Health News from Medical News Today


Thursday, June 23, 2011

Гялтангийн шүүдэсжилтийн оношлогооны зарчим

Түлхүүр үг
Гялтангийн шүүдэсжилт, оношлогоо, цитологи, торакоскопи

Хураангуй
Өргөн хүрээний өвчин эмгэгүүд гялтангийн хөндийд шингэн хуримтлагдах шалтгаан болж болдог. Гялтан нь гадаад орчинтой шууд харьцах харьцаа байдаггүй биеийн дотоод хөндий тул гялтангийн шүүдэсжилт нь оношлогооны томоохон асуудал болдог. Энэхүү өгүүлэл нь гялтангийн шүүдэсжилт илэрсэн өвчтөнүүдийн шинжилгээг практикт хялбар, дөхөм болгоход чиглэсэн болно. Энэ нийтлэл гялтангийн шүүдэсжилтийг нарийн оношлох, оношлогоонд зарцуулах хугацааг багасгахад туслах хэдий ч хамгийн гол нь инвазив шинжилгээг багасгаж байгаа юм.

Monday, June 13, 2011

Тахикарди

Энэхүү хэсэгт тахиарритмийн өргөн хүрээтэй, олон төрөл зүйлийг багтаалаа. Тахиарритмийн талаарх ерөнхий ойлголт, анхан шатны үнэлгээний талаар товч хураангуй, тахикардийн эмчилгээ, тахикардийг эмчлэхэд хэрэглэдэг түгээмэл хэм алдагдалын эсрэг эмүүдийн талаар дурьдсан болно. Зураг 4-өөс тахикардийн алгоритмийг харна уу. Текстэнд байгаа хайрцагын дугаар нь алгоритм дахь дугаарласан хайрцагуудыг илэрхийлж байгаа юм.

Тахиарритмийн ангилал
Тахикардийг QRS бүрдэлийн харагдах байдал, зүрхний цохилтын тоо, хэмж жигд эсэх зэрэгт үндэслэн хэд хэдэн янзаар ангилдаг. ACLS (Advanced Cardiac Life Support)-ийн мэргэжсэн хүмүүс синусын тахикарди, нарийн бүрдэл бүхий ховдолын дээрхи тахикарди (SVT) болон өргөн бүрдэл бүхий тахикарди зэргийг өөр хооронд нь таньж, ялгаж чаддаг байх нь зүйтэй. ACLS тусламж үзүүлэгч ховдолын дээрхи болон ховдолын хэмнэлийг хооронд нь ялгаж чадахгүй тохиолдолд ихэнх өргөн бүрдэл бүхий тахикарди нь ховдолын гаралтай байдгийг анхаарах хэрэгтэй.


Tuesday, May 17, 2011

Зүрхний хавдарууд


Зүрхний хавдарууд
·        Зүрхний хавдарууд нь анхдагч (хоргүй, хортой) юмуу үсэрхийллийн байж болно
·        Анхдагч зүрхний хавдаруудын дийлэнхи нь (75-80%) хоргүй бөгөөд эмчлэгдэх боломжтой байдаг

Төрөл
Анхдагч хоргүй
·        Миксома (ихээхэн түгээмэл хоргүй хавдарууд нь (30%) насанд хүрсэн хүн амд тохиолдоно)
·        Хөхлөгийн фиброэластома (10%)
·        Липома (10%)
·        Фиброма (4%)
·        Рабдомиома (насанд хүрэгчидэд 8.5%, хүүхдүүдэд тохиолддог хамгийн түгээмэл хоргүй хавдар) нь зүүн ховдолыг бодвол баруун ховдолд илүү түгээмэл тохиолдоно

Sunday, May 15, 2011

Ходоод гэдэсний дээд замын цус алдалт: Оношлогоо

Анамнез
Ходоод-гэдэсний замын цус алдалт илэрсэн хүмүүсийн эхний үнэлгээг хийхэд өвчтөний анамнез болон бодит үзлэг шийдвэрлэх мэдээллийг олгодог.
Асуумжид гематамези (кофе шиг хүрэн зүйлээр бөөлжих) болон мелена (ялзарсан мэт үнэртэй хараар баах) зэрэгтэй холбоотой сульдаж ядрах, толгой эргэх, синкопи зэрэг өөрчлөлтүүд багтана. 
Заримдаа ходоод-гэдэсний дээд замын цус алдалт нь гематошези (цустай баас), улаавтар өнгөтэй баах зэргээр илрэх ба энэ үед дээд замын том их хэмжээний цус алдалтыг сэжиглэнэ.
Өвчтөнүүд диспепси, шархлаат өвчин, эрт цадах, NSAID юмуу аспирин хэрэглэж байсан гэх анамнезтай байж болно. Ойрын хугацаанд аспирин хэрэглэсэн өгүүлэмжтэй бол өвчтөнд ялтасын адгези үүсгэх чадвар муудсаны улмаас цусархаг диатез бүхий NSAID-ийн гастропатийг сэжиглэнэ. 

Thursday, May 5, 2011

Үргүйдэл: Ерөнхий ойлголт ба шалтгаан

Ерөнхий ойлголт
Үргүйдэл гэдэг нь 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг (шалтгаанаас үл хамаарч) хэлнэ. Үргүйдэлд нөхөн үржихүйн насны хосуудын ойролцоогоор 10-15% нь өртсөн байдаг. Нийт тархалт сүүлийн 50 жилд тогтвортой байгаа боловч шалтгаан хийгээд өвчтөний насны хувьд шилжилт хөдөлгөөн тохиолдож байгаа юм. Эмэгтэйн нас нэмэгдэх тусам үргүйдэлийн тохиолдох магадлал нэмэгдэж байдаг.
Үржих чадвартай байна гэдэг нь нөхөн үржих, үр тогтоох чадвартай байхаар тодорхойлогдоно. Энэхүү ойлголт нь жирэмслэх магадлал (сар бүр жирэмслэх боломж) болон хүүхэд төрүүлэх магадлал гэсэн ойлголтуудаас ялгаатай. Жирэмслэх магадлал нөхөн үржихүйн насны хүн амд тогтмол байх ба ойролцоогоор сар бүр 0,22 байна. Хүүхэд төрүүлэх магадлал сар бүр 0,15-0,18 байдаг.

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл