудас 220) зэрэг нь үүний үр дүн юм. Эцэст нь декомпенсаци тохиолдох ба нөхцөл байдал харьцангуй хурдан муудна (хорон тойрог): зүүн ховдолын дутагдалын үр дагавар болж систолын төгсгөлийн эзэлхүүн нэмэгдэх ба энэ зуур ижил цаг хугацаанд үр нөлөөтэй систолын төгсгөлийн эзэлхүүн хорогдсоноос нийт шокын эзэлхүүн буурна (→А2, улаан талбай). Ингэснээр цусны даралт буурах (зүүн ховдолын дутагдал) ба миокардийн нөхцөл байдал цаашид улам муудна. ESV өндөр байснаас диастолын PLV болон PLA хоёул нэмэгддэг. Энэ нь уушигын хаван болон уушигны даралт ихдэлтийн (хуудас 214) шалтгаан болох ба ялангуяа зүүн ховдолын тэлэгдэлийн үр дүнд үйл ажиллагааны гаралтай митрал регургитаци болсон үед илүүтэй байна.
Эх сурвалж:
Color Atlas of Pathophysiology / Heart and Circulation / Aortic Regurgitation, page 200-201
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team