Health News from Medical News Today


Monday, October 3, 2011

Аортын стеноз

Аортын хавхлагын хэвийн нээгдэлтийн талбай 2.5-3.0см2 байна. Энэ нь зүүн ховдол болон аортын хооронд даралтын зөрүү (PLV-PAo; →А1, цэнхэр хэсэг) харьцангуй бага байхад тайван үед (систолын үед 0.2л/сек) төдийгүй биеийн ачааллын үед ч цусыг хөөхөд хангалттай. Аортын стенозын үед ([AS] бүх архаг хавхлагийн гажгийн 20%) зүүн ховдолын хоосрох процесс алдагддаг. Аортын стенозын шалтгаанууд (→А, зүүн дээд хэсэгт) байхын зэрэгцээ хавхлагын доорхи болон хавхлагын дээрх стеноз, хавхлагын төрөлхийн нарийсалт малформаци (шинж тэмдэг илрэх нас <15 нас) байж болно. Хожуу үед тохиолдох нь (65-аас дээш насанд) ихэвчлэн хавхлага төрөлхийн хоёр хавтаст малформацитай байхаас улбаатай ба энэ байдал нь хожуу үед шохойжилтоор дамжиж хавхлагыг нарийсалттай болгоно (цээжний радиограммаас харна уу). Эсвэл энэ нь анхнаасаа хэвийн гурван хавтастай хавхлага хэрэхийн үрэвслийн улмаас нарийссан байж болно. 65 наснаас хойш шинж тэмдэг өгөх болсон аортын стеноз нь ихэвчлэн шохойжилт бүхий дегенератив өөрчлөлтөөс шалтгаалсан байна.

Митрал стенозоос ялгаатай нь аортын стенозын үед удаан хугацааны компенсаци байж болдог. Учир нь нарийсалттай хавхлагаар урсах өндөр урсгалын эсэргүүцлийг илүү хүчтэй ховдолын агшилт давж гардаг. Зүүн ховдол дахь даралт (PLV), улмаар PLV-PAo-ийн зөрүү (→А1,2) энэ хир хэмжээгээр нэмэгдсэнээр хэвийн зүрхний гаргалт олон жилийн турш хэвийн хэмжээнд байдаг. Зөвхөн нарийссан хавхлагын талбай 1см2-аас бага болсон үед л аортын стенозын шинж тэмдэгүүд бий болдог, ялангуяа биеийн ачааллын үед (зүрхний гаргалт↑→PLV↑↑).
Аортын стенозын үр дагавруудад нарийслын өмнөх даралтын ачаалал нэмэгдсэний үр дүн болох зүүн ховдолын гипертрофи орно (хуудас 224). Энэ нь ховдолын уян, сунамхай байдлыг багасгах ба ингэснээр диастолын үеийн турш ховдол болон тосгуур дахь даралт өснө (→А2, PLV, PLA). Ховдолын дүүрэлтийн үед зүүн тосгуурын хүчтэй агшилт нь өндөр диастолын төгсгөлийн даралтыг үүсгэдэг нь зүрхний дөрөвдүгээр авианы шалтгаан болох (→А2) ба зүүн тосгуурын даралтанд том а долгион гарна (→А2). Биеийн ачааллын үед дундаж тосгуурын даралт голдуу нэмэгдэх ба улмаар амьсгаадалт бий болдог. Стенозын дараах хэсэгт даралтын далайц болон дундаж даралт буурдаг (цусны эргэлт төвлөрөлтөөс улбаатай хувхай цайх, хуудас 232). Түүнчлэн хөөлтийн үе уртасдаг нь пульс сул бөгөөд аажим хүчтэй болох шалтгаан болдог (pulsus parvus et tardus). Энэ үед чагнахад тосгуурын агшилт хүчтэй болсноор нэмэлт авиа бий болсон байх ба ээрүүл хэлбэрийн ширүүн систолын урсгалын шуугиан бий болох бөгөөд (→А2, SM) хэрэв хавхлага шохойжоогүй бол аортын нээлтийн час хийх чимээ (opening click, →А2). Аортын стенозын үед титэм артерийн трансмурал даралт буурдаг нь хоёр шалтгаантай.
  • Зүүн ховдолын даралт зөвхөн систолын үед нэмэгдээд зогсохгүй диастолын үед ч мөн нэмэгддэг. Энэ нь титмийн цусан хангамжид чухал. (хуудас 216) 
  • Нарийслын дараах (аортын) даралт буурах нь мөн титэм артери дахь даралтад нөлөөлнө. 
Тэгэхээр титмийн цусны урсгал буурах юмуу хамгийн бага биеийн ачааллын үед огцом нэмэгддэг. Гипертрофи болсон миокарди нь хэвийн бус их хэмжээний хүчилтөрөгч хэрэглэх ба миокардийн гипокси (цээжний бах) болон миокардийн гэмтэл зэрэг нь аортын стенозын үр дагавар болдог (хуудас 218).
Түүнчлэн биеийн ачааллын үед цусны даралт аюултай хэмжээнд хүртэл буурдаг нь толгой эргэх, гэнэтийн ухаан балартал (синкопи) юмуу үхэлд хүргэнэ. Ажлын үед зүрхний гаргалт нэмэгдэнэ. Учир нь булчингууд дахь судас тэлэгдэхэд зүүн ховдолын даралт пропорционалиар нэмэгддэг (→А2). Улмаар зүүн ховдолын барорецепторуудын идэвхижилд хариу өгөх байдлаар биеийн бусад хэсгүүд дэхь парадоксикал рефлексээр судас тэлэгдэлт тохиодож болно. Үүний үр дүнд цусны даралтын огцом уналт тохиолдох ба эцсийн дүнд аль хэдийн аюултай хэмжээнд хүрээд байсан миокардийн хүчилтөрөгчийн хангалт багасалт улам даамжирна (→А). Зүрхний дутагдал (хуудас 224), зүрхний шигдээс (хуудас 220) юмуу хэм алдагдал (хуудас 186) эдгээр бүгд нь ховдолын дүүрэлтийг алдагдуулж энэхүү аюултай тойргийг улам дэмжиж өгдөг.  



Эх сурвалж:
Color Atlas of Pathophysiology / Heart and Circulation / Aortic Stenosis, page 198

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл