Удиртгал
2-р шатны шалгалтын нэг хэсэг болох эмнэлзүйн ур чадвар (CK)-ын шалгалт нь та удирдагчийн хяналтанд өвчтөнд аюулгүй бөгөөд үр нөлөөтэй тусламж үзүүлэхэд амин чухал эмнэлзүйн суурь ур чадваруудыг эзэмшсэн эсэхийг үнэлдэг. 2-р шатны эмнэлзүйн ур чадвар (CS)-ийн шалгалт нь 3 дэд бүрдэл хэсэгтэй:
Нэгдмэл эмнэлзүйн үзлэг (integrated clinical encounter - ICE)
- Мэдээлэл цуглуулах – анамнез авах болон бодит үзлэгээр цуглуулсан өвчтөний мэдээлэл
- Бүртгэл, баримтжуулалт – Өвчтөний үзлэгээр илэрсэн өөрчлөлтүүдийг нэгтгэж өвчтөний тэмдэглэлийг гүйцээх, оношийн таамаглал дэвшүүлэх, өвчтөнд хийх анхан шатны шинжилгээ
Харилцаа тогтоох ба хүмүүс хоорондын харилцааны ур чадвар (Communication and Interpersonal skills - CIS)
- Асуулт асуух ур чадвар
- Мэдээлэл хуваалцах ур чадвар
- Мэргэжлийн ур чадвар ба өвчтөн танилцуулах
Англиар ярих дадал туршлага (Spoken English Proficiency - SEP)
- Эмч-өвчтөн хоорондын харилцааны үед Англиар ойлгомжтой, тодорхой ярих
