Health News from Medical News Today


Monday, November 29, 2010

Ургийн Carpenter хамшинж


НЭРШИЛ
Товчлол болон адил нэршил
  • Акроцефалополисиндактили II төрөл

Тодорхойлолт
  • Олон тооны заадлын краниосиностоз (гавлын ясны заадлууд хэт эрт хаагдах), преаксиал полидактили, зөөлөн эдэн синдактили (нийлсэн хуруу), зүрхний гажиг болон биеийн өвөр ханын эмгэг өөрчлөлт зэргээр тодорхойлогдоно.

ДҮРСЛЭЛ ОНОШИЛГООНЫ ӨӨРЧЛӨЛТ
Ерөнхий онцлог
  • Хамгийн сайн оношилгооны түлхүүр: Проптоз бүхий шанааны эмгэг өөрчлөлт болон гар, хөлийн полисиндактили дунд гурван сар дахь хэт авиан шинжилгээнд илрэх

Thursday, November 25, 2010

Nausea and Vomiting


Бөөлжилт, түүний урьдал анхааруулах шинж тэмдэг болох дотор муухайралт болон огилт нь ерөнхийдөө хамгаалах рефлекс боловч мөн чухал шинж тэмдэг болдог. Архаг бөөлжилт нь хүнд өвчин эмгэгийн шалтгаантай байна.
Бөөлжих төв нь medula oblangata-д байрлах (→A дээд хэсэгт) ба дөрөвдүгээр ховдолын доор орших area postrema (хеморецепторийн триггер бүс CTZ)-ийн хеморецепторуудаар хүрээлүүлж оршино. Энэ хэсэгт цус-тархины хориг нягт бус байдаг. CTZ нь апоморфин (эмчилгээний бөөлжүүлэгч) дофамины агонистууд, олон төрлийн эмүүд, хорууд жишээлбэл дигоксины гликозид, никотин, стафилококкын энтеротоксин, түүнчлэн гипокси, уреми болон чихрийн шижингийн улмаас идэвхиждэг байна. CTZ-ийн эсүүд нь мөн нейротрансмиттерүүдийн рецепторууд (жишээ нь эпинефрин, серотонин, GABA, Р субстанци зэрэг)-ыг агуулж байдгаас нейронууд CTZ-д хандах боломжтой болно.
Хэдий тийм ч бөөлжилтийн төв нь тэнцвэрийн эрхтэнүүдийн физиологийн бус идэвхижилт (кинези-хөдөлгөөний эмгэг) зэргийн үед мөн  CTZ-ийн зуучлалгүйгээр идэвхжих боломжтой. Мөн түүнчлэн Мейнерийн өвчин зэрэг дотор чихний (вестибул) эмгэгүүд нь дотор муухайралт болон бөөлжилтийн шалтгаан болдог.

Wednesday, November 24, 2010

Жирэмсэний цус алдалт: Төрөхийн өмнөх цус алдалт: Ихэс түрүүлэлт


Эхийн нас баралтын хамгийн түгээмэл гурван шалтгаан нь цус алдал, халдвар, даралт ихсэх эмгэг юм. Энэ бүлэгт гуравдугаар гурван сар дахь цус алдалт, төрсний дараах цус алдалт болон халдварын талаар тайлбарласан болно. Эдгээр асуудлууд нь зөвхөн эх болоод ургийн нас баралттай холбоотой байгаад зогсохгүй урхаг үлдэлтэд ач холбогдолтой ба эмнэлэгт хэвтэлтийг уртасгадаг. 
ТӨРӨХИЙН ӨМНӨХ ЦУС АЛДАЛТ
Гуравдугаар гурван сар дахь үтрээний цус алдалт нь бүх жирэмслэлтийн 4%-д тохиолддог хүндрэл. Энэ нь жирэмсэний яаралтай тусламж шаардах бөгөөд учир нь цус алдалт нь Нэгдсэн Улс дахь эхийн нас баралтын хамгийн түгээмэл шалтгаан хэвээр байгаа ба ургийн үхлийн тэргүүлэх шалтгаан болдог. Гуравдугаар гурван сар дахь цус алдалтыг оновчтой менежмент хийх нь эх болон ургийн аль алиных нь сайн сайханд амин чухал. Гуравдугаар гурван сар дахь цус алдалтын ялган оношилгоог дараах хүснэгтэд үзүүлэв.

Tuesday, November 23, 2010

Ходоод-гэдэсний дээд замын цус алдалт: Эмчилгээ


Эмийн эмчилгээ
Өвчтөнд судсаар шингэн хийж тайвшруулах (ихэвчлэн энгийн натри хлорид, хүнд элэгний эмгэгтэй, асциттай юмуу зүрхний дутагдалтай өвчтөнүүдийг оруулахгүй) ба гемоглобины түвшинг 8-10г-д барих хүртэл юүлнэ. Бүлэгнэлтийн эмгэг өөрчлөлтийг яаралтай засна. Baradarian болон хамтрагчид нь эрт үеийн, эрчимтэй сэхээн амьдруулалт нь ходоод-гэдэсний дээд замын цочмог цус алдалтын үеийн нас баралтыг бууруулдаг болохыг тогтоосон байдаг.
Эмийн эмчилгээний зорилго нь шок болон бүлэгнэлтийн эмгэг өөрчлөлтийг засах, өвчтөнг тогтворжуулахад чиглэх ба ингэснээр цаашдын үнэлгээ болон эмчилгээ хийгдэх боломжтой болно. Гол асуудал нь дахин цус алдах боломжтой артерийн судасны (өндөр даралттай) цооролт байдаг тул зөвхөн дурангийн эмчилгээний дараа эмийн эмчилгээ хийх нь зүйтэй.

Monday, November 22, 2010

Гүний венийн тромбоз ба тромбофлебит: Эмнэлзүй


Асуумж
Гүний венийн тромбозын шинж тэмдэг нь венийн буцах урсгалын бөглөрлийн зэрэг болон судасны ханын үрэвсэлийн зэргээс хамаарна. Өвчтөний орны дэргэд венийн тромбозыг оношлох нь амаргүй бөгөөд алдаа мадагтай байх нь бий. Ихэнхи тромбо нь венийн урсгалд ач холбогдол өгөхүйц бөглөрөл үүсгэдэггүй. Мөн түүнчлэн венийн коллатералууд хурдтай үүсч бий болдог бөгөөд венийн судасны ханын үрэвсэл туйлын бага байх нь бий. Үүний эсрэгээр олон тооны тромбын бус нөхцөл байдлууд нь гүний венийн тромбозыг сэжиглэх шинж тэмдэгийг бий болгодог. Судалгаануудаар доод мөчдийн гүний венийн тромбозыг эмнэлзүйгээр оношлох нь бэрхшээлтэй гэдгийг дахин давтан тэмдэглэсээр байгаа юм.
Ихэнх өвчтөнүүд шинж тэмдэггүй байна. Хэдий тийм ч доор дурьдсан өгүүлэмжүүдтэй байж болно.

Saturday, November 20, 2010

Ургийн Fryns-ийн хамшинж


НЭРШИЛ
Тодорхойлолт
  • Уушигны гипоплази, үрчгэр нүүр, хурууны дистал үеүдийн гипоплази болон дотор эрхтэний гаж, дутуу хөгжил бүхий төрөлхийн өрцний цоорхой зэргээр тодорхойлогдох перинатал үхлийн эмгэг юм.

ДҮРСЛЭЛ ОНОШИЛГООНЫ ӨӨРЧЛӨЛТ
Хэт авиан шинжилгээний өөрчлөлтүүд
  • Төрөлхийн өрцний цоорхой бол хамгийн тодорхой өөрчлөлт бөгөөд бусад өвөрмөц онцлогуудыг хайх хэрэгтэйг сануулна
  • Микрогнати
  • Ам-нүүрний сэтэрхий
  • Зүрхний гажигууд
  • Полигидроамниоз
  • Хурууны гипоплази нь хэт авианд харагдахгүй байж болно
Дүрслэл оношилгооны зөвлөмж
  • Протоколын заавар: Бусад гажигуудыг сайтар хайх. Үүнд хэрэв төрөлхийн өрцний цоорхой тодорхойлогдсон бол гавал-нүүрний болон мөчдийн гажигуудыг хайна.

Thursday, November 18, 2010

Ургийн уйланхайт хатуурал эмгэг

НЭРШИЛ
Тодорхойлолт

  • Цистик фиброз (CF) нь аутосомын рецессивээр удамшдаг, хучуур эдийн гадаргуугаар хлорид ионы зөөвөрлөлт алдагддагаас шалтгаалсан олон эрхтэн системийн эмгэг юм.

ДҮРСЛЭЛ ОНОШИЛГОО
Ерөнхий шинж чанар

  • Оношилгооны хамгийн сайн түлхүүр: Жирэмсэний хоёрдугаар гурван сард эхоген гэдэс харагдах ба гуравдугаар гурван сард гэдэсний тэлэгдэл бий болно.

Хэт авиан шинжилгээний өөрчлөлт
  • Жирэмсэний хоёрдугаар гурван сард эхоген гэдэс харагдах
    • Эхо ойлт ≥ яс байхыг эмгэг гэж авч үзнэ
    • Гэдэсний хөндийд өтгөн, салсын шүүрэл бий болсноос хоёрдогчоор эхо ойлт нэмэгдэнэ\
    • Судалгаануудын үр дүнгээс харахад эхоген гэдэс бүхий ургийн цистик фиброзтой байх эрсдэл янз бүр байна (0-33%)
      • Цистик фиброзийн талаарх томоохон судалгаануудаас харахад эхоген гэдэс бүхий тохиолдолын 9.9% нь цистик фиброзтой байдаг
    •  Цистик фиброз бүхий ургийн 11% нь эхоген гэдэстэй байдаг
  • Цутгалан гэдэс мекониумаар бөглөрөх
    • Тэлэгдсэн, эхоген нарийн гэдэс
    • Ихэнх тохиолдолд харагдах байдал нь цутгалан гэдэсний атрезигаас ялгагдахгүй
      • Атрези дээрх байдлаар илэрч болно
  • Мекониум перитонит бүхий цооролт
    • Мекониум перитонит бүхий ургийн 8% нь цистик фиброзтой байна

Monday, November 15, 2010

Цээжний рентген зураг

Эгц байрлал дахь цээжний рентген зурагт харагдах бүтцүүд: 1-нэгдүгээр хавирга, 2-хавирганы хойд тал, АК-аортын товруу, APW-аорт уушигны артерийн цонх, BS-хөхний сүүдэр (зөвхөн баруун талд нь тэмдэглэсэн), С-carina (цагаан мөгөөрсөн хоолойн салаалалт), СА-бүдүүн гэдсэн дэхь агаар, CPA-хавирга өрцний синус, DA-уруудах аорт, GA-ходоодон дахь агаар, LHB-зүрхний зүүн хил (зүрхний зүүн хилийн ихэнх нь зүүн ховдолоос тогтох ба дээд хэсэг нь зүүн тосгуурын чихэвчээр үүсгэгдэнэ), LPA-зүүн уушигны артери, RC-баруун эгэм, RHB-зүрхний баруун хил (зүрхний баруун хил баруун тосгуураар үүсгэгдэнэ), RHD-баруун тал өрц (зүүн тал өрцийг тэмдэглээгүй), RPA-баруун уушигны артери, Т-цагаан мөгөөрсөн хоолойн агаарын багана


Хажуу байрлал дахь цээжний рентген зурагт харагдах бүтцүүд: А-аорт, CPA-хавирга өрцний хойд синус, LHD-зүүн тал өрц, PHB-зүрхний хойд хил (зүрхний хойд хилийн дээд хэсэг нь зүүн тосгуураар доод хэсэг нь зүүн ховдолоор үүсгэгдэнэ), RA-өвчүүний арын зай, RHD-баруун тал өрц, RMF-баруун гол завсар (зүүн гол завсар болон жижиг завсарууд энэ зурагт сайн харагдахгүй байгаа боловч заримдаа харагдаж болдог), S-дал, Т-цагаан мөгөөрсөн хоолойн агаарын багана




Цээжний рентген зураг авах эгц байрлал, харгалзах рентген зураг
 Цээжний рентген зураг авах хажуу байрлал, харгалзах рентген зураг
Эх сурвалж:
http://flylib.com/books/en/2.569.1.23/1/

http://www.med-ed.virginia.edu/courses/rad/cxr/index3.html 

Thursday, November 11, 2010

Америкийн Зүрхний Нийгэмлэг (AHA)-ийн зүрх уушигны сэхээн амьдруулалтын 2010 оны шинэчилсэн удирдамж: CPR-ийн дарааллыг ABC-ээс CAB болгож өөрчилсөн нь



 October 20, 2010-Зүрх зогсолтын үед цээж даралтыг эхний алхам болгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд үүнээс уламжлаад American Heart Association (AHA)-аас АBC (Airway-Breathing-Compressions) гэсэн зүрх уушигны сэхээн амьдруулалтыг CAB (Compressions-Airway-Breathing) болгож өөрчлөхийг зөвлөмж болгосон байна.

Өөрчлөлтүүдийг 2010 оны Америкийн Зүрхний Нийгэмлэгийн Зүрх Уушигны Сэхээн амьдруулалт, Зүрх судасны яаралтай тусламжийн удирдамжаар баримтжуулж 11 сарын 2-ны Circulation: Journal of the American Heart Association-ийн нэмэлт хэвлэлд нийтэлж 2005 оны өмнөх удирдамжийг шинэчилсэн байна.

www.imedinfo.org-ийн зүгээс уншигчиддаа зориулж энэ удаагийнхаа нийтлэлээр шинэчилсэн удирдамжийн гол өөрчлөлтүүдийг хүргэж байна. Удирдамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн www.americanheart.org болон circ.ahajournals.org сайтуудаас уншиж болох ажээ.


АВС-г САВ болгож өөрчилсөн нь

Зүрх Уушигны Сэхээн амьдруулалт болон Зүрх судасны Яаралтай Тусламжид зориулсан АНА-ийн 2010 оны шинэчилсэн удирдамжид амьдралын суурь дэмжлэг (basic life support - BLS)-ийн насанд хүрсэн хүн болон хүүхдийн (шинэ төрсөн хүүхдийг тооцохгүйгээр хүүхэд болон нярай орно) дараалалыг "A-B-C" (Airway, Breathing, Chest compressions)-с "C-A-B" (Chest compressions, Airway, Breathing) болгож өөрчилжээ. Экспертүүд энэхүү өөрчлөлт нь эхний цээж даралтын хугацааг бууруулахад чухал гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч АВС дараалал дахь зарим зүйлсийг өөрчлөхийн тулд урьд өмнө Зүрх Уушигны Сэхээн амьдруулалтыг сурсан хүмүүсийг дахин сургах шаардлагатай гэж үзэж байна. Зүрх Уушигны Сэхээн амьдруулалт болон Зүрх судасны Яаралтай Тусламжид зориулсан АНА-ийн 2010 оны шинэчилсэн удирдамжийг дараах шалтгаануудын улмаас зөвлөж байгаа юм. Үүнд:

1. Зүрх зогсолтын дийлэнх нь насанд хүрсэн хүмүүст тохиолддог ба зүрх зогсолтоос амьд үлдэх хувь бүх насны өвчтөнүүдэд ямар нэг шинж тэмдэг илэрсэн зүрх зогсолт, ховдолын фибрилляци (VF) эсвэл ховдолын тахикарди (VT)-ийн үед хамгийн өндөр байгаа юм. Эдгээр өвчтөнүүдэд ЗУСА (CPR)-ийн амин чухал эхний элемент нь цээж даралт юмуу эрт үед дефибрилляци хийх байдаг.

2. АВС дарааллын үед тусламж үзүүлэгч амыг нээж ам-амаар амьсгал өгөх юмуу саадыг арилгаж, амьсгалуулах багажийг байрлуулах хүртэл цээж даралт ихээхэн саатдаг. Дарааллыг САВ болгож өөрчилснөөр цээж даралт эрт эхлэх бөгөөд амьсгалуулалт цээж даралтын эхний мөчлөг (30 даралтыг ойролцоогоор 18 секундэд гүйцэтгэх нь зүйтэй)-ийг бүрэн биелүүлтэл маш бага хугацаанд саатах юм.

3. Зүрх зогсолтын үед хүмүүсийн 50%-иас бага нь хөндлөнгийн ажиглагчийн ЗУСА-ыг хүлээн авдаг. Олон төрлийн шалтгаан байх боломжтой боловч АВС дарааллыг саатуулах нэг шалтгаан нь процедурыг эхлүүлэх (амьсгалын замыг нээх болон хиймэл амьсгал өгөх) тусламж үзүүлэгч олох нь ихээхэн бэрхшээлтэй байдаг. Цээж даралтаар эхлэх нь илүү олон нэрвэгдэгч ЗУСА-ыг хүлээн авах боломжтой болгох ба хамгийн багадаа цээж даралт хийж чаддаг, амьсгалуулалт хийж чаддаггүй тусламж үзүүлэгч нарт боломжтой болж байгаа юм.

4. Эрүүл мэндийн мэргэжилтэн зүрх зогсолтын түгээмэл шалтгаанд тохируулж тусламж үзүүлэх дарааллыг тохируулна. Жишээлбэл: ганцаараа байгаа эрүүл мэндийн мэргэжилтэн гэнэт муужирч буй нэрвэгдэгчийг харсан тохиолдолд мэргэжилтэн нэрвэгдэгчид гэнэтийн VF тохиолдсон байж магадгүй гэж сэжиглэнэ. Туламж үзүүлэгч нэрвэгдэгч ухаангүй эсэх, амьсгалахгүй байгаа юмуу зөвхөн гаспинг амьсгалтай юу гэдгийг нэг удаа шалгаад яаралтай тусламж дуудаж автомат дефибриллятор юмуу ЗУСА-ыг эхлүүлнэ. Харин нэрвэгдэгч живэлт юмуу бусад бүтэлтийн шалтгаант зүрх зогсолттой гэж таамаглаж байвал 5 мөчлөг (ойролцоогоор 2 минут) уламжлалт ЗУСА-ыг яаралтай тусламж дуудахаас өмнө хийнэ. Түүнчлэн шинэ төрсөн нярайд зүрх зогсолт илүүтэй амьсгалын шалтгаантай байх тул илэрхий зүрхний шалтгаантай биш л бол сэхээн амьдруулалтыг АВС дарааллаар хийх нь зүйтэй.

Эх сурвалж:
2010 AHA Guidelines: The ABCs of CPR Rearranged to "CAB"

The Change From "A-B-C" to "C-A-B"

Wednesday, November 10, 2010

USMLE Practice Questions: Circulation

www.imedinfo.org сайтын зүгээс хэрэглэгчиддээ зориулж USMLE шалгалтын талаарх мэдээ мэдээлэл болон жишээ тестүүдийг цувралаар хүргэж байхаар болсон билээ. Хамгийн анхны нийтлэл маань таны USMLE шалгалтанд сайн оноо авахад туслах сайтуудын жагсаалт байсан бөгөөд та эндээс уншиж болно. Энэ удаад цусны эргэлтийн тогтолцооны талаарх жишээ тестүүдийг хүргэж байна. Нийт 20 тест байгаа ба англи хувилбарыг орчуулгатай нь хариултын түлхүүртэй цуг хүргэж байна.

Та бүхэн сонирхож буй асуулт байвал сэтгэгдэл, мэйл зэргээр бидэнтэй харилцаж болно. Таны хүсэлтийг бид дараа дараагийн нийтлэлдээ харгалзан үзэж ажиллах болно.

1. Протромбин бол ______ глобулин бөгөөд ______ нийлэгжүүлнэ.
a. альфа, бөөр
b. альфа, элэг
c. бета, бөөр
d. бета, элэг

2. Баруун титмийн артери нь ховдол хоорондын хойд артери болон ______ артери гэж хуваагддаг.
a. Маргинал
b. LVC
c. RVC
d. LAD

3. Зүрхний венүүдийн цусны урсгал ______ руу ордог.
a. Титмийн синус
b. Зүүн ховдол
c. Баруун ховдол
d. Зүүн тосгуур

4. Хэрэв та чагнуур ашиглан гурван хавтаст хавхлагын чимээг илрүүлэх гэж байгаа бол доор дурьдсанаас аль нь хамгийн сайн байрлал вэ?
a. xyphoid сэртэнгээс 2 инчээс илүүгүй зайд
b. Өвчүүний баруун ирмэгт
c. Өвчүүний зүүн ирмэгээр төв хэсэг орчим
d. Өвчүүний зүүн ирмэгээр зургаадугаар хавирганы төв хэсэг орчим

5. Доор дурьдсан зүйлсийн аль нь ховдолын систолын үед тохиолддог вэ?
a. Аортын даралт нэмэгдэх
b. Ховдолын эзэлхүүн нэмэгдэх
c. Зүрхний хоёрдугаар авиа
d. Р шүд

6. Доор дурьдсан зүйлсийн аль нь ховдолын диастолын үед тохиолддог вэ?
a. Аортын даралт нэмэгдэх
b. Ховдолын эзэлхүүн нэмэгдэх
c. Зүрхний нэгдүгээр авиа
d. Т шүд

7. Цусны судасны хамгийн дотор давхарга нь ______ эсүүдээр бүрхэгдсэн байдаг.
a. Дан хавтгай
b. Давхар хавтгай
c. Дан шоо дөрвөлжин эпитель
d. Давхар шоо дөрвөлжин эпитель

8. Ангиотензин нь бөөрний холтослогоос ______ ялгарах шууд шалтгаан болдог.
a. Ренин
b. Альдостерон
c. Кальцитонин
d. Тироксин

9. Зүрхний гаргалт нь ______ болон ______ хоёрын бүтээгдэхүүн юм.
a. Зүрхний цохилт болон диастолын даралт
b. Зүрхний цохилт болон шокын эзэлхүүн
c. Зүрхний цохилт болон хөөлтийн хувь (EF)
d. Диастолын болон систолын даралт

10. Уушигын хаван нь ихэвчлэн ______ дутагдалтай холбоотой байдаг.
a. Баруун тосгуур
b. Зүүн тосгуур
c. Баруун ховдол
d. Зүүн ховдол

11. Доор дурьдсан зүйлсийн аль нь аортын нумын эхний салаа вэ?
a. Гүрээний ерөнхий
b. Брахиоцефалик
c. Баруун эгэмийн доорхи
d. Цээжний

12. Брахиоцефалик артери нь баруун гүрээний ерөнхий артери болон ______ артери гэж хуваагддаг.
a. Зүүн эгэмийн доорхи
b. Баруун эгэмийн доорхи
c. Зүүн гүрээний ерөнхий
d. Баруун цээжний артери

13. Доор дурьдсан артериудын аль нь дэлүүний зүүн, элэгний, ходоодны артериудыг үүсгэдэг вэ?
a. Ууцны зүүн артери
b. Целиак артери
c. Бөөрний дээд артери
d. Өрцний артери

14. Доор дурьдсанаас аль нь цээжний уруудах аортын гол салаанд хамаарахгүй вэ?
a. Голтын артери
b. Бөөрний артери
c. Бронхийн артери
d. Хавирга хоорондын хойд артери

15. Доор дурьдсанаас аль нь хэвлийн аортын гол салаанд хамаарахгүй вэ?
a. Өрцний артери
b. Ташааны ерөнхий артери
c. Гонадын артери
d. Голтын артери

16. Доор дурьдсанаас аль нь гуяны артерийн гол салаанд хамаарахгүй вэ?
a. Superficial pudendal arteries
b. Deep external pudendal arteries
c. Superficial circumflex iliac artery
d. Deep circumflex iliac artery

17. Доор дурьдсанаас аль нь үүдэн венийн цутгаланд хамаарахгүй вэ?
a. Чацархайн доод вен
b. Дэлүүний вен
c. Ходоодны зүүн вен
d. Эгэмийн доод вен

18. А.vertebralis-аас гавлын хөндийн дотор талд ______ артери ордог.
a. Суурийн
b. Гүрээний ерөнхий
c. MCA
d. PCA

19. Лугшилтын даралт гэдэг нь ______ юм.
a. Систолын болон диастолын даралтын ялгаа
b. Систолын болон диастолын даралтын нийлбэр
c. Цусны даралтын урвуу хэмжигдэхүүн
d. Систолын даралтын хагас нь

20. ______ мэдрэл нь зүрхний синоатриал болон атриовентрикуляр зангилаануудтай холбогдоно.
a. Хурдасгагч (Accelerator)
b. Өрцний
c. Цээжний
d. Ходоодны


1. Prothrombin is a ____ globulin and is produced by the _____.
A. Alpha, Kidney
B. Alpha, Liver
C. Beta, Kidney
D. Beta, Liver

2. The right coronary artery divides to form the posterior interventricular artery and the ___ artery.
A. Marginal
B. LVC
C. RVC
D. LAD

3. Blood flowing into the cardiac veins enters the _______ next.
A. Coronary Sinus
B. Left Ventricle
C. Right Ventricle
D. Left Atrium

4. If you are using a stethoscope and trying to detect the tricuspid valve which of the following would be the best location?
A. Within 2 inches of the xyphoid process
B. On the right side of the sternum
C. On the left side of the sternum near the midpoint
D. On the left side of the sternum near the midpoint of the sixth rib

5. Which of the following occurs during ventricular systole?
A. Increased aortic pressure
B. Increased ventricular volume
C. Dup heart sound
D. P wave

6. Which of the following occurs during ventricular diastole?
A. Increased aortic pressure
B. Increased ventricular volume
C. Lub heart sound
D. T wave

7. The innermost layer of a blood vessel is lined with _______ ______ cells
A. Simple squamous
B. Stratified squamous
C. Simple cuboidal epithelium
D. Stratified cuboidal epithelium

8. Angiotension can directly cause the release of ____ from the adrenal cortex.
A. Renin
B. Aldosterone
C. Calcitonin
D. Thyroxine

9. Cardiac output is the product of ____ and ____.
A. HR and Disastolic pressure
B. HR and Stroke Volume
C. HR and EF
D. Diastolic and Systolic pressure

10. Pulmonary edema is most like associated with a failing _____ _____.
A. Right atrium
B. Left atrium
C. Right ventricle
D. Left ventricle

11. Which of the following is the first branch off the aortic arch?
A. Common carotid
B. Brachiocephalic
C. Right Subclavian
D. Thoracic

12. The brachiocephalic artery divides to form the right common carotid and the ____ ____ artery.
A. Left subclavian
B. Right subclavian
C. Left common carotid
D. Right thoracic artery

13. Which of the following arteries creates the left spenic, hepatic and gastric arteries?
A. Left sacral artery
B. Celiac artery
C. Suprarenal artery
D. Phrenic artery

14. Which of the following is not considered a major branch off of the descending thoracic aorta?
A. Mediastinal artery
B. Renal artery
C. Bronchial artery
D. Posterior intercostals artery

15. Which of the following is not considered a major branch off of the abdominal aorta?
A. Phrenic artery
B. Common iliac artery
C. Gonadal artery
D. Mediastinal artery

16. Which of the following is not considered a major branch off of the femoral artery?
A. Superficial pudendal arteries
B. Deep external pudendal arteries
C. Superficial circumflex iliac artery
D. Deep circumflex iliac artery

17. Which of the following is not considered a tributary of the portal vein?
A. Inferior mesenteric vein
B. Splenic vein
C. Left gastric vein
D. Subclavian vein

18. Inside the cranial cavity the vertebral arteries form the ____ artery.
A. Basilar
B. Common Carotid
C. MCA
D. PCA

19. Pulse pressure (pp) is considered the _____.
A. Difference between the systolic and diastolic pressure
B. The sum of the systolic and diastolic pressure
C. The inverse of the blood pressure
D. Half of the systolic pressure

20. _____ nerves can be found joining the SA and AV nodes in the heart.
A. Accelerator
B. Phrenic
C. Thoracic
D. Gastric

Answer Key
1. B
2. A
3. A
4. A
5. A
6. B
7. A
8. B
9. B
10. D
11. B
12. B
13. B
14. B
15. D
16. D
17. D
18. A
19. A
20. A

Tuesday, November 9, 2010

Эрдэмтэд зүрхний өвчлөлийн эрсдэлийг бууруулах боломжтой уургийг нээжээ

Children's Hospital Oakland Research Institute (CHORI)-ийн эрдэмтэд нэгэн шинэ, сонирхолтой судалгааны талаар мэдээлсэн нь apolipoprotein (apo)A-V уургийн тарилгыг хэрэглэснээр цусан дахь триглицеридийн түвшинг буулгаж улмаар титэм артерийн эмгэгийг бууруулах боломжтойг тогтоосон байна. Холестролтой адил цусан дахь триглицерид, өөх тосны түвшин өндөр байх нь Нэгдсэн Улс дахь үхлийн тэргүүн шалтгаан болох зүрхний өвчлөлийн эрсдэл нэмэгдэхтэй холбоотой байдаг.

CHORI болон энэхүү судалгааны удирдагч Trudy Forte, PhD American Heart Association сэтгүүл Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology-д судалгааны талаарх мэдээллийг 2010 оны 12 сард нийтлэхээр болжээ (онлайнаар 2010 оны 10 сарын 21-нд гарсан).

apoA-V нь цусанд маш бага концентрацитайгаар тодорхойлогддог ч гэсэн триглицеридийн хэвийн түвшинг хангахад томоохон түлхэлт болж өгдөг. Судалгааны үр дүнгүүдээс харахад генетик инженерчлэлээр apoA-V хангалтгүй болгосон хулгануудад триглицеридийн түвшин хэт их байдаг бол генетик инженерчлэлээр apoA-V хэт их нийлэгжүүлдэг болсон хулгануудад триглицеридийн түвшин туйлын бага байгаа нь ажиглагдсан байна.

"Бид хэрэв apoA-V хангалтгүй хулгануудын цусны урсгалд apoA-V-г шууд оруулах замаар триглицеридийн түвшинг бага байлгаж чадах эсэхийг мэдэхийг хүссэн бөгөөд учир нь ингэж чадвал энэ нь хүнд триглицеридийн түвшинг бууруулж чадах үр дүнтэй арга зам болох юм" гэж Dr. Forte хэлсэн байна.

apoA-V-г фосфолипиптэй хавсаргаснаар apoA-V-ээр нөхөн сэргээгдсэн өндөр нягтралтай липопротейн (rHDL)-ийг бүтээсэн ба Dr. Forte болон түүний багийнхан apoA-V-ийг хулганы цусны урсгалд шууд тарьж триглицеридийн түвшинг ач холбогдол өгөхүйц бууруулсан байна.

"Бид триглицеридийн түвшин буурахыг хараад сэтгэл хангалуун байсан ба энэхүү бууралт нь 8 цагийн турш 87%-аар буурсан бууралт байсан"

Хэдий тийм ч цаашдын судалгаа шаардлагатай байгаа ба энэхүү шинэ судалгаа нь apoA-V нь эмнэлзүйн практикт хүний триглицеридийн түвшинг бууруулах гол түлхүүр байх боломжтой болохыг тогтоосон байна.

"Бид apoA-V нь триглицеридийн түвшинг бууруулж, зүрхний өвчнөөс сэргийлэхэд туслах байдлаар хүнд зарим талаар эмчилгээний ач холбогдолтой байх чадамжтай болохыг харууллаа" гэж Dr. Forte мэдэгджээ. "Бодит байдалт дахин нэг алхам ойртохын тулд триглицеридийн түвшин нэмэгдсэн бусад хулганы загварууд дээр ижил үр дүн батлагдах хэрэгтэй байна"

Dr. Forte болон түүний багийхан дараа жил судалгаагаа үргэлжлүүлж үр дүнгээ батлана гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

Эх сурвалж:
Scientist Identifies Protein That May Reduce Risk Of Heart Disease

Friday, November 5, 2010

Австрали, Сидней дэхь гомосекс эрчүүдийн дундах залгиурын гоноррейн тархалт, шинэ тохиолдол болон эрсдэлт хүчин зүйл: HIV сөрөг, олон нийтэд суурилсан кохорт судалгаа

Abstract
Background

Залгиурын гоноррей нь гомосекс эрчүүдэд түгээмэл бөгөөд олон нийтийн дундах аногенитал халдваруудын тархалтад чухал байр суурь эзэлдэг.

Methods
Судалгааг 2003 оноос эхэлсэн ба бүх оролцогчид нь Сидней дэхь HIV сөрөг гомосекс эрчүүдийн дундахь Эрчүүдийн Эрүүл Мэнд кохорт судалгааны оролцогчид байсан. Жил бүр залгиурын гоноррейн скринингийг BD ProbeTec nucleic acid amplification (NAAT) шинжилгээгээр хийж нэмэлтээр porA сорилыг ашигласан болно. Оролцогчидын залгиурын гоноррей гэсэн оношийг ярилцлагуудын хооронд өөрөөр нь асуумж бөглүүлэх байдлаар тавьсан ба бэлгийн амьдралын талаарх нарийвчилсан мэдээллийг 6 сар тутам авч байсан.

Results
Нийт 1427 оролцогч оролцсоноос 65-д нь шинжилгээний үед явцад залгиурын гоноррейн халдвар оношлогдсон (шинэ тохиолдол 100 хүн-жилд 1.51, 95% итгэх интервал 1.19-1.93)-оос 7 халдвар нь суурь шинжилгээгээр тодорхойлогдсон (тархалт 0.57%, 95% итгэх интервал 0.23-1.17%). Шинжилгээний явцад оношлогдсон залгиурын гоноррейн халдварын бараг 85% нь хавсарсан аногенитал гоноррейгүй үед тохиолдож байв. Шинжилгээний явцад оношлогдсон болон өөрөө асуумж бөглөж оношлогдсон залгиурын гоноррейн халдвар нь (n=193) 100 хүн-жилд 4.45 (95% итгэх интервал 3.86-5.12) байсан. Олон хувилбарт анализаар халдварын шинэ тохиолдол нь залуу нас p-trend=0.001) болон олон тооны эрэгтэй хамтрагчтай байх (p-trend=0.002), гоноррейн хавьталтай байх (p<0.001)-тай холбоотой байжээ. Зөвхөн оро-анал сексийн зан үйл нь залгиурын гоноррейн шинэ тохиолдолтой холбоотой байлаа (p-trend=0.044).

Conclusions
Залгиурын гоноррейн дийлэнх нь хавсарсан аногенитал халдварын нотолгоогүй үед тохиолдож байна. Оро-анал секс болон залгиурын гоноррейн хоорондох холбоо хамаарал нь өргөн хүрээний сексийн дадал, зуршил нь гоноррейн дамжилт залгиурыг хамрахыг нөхцөлдүүлдэг байж болохыг баталж байна. Бэлгийн идэвхитэй амьдрал бүхий гомосекс эрчүүдэд залгиурт скрининг хийх нь аногениталь Neisseria gonorrhoeae-ийн тархалтыг бууруулахад чухал үүрэгтэй ажээ.

Эх сурвалж:
Prevalence, Incidence and Risk Factors for Pharyngeal Gonorrhoea in a Community-based HIV-negative Cohort of Homosexual Men in Sydney, Australia

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив