Health News from Medical News Today


Thursday, January 27, 2011

Хэвлийн аортын аневризм


Хэвлийн аортын аневризм гэж юу вэ?
Хэвлийн аортын аневризм нь аортын ханын давшингуй хэврэгшилтээс шалтгаалж бий болох ба үүний улмаас судас тэлэгдэнэ (бөмбөлөг хэлбэртэй). Аневризм нь улам томорсоор байдаг ба оношилж, эмчлээгүй бол эцэстээ урагддаг. Аневризм нь аортод тохиолдох нь түгээмэл ба голчлон цээж болон хэвлийн артерид тохиолдоно.
Жил бүр аневризм урагдсантай холбоотой ойролцоогоор 15000 нас баралт тохиолддог. Аневризмын урагдал нь 50-аас дээш насныхны нас баралтын 10 дугаарт орох шалтгаан болж байна. Аневризмын урагдал нь яаралтай бөгөөд тухайн хүний амийг аврах, хүндрэлээс сэргийлэхийн тулд яаралтай процедур шаардлагатай болно.




Tuesday, January 25, 2011

Цээжний аортын аневризм

Цээжний аортын аневризм гэж юу вэ?
Аортын хана элэгдэж, цусаар шахагдан хэвийн бусаар тэлэгдэн, товойх нь аортын аневризмын шалтгаан юм.
Аневризмын өөрчлөлт цээжний аортад тохиолдохыг цээжний аневризм гэнэ. Аневризм нь аортын хоёр хэсэгт (цээжний болон хэвлийн) хоёуланд нь тохиолдохыг цээж-хэвлийн аневризм гэнэ.
Цээжний аневризм нь түүний байрлалаас шалтгаалж дотроо 3 дэд бүлэгт хуваагддаг: аортын өгсөх хэсгийн, аортын нумын, аортын уруудах хэсгийн буюу цээж-хэвлийн аневризм.
Дизсекци нь цээжний аортад нөлөөлдөг өөр нэг нөхцөл бөгөөд энэ үед аортын давхаргуудын хооронд цусны гажуу урсгал бий болсон байдаг. Дизсекци мөн адил аневризмын өөрчлөлтөд хүргэх ба эрт болон хожуу урагдал тохиолдоно.


Sunday, January 23, 2011

Жирэмсэний даралт ихсэх эмгэгүүд


Жирэмсэний даралт ихсэх эмгэгүүд нь эхийн болон перинатал нас баралт, урхаг үлдэлтийг дэмжигч гол хүчин зүйл болдог. Эдгээр нь эхэд ихэс салалт, судсанд цус түгмэл бүлэгнэх хамшинж (DIC), бөөрний дутагдал, элэгний дутагдал, төв мэдрэлийн системийн цус алдалт болон харвалтын шалтгаан болдог. Ураг болон нярайн зүгээс гарах хүндрэлд өсөлт хязгаарлагдах, эрт төрөх болон перинатал нас баралт ордог. Centers for Disease Control (CDC)-оос сүүлд мэдээлснээр преэклампси/эклампси нь Нэгдсэн Улс дахь эхийн нас баралтын гуравдугаарт орох шалтгаан болж байгаа ба энэ нь голчлон төв мэдрэлийн системийн цус алдалтаас болдог. Жирэмсэн үеийн даралт ихдэх хавсарсан өөрчлөлтүүдийн тархалт судалгаанд оролцсон хүн ам болон ашигласан шалгуураас хамаарч 12-22%-ийн хооронд янз бүр байдаг. Харин преэклампси/эклампси хамшинж нийт жирэмсэнд ойролцоогоор 5-8% тохиолддог. 
 

Monday, January 17, 2011

Дэлүүний дархлааны үүрэг


Хүний дэлүүний дархлааны үүрэг нь Билротын цагирагийн макрофагтай дэлүүний лимфойд эдийн харилцан үйлчлэлтэй холбоотой байдаг. Цагаан махам нь биеийн цорын ганц хамгийн том лимфоид эрхтэн юм. Бусад лимфоид эрхтэнүүдийн адил дэлүү нь лимфокин, эсрэгбиеийг нийлэгжүүлэх болон хавсаргын тогтолцоог идэвхижүүлэх замаар антигенийг барьж боловсруулах чадвартай. Хэдий тийм ч хэсгийн антигений идэвхижилд хариу үзүүлдэг тунгалагийн зангилаа болон салст холбоот лимфоид эдээс ялгаатай нь септицемийн үеийн цусаар эргэлдэгч бактери зэрэг цусаар тархсан антигений эсрэг хариу урвал үзүүлдэг. 

Моноклон эсрэгбие болон иммунгистологийн техник зэрэг шинэ арга гарч ирсэн нь эмгэг судлаачидад дурдсан эсүүдийн үүсэл гарал болон гистогенезийг тэдний гистологи болон топографийн хүрээлэлд судлах боломжийг олгож байна. Эдгээр техник нь лимфоцит болон макрофагийн эсрэгбиеийн нөөцийг ашигладаг бөгөөд дэлүүний иммунархитектурыг судалж иммунтопографийн зургийг бүтээдэг. 

Sunday, January 16, 2011

Хавхлагын гаралтай гол судасны нарийсал


Тодорхойлолт
  • Аортын хавхлагын нүхний нарийсалтыг хэлнэ

Шалтгаан
  • Дегенератив юмуу хөгшрөлтийн; дундаж нас 65-70 байна (хамгийн түгээмэл шалтгаан)
  • Төрөлхийн (хоёр хавтастай аортын хавхлага г.м)
  • Хэрэхийн халууралт (үрэвсэлийн дараах) (9% тохиолдоно)

Анамнез
  • Ачааллын үед амьсгаадах (хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг)
  • Зүрхний дүүргэлтийн дутагдал (ачааллын үед амьсгаадах, ортопноэ, пароксизмал шөнийн амьсгаадалт) (50% тохиолдоно)
  • Цээжний бах (35% тохиолдоно)
  • Синкопийн тохиолдол (15% тохиолдоно)
  • Баруун зүрхний дутагдал (буулга вен өргөсөх, гепатомегали, захын хаван, асцит, анасарк) (эдгээр нь тавилан муу болохыг илтгэх шинж)

Бодит үзлэг
  • Лугшилтын хүчдэл буурах
  • Систолын цусны даралт багасах (ач холбогдол өгөхүйц стеноз буйг илтгэнэ)
  • Parvus болон tardus пульс (сул, хожим нь нэмэгдэж буй гүрээний лугшилт)
  • Гүрээний пульсын огцом уналт тэмдэглэгдэх (anacrotic notch) (хүнд стенозыг илтгэнэ)
  • Аортын талбайд систолын чичирхийлэл тэмтрэгдэх
  • Солигдсон пульс (pulsus alternans) (зүүн ховдолын хүнд дутагдалыг илтгэнэ)
  • Зүүн ховдолын орой өргөгдөх/дээшлэх

Sunday, January 9, 2011

Гол судасны дутагдал


Аортын регургитаци
Тодорхойлолт
  • Диастолын үед аортын хавхлагаар цус буцаж урсахыг хэлэх бөгөөд цочмог болон архаг байж болно.

Шалтгаан
Үрэвсэлийн
  • Хэрэхийн шалтгаант зүрхний эмгэг
  • Барьцалдаат спондилит
  • Ревматоид артирит
  • Системийн чонон яр
  • Тэмбүү
  • Phen-fen

Бүтцийн
  • Атеросклероз
  • Хоёр хавтаст юмуу нэг хавтаст аортын хавхлага
  • Аортын цууралт
  • Халдварын гаралтай эндокардит
  • Ховдолын таславчийн гажиг (perimembranous, outlet)
  • Valsalva синусын аневризм
  • Гэмтэл
  • Катетер баллон валвулопласти

Удамшлын
  • Марфаны хамшинж
  • Мукополисахаридоз

Стресст
  • Системийн гипертензи
  • Бөөрний дутагдал

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл